Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/62

 

Хан-Уул Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ............. дугаартай хэргийг 2023 оны ******* сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ц.Цэрэнбалжир, хохирогч *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан нарийн бичгийн дарга О.Жавхлан шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******, ******* оны ******* сарын *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн,,,,,,,, тзоотод оршин суух хаягтай. Урьд ял шийтгэлгүй. ******* ******* овогт ******* /РД:УА72**************14/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Хан-Уул 15 дугаар ны нутаг, хотхоны замд 2023 оны 09 сарын 01-ны өдрийн 16 цаг 25 минутын орчимд Sonota маркийн УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийн:

- 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,

- мөн дүрмийн 15.10 “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалт,

- мөн дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас цахилгаан дугуй жолоодож явсан жолооч *******тай мөргөлдөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.         

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Осол 2023 оны 09 сарын 01-ний өдөр 15-16 цагийн хооронд болсон байх. Байгууллагын цахилгаан дугуйг унаж явж байгаад “ ” хотхоны зам дээр осолд орсон. Шүүгдэгчийн ярьж байгаатай таарч байна. Энэ ослоос болж 1 сар гаруйн хугацаанд ажилдаа явж чадаагүй. Мөн би сагсан бөмбөгийн лигт тоглодог бөгөөд 2 багаасаа цалингаа авч чадаагүй. Гомдол гэвэл ажилгүй байсан нэг сарын цалин нэхэмжилж байна. Миний бие “ ” ББСБ-д менежерээр, сарын 1.800.000 төгрөгийн цалинтай ажилладаг. Эмчилгээний зардлын хохиролд шүүгдэгч нь 420.000 төгрөг төлснийг хүлээн авсан. Сэтгэл санааны хохиролд нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо миний биеийн эрүүл мэндийн байдал сайн, хэвийн байгаа.”  гэв.

 

2. Шүүгдэгч *******аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“2023 оны 9 сарын 01-ний өдрийн 16 цагийн орчимд “ ” хотхоны арын гурван замын уулзвар дээр зүүнээс урагш эргэх гэж байсан. Миний өөдөөс ирж байсан машин намайг уулзвар дээр түрүүлж ирсэн гэж зам тавьж өгөхөд нь би эргэсэн. Гэтэл нэг эгнээгээр цахилгаан дугуйтай хүүхэд асар хурдтай орж ирсэн. Би бүх зүйлээ шалгаж зүүн гар тийш эргэсэн. Уг нь эсрэг урсгалд зөвхөн баруун гар тийш эргэнэ гэсэн тэмдэглэгээтэй уулзвар байсан.

Хохирогч мөргүүлж машины хамар давж орж ирээд ухаан алдсан. Би түргэн дуудаж хохирогчийг эмнэлэгт аваачиж өгсөн. Уг нь хохирогч баруун тийш явж байгаа бол зам тавьж өгөх үүрэгтэй. Чигээрээ ороод ирсэн. Би 91 онд жолооч болсон. Гадаадад байсан 10 жилийн хугацаанд машин бариагүй. Тэрнээс бусад үед тасралтгүй автомашин жолоодож байна. Би хувиараа таксинд явдаг бөгөөд сард 1.500.000 төгрөгийн орлоготой.

Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна,  маргах зүйл байхгүй. Одоо миний тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргэсэн. Хохирогчид 420.000 төгрөгийг нөхөн төлсөн. Гэхдээ энэ талаар баримт байхгүй. Эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийг төлөөгүй байгаа. Хохирогчоос одоогийн байдлаар уучлалт гуйгаагүй байна. Холбогдох гэхэд утсаа авдаггүй байсан. 10 орчим хоногийн өмнө холбогдож дансыг нь авч мөнгө шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг,

 

Гурав. Эрүүгийн ........ дугаартай хэргээс:

 

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хэргийн 4-5, 6-7, 8-9 дэх тал),

2. Осол хэрэг гарсан зам орчны байдлыг харуулсан камерын бичлэг бүхий CD-г хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, уг бичлэг бүхий CD-д үзлэг хийсэн тэмдэглэл (хэргийн 72, 73-74 дэх тал),

 

3. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэн шалгахад 0.00% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглээгүй болохыг шалгаж тогтоосон тэмдэглэл баримт (хэргийн 10 дахь тал),

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ийн хохирогчоор өгсөн:

“Би 2023 оны 9 сарын 01-ний өдөр “ Глобус” ББСБ-н эзэмшлийн цахилгаан дугуйг жолоодоод Хан-Уул хотхоны хойд замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй зорчих хэсгийн нэг эгнээгээр явж байсан. Ингээд чигээрээ явж байхад миний урд нэг машин явж байсан бөгөөд эсрэг урсгалаас хар өнгийн автомашин урагшаа эргэх гээд зогсож байсан. Тэгээд миний урд явж байсан машин чигээрээ явахаар нь би эргэх гээд зогсож байсан машиныг харж байгаа юм байна гэж бодоод хөдөлгөөнөө үргэлжлүүлээд, урд явж байсан машины араас нь явж байхад эргэх үйлдэл хийх гээд зогсож байсан машин урагш хөдөлж миний жолоодож явсан цахилгаан дугуйны зүүн талаас мөргөсөн, би машинд мөргөгдөөд дугуйтайгаа цааш унасан.

Ослын дараа миний зүүн талын хөл их өвдөж, мэдрэлгүй болсон, толгойноос цус гарч байсан, удаагүй байхад түргэний машин ирээд намайг аваад явсан. Би 20-22 орчим км цагийн хурдтай явж байсан. Би өөрийн эрүүл мэндтэй холбоотой гарсан зардал, мөн ослын улмаас ажилдаа нэг сар яваагүй өдрийн цалин, мөн сагсан бөмбөгийн лигээс өгдөг цалингаа авч чадаагүй хохирсон тул эдгээр хохирлыг нэхэмжилнэ. Жолооч талаас дээрх хохирлыг төлж барагдуулбал гомдол санал байхгүй ээ.” гэсэн мэдүүлэг (хэргийн 12-13 дахь тал),

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагчаар өгсөн:

“...Би дээрх автомашиныг 2022 оны ******* сард Банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр зээлийн гэрээ байгуулан худалдан авсан бөгөөд 2023 онд Хас Банкны нэр дээр шилжүүлэн зээлийн гэрээ байгуулсан. Миний нэр дээр зээлийн гэрээ нь бүртгэлтэй байдаг. Ослын талаар манай нөхөр надад хэлсэн. Хуулийн дагуу бусдад учирсан хохирлыг барагдуулах зохицуулалт байдаг бол зохицуулалтаар нь барагдуулна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 22 дахь тал),

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантуяагийн өгсөн:

“...Зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч ******* нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.482.000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг *******аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хэргийн 30 дахь тал),

 

7. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 9 сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний *******305 дугаартай:

1. *******ийн биед зүүн хөлийн 2,3-р хурууны угийн шивнүүр ясны хугарал, дух, цээж, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хэргийн 44-45 дахь тал),

 

8. “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2023 оны 09 сарын 07-ны өдрийн *******39761597 дугаартай дүгнэлт (хэргийн 59-60 дахь тал),

 

9. “ ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2022 оны 9 сарын 15-ны өдрөөс 2023 оны 9 сарын 15-ны өдрийг хүртэл 01 /нэг/ жилийн хугацаагаар хасуулсан” тухай тэмдэглэгээ бүхий жолоочийн лавлагаа, мэдээлэл баримт (хэргийн 34 дэх тал),

 

10. Тээврийн Цагдаагийн албаны мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн *******43 дугаартай:

1. Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 15.10 Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө мөн дүрмийн 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.

2. Цахилгаан дугуй жолоодож явсан жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.5 “Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна. Хэрэв тухайн эгнээнээс явах хөдөлгөөний чигийг 5.10.а, 5.10.6 тэмдэг, 1.17 тэмдэглэлтээр заасан байвал уг тэмдэг, тэмдэглэлийн заалтыг баримтална” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэсэн магадлагаа (хэргийн 76 дахь тал),

 

*******. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн:

“...Би 2023 оны 9 сарын 01-ний өдөр Хан-Уул хотхоны 401 байранд хүн буулгахаар ажлаа хийгээд такси үйлчилгээнд явж байсан. Би Хас Банкны нэр дээр бүртгэлтэй H.Sonota LF маркийн УЕК улсын дугаартай автомашиныг жолоодож явсан бөгөөд Орчлон сургуулийн ойролцоо газраас хүн суулгаад явсан ингээд хотхоны хойд замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш явах чиглэлийн эгнээгээр 30-40 орчим км цагийн хурдтай явж байсан бөгөөд хотхон руу эргэхээр 3 замын уулзвар дээр зүүн гар тийш эргэх үйлдэл хийсэн. Тэгэхэд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байсан 0500 маркийн автомашин зогсоод зам тавьж өгөхөөр нь зүүн эргэх хөдөлгөөнөө үргэлжлүүлж, удаанаар урагш явахад мөн баруунаас зүүн тийш чиглэлтэй цахилгаан дугуй жолоодож явсан хүн ирээд машины урд хэсэг, сээтгийг мөргөөд замын зүүн тал машины хамар дээгүүр давж унасан.

Би машинаас бууж цахилгаан дугуйны жолоочийг газар унасан байхаар нь татаж босгосон. Надтай хамт явсан эмэгтэй 102, 103 дугаарын утас руу дуудлага өгсөн. Хэсэг хугацааны дараа эмнэлгийн машин ирээд цахилгаан дугуйны жолоочийг аваад явсан. Дараа нь цагдаа нар ирээд ослын газарт үзлэг хэмжилт хийгээд явсан. Би эмнэлэг рүү дугуйны жолоочийн араас очсон. Би осол болсон өдөр цахилгаан дугуйны жолооч залууд 2 суга таяг авч өгсөн. Өөрөөр хохирол зардал төлсөн зүйл одоогоор байхгүй байна. Учир нь хохирогчоос хохирлын баримт гаргаж өгөөгүй. Би Ub Cab-д гэрээт жолоочоор 8 жил ажиллаж байна. Осол болох үед цахилгаан дугуйны жолооч их хурдтай орж ирэн машины урд нүүр, сээтэг хэсгийг мөргөж унасан. Унасныхаа дараа ухаан алдсан байсан. Тийм болохоор хурдтай явсан гэж бодож байна. Надад өөр хэлэх зүйл байхгүй..” гэсэн мэдүүлэг (хэргийн 86 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 90 дэх тал), жолоодох эрхийн лавлагаа (хэргийн 34 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 35 дахь тал), эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа (хэргийн 36-37 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хэргийн 38 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хэргийн 39 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 40 дэх тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хэргийн 41 дэх тал) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эх сурвалж нь тодорхой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт болон мөрдөгчийн магадлагааг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий шинжээч, мэргэжилтэн гаргасан байх тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно. 

 

Тухайн хэргийн хувьд мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаанууд бүрэн хийгдэж хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.  

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч ******* нь Хан-Уул 15 дугаар ны нутаг, хотхоны замд 2023 оны 09 сарын 01-ны өдрийн 16 цаг 25 минутын орчимд Sonota маркийн УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалт болон мөн дүрмийн 15.10 “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалт, мөн  мөн дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас цахилгаан дугуй жолоодож явсан жолооч *******тай мөргөлдсөн зам тээврийн осол гаргасан, цахилгаан дугуй жолоодон явсан *******ийн биед “...зүүн хөлийн 2,3-р хурууны угийн шивнүүр ясны хугарал, дух, цээж, зүүн өвдөгт зулгаралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хэргийн 4-5, 6-7, 8-9 дэх тал),

- Осол хэрэг гарсан зам орчны байдлыг харуулсан камерын бичлэг бүхий CD-г хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, уг бичлэг бүхий CD-д үзлэг хийсэн тэмдэглэл (хэргийн 72, 73-74 дэх тал),

- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэн шалгахад 0.00% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглээгүй болохыг шалгаж тогтоосон тэмдэглэл баримт (хэргийн 10 дахь тал),

- хохирогч *******ийн: “Би 2023 оны 9 сарын 01-ний өдөр Глобус ББСБ-н эзэмшлийн цахилгаан дугуйг жолоодоод Хан-Уул хотхоны хойд замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй зорчих хэсгийн нэг эгнээгээр явж байсан. Ингээд чигээрээ явж байхад миний урд нэг машин явж байсан бөгөөд эсрэг урсгалаас хар өнгийн автомашин урагшаа эргэх гээд зогсож байсан. Тэгээд миний урд явж байсан машин чигээрээ явахаар нь би эргэх гээд зогсож байсан машиныг харж байгаа юм байна гэж бодоод хөдөлгөөнөө үргэлжлүүлээд, урд явж байсан машины араас нь явж байхад эргэх үйлдэл хийх гээд зогсож байсан машин урагш хөдөлж миний жолоодож явсан цахилгаан дугуйны зүүн талаас мөргөсөн, би машинд мөргөгдөөд дугуйтайгаа цааш унасан.

Ослын дараа миний зүүн талын хөл их өвдөж, мэдрэлгүй болсон, толгойноос цус гарч байсан, удаагүй байхад түргэний машин ирээд намайг аваад явсан. Би 20-22 орчим км цагийн хурдтай явж байсан. Би өөрийн эрүүл мэндтэй холбоотой гарсан зардал, мөн ослын улмаас ажилдаа нэг сар яваагүй өдрийн цалин, мөн сагсан бөмбөгийн лигээс өгдөг цалингаа авч чадаагүй хохирсон тул эдгээр хохирлыг нэхэмжилнэ. Жолооч талаас дээрх хохирлыг төлж барагдуулбал гомдол санал байхгүй ээ.” гэсэн мэдүүлэг (хэргийн 12-13 дахь тал),

- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 9 сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний *******305 дугаартай:

“*******ийн биед зүүн хөлийн 2,3-р хурууны угийн шивнүүр ясны хугарал, дух, цээж, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хэргийн 44-45 дахь тал),

- Иргэний хариуцагч : “...Би дээрх автомашиныг 2022 оны ******* сард Банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр зээлийн гэрээ байгуулан худалдан авсан бөгөөд 2023 онд Хас Банкны нэр дээр шилжүүлэн зээлийн гэрээ байгуулсан. Миний нэр дээр зээлийн гэрээ нь бүртгэлтэй байдаг. Ослын талаар манай нөхөр надад хэлсэн. Хуулийн дагуу бусдад учирсан хохирлыг барагдуулах зохицуулалт байдаг бол зохицуулалтаар нь барагдуулна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 22 дахь тал),

- Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантуяагийн: “...зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч ******* нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.482.000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг *******аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хэргийн 30 дахь тал),

- “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2023 оны 09 сарын 07-ны өдрийн *******39761597 дугаартай дүгнэлт (хэргийн 59-60 дахь тал),

- “ ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2022 оны 9 сарын 15-ны өдрөөс 2023 оны 9 сарын 15-ны өдрийг хүртэл 01 /нэг/ жилийн хугацаагаар хасуулсан” тухай тэмдэглэгээ бүхий жолоочийн лавлагаа, мэдээлэл баримт (хэргийн 34 дэх тал),

- Тээврийн Цагдаагийн албаны мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн *******43 дугаартай:

1. Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 15.10 Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө мөн дүрмийн 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.

2. Цахилгаан дугуй жолоодож явсан жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.5 “Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна. Хэрэв тухайн эгнээнээс явах хөдөлгөөний чигийг 5.10.а, 5.10.6 тэмдэг, 1.17 тэмдэглэлтээр заасан байвал уг тэмдэг, тэмдэглэлийн заалтыг баримтална” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэсэн магадлагаа баримт (хэргийн 76 дахь тал) болон шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсныг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт тооцохоор, мөн уг гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааж хуульчилжээ.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн 18.1.4 дэх заалтын “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг холбогдох хуульд заасны дагуу хассан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болно” гэж заасан.

 

Хэргийн нөхцөлд шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан зөрчилд холбогдож, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2022 оны 9 сарын 15-ны өдрөөс 2023 оны 9 сарын 15-ны өдрийг хүртэл 01 /нэг/ жилийн хугацаагаар хассан, улмаар уг эрх нь зохих журмын дагуу сэргээгдээгүй байхад буюу 2023 оны 09 сарын 01-ны өдөр Sonota маркийн УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хан-Уул 15 дугаар ны нутаг, хотхоны хойд замд 16 цаг 25 минутын орчимд цахилгаан дугуй жолоодож явсан жолооч *******тай мөргөлдсөн зам тээврийн осол гаргасан,

- уг зам тээврийн осол хэрэг Sonota маркийн УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 15.10 “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалт, мөн дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас гарсан болох нь хэрэгт авагдсан  Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 4-5, 6-7, 8-9 дэх тал), осол хэрэг гарсан зам орчны байдлыг харуулсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хэргийн 73-74 дэх тал), Тээврийн Цагдаагийн албаны мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн *******43 дугаартай магадлагаа (хэргийн 76 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.  

 

Түүнчлэн хохирогч буюу цахилгаан дугуй жолоодон явсан ******* нь  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.5 “Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна. Хэрэв тухайн эгнээнээс явах хөдөлгөөний чигийг 5.10.а, 5.10.6 тэмдэг, 1.17 тэмдэглэлтээр заасан байвал уг тэмдэг, тэмдэглэлийн заалтыг баримтална” гэсэн заалтыг зөрчсөн зохих буруутай байдал тухайн зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлсөн гэж дүгнэх үндэслэл тогтоогдсон байна.   

 

Тээврийн Прокуророос шүүгдэгчийн дээрх үйлдлийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд нь нийцсэн, үндэслэл бүхий байна.

 

Иймд шүүгдэгч *******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хэргийн шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

 

“Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, хиймэл эд эрхтэн хийлгэх, нэмэгдэл хоол тэжээл, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг гэм буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх, зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол түүнийг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан байна. 

 

Энэ хэргийн хохирогч ******* нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй байна.

 

Зам тээврийн осол хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан хохирогч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтад “сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” (хэргийн 15 дахь тал) болохоо илэрхийлсэн ба тэрээр хохирогчоор өгсөн мэдүүлэгт: “... өөрийн эрүүл мэндтэй холбоотой гарсан зардал, мөн ослын улмаас ажилдаа нэг сар яваагүй өдрийн цалин, мөн сагсан бөмбөгийн лигээс өгдөг цалингаа авч чадаагүй хохирсон тул эдгээр хохирлыг нэхэмжилнэ” хэмээн мэдүүлж, (хэргийн 12-13 дахь тал) “Эрдэнэбатын Барийшир нь 2022 оны 12 сарын 02-ны өдрөөс “ ” ББСБ ХХК-д менежер албан тушаалд, нэг сарын үндсэн цалин 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг болно” гэсэн ажил олгогч байгууллагын тодорхойлолт баримтыг хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн байна. (хэргийн 15 дахь тал)

 

Шүүгдэгч ******* нь зам тээврийн осол хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан хохирогч *******ын эмчилгээний зардалд 420.000 төгрөгийг дансаар шилжүүлэн төлсөн гэх ба хохирогч нь уг мөнгийг хүлээн авсан тухай шүүхийн хэлэлцүүлэгт тус тус мэдүүлсэн. /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/

Шүүх, хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин олговор нэхэмжилсэн шаардлагыг эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэхэд нотлох баримт хангалтгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв. Учир нь хохирогчоос хэрэгт гаргасан ажил олгогчийн тодорхойлолт баримтад үндэслэн түүний ажилгүй байсан хугацааг тодорхойлох боломжгүй, мөн зам тээврийн осол хэргийн улмаас биедээ авсан гэмтэл бэртлийг эмчлүүлэх шаардлагаар эмчийн магадлагаа болон ажил олгогчийн шийдвэрээр өвчтэй, чөлөөтэй байсан хоног хугацаа тодорхой бус, нөгөөтээгүүр хөдөлмөр эрхлэлтийн байдлыг тодорхойлсон ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт баримт, цалин хөдөлмөрийн хөлс авч байсныг гэрчлэх, батлах дансны хуулга, санхүүгийн баримт зэрэг ач холбогдол бүхий зарим баримт нотолгоо хангалтгүй байх тул уг шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардал төлбөрт хамаарах нотлох баримтаа хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрдүүлэн жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээх зүйтэй гэж дүгнэв.  

 

Түүнчлэн тухайн зам тээврийн осол хэргийн улмаас эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол учирсан хохирогч *******ийн яаралтай тусламж үйлчилгээний болон эмчилгээ  үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлөгдсөн 1.482.000 төгрөгийн зардлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх тухай иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын гаргасан нэхэмжлэл нь “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт заасан журамд нийцсэн, хуулийн үндэслэл бүхий юм.

 

Иймд хохирогчийн эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлөгдсөн 1.482.000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч ******* нь урьд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар (хэргийн 90 дэх тал) тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд шүүгдэгч Р.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.  

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй зэрэг хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор Р.******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.      

 

Ингэхдээ ялын зорилго, хэрэгжих боломжид үндэслэн шүүгдэгчийн оршин суух нутаг дэвсгэрийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг Улаанбаатар хотын Баянгол нутаг дэвсгэрээр тогтоох нь зүйтэй гэж дүгнэсэн болно. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан, *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн осол хэргийн бичлэг бүхий CD нэг ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан журмын дагуу эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.   

 

Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                      

 

                                                               ТОГТООХ нь:

 

1. *******-******* овогт ******* ыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаанд өөрийн оршин суух нутаг дэвсгэрийг харьяалах Баянгол нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон шүүгдэгч нь хохирогч *******т 420.000 /дөрвөн зуун хорин мянган төгрөг/ төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин олговор болон цаашид гарах эмчилгээний зардал төлбөрт хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл  гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.  

 

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрт гэм буруутай этгээд болох шүүгдэгч  *******аас 1.482.000 /нэг сая дөрвөн зуун наян хоёр мянга/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлсүгэй.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD нэг ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргуулахаар үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

9. Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

 

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

*******. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Р.******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.БАЗАРХАНД