| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2024/0039/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/39 |
| Огноо | 2024-01-31 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 18.6.1., 17.12.2.4., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч М.Ббадорж
Шүүгдэгч Б*******гийн өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч *******, Б******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Мон Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Мон Улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролгүй, , бүл 6, эхнэр хүүхдийн хт Дорнод аймгийн Хэрлэн сум, 4 дүгээр баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд: Дорнод аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* ******* /РД: /.
Шүүгдэгч: Мон Улсын иргэн, 1971 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, , бүл 3, эхнэр хүүхдийн хт Дорнод аймгийн Баянтүмэн сум, 2 дугаар баг, гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, овогт ******* ******* /РД: /.
Шүүгдэгч ******* ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг “ ” гэх газарт цасан шуурганд уруудсан хохирогч 5 тооны буюу олон тооны үхрийг мотоцикл ашиглан хулгайлж Б*******гийн үхэр сүрэгт нийлүүлэн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус 5 үхрээс 3 тооны үхрийг нядалж, бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч ******* ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг “ ” гэх газарт цасан шуурганд уруудсан иргэн 5 тооны үхрийг ******* мотоцикл ашиглан хулгайлан, өөрийн эзэмшлийн үхэр сүрэгт нийлүүлж мал хулгайлах гэмт үйлдсэнийг мэдсээр байж, тус 5 тооны үхрээс 3 тооны үхрийг махлан гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийн хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах аргыг өөрчилж мөнгө угаах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч Б******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг “ ” гэх газарт цасан шуурганд уруудсан хохирогч 5 тооны буюу олон тооны үхрийг мотоцикл ашиглан хулгайлж Б*******гийн үхэр сүрэгт нийлүүлэн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус 5 үхрээс 3 тооны үхрийг нядалж, бусдын олон тооны малыг машин механизм ашигланхулгайлсан гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч овогт ******* ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг “ ” гэх газарт цасан шуурганд уруудсан хохирогч 5 тооны үхрийг ******* мотоцикл ашиглан өөрийн эзэмшлийн үхэр сүрэгт нийлүүлж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг мэдсээр байж, тус 5 тооны үхрээс 3 тооны үхрийг махлан гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийн хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах аргыг өөрчилж мөнгө угаах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч *******, Б******* нарын шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Гэм буруугаа хүлээж байна. Прокуророос санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч : “Би Баянтүмэн сумын 2 дугаар баг “” гэх газарт өөрийнхөө малыг маллаж ьдардаг, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр цасан шуурга болж манай үхэр уруудсан. Ингээд үхрээ хайж 3 хоног урд талаараа яваад үхрээ олоход 5 тооны үхэр байхгүй байсан. Ингээд дээрх 5 тооны үхрийг хайж явсан боловч ямар нэгэн сураг гараагүй. Баруун чих до, зүүн чих с имтэй хар халзан зүсмийн охин бяруу, хар зүсмийн охин шүдлэн, хар зүсмийн эр бяруу, хүрэн цоохор зүсмийн үнээ, улаан сарман тугал алдагдсан. Манай хойд талд байх гэх хүн манай гэр рүү ирж та үхрээ олсон уу гэж асуухаар нь би олоогүй байгаа гэж хэлэхэд “Аан хойно хэдэн үхэр байна, та очиж үзэх үү” гэж хэлэхээр нь би *******гийн гэр рүү тай хт очиход миний 3 үхрийг ажиллаад, тугалтай үнээг нь үлдээсэн байхыг нь би мэдсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 22-23 тал/,
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Н.ын “...2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр цасан шуурга болж манай 45 тооны үхэр алдагдсан. Ингээд 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр би машинтай ийн хт хайж яваад олдохгүй болохоор нь 24-ний өдөр мотоциклтой үхэрт нь явуулаад 25-ны өдөр би даж очиход манай үхрийн захад 5 тооны үхэр байсан. Ингээд би оос асуухад хойно ын ойролцоо байдаг айлын үхэр, аваад явъя гэж хэлсэн. Улмаар үхрээ тууж байгаад ******* гэх айлын баруун талд үхрээ орхисон. Маргааш өглөө нь буюу 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө урд орхисон үхрээ авч ирэхэд дээрх 5 тооны үхэр байгаагүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 40-41 тал/,
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч “...Би Баянтүмэн сумын 2-р баг гэх газарт аав ээжийн хт мал маллаж ьдардаг. 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр цасан шуурга болж манай үхэр уруудаж маргааш өдөр нь үхрээ олсон. Манай ээжийн төрсөн дүү ******* ах үхрээ 3 өдөр хайж яваад 25-ны орой үхрээ тууж ирсэн. Ингээд 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө 10 цаг өнгөрч байхад манай үхэр хойшоо гарч байхаар нь баруун хойд зүгт эргүүлээд явж байгаад ахтай таарахад ах тууж явсан үхрээсээ 5 тооны үхэр ялгаж манай үхэрт нийлүүлээд “Наад 5 үхрээ салгаж болохгүй, харж байгаарай” гэж хэлэхээр нь би үхэртээ нийлүүлээд хт туугаад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 43 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-16 тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ийн бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэргийн шинжийг,
Шүүгдэгч Б*******гийн гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах аргыг өөрчилж, мөнгө угаасан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байна.
Шүүгдэгч *******, Б******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч *******, Б******* нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч 4,400,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, шүүгдэгчид нарт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******, Б******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгч *******т санал болгож, шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар,
Шүүгдэгч Б*******д санал болгож, шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн 6 сарын хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлагын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч *******т прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял, оногдуулж уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
шүүгдэгч Б*******д прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн 6 сарын хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “DAYUN”-150 маркийн улсын дугааргүй 313,211 төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклийг хурааж, улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авч, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн “DAYUN”-150 маркийн улсын дугааргүй мотоцикл нь шүүгдэгч *******ийн эзэмшилд байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч *******, Б******* нар нь учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч *******ийн эзэмшлийн “DAYUN”-150 маркийн улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд, шүүгдэгч Б*******гийн иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлэх нь зүйтэй байна.
Мон Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах аргыг өөрчилж, мөнгө угаасан гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч *******ийг 1 жилийн хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б*******д хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б*******д оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б*******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “DAYUN”-150 маркийн улсын дугааргүй 313, 653.521 үнэлгээ бүхий мотоциклийг хурааж, улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн “DAYUN”-150 маркийн улсын дугааргүй мотоцикл нь шүүгдэгч *******ийн эзэмшилд хадгалагдаж байгаа болохыг дурдсугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч *******ийн эзэмшлийн “DAYUN”-150 маркийн улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд, шүүгдэгч Б*******гийн иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ