Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/28

 

 

 

 

     

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч ******* аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр /томилолтоор/шүүгдэгч С.*******, Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

******* аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******гийн *******, *******ын ******* нарт холбогдох эрүүгийн 2436000000010 дугаартай, 178/2024/0020/Э индекстэй хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн  хамт ******* аймгийн ******* сумын Алагтолгой багийн 6-8 тоотод оршин суух,урьд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 379 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5 жил 1 хоногийн хорих  ялаар шийтгүүлж байсан, ******* ургийн овогт *******гийн *******,

2. Монгол Улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Моннис ХХК-д оператор ажилтай, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын Алагтолгой багийн 6-16 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* ******* ургийн овогт *******ын *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын багийн 06-08 тоот хашааны үүдний хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 04-ний шөнийн 23 цагийн орчимд хохирогч Г.*******той тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, түүнийг гараараа цохих, түлхэх зэргээр биед нь дагзны зүүн дээд хэсгийн хуйхны шарх, баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний доод зовхины цус хуралт, зүүн нүдний доод зовхины баруун хэсгийн зулгаралт, 2 хөмсөгний дунд хэсгийн зулгаралт, дээд эрүүний баруун талын 3 дугаар шүдний уг хэсгийн хугарал, дээд доод уруулын дотор талын цус хуралт, зүүн тохой хэсгийн зулгаралт, зүүн шууны урд доод хэсгийн цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын Алагтолгой багийн 06-08 тоот хашааны урд 2023 оны 12 дугаар сарын 04-ний шөнө 23 цагийн үед хохирогч С.*******той тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, түүнийг гараараа цохих, түлхэх зэргээр биед нь халдаж хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хоёр нүдний хараа 0.5 хувь бууралт, хүзүүний хэсгийн зулгаралт, баруун, доод эрүүний дунд доод хэсгийн зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

                                      Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.*******,Г.******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 04-ний шөнийн 23 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын Алагтолгой багийн 06-08 тоот хашааны үүдний хэсэгт хоорондоо маргалдаж харилцан зодолдсоны улмаас нэг нэгнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь   шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл,  (хавтаст хэргийн 14-р хуудас), С.*******,Г.******* нарын хохирогчоор өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 18,24-р хуудас),гэрч Л.ын мэдүүлэг (хавтаст хэргийн 28-р хуудас), гэрч Д.ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-р хуудас) ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн 41-42-р хуудас), ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт ( хавтаст хэргийн 48-50-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь шүүгдэгч С.*******,Г.******* нар нь харилцан зодолдож нэгнийхээ биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ”  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч С.*******,Г.******* нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.*******,Г.******* нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******,Г.******* нарт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх  нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч С.*******,Г.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 03 (гурав) сарын хугацаанд хэсэглэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт тайлбарлаж шийдвэрлэв. 

Эрүүгийн 2436000000010 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******  ургийн овогт *******гийн *******, ******* ******* ургийн овогт *******ын ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******  ургийн овогт *******гийн *******, ******* ******* ургийн овогт *******ын ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******,Г.******* нарт оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.*******,Г.******* нарт тайлбарласугай.

 

5. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.*******, Г.******* нарт оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

 

 6.Эрүүгийн 2436000000010 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг дурдусгай.

 7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

          

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС