| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 131/2016/0118/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/126 |
| Огноо | 2016-08-30 |
| Зүйл хэсэг | 147.2., 246.1., |
| Улсын яллагч | Б.Билэгсайхан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2016/ШЦТ/126
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Ч.Байгалмаа, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй,
Улсын яллагч Б.Билэгсайхан,
Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,
Иргэдийн төлөөлөгч *******,
Хохирогч *******,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , овогт гийн ,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , овогт ын ,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , овогт гийн ,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч *******, ******* нар нь согтуурсан үедээ, урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2015 оны 12 сарын 30-ны өдрөөс 2015 оны 12 сарын 31-ны өдөрт шилжих шөнийн 00 цаг 40 минутын орчим Баянхонгор аймгийн 1-р багийн 18-р байрны 5-р орцонд шунахайн сэдэлтээр, шууд санаатайгаар, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор, хохирогчийн цүнхийг нь татах, уруул хэсэгт нь цохих зэргээр хүч хэрэглэн довтолж *******гийн цүнхтэй эд зүйлийг дээрэмдэж 2.350.600 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч ******* нь *******, ******* нарыг 2015 оны 12 сарын 30-ны өдрөөс 2015 оны 12 сарын 31-ны өдөрт шилжих шөнө дээрмийн гэмт хэрэг үйлдэснийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдэснээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг судлав. Үүнд :
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би машинд утасаа барьчихсан байж байгаад буухдаа гар утсаа цүнхэндээ хийсэн. Тэгээд алхаад орц руу орсон ба манай орц 2 давхар хаалгатай, хоёр хаалганы голд засвартай ба би ортол 2 залуу бариад авсан. Нэг нь миний цүнхнээс татаад авах гэсэн, би цүнхээ өгөхгүй гээд нэлээд зууралдсан. Би “, тулгаа” гэж нөхрөө дуудаж орилтол “дуугүй бай” гээд цүнх татаж авах гээд байсны нөгөө залуу нь миний уруул хэсэг рүү гараараа цохьсон. Би тэгээд гартаа байсан цүнхээ алдсан ба тэд нар цүнх авангуутаа орцноос гарч зугтаасан... Тэгээд цагдаа дээр ирж болсон явдлын талаар хэлж гомдол гаргасан. Дээд уруулын баруун хэсэг хөхөрсөн, хавдсан дотор тал нь хэгзэрсэн. Мөн дээд үүдэн шүднүүд хөндүүр орсон байсан... Хар өнгийн цүнх, iphone 6 gold plus маркийн гар утас, Жи Мобайлын гар утас, Хаан банкны Visa карт, иргэний цахим үнэмлэх, Номин, GG гэх картууд, цагаан дарь эхийн жижиг ном, бэлнээр 50.000 төгрөг, зөөврийн Samsung hard диск, харааны шил, power bank, утасны цэнэглэгч, чихэвч, зургаадай модоор хийсэн эрхи, хумс янзалдаг зүйлүүд, уруулын будаг, усан суурьтай уруулын будаг, гоо сайхны толь, үнэртэй ус байсан юм... цүнхэнд манай гэрийн түлхүүр, аавын гэрийн түлхүүр, Улаанбаатар хотод байх гэрийн түлхүүр байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 39-40, 148-149 дугаар хуудас/
Түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр би Баянхонгор аймгий Эрүүл мэндийн газрын даргын ажлыг хүлээж аваад орой хэдэн хүмүүстэй уулзаж, уухын хувьд уусан, гэхдээ би тасартлаа уугаагүй. Орой 24 цаг өнгөрч байхад машинаар хүргүүлээд орцныхоо гадаа буусан. Машин дотор утсаа барьчихсан байж байгаад буухдаа цүнхэндээ хийчихсэн байсан. Намайг машинаас буухад ойр хавьд хүн харагдаагүй. Би урьд өмнө оройтож очоод гэртээ орохдоо ойр орчимд хүн байна эсэхийг хардаг, утсаараа гэрэлтүүлэг хийж ордог байсан. Тухайн өдөр утасны гэрлээ асаагаагүй, баяр өдөр дэл сул хүн орцонд байж байгаад булаалгачих байх гэж бодоод амьхандаа хаширлаад утсаа цүнхэндээ хийсэн байсан. Намайг орцруугаа ороход л хоёр талаас барьж аваад цүнхнээс татсан би цүнхээ өгөхгүй нилээн зуурсан. Нүүррүү хоёр удаа цохисон, нэг нь уруулруу цохисон, нэг нь нүд орчимд цохисон. Хоёр цохиулчихаад би цүнхээ тавьсан. Цохичихоод хоёулаа гараад гүйсэн. Араас нь гарахад нэг нь хойшоо, нэг нь Аз авто угаалгын газрыг тойроод гүйсэн. Би хаашаа орохыг нь харъя гээд араас нь гүйж байгаад бүдэрч унасан, босоод зам дээр зогсож нэг машин зогсоогооод Цагдаагийн газар ирж, байцаагчтай нь хамт гэртээ ирсэн. ******* араас орж ирээгүй Л.тай хамт байсан, араас нь орж ирсэн гэж худлаа мэдүүлэг өгч байна. Би ханаруу мөргөж гэмтээгүй, намайг цохисон. Харанхуй байсан болохоор хэнийх нь ч царайг хараагүй гэхдээ би чамайг таньж байна шүү гэж хэлснийг Л., ******* хоёр мэдэж байгаа байх. Миний хамгийн их харамсаж байгаа зүйл бол миний цүнхэн дотор нэг жижиг хард /hard/ байсан. тэр хардан дотор миний олон жил эмч хийсэн бүх ажлын бүтээл, эцэг эхчүүд, асран хамгаалагч нарт зориулж ном бичиж байсан. Миний цүнхийг орцонд хаясан гэж бодохгүй байна. ойр орчмын газраар би цүнхээ хайсан. Өглөө үүрээр манай хүргэн ирж бас хайсан ерөөсөө олдоогүй. Цүнхэнд миний утас бас 104 нас насалсан буурал ээжийн маань надад үлдээсэн эрхи байсан. Би бас эрүүл мэндээрээ хохирсон, одоо ч эмчилгээ хийлгэж байгаа. Хамгийн чухал нь миний хард болон эрхийг хэнд өгснөө хэлээд өгөөч гэж хүсч байна. Би бас өөрөө эх хүн, та нар шиг хүүхэдтэй. Хэрвээ олоод өгвөл надад бас бодол байна гэх мэдүүлэг.
Иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2016 оны 01 сарын 08-ны өдөр , нараас Iphone 6 gold Plus маркийн гар утсыг бэлэн 700.000 төгрөгөөр худалдан авсан. Би гэмт хэргийн улмаас олж авсан гэдгийг мэдээгүй ба одоо ингээд өөрийн мөнгөөр хохирчихоод байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 44-45 дугаар хуудас/
Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн: “..., буюу , буюу 3 архи авахаар гадагш гарсан ба нэг их удаагүй 0.75 граммын архи авч орж ирээд бид нар түүнийг ууж байхад “хүн цохьчихлоо надад мөнгө, Iphone 6 маркийн гар утас байгаа, би мөнгийг нь цүнхтэй эд зүйлийн хамт нуучихсан, утсыг нь аваад ирсэн гэхдээ нуучихсан” гээд байсан... Өглөө босч байхад 08 цагийн орчимд гаднаас гэх манай найз орж ирсэн ба босч ирээд “нөгөө утас энэ гэрт нуучихсан байсан чинь алга болчихсон байна, нуусныг нь мэдэж байгаа хүн л байгаа даа” гэхэд “би аваагүй” гээд байсан. Гэтэл гэнэт хаанаасаа ч юм бэ жижиг бурханы ном, банкны карт нилээд хэд, эмэгтэй хүний иргэний цахим үнэмлэх гаргаад ирчихсэн байж байсан...Бид нар бөөнөөрөө хамт л манайд архи ууцгаагаад л байсан ба түүнээс хойш хэд хоногийн дараа гэнэт алга болчихсон. Би г Улаанбаатар хот явсан гэж сонссон ба хэд хоногийн дараа өөрөө ирсэн ба манайд бид нарт “нөгөө утсыг чинь шарчихсан /зарчихсан/ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 50-51 дугаар хуудас/:
Гэрч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... гаднаас орж ирэхдээ “хүний юм дээрэмдчихлээ” гээд халаасандаа утас хийсэн байсан. Бас судар шиг номны завсараас 10.000 төгрөг гаргаж ирсэн... Баахан тойрч зугтааж байгаад орж ирлээ гэж ярьж байсан санагдаж байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 99-100 дугаар хуудас/:
Гэрч Ж.ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 01 сарын 07-ны өдөр манай найз надруу дугаарын утасаар яриад манай нэг хуурай дүү байдаг юм утсаа аваад ирсэн байна танайд очих уу гэхээр нь 5 шар дээр уулзъя гээд автобусны буудал дээр уулзсан... ад очиж үзүүлсэн. Тэгсэн хулгайн утас биш биздээ гэсэн чинь хулгайн утас биш би 800.000 төгрөгийн өрөнд авсан, 800.000 төгрөгөөр зарчихмаар байна гэсэн... бид 2 Хархорин захын эд зүйл зардаг хүмүүсээс утас авах уу гэж асууж яваад мөнгөн эдлэл зардаг залууд үзүүлсэн. Тэр залууд 700.000 төгрөгөнд зарчихаад буцаад очоод 500.000 төгрөгөнд зарсан гэж хэлээд бид хоёр 200.000 төгрөгийг хувааж авсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 66-67 дугаар хуудас/:
Гэрч Ц.ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Хархорин зах дээр очоод бид 2 утсыг нь аваад зах руу орсон. д үзүүлсэн. 700.000 төгрөгөөр авахаар болсон...500.000 төгрөгийг гэх залууд өгөөд 200.000 төгрөгийг бид хоёр 100.000 төгрөгөөр хувааж авсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 69-70 дугаар хуудас/:
Гэрч гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Намайг Улаанбаатар хотод байхад 2016 оны 1 дүгээр сарын эхээр надруу залгаад хотод ирчихлээ та хаана байна, би өрөндөө нэг гар утас авсан юм, түүнийг зарах хэрэгтэй байна гэж хэлсэн... , нартай уулзаж Хархорин зах руу явсан. , нар Бат-Эрдэнийн авч очсон гар утсыг үл таних хүнд 500.000 төгрөгөөр зарж өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 222-223 дугаар хуудас/:
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 12 сарын 31-ний өдрийн 52 дугаар шинжээчийн дүгнэлтээр: 1.*******гийн биед дээд уруул, баруун сарвуунд цус хуралт, шанаанд зулгаралт гэмтлүүд үүссэн байна. 2.Үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. 3.Үүссэн гэмтлүүд нь 2014 оны 12 сарын 05-ны өдрийн ХЗС, ЭМС-н хамтарсан а216/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. /1-р хх-ийн 87/
“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээчний 2016 оны 01 сарын 13-ны өдрийн эд зүйл үнэлсэн тухай тайлан: Хар цоохор барын өнгөтэй гонзгой хэлбэртэй бариултай цүнх 60.000 төгрөг, I Phone 6 gold plus маркийн гар утас 1.480.000 төгрөг, хар хөх өнгийн G Mobile-ын гар утас 40.000 төгрөг, Samsung маркийн Hard диск 250.000 төгрөг, хөх хүрээтэй харааны шил 80.000 төгрөгний, нийт 1.910.000 төгрөгний үнэлгээтэй гэжээ /1-р хх-ийн 90-91/
“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээчний 2016 оны 02 сарын 26-ны өдрийн эд зүйл үнэлсэн тухай тайлан: Хаан банкны карт 3.000 төгрөг, Номин карт 3.000 төгрөг, GG карт 3.000 төгрөг, Иргэний цахим үнэмлэх 24.000 төгрөг, I Phone 6 gold plus маркийн гар утасны цэнэглэгч 25.000 төгрөг, I Phone 6 gold plus маркийн гар утасны чихэвч 25.000 төгрөг, Цагаан дарь эхийн жижиг ном 1.600 төгрөг, зургаадай модоор хийсэн21 ширхэгтэй өвөлж ирсэн эрхи 50.000 төгрөг, түлхүүр 1.500 төгрөг, зөөврийн цэнэглэгч 35.000 төгрөг, хумс янзалдаг иж бүрдэл 10.000 төгрөг, Revlon уруулын будаг 35.000 төгрөг, Усан суурьтай уруулын будаг 28.000 төгрөг, жижиг гоо сайхны толь 5.000 төгрөг, Chanel-ийн үнэртэй ус 120.000 төгрөгний, нийт 382.600 төгрөгний үнэлгээтэй гэжээ. /1-р хх-ийн 95-97/
“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээчний 2016 оны 05 сарын 18-ны өдрийн эд хөрөнгө үнэлсэн тухай тайлан: G Mobile-ын урьдчилсан төлбөрт үйлчилгээний сим карт сэргээлгэх 5.000 төгрөг, Unitel-ийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний сим карт сэргээлгэх 3.000 төгрөгний, нийт 8.000 төгрөгний үнэлгээтэй гэжээ /2-р хх-ийн 49-50/
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ын гэрт , , , бид хэд архи уусан. Тэгээд 00 цагийн орчимд болох бид 2 гийн гэрээс болох гийн гэрт очихоор 18 дугаар байрны 1 дүгээр орцонд очтол эзэнгүй байсан. Тэгээд гараад иртэл нэг эмэгтэй тус байрны хамгийн зүүн талын орцны үүдэнд согтуу гуйваад зогсож байсан. надад “хоёулаа тэр эмэгтэйг цохиод гарт байгаа цүнхийг нь авах уу” гэхээр нь зөвшөөрч нөгөө эмэгтэй орц руу орох гэхэд нь хаалгыг нь би онгойлгож өгтөл цааш орц руу орсон ба орохоор нь цүнхийг нь би автал нөгөө эмэгтэй орилхоор нь цохьсон ба бид 2 гарч би тухайн байрны урдуур цүнхийг нь бариад тойрч гүйсэн. Харин хойшоо гүйсэн. Би явсаар байгаад 48 дугаар байрны 1 дүгээр орцонд орсон ба цүнхэнд гараа хийтэл гарт нэг том утас баригдсан ба түүнийг авч халаасандаа хийсэн. Тэгээд дахиад гараа хийтэл түрийвч шиг зүйл байхаар нь мөн халаасандаа хийгээд гарсан... ямар өнгөтэй цүнх, цүнхэн дотор ямар ямар эд зүйл байсан нь харагдаагүй. Би орцноос гарахдаа орцны үүдэнд байх хогийн саванд дээр тавьчихаад ын очсон. Ороход урдаас хүрч ирээд нөгөө хэдээс тусдаа уулзсан “цүнхэнд юу байна” гэхээр нь би “ийм утас байна” гээд гаргаж харуултал iphone 6 маркийн гар утас байсан. Би гэрт ороод ямар нэгэн зүйл яриагүй, , нарт ярьсан байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 175-178 дугаар хуудас/,
Түүний шүүх хуралдаанд өгсөн: 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ын гэрт, Батэрдэнэ, , , бид нар архи уусан. Архи ууж байгаад орой 11 цаг өнгөрч байхад ынхаас гараад би *******тэй хамт найзынхруугаа явсан. Гэрт нь очоод хаалгыг нь тогшиход хүн гарч ирээгүй. Орцноос нь гарч ирэхэд байрных нь баруун талын орцны үүдэнд нэг эмэгтэй хүн зогсож байсан. Би наанаас нь яваад очиход орц нь хоёр давхар хаалгатай байсан. Цаад талынхаа хаалгыг татаад онгойлход нь би цүнхээс нь татаад булаах гэхэд цүнхээ тавиагүй, миний араас /*******/ орж ирж байсан. Тэгээд би цүнхийг нь аваад байшингийн баруун талаар гарч гүйгээд Аз авто угаалгын газрын хажуу талаар гараад Дөвөнтийн 48-ын 1 дүгээр орцонд орж цүнхийг нь үзэхэд утас, ном, power bank, бичиг баримт байсан. Аваад буцаж ын гэрт ирээд утсыг нь д үзүүлэхэд ******* утсыг нь авч нуусан. Нөгөөдүүлийг нь би нуучихсайн байж байгаад тэр үед 10000 төгрөг гаргаж ирж, 01 цаг болж байхад тай хамт архинд явсан. Ирээд хүмүүсийг дуудахад ихэнхи нь босч ирээгүй , бид 3 хувааж уучихаад маргааш өглөө нь ирээд ганц юмны мөнгө байна дэлгүүр явъя гэхэд нь би хамт явж үлдсэн мөнгөөр нь хоёр шил архи авч ирсэн. Уучихаад би гадуур явж байгаад өдөр ирэхэд утсыг нь гал тогооны өрөөнд нууцихсан байсан чинь алга болчихлоо гэсэн” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч С.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Шөнө 00 цагийн орчимд болох ******* намайг “хоёулаа хамт 60 айл болох 18 дугаар байранд байх болох гийн гэртч очьё” гэхээр нь би зөвшөөрч бид хоёр хамт явсан. Байрных нь гадаа очтол гийн машин байхгүй байсан. Гэтэл байрны үүдэнд нэг жийпнээс нэг эгч буугаад уг байрны ертөнцийн зүгээр баруун талын захын орц руу алхаад явж байсан. Уг эгч согтуу байх шиг байсан ба машинаас буухдаа нилээд чанга дуугаар “за сайхан амарцгаагаарай” гэж хэлээд бууж байх шиг байсан юм... болох нөгөө эгчийн орцны араас орсон би араас нь орох гэтэл өмнөөс “ гүйгээрэй” гэж хэлээд гүйгээд гараад ирсэн. Тэндээс би шууд ын гэр рүү гүйсэн ба урагшаа гүйсэн байх...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 118-119 дугаар хуудас/
Түүний шүүх хуралдаанд өгсөн: 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Л., *******, , , бид нар ынд хоёр шил архи уусан юм. ын байрных нь доод талын pub ийг янзалж байгаа гээд хүмүүстэй нийлж 3, 4 хоног архи уусан. Орой 11 цаг болж байхад pub нь хааж, гадаа зодоон болоод байхаар нь бид нар бүгд гарсан. Тэгээд Л. бид хоёр айлд очиж мөнгө олж ирэхээр 60 айлруу явсан. Очиход хаалгаа онгойлж өгөөгүй, гарч ирэхэд хажуу талын орцны үүднээс нэг цагаан машин хөдөлж байсан. түрүүлээд алхсан, би тамхины тал олж, асаагаад Л.ын араас алхаж байсан. Алхаж байхад нэг эмэгтэй хүн орцны гадаа би дарга байна, юуны дарга гэлээ нэг газрын дарга байна гээд орилоод байсан. Эрүүл мэндийн газрын дарга гээд байсан. Согтуу байхыг нь би харсан. Орцруугаа ороход нь Л. араас нь дагаад орсон. Хэдхэн секундын дотор би тамхи татчихаад араас нь орох гэтэл зугтаарай гэсэн. Тэгээд би цаашаа гүйсэн. Гүйж байгаад эргээд харахад нэг хүн миний араас гүйж байгаад бүдэрч унаж байгаа харагдсан. Би ч болохоо болилоодоо гэж бодоод ынд орж ирээд цонхоор харахад нэг эмэгтэй хүн зам дээр гараа өргөөд зогсож байсан. Намайг орж ирснээс 30-аад минутын дараа Л. орж ирсэн. Ном, виза карт, утас авч орж ирсэн. утсыг нь үзчихээд миний барьдаг утас байна гэж байсан. дараа нь утсыг нь бид хоёр гал тогооны өрөөнийх нь гурилын саванд нуусан. Өглөө нэг залуу орж ирээд , хоёртой хамт архинд явж, хоёр шил 0.75 граммтай архи авч ирж уусан. Ууж байгаад, бид хоёр үсээ засуулах гэж 10000 төгрөг аваад гарсан. Орж ирэхэд бичиг баримтыг нь шатаах гэхэд бичиг баримтыг нь би авчихъя гэж байсан. Номыг нь пааран дээр тавьж байгаад шатаасан. Би шинэ жилийн дараа утсыг нь авч явж зарсан нь үнэн” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тухайн үед болох нь “хүн дээрэмдсэн, утас байгаа” гэж хэлж байсан... Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би нэг их анзаараагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 203-206 дугаар хуудас/
Түүний шүүх хуралдаанд өгсөн: 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Л., *******, , , , бид нар архи уусан. 11 цаг өнгөрч байхад Л., ******* хоёр гарч явсан. Шөнө буцаад орж ирэхийг нь би мэдээгүй, унтаж байсан. Дараа нь намайг цагдаа дээр байцаахад цүнхнээс гарч ирсэн мөнгийг нь чи авсан юм биш үү гэж асуухад нь яагаад ч юм би тэгээд хэлчихсэн байсан. Мэдүүлгээ яаж өгснөө өөрөө ч санахгүй байгаа” гэх мэдүүлэг
-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 5-7/
-нэгжлэг хийх тогтоол, тэмдэглэл, гэрэл, гэрэл зураг /1-р хх-ийн 11-17/
-хураан авах тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 27-28/
-гар утас хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 29/
-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 30-33/
-мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх-н 130-132/
-Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, *******ын төрсний бүртгэлийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 138-140, 241, 249/
-С.Бат-Эрдэнийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Баянхонгор сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /1-р хх-н 146-147, 240, 248, 2-р хх-н 29/
-*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Баянхонгор сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /1-р хх-н 166-168, 2-р хх-н 44/
-эрүүгийн хэргийг тусгаарлах тогтоол /2-р хх-ийн 233/
-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /2-р хх-н 34/болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч *******, ******* нар нь согтуурсан үедээ, урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2015 оны 12 сарын 30-ны өдрөөс 2015 оны 12 сарын 31-ны өдөрт шилжих шөнийн 00 цаг 40 минутын орчим Баянхонгор аймгийн 1-р багийн 18-р байрны 5-р орцонд шунахайн сэдэлтээр, шууд санаатайгаар, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор, хохирогчийн цүнхийг нь татах, уруул хэсэгт нь цохих зэргээр хүч хэрэглэн довтолж *******гийн цүнхтэй эд зүйлийг дээрэмдэж 2.350.600 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,
шүүгдэгч ******* нь *******, ******* нарыг 2015 оны 12 сарын 30-ны өдрөөс 2015 оны 12 сарын 31-ны өдөрт шилжих шөнө дээрмийн гэмт хэрэг үйлдэснийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан эд мөрийн баримт, шүүхээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч нар нь өөрсдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй тул гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй болно.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, байх бөгөөд тус прокурорын газраас Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нарт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч *******, ******* нарыг согтуурсан үедээ урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтлон дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэснийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй, гэм буруугийн хувьд маргаж байгаа, хохирогч, болон иргэний нэхэмжлэгч нарт учируулсан хохиролыг бүрэн нөхөн төлөөгүй байх тул тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах боломжгүй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******, ******* нарт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдний хувийн байдал зэргийг харгалзан эд хөрөнгө хураахгүйгээр ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******, ******* нарын согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдэснийг хүндэрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болно.
Уг хэргийн улмаас шүүгдэгч ******* нь 209 хоног, ******* нь 56 хоног цагдан хоригдсон байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******д 435.000 төгрөг төлсөн, шүүгдэгч нар нь хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохиролоо бүрэн нөхөн төлөөгүй байх тул хохирогч *******д учирсан 2.300.600 төгрөгийн хохиролоос I Phone 6 gold plus маркийн гар утасыг буцаан олгосон байх тул түүний үнэ болох 1.480.000 төгрөгийг хасч хохирогчид учирсан хохиролыг 820.600 төгрөг гэж тооцов.
Хохирогч *******д учирсан дээрхи хохиролоос шүүгдэгч ******* 435.000 төгрөг төлсөн байх тул үлдэгдэл 385.600 төгрөгийн шүүгдэгч *******эс гаргуулж хохирогч *******д,
иргэний нэхэмжлэгч нь I Phone 6 gold plus маркийн гар утасыг 700.000 төгрөгөөр худалдаж авсан, тэрээр иргэний хариуцагч Ж., Ц. нараас 200.000 төгрөгийг авсан бөгөөд үлдэгдэл 500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа учир шүүгдэгч *******эс 500.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч д тус тус олгож шийдвэрлэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь учирсан хохиролоо нөхөн төлүүлж аваагүй гэж байгаа учир шүүгдэгч С.Бат-Эрдэнийн дундын өмчлөлийн 4 ханатай гэрийг битүүмжилсэн 2016 оны 03 сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч *******ын эзэмшлийн цагаан өнгийн хагас автомат угаалгын машиныг битүүмжилсэн 2016 оны 05 сарын 02-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хэвээр үлдээв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 294 дүгээр зүйлийн 294 дүгээр зүйлийн 294.2., 294.3., 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч овогт гийн , овогт ын нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч овогт гийн ийг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэснийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон *******ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг эд хөрөнгө хураахгүйгээр зургаан жил нэг хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дах хэсэгт заасаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан зургаан жил нэг хоногийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон хоёр зуун ес хоногийг, шүүгдэгч С.Бат-Эрдэнийн цагдан хоригдсон тавин зургаа хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дугаар 134.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бат-Эрдэнийн дундын өмчлөлийн 4 ханатай гэрийг битүүмжилсэн 2016 оны 03 сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүүгдэгч *******ын эзэмшлийн цагаан өнгийн хагас автомат угаалгын машиныг битүүмжилсэн 2016 оны 05 сарын 02-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хэвээр үлдээсүгэй.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас 410.300 төгрөг, шүүгдэгч *******эс 410.300 төгрөг тус тус гаргуулж хохирогч *******д, шүүгдэгч шүүгдэгч *******эс 500.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч д тус тус олгосугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт урьд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******т урьд хэрэглэсэн бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******, ******* нарыг цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 08 сарын 30-ны өдрөөс эхлэн тооцсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч *******т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Ч.БАЙГАЛМАА
Н.БААСАНБАТ