Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/148

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баасансүрэн, улсын яллагч Д.Алимаа, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Улаанбаатар хот, *******,*******,******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

******* /РД: *******/

                                      Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Улсын тусгай хамгаалалттай газар нутагт урсах Орхон голоос зохих зөвшөөрөлгүйгээр 1 ширхэг загас, мөн Улсын тусгай хамгаалалттай газар нутагт урсах Цагаан голоос 2 ширхэг загас нийт 3 ширхэг зэвгэ загас уурга ашиглан агнаж, амьтны экологид 87,000 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ийн би дахин ийм буруу зүйл хийхгүй гэх мэдүүлэг,

       Иргэний нэхэмжлэгч ***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тус газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутаг учир зөвшөөрөл өгдөггүй. Тухайн хүний хийсэн үйлдэл нь гэмт хэрэг болох нь тогтоогдвол тухайн хүн байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулах ёстой. Уг газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 тал/,

      Гэрч *****н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2023 оны *** дугаар сарын ***-ний өглөө Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум руу Улаан цутгалан үзэх гээд үеэл дүү ****, найз *** нарын хамт гараад 17 цагийн үед ирээд Улаанцутгалан дээр хоносон. ***** 2, 3 загас агнасан гэж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 тал/,

     Гэрч ***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2023 оны *** дугаар сарын ***-ний өглөө Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Улаанцутгалан гэх газар луу үеэл ах ****, найз **** нарын хамт гараад 17 цагийн үед ирээд Улаанцутгалан үзээд байж байтал найз **** гурвуулаа нэг нэг загас бариад аваад явья шөл хийж ууя гэж хэлээд манай найз **** Орхон голоос 1 загас, цагаан голоос 2 ширхэг загас тус тус барьж агнасан. Тэгээд байж байтал экологийн цагдаатай таарч саатуулагдсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 тал/,

            Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны Улсын байцаагчийн 2023 оны *** дугаар сарын ***-ны өдрийн **** дугаартай: “...Монгол Улсын Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар тогтоолоор 1 ширхэг Зэвгэ загас *29,000 төгрөг, 3 ширхэг Зэвгэ загас 29,000*3=87,000 төгрөгийн үнэлгээ гарч байна... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 51 тал/,

            Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны Улсын байцаагчийн 2023 оны *** дугаар сарын ***-ны өдрийн 0**** дугаартай: “...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн амьтны аймагт учруулсан хохиролын экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлж ... нийт 174,000 төгрөгийн нөхөн төлбөрийг ... дансанд төлүүлэхээр шийдвэрлэв...” гэсэн акт /хавтаст хэргийн 53 тал/,

            Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны 2023 оны *** дүгээр сарын ***-ны өдрийн *** дугаартай: “...Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар баг Орхон болон Цагаан голын ... солбилцол нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдах болно...” гэсэн албан тоот, хавсралт зураглал /хавтаст хэргийн 15-16 тал/,

            Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн **** дугаартай “...Шинжилгээний объектын 2023 оны 10 дугаар сарын зах зээлийн үнэлгээ нийт 90,000 төгрөг /ерэн мянган төгрөг/-өөр үнэлэгдэв...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 57-60 тал/,

            Загасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-8 тал/,

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 40-43 тал/,

            Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 77-79 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

            Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

            Шүүгдэгч **** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Энэ хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн төлбөрт 174,000 төгрөгийг шүүгдэгчээс төлсөн /хавтаст хэргийн 121 тал/, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

                Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүгдэгч **** тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, нөхөн төлбрийг төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

            Прокурорын санал болгож, шүүгдэгч **** хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 07 /долоо/ сарын хугацаагаар тэнсэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

            Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** овогт ***** хорих ял оногдуулахгүйгээр 07 /долоо/ сарын хугацаагаар тэнсэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

                                                         Бусад асуудлаар:

     Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдав.

     Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3  ширхэг зэвгэ загас, хар өнгийн үүсэн бариултай, саарал өнгийн дамартай, хүрэн өнгийн уурга нэг ширхэгийг тус тус устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгав.

    Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, *******.2, *******.6, *******.7, *******.8, *******.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **** овогт ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  улсын тусгай хамгаалалттай газар нутгаас зөвшөөрөлгүйгээр загас агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** овогт ***** хорих ял оногдуулахгүйгээр 07 /долоо/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг зэвгэ загас /Хархорин сумын сум дундын Цагдаагийн хэлтэст хадгалагдаж буй/, бор өнгийн бариултай, ногоон өнгийн дамартай хар өнгийн их биетэй уурга нэг ширхэгийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ДУЛМАА