Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/149

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Ц.Эрдэнэбат,

Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ц.Эрдэнэбатын шүүгдэгч ******* холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай, *******/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн *******,******* тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй гэх,

******* /РД: /

                                                   Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч ******* нь зохих зөвшөөрөлгүйгээр Өвөрхангай аймгийн *******ийн нутаг “Салхит” гэх газраас 0,87 метр куб модыг бэлтгэж, улмаар уг модыг зүсүүлж 60 ширхэг нойтон банзыг 2023 оны өдөр УБВ улсын дугаартай “Киа бонго пронтер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль орчинд 4,315,956 /дөрвөн сая гурван зуун арван таван мянга есөн зуун тавин зургаа/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч ******* нь зохих зөвшөөрөлгүйгээр Өвөрхангай аймгийн *******ийн нутаг “Салхит” гэх газраас 0,87 метр куб модыг бэлтгэж, улмаар уг модыг зүсүүлж 60 ширхэг нойтон банзыг 2023 оны өдөр УБВ улсын дугаартай “Киа бонго пронтер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль орчинд 4,315,956 /дөрвөн сая гурван зуун арван таван мянга есөн зуун тавин зургаа/ төгрөгийн хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

            Шүүгдэгч **** шүүх хуралдаанд өгсөн: Би 2023 оны *** сард өөрөө модоо ойгоос бэлтгэсэн. Уг модоо зүсүүлж байгаад цагдаад баригдсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

            Иргэний нэхэмжлэгч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...**** нь надаас мод бэлтгэх эрхийн бичиг авч байгаагүй. Байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Бат-Өлзий сумын **** багийн нутаг “****” гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаггүй. Орчны бүсэд хамаардаг... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 тал/,

            Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би одоогоор Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд хөрөө рам дээр мод зүсэх ажил хийж байгаа. **** гэдэг хүнийг танихгүй. Өмнө нь харж байсан хүн шиг байсан. 2023 оны **** дугаар сард ***** мод зүсүүлсэн талаар сайн санахгүй байна. Хүмүүс байнгын мод зүсүүлдэг болохоор яг хэн ирж зүсүүлсэн талаар би мэдэхгүй Бат-Өлзий сумаас хүн танихгүй. Хоёр өнгийн будагтай мод л зүсүүлдэг... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 тал/,

            Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би **** гэх хүнд мод худалдсан зүйл байхгүй. 2023 оны *** дугаар сарын сүүлээр **** надруу залгаад “цагдаа чамруу утсаар ярих байх, хүн мод зарах гээд явж байхаар нь чи тэр модыг **** худалдсан гэж хэлээрэй” гэж хэлсэн. Би тухайн үед нь юу яриад байгаа юм, юун мод гэхэд зүгээрээ шальтай юм биш гэж хэлээд утсаа салгасан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 тал/

            Гэрч ***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...цаг хугацааг сайн санахгүй байна. Намайг ирэхэд хашаанд 11 ширхэг нойтон мод буулгасан байсан. **** надад хэлэхдээ хүнээс авсан гэж байсан. Хэд хоногийн дараа **** гэх хүний хөрөө рам дээр очиж зүсүүлээд буцаж явж байгаад цагдаад таарч саатуулагдсан. **** нь надаас миний цагаан өнгөтэй цахилгаан хөрөөг авсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-******* тал/,

            Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...**** УБВ улсын дугаартай киа бонго пронтер маркийн тээврийн хэрэгслийг 2012 онд би өөрөө Монгол улсад ипмортолж байсан. 2015 онд Дархан хот, цагаан хаданд нүүрс тээвэр хийдэг **** гэх залуу надаас 11,300,000 төгрөгөөр худалдаж аваад одоог хүртэл нэг ч төгрөг өгөөгүй тул тээврийн хэрэгслийн нэр шилжээгүй байгаа. Тухайн тээврийн хэрэгслийн татвар, торгууль бүгд над дээр нэхэмжлэл ирж байгаа тухайн хүмүүсээс автомашины мөнгөө гаргуулмаар байна... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 тал/,

            Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн 2023 оны *** дүгээр сарын ***-ны өдрийн №**** дугаартай “...дээрх зөрчлийн улмаас ойд учруулсан хохирлын үнэлгээ: хэрэглээний нойтон банз нь 0.87 шоо метр х 570,216 төг = 496,087 х 2.9 =1,438,652 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 57-58 тал/,

            Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Улсын байцаагчийн 2023 оны *** дүгээр сарын ****-ны өдрийн №**** дугаартай “...**** ойн санд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээ болох 1,438,652 төгрөгийн үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д заасны дагуу үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж 4,315,956 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулахаар шийдвэрлэв...” гэх акт /хавтаст хэргийн 61 тал/,

            Хөрөнгийн үнэлгээний Вендо компанийн 2023 оны *** дугаар сарын ***-ны өдрийн “...шинжилгээний обьектийн 2023 оны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 132,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх цагаан өнгийн дамартай цахилгаан хөрөөнд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 75-77 тал/,

            Хөрөнгийн үнэлгээний Вендо компанийн 2023 оны *** дугаар сарын ***-ны өдрийн “...шинжилгээний обьектийн 2023 оны 08 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр 366,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх 60 ширхэг нойтон банзанд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 81-83 тал/,

            Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХКомпанийн 2023 оны **** дүгээр сарын ***-ны өдрийн №*** дугаартай “...шинжилгээний обьектийн 2023 оны 08 дугаар сарын зах зээлийн үнэлгээ нийт 6,200,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх **** УБВ улсын дугаартай Киа бонго пронтер маркийн тээврийн хэрэгсэлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 111-115 тал/,

            Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны 2023 оны *** дугаар сарын ***-ны өдрийн №**** дугаартай “...Бат-Өлзий сумын **** багийн нутаг “****” гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдахгүй болно...” гэх албан бичиг /хавтаст хэргийн 30 тал/,

            Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 6-9 тал/,

            **** УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 10-14 тал/,

            Цагаан өнгийн дамартай цахилгаан хөрөөнд зэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 23-24 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 120-122 тал/ зэрэг болно.

                                            Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч **** нь зохих зөвшөөрөлгүйгээр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын *** багийн нутаг “***” гэх газраас 0,87 метр куб модыг бэлтгэж, улмаар уг модыг зүсүүлж 60 ширхэг нойтон банзыг 2023 оны *** дугаар сарын ***-ний өдөр *** УБВ улсын дугаартай “Киа бонго пронтер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль орчинд 4,315,956 /дөрвөн сая гурван зуун арван таван мянга есөн зуун тавин зургаа/ төгрөгийн хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч **** мэдүүлэг /хавтаст хэргийн 36 тал/, гэрч **** мэдүүлэг /хавтаст хэргийн 38 тал/, гэрч **** мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 тал/, гэрч *** мэдүүлэг /хавтаст хэргийн 49-******* тал/, гэрч **** мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 тал/, Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн 2023 оны *** дүгээр сарын ***-ны өдрийн **** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 57-58 тал/, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Улсын байцаагчийн 2023 оны *** дүгээр сарын ***-ны өдрийн **** дугаартай акт /хавтаст хэргийн 61 тал/, Хөрөнгийн үнэлгээний Вендо компанийн 2023 оны *** дугаар сарын ***-ны өдрийн дүгнэлт /хавтаст хэргийн 75-77 тал/, Хөрөнгийн үнэлгээний Вендо компанийн 2023 оны *** дугаар сарын ***-ны өдрийн дүгнэлт /хавтаст хэргийн 81-83 тал/, Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2023 оны *** дүгээр сарын ***-ны өдрийн **** дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 111-115 тал/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 6-9 тал/, ***** УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 10-14 тал/, цагаан өнгийн дамартай цахилгаан хөрөөнд зэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 23-24 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын **** багийн нутаг “****” гэх газраас 0,87 метр куб модыг бэлтгэж, улмаар уг модыг зүсүүлж 60 ширхэг нойтон банзыг 2023 оны *** дугаар сарын ***-ний өдөр ***** УБВ улсын дугаартай “Киа бонго пронтер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль орчинд 4,315,956 /дөрвөн сая гурван зуун арван таван мянга есөн зуун тавин зургаа/ төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ойгоос мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ***** яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч **** овогт ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ойгоос мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгчээс гэм буруугийн хувьд маргаагүй болно.

Иймд шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ойгоос мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй. 

                                              Хохирлын хувьд:

Иргэний нэхэмжлэгч ***** шүүхээс хуралдааны тов мэдэгдэхэд шүүх хуралдаанд суухгүй гэжээ.

Иргэний хулийн 497 дугар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч ***** байгаль орчинд учруулсан хохиролд 4,315,956 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан бөгөөд нөхөн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй гэж үзлээ.

                                                Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс улсын яллагчийн гаргасан ялын саналтай санал нэг байна гэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа болон хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулав.  

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв.

                                              Бусад асуудлаар:

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүйд тооцож, Өвөрхангай аймгийн *** сумын Засаг даргын тамгын газрын няравт хариуцуулсан, 366,000 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй 60 ширхэг нойтон банзыг хурааж, худалдан борлуулж үнийг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Kia bongo Frontier маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч **** буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ 6,200,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж нөхөн төлбөр 4,315,956 төгрөгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.5-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, илүүг нь улсын орлого болгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг цагаан дамартай цахилгаан хөрөөг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгав.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **** овогт ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ойгоос мод бэлтгэсэн,  тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ***** овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Иргэний хулийн 497 дугар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч ***** байгаль орчинд учруулсан хохиролд 4,315,956 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.5-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүйд тооцож, Өвөрхангай аймгийн **** сумын Засаг даргын тамгын газрын няравт хариуцуулсан, 366,000 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй 60 ширхэг нойтон банзыг хурааж, худалдан борлуулж үнийг улсын орлогод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Kia bongo Frontier маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч ***** буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ 6,200,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж нөхөн төлбөр 4,315,956 төгрөгийг төлүүлж илүүг нь улсын орлогод оруулсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг цагаан дамартай цахилгаан хөрөөг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ДУЛМАА