| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00540/и |
| Дугаар | 153/ШШ2020/00506 |
| Огноо | 2020-07-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 153/ШШ2020/00506
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Жамькаа овогт Тавьтайгийн Оюунбилэг /ПЮ67051565/-ийг 1986 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт мужаанаар, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ой агнуурын аж ахуйн Мод боловсруулах цехэд нарийн мужаанаар, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Ховд аймгийн Мод боловсруулах үйлдвэрт мужаанаар, 1994 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт асрагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосон.