Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/25

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халибан овогт ******* *******ад холбогдох эрүүгийн 2421000000003 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Дорнод ******* ******* ******* *******” -д ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын 11 дүгээр баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Халибан овогт ******* ******* /РД: /.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 11 цагийн орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн албадан ирүүлэх захирамжийн дагуу үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч , , нарын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, мөн дээрх захирамжийн дагуу Дорнод аймгийн хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах цагдаагийн газрын “Б” байрны 310 тоот албан өрөөнд тус аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч гэрчийн мэдүүлэг авах гэж байхад “мэдүүлэг өгөхгүй” гэх шалтгаанаар цээж, хөлөн тус газар нь гараараа цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж, утсаа шидэх, ширээн дээр байсан спикерийг шидэж эвдэх зэргээр цагдаагийн албан хаагчийн албан үүргээ гүйцэтгэх явцад тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Халибан овогт ******* ******* нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 11 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 4 дүгээр багт байрлах Цагдаагийн газрын “Б” байранд шүүгчийн захирамжийн дагуу албадан авчирч гэрчийн мэдүүлэг авахаар албан үүргээ биелүүлэх явцад нь мөрдөгч, цагдаагийн дэслэгч ийг  “мэдүүлэг өгөхгүй” гэх шалтгаанаар хүч хэрэглэн эсэргүүцэж цээж, хөлөн тус газар нь гараараа цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж, эд зүйлийг нь шидэж эвдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2023 оны 12 дугаар сарын 01-ний өглөө 10 цагийн орчимд гэж санаж байна. Цагдаагийн хоёр эрэгтэй, нэг эмэгтэй алба хаагч манай ажил дээр ирээд надад Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2023/ШЗ/174 дугаартай гэрчийг албадан ирүүлэх тухай шүүгчийн захирамж харуулсан ба гэхдээ дотор агуулгыг би уншиж хараагүй. Учир нь ажил их байсан болохоор түүртээд бухимдаад ямар ч байсан намайг авах гээд ирсэн цагдаагийн алба хаагчийн машинд суугаад гэх мөрдөгчийн өрөөнд ирсэн. Миний хувьд ажил ихтэй байсан учраас алба хаагч нараараа намайг авчруулсан гэх мөрдөгчид уурлаж бухимдан эхлээд өөрийнхөө гарт байсан утсаа түүний дээгүүр хана руу шидсэн, дараа нь ширээн дээр байсан спикерийг авч шидсэн ба түүний дараа гэх мөрдөгч миний хоёр гарыг дараад сандал дээр суулгах гээд байхаар нь түүний өөдөөс хөлөөрөө өшиглөж гараараа цээж орчим руу цохисон бөгөөд яг хэдэн удаа өшиглөж цохисноо хэлж мэдэхгүй байна. Учир нь тэр өдөр үнэхээр ажил ихтэй, мөн 2021 онд яг энэ асуудлаар шалгуулъя гэхэд шалгаагүй, мөн гэх мөрдөгчийн хувьд намайг ёжилсон өнгө аястай юм асуугаад байхаар нь уурлаж бухимдаад тухайн асуудлыг гаргасан юм. ...Би өөрийн гаргасан буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53/,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ийн “...Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын хэсгийн төлөөлөгч мөрдөгчийн даалгаварт заагдсан ажиллагааг хийж гүйцэтгэх гэж Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2023/ШЗ/174 дугаартай гэрчийг албадан ирүүлэх тухай шүүгчийн захирамжийн дагуу 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр албан өрөөндөө авчирч мэдүүлэг авах гэсэн боловч надаас ямар шалтгаанаар дуудсан талаараа асуулгүй шууд уурлаж бухимдан улмаар өөдөөс тайлбар хэлэх завдалгүй орилж хашгираад хэл амаар доромжилсон. ...Тухайн үед *******ын хувьд манай албан өрөөнд орж ирсэн цагаасаа уурлаж өөдөөс хашгичин миний өөдөөс “битгий хуц, солиор” гэх зэрэг зүй бус хэллэг хэлсэн. Мөн түүнийг орилж хашгираад ширээн дээр байсан эд зүйл авч шидээд байхаар нь намайг тайвшир гээд сандал дээр суулгах гэхэд миний өөдөөс хөлөөрөө жийж, хоёр хөл рүү ээлжлэн хөлөөрөө өшиглөж, мөн гараараа миний цээж рүү хэд хэдэн удаа цохисон бөгөөд өшиглөж цохисон тоог бол хэлж мэдэхгүй байна. ...******* эвдсэн спикерээ сольж өгсөн ба түүнээс гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй. ...Миний хувьд яллагдагч *******ад ямар нэгэн гомдол санал байхгүй учраас шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-21/,

гэрч “...Тухайн хэрэг болох үед ******* нь дэслэгч ийн өөдөөс юм шидэж ширээн дээр нь байсан эд зүйлсийг шидсэний дараа өөрийнхөө сууж байсан сандал дээрээс босож *******ыг “тайвшир суу” гээд сандал дээр суулгах гэж байхад түүний өөдөөс хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөж, мөн хоёр гараараа ээлжлэн бас цээж рүү нь хэд хэдэн удаа цохисон. Харин миний хувьд гар утсаараа бичлэг хийж баримтжуулж байсан учраас хорих боломж байгаагүй гэж хэлэхэд болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

гэрч ийн “...*******ын хувьд мөн машинаас буугаад доош газарт суугаад орохгүй хэсэг хэрүүл маргаан үүсгээд байхаар нь би Намууны хамтаар суганаас нь дээш өргөөд босгох гэхэд өөрөө босоод ууртай цагдаагийн “Б” байр руу ороод мөрдөгч ийн өрөөнд орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,

гэрч н “...*******ын хувьд хууль сахиулагч бид нарын тавьсан шаардлагыг эсэргүүцэж шүүгчийн захирамжтай биечлэн танилцаагүй, би хэрэг хийгээгүй, явахгүй гээд байсан. Харин , бид гурвыг бол харааж зүхсэн зүйл байхгүй. Гэхдээ биеийн хэлэмжээрээ эсэргүүцээд байсан гэж хэлж болно...” гэжээ. /хх-ийн 32-33/,

Дорнод аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 05 тоот “...ийн биед зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 38-39/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13/, “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ДЦ-23-316 тоот дүгнэлт /хх-ийн 42-45/, албан тушаалын тодорхойлолтын хуулбар /хх-ийн 63-78/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч ******* нь цагдаагийн албан хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан биед нь халдаж хүч хэрэглэн эсэргүүцсэн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч  ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас нийтийн албаны ашиг сонирхол зөрчигдөж, хууль сахиулагчийн бие, эд хөрөнгөд хохирол учирсан байх боловч мөрдөн шалгах ажиллагааны шатанд цагдаагийн албан хаагч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлагын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч *******ад прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сидиг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Халибан овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч ******* *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******ад тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******ад мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сидиг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА