Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 153/ШШ2020/00511

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Таргад овогт Гэсэрсүрэнгийн Бат-Эрдэнэ /ПП65062514/-г Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1982 оны 1 дугаар сарын 01-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1981 оны 06 сарын 25-ны өдрөөс 1982 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгов.