Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 153/ШШ2020/00512

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Баасайгийн Нямхүү /ПВ68042210/-г 1985 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Ховд аймгийн Буянт сумын тэжээлийн аж ахуйд малчнаар, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын тэжээлийн аж ахуйд малчнаар, 1992 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарыг дуустал Бүтээл ХК-д тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосон.