| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2024/0012/Э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/16 |
| Огноо | 2024-01-30 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймгийн сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,
Улсын яллагч Н.Бадам,
Хохирогч *******,
Шүүгдэгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
аймгийн сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2333001000005 тоот хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 23-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1971 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ******* аймаг ******* суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, лаборант мэргэжилтэй, ******* *******, замын 6-р анги хэсэг ажилтай, аймгийн сумын баг, тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн *******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 30-ний орой 20:00 цагийн орчим аймгийн сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг авто машин угаалгын газрын гаднах зогсоолд байрлуулсан иргэн *******гийн Хундай Соната-7 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 толийг хугалсан, машины хаалганы шилийг чулуугаар цохиж зурсан, копут, крыло, хаалга зэргийг цохиж хонхойлгон будгийг халзалж сэв суулгаж 1,265,000 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг гэмтээх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 30-ний орой 20:00 цагийн орчим аймгийн сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг авто машин угаалгын газрын гаднах зогсоолд байрлуулсан иргэн *******гийн Хундай Соната-7 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 толийг хугалсан, машины хаалганы шилийг чулуугаар цохиж зурсан, копут, крыло, хаалга зэргийг цохиж хонхойлгон будгийг халзалж сэв суулгаж 1,265,000 төгрөгийн хохирол учруулан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна
1.Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 33-р хуудас),
2.Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 22-23р хуудас),
3.Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 35-р хуудас),
4.2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт, (хх-ийн 3-4-р хуудас),
5.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн хуудас),
6. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №358 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын “...шууд зардал 1,155,000 төгрөг, шууд бус зардал 110,000 төгрөг, нийт 1,265,000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. (хх-ийн 14-15-р хуудас)
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иргэний нэхэмжлэлийн талаар: Хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тайлбар (хх-ийн 89-р хуудас)
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дордуулахгүйгээр, Прокурорын санал болгож шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар торгох ял болох зургаан зуун мянган төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор ******* төлж барагдуулахаар тогтоосон болно.
Шүүгдэгч торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасныг *******т мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь: 1. ******* овогт *******гийн ******* “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар торгох ял болох таван зуун мянган төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор ******* төлж барагдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 9 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******т мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт талууд, оролцогч гагцхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА