Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/08

 

 

2024            01          08                                             2024/ШЦТ/08

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзандулам

Улсын яллагч З.Наранчимэг

Хохирогч *******

Хохирогчийн өмгөөлөгч Ө.Учрал

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Билгүтэй, Ц.Батзаяа

Шүүгдэгч *******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ****-ийн *********** д холбогдох эрүүгийн 2239000000373 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч *******нь 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг “Улаан булаг” гэх газраас *******ын эзэмшлийн 4 тооны бяруу буюу олон тооны малыг уналга буюу морь ашиглан нууц далд аргаар хулгайлж, ******* ад зарж борлуулж, хохирогч *******д 2,600,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг “Улаан булаг” гэх газраас хохирогч ******* ы эзэмшлийн 1 тооны гунжин үхрийг уналга буюу морь ашиглан нууц далд аргаар хулгайлж, ******* ад зарж борлуулж, хохирогч ******* д 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт  тус тус холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2021 оны сүүлээр ******* ах бид 2 азарганы наймаа хийсэн. Би азаргаа 4 бяруугаар ******* ахад зарсан юм. Тэрийгээ сүүлд цагаан сарын өмнө намайг байхгүйд манай хоньчинд үлдээгээд явсан байсан. Тэгээд цагаан сарын дараа бяруугаа авъя, наймаагаа буцъя гэсэн. Тэгэхэд би бярууг нь *******  гэх хүнд зарчихсан байсан юм. ******* ахыг бяруугаа авъя гэхэд нь би эндээс өөр бяруугаар орлуулаад өгчихье гэхэд өөрийнхөө бяруунуудыг авна гэсэн. Тэгээд би нөгөө айлдаа очиж хэлээд ******* ахын 2 бярууг им тэмдгээр нь авчирч өгсөн. *******  эгчийн гунжийг *******  гэх хүнд зарж борлуулсан үйлдэлдээ гэмшиж байна.” гэв.

 

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 12 дугаар сарын сүүлээр Э.******* той азарганы наймаа хийж 4 бяруугаа өгсөн. Азаргыг нь аваачаад уяж байхад хөл нь жоохон сэвтэй азарга байсан. Тэгэхээр нь наймаагаа буцъя гээд азаргыг нь буцааж өгсөн. Би азаргыг нь аваачиж өгөхөөр очихдоо малыг нь хардаг хүнд 4 бяруугаа өгөөрэй гэж хэлсэн. Тэгэхэд *******байгаагүй. Тэгээд намар нэг цагдаа хөдөө очсон. Таны 4 бярууг *******зарчихсан байна шүү дээ гэсэн. Тэгээд ******* гэх айлд очиход 4 бяруу маань байсан. Хэн өгсөн бэ гэж асуухад ******* гэж хүн өгсөн гэсэн. ******* тай нь ярихад *******4 бяруу өгсөн гэсэн. Тэгээд *******надад 4 бярууг маань зүсээр нь авчирч өгсөн.” гэв.

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 02 дугаар сарын эхэн үе, цагаан сарын дараа манай үхрээс 4 тооны үхэр дутсан юм. Тэр үед би өөрийн алдсан бяруунуудаа хайж явахад манай нутгийн *******  гэдэг залуу нь Дорноговь Иххэт сумын харьяат Босок ******* гэх хүнд борлуулсан байсан. Тэгээд *******  гэдэг залуу манайд алдсан бяруунуудыг маань зүсээр нь эргүүлээд ачиж ирээд өгсөн. Манай алдсан бяруунууд нь бидэртэй хүрэн зүстэй, сартай бидэртэй хүрэн, шар амтай хүрэн, улаан зүстэй имгүй 3 охин, 1 эр нийт 4 тооны бяруу байсан юм. ******* гийн хулгай хийж байсан айлаас ирэхдээ хоёр чих цуулбар, хоёр чихэхдээ хул шар өнгийн бирктэй болсон байсан. Манай бяруу алдагдахын урд өдөр ******* гийн үхэртэй нийлсэн байсан юм. Алга болсныг нь мэдээд ******* гоос асуухад хараагүй гэж байсан. 2022 оны 04 дүгээр сарын сүүлээр манай эхнэр бид хоёр Босок ******* гийн гэрт очиж бяруунуудаа тэнд байсныг мэдсэн. Тэр үед манай нутгийн *******  гэх эмэгтэй нэг тооны үхэр манайхтай нэг өдөр алдсан тул бид хоёрыг очсоны маргааш Босок ******* гийнд очиж авсан гэж байсан. *******  надад “Босок ******* үхэр авна гэж зар байршуулсан байхаар нь би дуудаад танай 4 бяруу, *******  эгчийн нэг гунж нийт 5 үхэр ачиж явуулсан гэж байсан.

...Би бяруунуудаа нэлээд их газраар хайж явсан. ******* гоос ч сурагласан. Тэгтэл надад би хараагүй гэж хэлсэн.

“...Би Хэнтий аймгийн Галшар сумын нутаг “Мухар дэрс” гэх газарт сүүлийн хоёр жилийн хугацаанд өвөлжсөн. Гэтэл 2022 оны өвөл тэр өвөлжөөнд манайх ганцаараа байсан ба манайхаас хойд зүгт ойролцоогоор 7-8 км зайтай ******* гийн өвөлжөө, манайхаас зүүн тийш *******  гэх эмэгтэйнх, өөр ойролцоо айл байгаагүй тул манай гурван гэрийн үхэрнүүд нэг бэлчээрт холилдож бэлчдэг байсан юм. Гэтэл 2022 оны 02 дугаар сарын дунд үед л байх гэж бодож байна, яг хэзээг нь сайн мэдэхгүй байна. Манай үхэрнээс дөрвөн тооны бяруу алга болсон байсан. Би дөрвөн бяруугаа сураг тавьж хайж байгаад 4 дүгээр сарын дундуур явж байгаад үхэрнүүдээ сургийг нь гаргаад бяруу байсан айлынхаас асуухад зүлэгтийн ******* гэх хүн авчирч өгсөн гэж хэлсэн. Тухайн үед надад хэлсэн хүнийг нь би сайн мэдэхгүй байна. ******* гэдэг хүнийг олоод дөрвөн бярууг хэн авчирч өгсөн талаар нь асуухад манай нутгийн *******  гэх дүү наймаа хийсэн гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би ******* той утсаар холбогдоод “чи манай дөрвөн бярууг хүнд зарчихсан байна” гэж хэлсэн чинь *******  “би танай үхэр гэж мэдсэнгүй, им тэмдэггүй болохоор нь худалдчихсан юм, намайг уучлаарай, би өөрөө буцааж авчирч өгье” гэж хэлээд маргааш нь миний дөрвөн үхрийг ******* ы нэг үхэртэй хамт тавууланг нь авчирч өгсөн...” гэжээ. (1-р хх-ийн 13-14, 17, 18-22),

 

Хохирогч *******  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ : “...2022 оны 02 дугаар сарын 04-өөс 05-ны өдрийн шилжих шөнө манай үхрээс эрээн нүүртэй ухаа зүсний хязаалан гунж дутсан юм. Тухайн үедээ үхрээ ойр орчмын айлаар хайгаад олоогүй. Түүнээс нэлээн сүүлд үхрээ сураглаад явж байтал манай нутгийн *******  манайхтай цуг алдсан 4 тооны бяруугаа Дорноговь аймгийн Их хэт сумын нутгаас авч ирсэн. Бяруу худалдаж авдаг айлаас нь авч ирлээ гэхээр нь би маргааш өдөр нь ******* ын бяруунуудаа олсон гэж хэлсэн Дорноговь аймгийн Их хэт сумын ******* гэх айлд очиж үзэхэд манай алдсан үхэр байж байсан. ******* гэх хүнээс тодруулахад танай нутгийн *******  гэх хүнээс 800.000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлж байсан. ...Манай алдсан хязаалан насны эрээн нүүртэй ухаа зүстэй гунж, буруу чих араасаа сүйх, зөв чих үзүүр нь мөлүү имтэй байсан.

...гунж алга болох үед манай үхэр Баянхутаг сумын нутаг “Улаан булаг” гэх газарт бэлчээрлэж байсан юм. 2022 оны 02 дугаар сарын эхээр *******нь манайхаас баруун хойд зүгт 3 км зайд Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг “Сангийн далай” гэх газарт нутаглаж байсан. Би өөрийн гунжаа зүсээр нь ******* гоос сураглахад би хараагүй гэж байсан.

...Тухайн нутаг дэвсгэрт саахалт хоёр айл буюу ******* , *******  нартай ойролцоо хаваржиж байсан юм. Тухайн нутагт манай гурван гэрийн үхэрнүүд нэг бэлчээрт, нэг худагнаас усалдаг байсан ба нийтдээ 100 гаран тооны үхэр бэлчдэг байсан юм...” гэжээ. (1-р хх-ийн 92-93, 96, 99-101),

 

Иргэний нэхэмжлэгч *******  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “...Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн иргэн Э.******* гоос 2022 оны 02 дугаар сарын эхээр нэг тооны эрээн нүүртэй хязаалан гунжийг 800,000 төгрөгөөр худалдан авч байсан. Харин 2022 оны 04 дүгээр сарын сүүлээр *******  гэх эмэгтэй манай гэрт ирээд тухайн гунжийг “миний энэ өвөл алдсан гунж байна” гэхээр нь би ******* гоос худалдан авсан тухайгаа хэлсэн. Маргааш нь *******манай гэрт ирээд “би хүний гунжийг өөрт чинь зарсан юмаа, буцааж өгөх хэрэгтэй байна” гээд зүсээр нь буцааж аваад явсан. Харин *******нь надад тухайн гунжийг худалдан борлуулсан 800,000 төгрөгийг буцаан төлөөгүй тул би өөрт учирсан хохирлыг нэхэмжилж байна...” гэжээ. (1-р хх-ийн 25-26),

 

Гэрч *******  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тэр үеэр Галшар сумаас баруун зүгт 30 км орчимд нутаглаж байсан ******* гийнхаас очиж, үхэр сүргээс нь 4 бяруу өөрөөр нь бариулж авч явсан. ... тэгтэл нэг сар гаран хугацааны дараа уг 4 бярууны эзэн гэх хүн манай үхрээр орж манай бяруунууд байна, бяруунуудаа авъя гэж манай малчин Намсрайжавт хэлсэн байсан. Тэгээд энэ тухай ******* надад утсаар мэдэгдэхээр нь би ******* тай утсаар ярьж “Юу болоод байгаа юм бэ, чи надад хулгайн бяруу өгсөн юм уу, энэнийхээ учрыг олоорой” гэж хэлэхэд ******* надад “би чамд өгсөн 4 бярууг *******  гэх хүнээс авсан юм. Би ******* той яриад энэ асуудлыг шийдье” гэж хэлсэн. Тэгээд тэр *******  гэх хүн манай үхэрт өөр 4 бяруу аваачиж тавиад өмнөх 4 бярууг ачиж явсан...” гэжээ. (1-р хх-ийн 29-31),

 

Гэрч *******  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 02 дугаар сарын эхээр буюу цагаан сарын үеэр бидэртэй мухар эр бяруу, сартай бидэртэй эм бяруу, шар амтай хүрэн охин бяруу, ухаа охин бяруу гэх нийт 4 тооны бярууг Галшар сумын 3 дугаар баг Баянбулаг гэх газрын дэрснээс алдсан. Тэгээд тухайн үедээ цагаан сар болж байсан болохоор цагаан сар хуучирсны дараа гэрээс хойшоо хайгаад олоогүй. Тэгээд энэ оны хавар буюу 04 дүгээр сарын сүүлээр гэрээсээ урагш малаа хайж явж байгаад ******* гэх айлынд очиход манай алдсан 4 тооны бяруунууд зүсээрээ байсан. Харин манай 4 тооны бяруунд им хийгээд хоёр талын чихэнд бирк хийчихсэн байхаар нь манайхаас алдагдсан бяруу байна гэхэд ******* гэх залуу хүнээс авсан гэхээр нь хэнээс гэхэд Лундаагийн хүргэн ******* гоос худалдаж авсан гэж хэлэхэд нь “манайх алдсан бяруугаа авъя” гэж хэлэхэд ******* “би худалдаж авсан хүнтэйгээ холбоо бариадхая” гээд удалгүй *******  гэх утасны дугаараас манай *******  дугаарын утас руу залгаад “би имгүй болохоор нь хүнд зарчихсан юм аа, танд орлуулаад өгчихье” гэж хэлсэн. Тэгэхээр нь “манайх өөрийнхөө бярууг авна” гэхэд маргааш нь *******  манай 4 тооны бярууг цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлд ачиж ирсэн...” гэжээ. (1-р хх-ийн 42),

 

Гэрч *******  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...*******  гэх залууд наад хавиараа бяруу зарах хүн сураглаж байгаарай худалдаж авна шүү гэж хэлж байсан юм. Тэгтэл *******  над руу хэд хоногийн дараа залгаад би 4 бяруу нэг тооны гунжтай зарна гэж хэлэхээр нь би Хэнтий аймгийн төв рүү явах ажилтай байсан учраас буцахдаа танайхаар дайраад авна гэж хэлсэн юм. 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр би Хэнтий аймгийн төвд очоод ажлаа амжуулж дуусаад Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг Цайдам гэх газар байдаг ******* гийн өвөлжөөнд 15 цагийн орчимд очиход *******  надад ямар нэгэн им тамгагүй 4 тооны бяруу, улаан сарман гунж нийт 5 тооны үхрийг зарна гэж үзүүлэхээр нь бяруу тус бүрийг 300.000 төгрөгөөр, гунжийг нь 800.000 төгрөгөөр тооцож нийт 2.000.000 төгрөгийн өртөгтэйгөөр бэлэн төлж худалдан авсан юм...” гэх гэжээ. (1-р хх-ийн 48-49),

 

Шүүгдэгч *******мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би тухайн үед *******  ах, *******  эгч хоёрын үхрүүд гэж би мэдээгүй юм. Хэнийх гэдгийг нь мэдэхгүй үхрүүд байсан болохоор нь манай ойр хавийн айлынх биш байна. Холоос ирсэн айлын үхрүүд байна гэж бодоод л ашиглая гэж бодоод зарчихсан юм. Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 баг “Улаан булаг” гэх газарт ганцаараа мал малладаг байсан. Гэтэл 2021 оны оны зунаар манай тэр хавиар үхэр худалдаж авч байсан ******* гэх залуу 2021 оны 12 сард шинэ жилийн үеэр над руу залгаад “зарах үхэр байгаа юу” гэж утсаар ярьсан. Харин би түүнд “зарах үхэр байхгүй” гэж бид хоёр утсаар ярьсан бөгөөд түүнээс хойш 2022 оны 02 дугаар сарын дунд үед гэж бодож байна, хугацааг нь сайн санахгүй байна. Манай тэнд байдаг хоёроос гурван айлын үхэр нэг бэлчээрт хамт бэлчдэг байхад хэнийх нь мэдэгдэхгүй им, тамгагүй дөрвөн тооны бяруу, бас зүсийг нь хараагүй нэг гунж манай үхэрт нийлээд арав гаран хоног цуг бэлчээрт яваад байсан. Тухайн үед би ямар үхрүүд хаанаас ирсэн юм бол манай эндэхийн үхэр биш л байна, холоос ирсэн үхэр л байна гэж бодож арав гаран хоног эзнийг нь ирэх нь үү гэж харж хүлээж байгаад ямар ч хүн сурж ирэхгүй, сураг ажиг гарахгүй байсан учраас мал мах авдаг ******* руу утсаар холбогдож “мал авч байгаа юу” гэж асуусан чинь “мал авна, ямар мал зарах юм бэ” гэж надаас асуухаар нь би “дөрвөн бяруу, нэг гунж байгаа юм” гэсэн чинь “би Хэнтий аймгийн төвд байна, маргааш Дорноговь аймаг руу буцах замдаа авъя” гэж яриад маргааш нь ******* над руу “аймгийн төвөөс гарах гэж байна” гэж утсаар ярих үед нь би бэлчээрт байсан хэнийх нь тодорхойгүй дөрвөн бяруу, нэг гунжийг өдөр гэрийнхээ гадна байдаг хашаандаа хашчихсан байсан юм. Тэгээд ******* гэгчийг ирэхлээр нь түүний цагаан өнгийн “Бонго” маркийн машинд нь тухайн үхрүүдээ ачиж өгөөд явуулсан. Би ******* гэгчид миний үхрүүд гэж хэлээд л зарчихсан. Мөн ******* намайг үхэр малтай гэдгийг мэддэг учраас миний зарсан үхрийн талаар юу ч асууж яриагүй. Би өөрийнхөө мал маллахдаа унадаг 7 настай хээр зүсмийн мориор тууж гэрийнхээ гадна хашаанд аваачиж хашсан. Би тухайн үед үхрүүдийг *******  ахын бяруу гэж мэдээгүй. ******* д дөрвөн бяруу, нэг гунж зарсны дараа *******  ах надтай утсаар яриад “би хүнээс худалдаж авсан байсан дөрвөн бярууг чи хүнд худалдаж борлуулсан байна” гэж надад хэлэхлээр нь “би таных гэж мэдсэнгүй, им тэмдэг байсангүй, би хүнд зарчихсан байсан юм. Буцаагаад би авчирч өгье” гэж хэлээд дөрвөн бярууг нь надтай утсаар ярьсных нь маргааш би өөрөө *******  ахад дөрвөн бярууг нь буцааж авчирч өгсөн. Уг нь тухайн үед нэг өдөр нэг газраас нэг цагт тавууланг нь тууж аваачиж хашаандаа хашсан байсан юм. Гэтэл анх мэдүүлэг өгөх үед хоёр хохирогчийн үхэр учраас тус тусад нь ярь гэхлээр нь би ойлгохдоо тусад нь ярих юм байна гэж бодоод тусад нь ярьсан. Тэрнээс биш энэ таван үхрийг тавууланг нь нэг дороос салгаж туусан юм. Би ******* гэх хүнд дөрвөн бярууных нь мөнгийг нь төлж барагдуулсан. Харин гунжных нь мөнгийг нь өгөөгүй. ...Би *******  ах утсаар ярьсны дараа манай нутгийн эгч *******  над руу залгаж яриад чи гунжийг аваад зарчихсан байна гэж ярихаар нь би тэр гунжийг *******  эгчийнх гэж мэдсэн. Тэгээд би тухайн үед ******* гэх хүнд зарсан байсан дөрвөн бяруу, нэг гунжийг бүгдийг нь хамт нь буцааж авчирч эздэд нь өгсөн. Энэ талаар анх мэдүүлэг өгөхдөө би сандраад буруу ойлгуулсан байна.

...Би энэ үйлдлийг гаргасандаа маш их гэмшиж байна...” гэжээ. (1-р хх-ийн 74-77, 120-122)

 

Хохирогч *******ын Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (1-р хх-ийн 02)

 

Хохирогч ******* ы Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (1-р хх-ийн 96)

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШД-306 дугаартай “...4 тооны бярууны зах зээлийн үнэлгээ 2.600.000 төгрөг ...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 53-55),

 

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШД-344 дугаартай “...1 тооны адууны зах зээлийн үнэлгээг 1,200,000 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 60-62),

 

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШД-307 дугаартай “...1 тооны улаан зүстэй хязаалан гунжны зах зээлийн үнэлгээ 1,200,000 төгрөг ...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 108-110),

 

******* ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулбар (1-р хх-ийн 82),

 

Э.******* гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, иргэнд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай тодорхойлолт, (1-р хх-ийн 125, 129, 130, 131),

 

Хэнтий аймаг, Хэрлэн сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт (1-р хх-ийн 127, 128),

 

******* , ******* , *******  нарын төрсний гэрчилгээний хуулбар (1-р хх-ийн 162-164),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 168),

 

Хэнтий аймгийн прокурорын газрын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 42 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол (1-р хх-ийн 5-6),

 

Хохирогч ******* , ******* нарын Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлтүүд (1-р хх-ийн 177-178),

 

Э.******* гийн ******* ад 800,000 төгрөг шилжүүлсэн тухай ХААН банкны мөнгөн шилжүүлэг (1-р хх-ийн 179) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Э.******* д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Хавтаст  хэрэгт  авагдаж  шүүх  хуралдаанаар  шинжлэн  судалсан  нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч ******* овогт ****-ийн ***********  нь 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Улаан булаг” гэх газраас *******ын эзэмшлийн 4 тооны бяруу буюу олон тооны малыг уналга буюу морь ашиглан хулгайлж, ******* ад зарж  борлуулж,  хохирогч  *******д  2,600,000

төгрөгийн,

мөн 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг “Улаан булаг” гэх газраас хохирогч ******* ы эзэмшлийн 1 тооны гунжин үхрийг уналга буюу морь ашиглан хулгайлж, ******* ад зарж борлуулж, хохирогч ******* д 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *******ын өгсөн “...2022 оны 02 дугаар сарын эхэн үе, цагаан сарын дараа манай үхрээс 4 тооны үхэр дутсан юм. Тэр үед би өөрийн алдсан бяруунуудаа хайж явахад манай нутгийн *******  гэдэг залуу нь Дорноговь Иххэт сумын харьяат Босок ******* гэх хүнд борлуулсан байсан. Тэгээд *******  гэдэг залуу манайд алдсан бяруунуудыг маань зүсээр нь эргүүлээд ачиж ирээд өгсөн. Манай алдсан бяруунууд нь бидэртэй хүрэн зүстэй, сартай бидэртэй хүрэн, шар амтай хүрэн, улаан зүстэй имгүй 3 охин, 1 эр нийт 4 тооны бяруу байсан юм. ******* гийн хулгай хийж байсан айлаас ирэхдээ хоёр чих цуулбар, хоёр чихэхдээ хул шар өнгийн бирктэй болсон байсан. Манай бяруу алдагдахын урд өдөр ******* гийн үхэртэй нийлсэн байсан юм. Алга болсныг нь мэдээд ******* гоос асуухад хараагүй гэж байсан. 2022 оны 04 дүгээр сарын сүүлээр манай эхнэр бид хоёр Босок ******* гийн гэрт очиж бяруунуудаа тэнд байсныг мэдсэн. Тэр үед манай нутгийн *******  гэх эмэгтэй нэг тооны үхэр манайхтай нэг өдөр алдсан тул бид хоёрыг очсоны маргааш Босок ******* гийнд очиж авсан гэж байсан. *******  надад “Босок ******* үхэр авна гэж зар байршуулсан байхаар нь би дуудаад танай 4 бяруу, *******  эгчийн нэг гунж нийт 5 үхэр ачиж явуулсан гэж байсан. ...Би бяруунуудаа нэлээд их газраар хайж явсан. ******* гоос ч сурагласан. Тэгтэл надад би хараагүй гэж хэлсэн...” гэх, хохирогч ******* ы “...2022 оны 02 дугаар сарын 04-өөс 05-ны өдрийн шилжих шөнө манай үхрээс эрээн нүүртэй ухаа зүсний хязаалан гунж дутсан юм. Тухайн үедээ үхрээ ойр орчмын айлаар хайгаад олоогүй. Түүнээс нэлээн сүүлд үхрээ сураглаад явж байтал манай нутгийн *******  манайхтай цуг алдсан 4 тооны бяруугаа Дорноговь аймгийн Их хэт сумын нутгаас авч ирсэн. Бяруу худалдаж авдаг айлаас нь авч ирлээ гэхээр нь би маргааш өдөр нь ******* ын бяруунуудаа олсон гэж хэлсэн Дорноговь аймгийн Их хэт сумын ******* гэх айлд очиж үзэхэд манай алдсан үхэр байж байсан. ******* гэх хүнээс тодруулахад танай нутгийн *******  гэх хүнээс 800.000 төгрөгөөр худалдаж авсан гэж хэлж байсан. ...Манай алдсан хязаалан насны эрээн нүүртэй ухаа зүстэй гунж, буруу чих араасаа сүйх, зөв чих үзүүр нь мөлүү имтэй байсан. ...гунж алга болох үед манай үхэр Баянхутаг сумын нутаг “Улаан булаг” гэх газарт бэлчээрлэж байсан юм. 2022 оны 02 дугаар сарын эхээр *******нь манайхаас баруун хойд зүгт 3 км зайд Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг “Сангийн далай” гэх газарт нутаглаж байсан. Би өөрийн гунжаа зүсээр нь ******* гоос сураглахад би хараагүй гэж байсан. ...Тухайн нутаг дэвсгэрт саахалт хоёр айл буюу ******* , *******  нартай ойролцоо хаваржиж байсан юм. Тухайн нутагт манай гурван гэрийн үхэрнүүд нэг бэлчээрт, нэг худагнаас усалдаг байсан ба нийтдээ 100 гаран тооны үхэр бэлчдэг байсан юм.” гэх, гэрч ******* ын “...*******  гэх залууд наад хавиараа бяруу зарах хүн сураглаж байгаарай худалдаж авна шүү гэж хэлж байсан юм. Тэгтэл *******  над руу хэд хоногийн дараа залгаад би 4 бяруу нэг тооны гунжтай зарна гэж хэлэхээр нь би Хэнтий аймгийн төв рүү явах ажилтай байсан учраас буцахдаа танайхаар дайраад авна гэж хэлсэн юм. 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр би Хэнтий аймгийн төвд очоод ажлаа амжуулж дуусаад Баянхутаг сумын 3 дугаар багийн нутаг Цайдам гэх газар байдаг ******* гийн өвөлжөөнд 15 цагийн орчимд очиход *******  надад ямар нэгэн им тамгагүй 4 тооны бяруу, улаан сарман гунж нийт 5 тооны үхрийг зарна гэж үзүүлэхээр нь бяруу тус бүрийг 300.000 төгрөгөөр, гунжийг нь 800.000 төгрөгөөр тооцож нийт 2.000.000 төгрөгийн өртөгтэйгөөр бэлэн төлж худалдан авсан юм.” гэх, гэрч ******* ын “...тэр үеэр Галшар сумаас баруун зүгт 30 км орчимд нутаглаж байсан ******* гийнхаас очиж, үхэр сүргээс нь 4 бяруу өөрөөр нь бариулж авч явсан. ... тэгтэл нэг сар гаран хугацааны дараа уг 4 бярууны эзэн гэх хүн манай үхрээр орж манай бяруунууд байна, бяруунуудаа авъя гэж манай малчин Намсрайжавт хэлсэн байсан. Тэгээд энэ тухай ******* надад утсаар мэдэгдэхээр нь би ******* тай утсаар ярьж “Юу болоод байгаа юм бэ, чи надад хулгайн бяруу өгсөн юм уу, энэнийхээ учрыг олоорой” гэж хэлэхэд ******* надад “би чамд өгсөн 4 бярууг *******  гэх хүнээс авсан юм. Би ******* той яриад энэ асуудлыг шийдье” гэж хэлсэн. Тэгээд тэр *******  гэх хүн манай үхэрт өөр 4 бяруу аваачиж тавиад өмнөх 4 бярууг ачиж явсан...” гэх, гэрч ******* ийн “...2022 оны 02 дугаар сарын эхээр буюу цагаан сарын үеэр бидэртэй мухар эр бяруу, сартай бидэртэй эм бяруу, шар амтай хүрэн охин бяруу, ухаа охин бяруу гэх нийт 4 тооны бярууг Галшар сумын 3 дугаар баг Баянбулаг гэх газрын дэрснээс алдсан. Тэгээд тухайн үедээ цагаан сар болж байсан болохоор цагаан сар хуучирсны дараа гэрээс хойшоо хайгаад олоогүй. Тэгээд энэ оны хавар буюу 04 дүгээр сарын сүүлээр гэрээсээ урагш малаа хайж явж байгаад ******* гэх айлынд очиход манай алдсан 4 тооны бяруунууд зүсээрээ байсан. Харин манай 4 тооны бяруунд им хийгээд хоёр талын чихэнд бирк хийчихсэн байхаар нь манайхаас алдагдсан бяруу байна гэхэд ******* гэх залуу хүнээс авсан гэхээр нь хэнээс гэхэд Лундаагийн хүргэн ******* гоос худалдаж авсан гэж хэлэхэд нь “манайх алдсан бяруугаа авъя” гэж хэлэхэд ******* “би худалдаж авсан хүнтэйгээ холбоо бариадхая” гээд удалгүй *******  гэх утасны дугаараас манай *******  дугаарын утас руу залгаад “би имгүй болохоор нь хүнд зарчихсан юм аа, танд орлуулаад өгчихье” гэж хэлсэн. Тэгэхээр нь “манайх өөрийнхөө бярууг авна” гэхэд маргааш нь *******  манай 4 тооны бярууг цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлд ачиж ирсэн...” гэх мэдүүлгүүд, хохирогч *******, *******  нарын Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШД-306, 307 дугаартай, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШД-344 дугаартай дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******нь өөрийн эзэмшлийн хээр зүсмийн 7 настай морь буюу уналга ашиглаж бусдын өмчлөлд байгаа олон тооны малыг буюу 4 тооны бяруу, 1 тооны гунжин үхрийг хоёр удаагийн үйлдлээр хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Хохирогч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд “...2022 оны 02 дугаар сарын эхэн үе, цагаан сарын дараа манай үхрээс 4 тооны үхэр дутсан юм. Тэр үед би өөрийн алдсан бяруунуудаа хайж явахад манай нутгийн *******  гэдэг залуу нь Дорноговь Иххэт сумын харьяат Босок ******* гэх хүнд борлуулсан байсан. Тэгээд *******  гэдэг залуу манайд алдсан бяруунуудыг маань зүсээр нь эргүүлээд ачиж ирээд өгсөн. Манай алдсан бяруунууд нь бидэртэй хүрэн зүстэй, сартай бидэртэй хүрэн, шар амтай хүрэн, улаан зүстэй имгүй 3 охин, 1 эр нийт 4 тооны бяруу байсан юм. ******* гийн хулгай хийж байсан айлаас ирэхдээ хоёр чих цуулбар, хоёр чихэхдээ хул шар өнгийн бирктэй болсон байсан. Манай бяруу алдагдахын урд өдөр ******* гийн үхэртэй нийлсэн байсан юм. Алга болсныг нь мэдээд ******* гоос асуухад хараагүй гэж байсан. 2022 оны 04 дүгээр сарын сүүлээр манай эхнэр бид хоёр Босок ******* гийн гэрт очиж бяруунуудаа тэнд байсныг мэдсэн. Тэр үед манай нутгийн *******  гэх эмэгтэй нэг тооны үхэр манайхтай нэг өдөр алдсан тул бид хоёрыг очсоны маргааш Босок ******* гийнд очиж авсан гэж байсан. *******  надад “Босок ******* үхэр авна гэж зар байршуулсан байхаар нь би дуудаад танай 4 бяруу, *******  эгчийн нэг гунж нийт 5 үхэр ачиж явуулсан гэж байсан. ...Би бяруунуудаа нэлээд их газраар хайж явсан. ******* гоос ч сурагласан. Тэгтэл надад би хараагүй гэж хэлсэн....” гэж мэдүүлсэн боловч шүүх хуралдаанд мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээс эрс зөрүүтэй улсын яллагч болон өмгөөлөгчийн асуултад өөр өөрөөр хариулж тогтворгүй мэдүүлж байх тул түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

            Шүүгдэгч Э.******* д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.******* г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны малыг уналга ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч *******нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Шүүгдэгч Э.******* гийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.******* д 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.******* гийн үйлдсэн мал хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч *******д 2,600,000 төгрөгийн, хохирогч ******* д 1,200,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч ******* ад 800,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд шүүгдэгч *******нь учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч *******, *******  нарын Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлтүүд /1-р хх-ийн 177-178/, ХААН банкны мөнгөн шилжүүлэг (1-р хх-ийн 179) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

   Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч Э.******* гийн гэмт хэрэг үйлдэхэд уналга болгон ашигласан морь нь түүний эзэмшлийнх болох нь түүний мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Э.******* гоос уналга болгон ашигласан 1,200,000 төгрөгөөр үнэлэгдсэн хээр зүсмийн 7 настай морийг хураан авч улсын орлого болгож, тус морийг битүүмжилсэн прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 42 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *******нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.******* д авсан урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт ****-ийн *********** г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны малыг уналга ашиглан хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Эрдэнэхуягийн ******* д 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* д оногдуулсан 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уналга болох 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр үнэлэгдсэн түүний эзэмшлийн хээр зүсмийн 7 настай морийг шүүгдэгч Э.******* гоос хураан авч улсын орлого болгосугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *******нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 42 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

            6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.******* д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ХОСБАЯР