| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 137/2017/0074/Э |
| Дугаар | 459 |
| Огноо | 2020-04-14 |
| Зүйл хэсэг | 18.5.1., 20.7.2., |
| Улсын яллагч | С.Мөнхгэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 459
2020 4 14 2020/ДШМ/459
С.Б, Х.М нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Мөнхгэрэл,
шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,
шүүгдэгч Х.М, түүний өмгөөлөгч П.Гансүх,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/135 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б, Х.М нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч С.Б, Х.М нарт холбогдох эрүүгийн 201501000046 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
С.Б,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 233 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 358 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын баривчлах ял шийтгүүлсэн;
Х.М,
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 1080 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;
С.Б нь Х.Мтэй урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэгт хамтран оролцож, гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, удирдан төлөвлөж 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон гялгар уутны хамт нийт 68.8 грамм жинтэй метамфатамины, 2.8363 грамм жинтэй делта 9- тетрагидроканнабинолын, 10.2431 грамм жинтэй метамфатамины тус тус агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Дорноговь аймгийн Зам-Үүд сумын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн,
мөн Х.Мтэй урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэгт хамтран оролцож, гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, удирдан төлөвлөж 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон гялгар уутны хамт нийт 68.8 грамм жинтэй метамфатамины, 2.8363 грамм жинтэй Делта 9-тетрагидроканнабинолын, 10.2431 грамм жинтэй метамфатамины тус тус агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас хууль бусаар олж авсан, улмаар уг сэтгэцэд нөлөөт бодисоо 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 35 дугаар байрны 24 тоот хүртэл биедээ хадгалж тээвэрлэсэн, бусдад худалдсан,
Х.М нь С.Бтай урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэгт хамтран оролцож өөрөө 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон гялгар уутны хамт нийт 68.8 грамм жинтэй метамфатамины 2.8363 грамм жинтэй делта-9 тетрагидроканнабинолын, 10.2431 грамм жинтэй метамфатамины тус тус агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Дорноговь аймгийн Зам-Үүд сумын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн,
мөн С.Бтай урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэгт хамтран оролцож өөрөө 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон гялгар уутны хамт нийт 68.8 грамм жинтэй метамфатамины, 2.8363 грамм жинтэй Делта 9-тетрагидроканнабинолын, 10.2431 грамм жинтэй метамфатамины тус тус агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас хууль бусаар олж авсан, улмаар уг сэтгэцэд нөлөөт бодисоо 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 35 дугаар байрны 24 тоот хүртэл биедээ хадгалж тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: С.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Х.Мөнх-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч С.Бг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнийг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 болгон өөрчилж, шүүгдэгч Бяхар овгийн Сэрээтэрбатын С.Бг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Хиад овгийн Хаянхярваагийн Мөнх-Эрдэнийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг журамлан С.Б, Х.М нарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3-т заасан гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бг 6 /зургаа/ жилийн хорих ял, шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнийг 5 /тав/ жилийн хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Х.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бгийн цагдан хоригдсон 597 хоногийг, шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнийн цагдан хоригдсон 309 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлүүдийг зохих журмын дагуу шийдвэрлэж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б, Х.М нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Б, Х.М нарыг цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн тоолж, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнийн 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр төрсөн хүүхэд М.Аялгуу /РД:УП17250129/-д асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.М би ам бүл 4, өрх толгойлсон эмэгтэй, 2 нас 9 сартай охин хүүхэд болон өндөр настай, тэтгэвэрт байдаг аав, ээжийн хамт амьдардаг. Миний охиныг асран хамгаалж, харж, хандах хүнгүй нөхцөл байдал үнэхээр хүнд байна.
Х.М би хэрэгт холбогдох үед оюутан, ганц бие байсан. Аливаа зүйлийн хор хөнөөлийг сайн ухамсарлаж чадахгүй, гэнэн томоогүй байдлаас болж уг хэрэгт холбогдсон минь үнэн. Хэрэгт холбогдохын өмнө би С.Б эгчийн гэрт үнэртэй усаа зарахаар очсон. Учир нь би урагшаа явж, үнэртэй ус авч өөрийнхөө ойр дотны хүмүүст хувиараа фейсбүүкээ ашиглан зардаг байсан. С.Б эгч миний үлдсэн 2 үнэртэй усыг авч би бүх усаа зарж дууссан учир дахин урагшаа явсан.
Миний авч ирсэн үнэртэй уснууд нь 2 дахин ашигтай зарагддаг учир дахин Бээжингээс ус авч ирэхээсээ өмнө С.Б эгчийн найзаас банкны карт авсан. Бэлэн мөнгөтэй явж байснаас гээд аюулгүй байдлаа бодон картандаа мөнгөө хийж авч явсан. Очоод үнэртэй уснуудаа аваад явах гэтэл С.Б эгч Бадрахтай хамт wechat-аар видео колл хийн орж ирсэн. Гэтэл С.Б эгч “дүү одоо чамруу Вестон гэдэг хүн очно. Бадрахын найз байгаа юм. Наад хүнээсээ бараа аваад ирээч, Бадрах Вестонтой ярилцаад бүгдийг зохицуулсан байгаа, чамд хэрэглээний чинь мөсийг өгнө” гэж амласан.
Тухайн үед би тэр хоёрыг хамт байгаа гэж бодон Замын-Үүдээс шууд гэрт нь очтол С.Б эгч ганцаараа байж удалгүй цагдаа нар гэнэт дайрч орж ирсэн. Баригдах үедээ мөс хэрэглэсэн, сэтгэцийн өөрчлөлттэй байсныг минь далимдуулж намайг зодож, биед халдаж, тулгаж байцаалт авсан. Тухайн үед би мансуурсан байсан учир нөхцөл байдлыг ойлгоогүй С.Б эгчийг намайг бариад өгчихлөө гэж бодон С.Б эгчийг захиалсан гэж мэдүүлгээ өгсөн. Түүгээр ч барахгүй миний гадаад паспортны орж гарснаар минь дүгнэн тулгаж “чи 9 удаа орж, гарч, тээвэрлэсэн байна гэж намайг цус нөжтэй минь хольж зодсон. Би өвчнөө тэсэлгүй айж “тиймээ 9 удаа авч ирсэн, явсан гэж хэлсэн. Учир нь 2010 оны 7 дугаар сарын 8-нд авто машины осолд орж, тархины зүүн чамархайн яс цуурч, бяцран тал саажилттай болж маш хүнд хагалгаанд орон 17 оёдолтой билээ. Ийм байдалтай учир айж сандарч эмээсэндээ ийм мэдүүлэг өгсөн. Энэ байдлаас болж хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж харамсдаг.
Х.М би өнгөрсөн хугацаанд хууль зүйн мэдлэггүйгээс болж анхны мэдүүлгийг өөрчлөөгүй. Үүнээс болж өнөөдөр миний эрх зүйн байдлыг дордуулж, зүйл ангийг хүндрүүлж ялласанд гомдолтой байна.
Учир нь анх би байцаалт өгөхөд байцаагч хууль сануулж танилцуулаагүй, мөн би албан ёсны өмгөөлөгч аваагүй, зүгээр мөрдөн байцаах газар байсан өмгөөлөгчийг шууд томилж байцаалт авсан. Баригдах үедээ миний бие сэтгэцийн гүн өөрчлөлтөд орж шоконд орсон байсан. Хоригдоод нэг сар болсны дараа сэтгэц тогтоолгохоор Шар хадны эмнэлэгт очин шинжилгээ өгөхөд сэтгэцийн өөрчлөлтөд орсон, сэтгэцийн эмгэгтэй гэж тогтоогдсон. Ийм эмгэгтэй гэж тогтоогдсон байхад анхны мэдүүлгээр буруутган яллаж байгаад гомдолтой байна.
Би одоо Бадрах гэдэг хүний талаар ярьж байгаа юм биш. Өмнөх мөрдөн байцаалтын шатанд уг хүний талаар асууж яригдаж байсан. Анхнаасаа С.Б эгчтэй хамт баригдсан болохоор С.Б эгч л Бадрахтай холбоотой гэж үзэн мэдүүлгүүдээ өгсөөр ирсэн. Мөн эд мөрийн баримтаар хураагдсан 400 ширхэг зиплок түгжээтэй уут нь тухайн үед мөс нь асгараад байсан учир уут авсан. Ширхэгээр зарагддаггүй бөөнд нь зардаг гээд арга буюу бөөнд нь авсан. Түүнээс худалдаалах зорилготой аваагүй. Замын-Үүдээс-Улаанбаатар 4 зам Ramada явах замд ярьж тохирч зарж борлуулсан юм үгүй. Шууд л С.Б эгчийнд баригдсан байтал ашиг сонжоо олсон гэж хийсвэрлэн үзэж хэргийг хүндрүүлж байгаад гомдолтой байна.
Гэтэл өнөөдөр хуулийн байгууллага цаад мөс өгч монгол залуучуудыг хохироож байгаа цаад хүн болох жинхэнэ борлуулагч Вестоныг шалгахгүй орхигдуулж байгаад гомдолтой байна. Зөвхөн гар, хөл нь болж хохирч, авсан, тээвэрлэсэн, хэрэглэсэн хүмүүсийг яллаж байгаа нь шударга бус байна.
Өнөөдөр Вестон гэдэг хүн Монголын зах зээлд орж ирэн олон хүмүүст далд хэлбэрээр зарж, борлуулж нийгэмд маш их хор хөнөөл дагуулж байгааг Цагдаагийн байгууллагаас шалгахгүй байгаад гомдолтой байна. ...Вестон гэдэг хүнийг шалгуулж эрүүгийн хариуцлага тооцож шударгаар шийдвэрлэж өгнө үү.
Намайг 9 удаа тээвэрлэсэн гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь мөрдөн байцаалтын шатанд 9 удаа тээвэрлэсэн гэдэг нь нотлогдоогүй зөвхөн паспортны штанбараар буруутгаж байгаа нь өрөөсгөл ойлголт.
...Х.М би зөвхөн хэрэглэх зорилготой байсан, зарж борлуулах, ашиг хонжоо олох санаа байгаагүй. Иймээс надад тулгаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т заасан зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчлэн, зүйл ангийг хөнгөрүүлж ял шийтгэлийг багасгаж өгнө үү.
Би С.Б эгчтэй анхнаасаа үгсэн хуйвалдаж ашиг хонжоо олох зорилготой яваагүй. Мөн Бээжинд очсон хойно надтай холбогдон мөсийг оруулж ирсэн. Бид нарын дунд ямар нэгэн яриа болоогүй, шууд л тулгаж арга буюу би авч ирсэн. ...Уг оруулж ирсэн мөснөөс нэг ч граммыг зарж борлуулсан үйлдэл байхгүй.
...Х.М би найз нөхдийн сониуч зангаасаа хар тамхийг хэрэглэж, үүнээс болж өөрийн залуу насандаа ямар хор уршиг тарьж, өөрийн амьдралдаа хар толботой болж байгаагаа яс махандаа шингэтэл ойлгож ухаарсан.
...5 жилийн хугацаанд өөрийн амьдралын зөв хэвшлийг олж, хөөрхөн охинтой болж, кранист мэргэжлээр сургалтанд хамрагдаж улмаар “Од мөнх” ХХК-д кранистаар ажиллаж өнөөдрийг хүрсэн. Мөн 2018 оны 6 сард албан ёсоор сүй тавьж, хамтын амьдралаа босгон 2 жил хамт амьдарсан. Нөхөр болох залуу минь 2019 оны 10 дугаар сарын 4-нд Энхийг сахиулах ажиллагаанд Өмнөд Судан улсад алба хашиж байгаа. Цаашдаа бид хоёр гэр бүлээ батлуулж охиноо элэг бүтэн байлгаж амьдрахыг төлөвлөж, бага багаар хэрэгжүүлж байгаа билээ.
...Х.М би үнэхээр засал хүмүүжлийг сайн олж чадсан. Одоо надад дахин алдах эрх байхгүй. Бяцхан охин үртэй, халамжит сайн ханьтай учраас өөрийн гэм буруугаа маш их ухамсарлаж байгаа минь үнэн. Гэтэл шүүхээс миний засал хүмүүжлийг үнэлж дүгнэлгүй шууд яллах бодлого баримталж ял оноосонд гомдолтой байна.
Иймээс эрхэм шүүх бүрэлдэхүүн та бүхэн миний энэ багагүй хугацаанд засарч хүмүүжсэн, хэргийг шалгах явцад тогтвортой гэр бүлтэй болж ажил хөдөлмөр хийж байгаа зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан ял шийтгэлийг багасгаж хөнгөрүүлж, надад итгэл үзүүлж, ял шийтгэлийн асуудал дээр хүндэтгэлтэй хандан хөнгөрүүлэх боломжоор хангаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч С.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2015 онд хорих 461 дүгээр ангид хоригдож байх хугацаанд Б.Баатарсүрэн гэх хүнтэй танилцаж байсан. 2018 онд хувийн батлан даалтад байх хугацаандаа тухайн хүнтэй хамтран амьдарч жирэмсэн болсон.
Баатарсүрэн нь удаа дараагийн дээрэм, бусдыг дарамтлах гэмт хэрэгт холбогдож ял шийтгэл эдэлж байсан, одоог хүртэл гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа. Жирэмсэн байх хугацаандаа сэтгэл санааны дарамтнаас болж 3 сар гарантай зулбалт болсон. Үүнийг Баатарсүрэн ойлгохгүй “чи миний хүүхдийг алсан, одоо би чамайг ална, нүдийг чинь ухна” гэх мэтээр хараан зүхэж дарамталдаг байсан. Сүүлдээ гадуур гарах, байцаагч дээр очиж цагаа бүртгүүлэхэд хүртэл гадаа нь зогсож хүлээдэг, уулзахгүй зугтаах бүр ар гэр, найз нөхөд болгоноор очиж дарамталж асуудаг байсан. Охидыг минь хүртэл дарамтад оруулдаг байсан үүнээс айж, 2 охиноо төрсөн дүүдээ үлдээн нууж, хил даван зугтаасан.
Анх хэрэгт холбогдож байх үед 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр би Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 35 дугаар байрны 24 тоот гэртээ байх үед Мөнх-Эрдэнийг өшиглөн гаднаас эрүүгийн цагдаагийн хэлтсийн ажилчид гэх хүмүүс орж ирсэн. Тэр өдрийн үйл явдлаар дүгнэн, зарж борлуулсан, гэртээ байлгасан, хадгалсан зүйл огт байгаагүй.
...Мөн С.Б миний бие одоо 3 хүүхдийн ээж, зөв амьдралаар амьдарч хань ижилтэй болсон. Хайртай 3 охиндоо зөв үлгэр дуурайлал болж, гэр бүлийн элэг бүтэн халуун дулаан хайр энхрийллээр өсгөж, халамжит сайн хань байхыг хичээж байна. ...Нярай хүүхдээ эрүүл саруул бойжуулж, бага ангийн боловсрол эзэмшиж буй охиндоо хичээлд нь болон суурь хүмүүжилд нь анхаарахыг, өсвөр насны хүүхэддээ зөв төлөвшил олгох, зөв мэргэжил сонгож, амьдралын анхны алхмаа хийхэд нь зөв үлгэр дуурайлалтай ээж байхыг чин сэтгэлээсээ хүсэж байна.
...Би 2016 оноос одоог хүртэл одоог хүртэл нойр булчирхайн архаг үрэвсэлтэй гэх оношоор эмнэлгийн болон эмчийн хараа хяналтад байж эмчлүүлдэг.
Иймд эрхэм шүүгч та бүхэн ар гэр болон эрүүл мэнд, хэрэгт шалгагдаж байх хугацаанд дахин гэмт хэрэгт холбогдоогүй, хэргээ хүлээн зөвшөөрч ухамсарлаж буйг минь харгалзан үзэж надад оногдуулсан 6 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэв
Шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч П.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Х.М нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Х.Мөнх-Эрдэнийн хувийн байдлын хувьд, 2015 онд гэмт хэрэг үйлдэж 5 жил шалгагдсан. Энэ хугацаанд дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдоогүй. 2016 онд найз залуутай болж, хүүхэдтэй болсон. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим үйлчлэх ёстой. Учир нь, хэрэгт шалгагдаж байх 5 жилийн хугацаанд засарч хүмүүжиж, энгийн амьдралд шилжсэн нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар арилсан гэж үзэх үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан байна. 5 жилийн хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн аль ч шатанд ямар нэгэн саад учруулаагүй, мэдүүлгээ үнэн зөв мэдүүлж, үйлдсэн хэргээ удаа дараа хүлээж байсан.
Иймд миний үйлчлүүлэгчийн гэм буруугаа ухаарсан, гэм буруудаа маргахгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 1.6-д тус тус заасныг хэрэглэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялыг тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын доод хэмжээ буюу 2 жилийн хорих ял болгож хөнгөрүүлж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү. Х.М нь өнөөдрийн байдлаар нийт 380 хоног цагдан хоригдсон байгаа бөгөөд үүнийг эдлэх ялд нь оруулан тооцож өгнө үү. Х.Мөнх-Эрдэнийн хувийн байдлын хувьд, амьдрал зохиож, хамтран амьдрагч нь Өмнөд Судан улс руу энхийг сахиулах ажиллагаанд явж эр цэргийн албыг хааж байгаа. Энэ гэмт хэрэгт холбогдсон байдлаа 4 жилийн турш нөхрөөсөө нууж, дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдолгүй амьдарч ирсэн. Иймд залуу гэр бүлийн ирээдүйг бодож эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч С.Бгийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хэргийн нөхцөл байдал, хэрэг үйлдэгдсэн хугацаа, удааширсан нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж энэ талаар үйлчлүүлэгчтэйгээ ярилцаж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлага хүлээх нь зүйтэй гэдэг байдлаар хандсан. Шийтгэх тогтоолд тусгагдсан хэд хэдэн үйл баримт эргэлзээ бүхий байх тул үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсэж байна.
Үүнд, анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар шийдвэрлэсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10.10 дугаар зүйлд заасан хууль ёсны байх шаардлагыг хангасан эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар хөнгөрүүлэх, хүндрүүлэх үйл баримтын үндэслэлийг тайлбарласан эсэх, мөн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан борлуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй эсэх хамаарна. Анх 2015 оноос хойш хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгагдаж байх үедээ тус хэрэг нь шүүхээс гүйцэтгэх ажиллагааны журамд заагдсан мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын граммтай холбоотойгоор удаа дараа буцаагдаж байсан. Мөрдөн шалгах ажиллагааны гүйцэтгэх ажиллагаатай холбоотойгоор хэрэг шийдвэрлэлгүй удааширсан. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудал яригдахгүй байгаа тул С.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу худалдан борлуулах зорилго агуулж байсан гэдгийг шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа. Иймд шийтгэх тогтоолын “худалдсан” гэх үйл баримтыг шүүх хэрхэн дүгнэсэн, хүндрүүлэх нөхцөл байдлыг яаж дүгнэж 6 жилийн хорих ял оногдуулсан, Өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг хууль ёсны хангасан эсэхэд эргэлзээ бүхий байх тул эдгээрийг давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасан хүрээнд анхаарч үзэх нь зүйтэй гэж үзэж байна.
Улсын яллагчаас “энэ хэргийн удаашрал, шүүгдэгч нарын дахин энэ төрлийн гэмт хэрэгтэй холбогдсон үйл баримтууд мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдаагийн болон прокурорын байгууллагад мэдээлэл байхгүй зэргээс болж эрүүгийн хариуцлага дээр шүүгдэгч нарт тохирсон ял шийтгэл оногдуулах шаардлагатай, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үйл баримтуудад үндэслэж, 2 жил 6 сарын хорих ялыг оногдуулах нь зүйтэй байна” гэж шийдвэрлэж байсныг анхаарч үзнэ үү. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан. Хэдийгээр хугацаа алдсан, бусдын оролцоотойгоор зориуд зайлсхийсэн үйл баримт тогтоогддог тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр эрүүгийн хариуцлагаас хөнгөрүүлж болно гэсэн нөхцлөөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг харгалзан шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Прокурор С.Мөнхгэрэл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Х.Мөнх-Эрдэнийн тухайд, цагдаа нар гэмт хэргийн талаар намайг зодож, цохиж мэдүүлэг авсан тул айж тулгамдсандаа “С.Б захиалсан гэж мэдүүлэг өгсөн” гэж гомдол гаргасан байна. Гэвч мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар С.Б, Х.М нарын үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан борлуулах зорилгоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Мансууруулах бодисын хэмжээний талаар 4 дүгээр хавтаст хэргийн 73-75 дахь талд үр дүнгийн талаарх танилцуулга, цагдаагийн албан бичиг авагдсан байдаг. Энэ баримтаас үзэхэд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилготой байсан болох нь нотлогддог. Мөн уг бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн үйлдэл нь Хил хамгаалах газрын албан бичиг болон бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
С.Б нь Х.Мтэй урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэгт хамтран оролцож, гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, удирдан төлөвлөж 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон гялгар уутны хамт нийт 68.8 грамм жинтэй метамфатамины, 2.8363 грамм жинтэй делта 9- тетрагидроканнабинолын, 10.2431 грамм жинтэй метамфатамины тус тус агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Дорноговь аймгийн Зам-Үүд сумын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн,
мөн Х.Мтэй урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэгт хамтран оролцож, гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, удирдан төлөвлөж 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон гялгар уутны хамт нийт 68.8 грамм жинтэй метамфатамины, 2.8363 грамм жинтэй делта 9-тетрагидроканнабинолын, 10.2431 грамм жинтэй метамфатамины тус тус агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас хууль бусаар олж авсан, улмаар уг сэтгэцэд нөлөөт бодисоо 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 35 дугаар байрны 24 тоот хүртэл биедээ хадгалж тээвэрлэсэн, бусдад худалдсан,
Х.М нь С.Бтай урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэгт хамтран оролцож өөрөө 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон гялгар уутны хамт нийт 68.8 грамм жинтэй метамфатамины 2.8363 грамм жинтэй делта-9 тетрагидроканнабинолын, 10.2431 грамм жинтэй метамфатамины тус тус агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Дорноговь аймгийн Зам-Үүд сумын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн,
мөн С.Бтай урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэгт хамтран оролцож өөрөө 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон гялгар уутны хамт нийт 68.8 грамм жинтэй метамфатамины, 2.8363 грамм жинтэй Делта 9-тетрагидроканнабинолын, 10.2431 грамм жинтэй метамфатамины тус тус агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас хууль бусаар олж авсан, улмаар уг сэтгэцэд нөлөөт бодисоо 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 35 дугаар байрны 24 тоот хүртэл биедээ хадгалж тээвэрлэсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
гэрч Б.Мөнхтулгын “...Нэг жижгэвтэр саарал өнгийн хайрцагтай хөнгөн зүйл, нэг эмэгтэй хүний гар цүнхтэй байсан. Ямар ч байсан тэр хайрцагтай зүйлийг ачаа хадгалагчаас авч өгөхөд их л хөнгөн зүйл байсан. ...” /1 хх 138-139/,
гэрч Д.Заяабаярын “...Тэр эмэгтэй хар өнгийн гар цүнхтэй, дөрвөлжин цаасан хайрцагтай эд зүйлтэй явж байсан. ...” /1 хх 140-141/,
гэрч Д.Ариунбулагийн “...С.Б надад “Хятадад ашигладаг карт байна уу” гэж асуухаар нь “байгаа” гэсэн. “Одоо очиж авлаа шүү” гээд ирээд авсан. Тэр үед С.Б цэнхэр өнгийн Приус-30 маркийн машинтай Мөнх-Эрдэнийг суулгачихсан явж байсан. “Урагшаа бэлэн мөнгөтэй явуулахаар гээчихнэ” гэсэн утгатай зүйлийг ярьсан. ...” /1 хх 163- 166/,
шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнийн яллагдагчаар өгсөн “...2015 оны 5 дугаар сарын 24-нд Буянт-Ухаагаар Бээжинд очсон. Уг нь 23-нд нисэх байсан чинь хоцорсон юм. Бээжинд очоод нөгөө хүнээс 8 уут мөсийг үсний сэнсний ард хийгээд 27-нд Замын-Үүдээр Монголд орж ирээд хот руу явах зардлын мөнгө байгаагүй болохоор С.Б эгчээс дансаар 50.000 төгрөг аваад жижиг тэргээр хотод ирсэн. ... С.Б эгчийн хэлсний дагуу Бээжингээс “мөс” гэх мансууруулах бодис авчирахаар 2015 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн нислэгээр явсан. С.Б эгч “мөс” гэх мансууруулах бодис авчруулахдаа бэлэн мөнгө өгч явуулаагүй, 2 ширхэг Хятад улсад ашиглагддаг төлбөрийн карт өгч явуулсан. БНХАУ-д очоод С.Б эгчийн найз гэх хар залуугаар нэг картнаас нь 15.000 гаран юань авахуулж, түүнд өгөөд, оронд нь 80 гр буюу 8 уут “мөс” гэх мансууруулах бодис авсан. Мөсөө аваад Ви чатаар С.Б эгчтэй холбогдоход “мөсөө үсний сэнсэнд хийгээд оруулаад ир” гэхээр нь тэрнийх нь дагуу хилээр оруулж ирээд, тухайн “мөс” гэх мансууруулах бодисоо С.Б эгчийн гэрт аваачиж өгсөн. ...Ер нь бол би С.Б эгчийн юу гэж хэлнэ, үгнээс нь гардаггүй байсан, эгч нь арыг нь даана гэдэг байсан. ...” /2 хх 79-81, 83, 87-90, 7 хх 152/ гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 5184 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Х.М, С.Б нарын биеэс авсан гэх шээснүүдэд чанарын урвалаар болон тест оношлуураар сэтгэцэд нөлөөт бодис болох метамфетамин, амфетамин агууламж илэрсэн байна. Метамфетамин, амфетамин нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцийн 1 дүгээр жагсаалтад MDMA-N, alpha-dimethyl-3.4-/methylene-dioxy/ phenethyamune гэсэн нэрээр багтдаг. ...” /1 хх 180/,
шинжээчийн 6126 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн талст бодис нь 10,2431 гр байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Цагаан өнгийн талст бодист метамфетамин /metamfetamine/ илэрсэн. 3. Метамфетамин нь сэтгэцэд нөлөөт бодисын ангилалд багтдаг болно. ...” /1 хх 182/,
шинжээчийн 3248 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “Iphone 6 plus”, “LG D392”, “SKY-A750K” маркийн гар утаснуудын дотоод санах ойд хадгалагдсан мэдээллүүд байна. Эдгээр мэдээллүүдийг “Iphone 6 plus”, “LG D392” маркийн гар утаснуудаас сэргээх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн “Iphone 6 plus” маркийн гар утсанд зураг, дүрс бичлэг, “LG D392” маркийн гар утсанд зураг, “SKY-A750K” маркын гар утсанд зураг тус тус хадгалагдаж байна. ...” /1 хх 185-236/,
шинжээчийн 3248 дугаартай “...Шинжлүүлж буй “2015-07-28-17-02-59-Тuе-WXVExporter.amr” гэсэн нэртэй харилцан ярианы бичлэгийн С.Бгийн гэх дуу авиа нь харьцуулах загвараар авсан С.Бгийн дуу авианы “Му recording #7.wav” бичлэгтэй дуу авианы үндсэн шинжүүдээрээ тохирч байна. Шинжлүүлж буй “2015-07-28-17-02-59-Тuе-WXVExporter.amr” гэсэн нэртэй харилцан ярианы бичлэгийн Х.Мөнх-Эрдэнийн гэх дуу авиа нь харьцуулах загвараар авсан Х.Мөнх-Эрдэнийн дуу авианы “Му гесогсПпд #4 \л/ау” бичлэгтэй дуу авианы үндсэн шинжүүдээрээ тохирч байна” гэх дугнэлт /1 хх 238- 242/,
шинжээчийн 4096 дугаартай “...2.Шинжилгээнд ирүүлсэн “Bayarmaa.avi”, “Rec2_0004_0.avi.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгүүдэд эвлүүлэг хийгээгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн “Bayarmaa.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 00:01:09-ээс 00:03:42 секунд, 00:04:27-оос 00:04:48 секунд, 00:05:10-аас 00:06:32 секунд, “Rec2_0004_0.avi.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 00:00:03-аас 00:02:45 секунд, 00:05:40-өөс 00:06:10 секундийн хооронд харьцуулах шинжилгээнд ирүүлсэн “IMG_6490.MOV” гэсэн нэртэй дүрс бичлэг болон гэрэл зургуудад дүрслэгдсэн С.Б дүрслэгдсэн байна. Харьцуулах шинжилгээнд ирүүлсэн “IMG_6490.MOV” гэсэн нэртэй дүрс бичлэг болон гэрэл зургуудад дүрслэгдсэн С.Б нь шинжилгээнд ирүүлсэн “Bayarmaa.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 00:02:08 секунд, “Rec2_0004_0.avi.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 00:01:31 секундүүдэд хүнээс 20000 төгрөгийн дэвсгэртээр мөнгө авч байгаа, “Rec2_0004_0.avi.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 00:05:55 секундэд хүнд тунгалаг уутанд боосон цагаан өнгийн эд зүйл өгч байгаа дүрс тус тус дүрслэгдсэн байна. ...” /4 хх 77-80/ гэх дүгнэлтүүд,
эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 122-124/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-6-8, 14-21/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 9-11/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 25-30/, Х.Мөнх-Эрдэнийн гар цүнх, эд зүйлд дахин үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хх-31-34/, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын бодит хэмжээг тогтоох зорилгоор үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хх-36/, Х.Мөнх-Эрдэнийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 41-96/, Гаалийн төв лабораторийн сорилтын дүн /2 хх-3-4/, С.Б, Х.М нарын Монгол Улсын хилээр орсон, гарсан тухай лавлагаа /2 хх 119/, Х.Мөнх-Эрдэнийн гар утсанд суулгасан “We Chat”-ын харилцан ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх 208-213/, гүйцэтгэх ажиллагааны танилцуулга /4 хх 84-85/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруу хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бүрэн нотлогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч тус бүрийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна.
Шүүгдэгч С.Б, Х.М нарыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч нарт прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл, тэдний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон, тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, анхан шатны шүүх шүүгдэгч тус бүрт тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэл бүхий болсон байхаас гадна Эрүүгийн хуулийн зөв тайлбарлан хэрэглэжээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасантай нийцнэ.
Шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнийн “...цагдаа нар мөс хэрэглэсэн, сэтгэцийн өөрчлөлттэй байсныг минь далимдуулж намайг зодож, биед халдаж, тулгаж байцаалт авсан. Анх би байцаалт өгөхөд байцаагч хууль сануулж танилцуулаагүй, мөн би албан ёсны өмгөөлөгч аваагүй, зүгээр мөрдөн байцаах газар байсан өмгөөлөгчийг шууд томилж байцаалт авсан. ...Шар хадны эмнэлэгт очин шинжилгээ өгөхөд сэтгэцийн өөрчлөлтөд орсон, сэтгэцийн эмгэгтэй гэж тогтоогдсон. Ийм эмгэгтэй гэж тогтоогдсон байхад анхны мэдүүлгээр буруутган яллаж байгаад гомдолтой байна. ...жинхэнэ борлуулагч Вестоныг шалгахгүй орхигдуулж байгаад гомдолтой байна. ...би зөвхөн хэрэглэх зорилготой байсан, зарж борлуулах, ашиг хонжоо олох санаа байгаагүй. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчлэн, зүйл ангийг хөнгөрүүлж ял шийтгэлийг багасгаж өгнө үү. ...надад итгэл үзүүлж, ял шийтгэлийн асуудал дээр хүндэтгэлтэй хандан хөнгөрүүлэх боломжоор хангаж өгнө үү. ...”,
Шүүгдэгч С.Бгийн “...ар гэр болон эрүүл мэнд, хэрэгт шалгагдаж байх хугацаанд дахин гэмт хэрэгт холбогдоогүй, хэргээ хүлээн зөвшөөрч ухамсарлаж буйг минь харгалзан үзэж надад оногдуулсан 6 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь сэтгэхүйн ажиллагаа төдийгүй тодорхой шийдвэр гаргах ажиллагаа болдог.
Чухам иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.
Хэрэгт гэрч Б.Мөнхтулга /1 хх 138-139/, Д.Заяабаяр /1 хх 140-141/, Д.Ариунбулаг /1 хх 163- 166/, шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2 хх 79-81, 83, 87-90, 7 хх 152/ гэх мэдүүлгүүдээс гадна шинжээчийн 3248 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “Iphone 6 plus”, “LG D392”, “SKY-A750K” маркийн гар утаснуудын дотоод санах ойд хадгалагдсан мэдээллүүд байна. Эдгээр мэдээллүүдийг “Iphone 6 plus”, “LG D392” маркийн гар утаснуудаас сэргээх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн “Iphone 6 plus” маркийн гар утсанд зураг, дүрс бичлэг, “LG D392” маркийн гар утсанд зураг, “SKY-A750K” маркын гар утсанд зураг тус тус хадгалагдаж байна. ...” /1 хх 185-236/, шинжээчийн 3248 дугаартай “...Шинжлүүлж буй “2015-07-28-17-02-59-Тuе-WXVExporter.amr” гэсэн нэртэй харилцан ярианы бичлэгийн С.Бгийн гэх дуу авиа нь харьцуулах загвараар авсан С.Бгийн дуу авианы “Му recording #7.wav” бичлэгтэй дуу авианы үндсэн шинжүүдээрээ тохирч байна. Шинжлүүлж буй “2015-07-28-17-02-59-Тuе-WXVExporter.amr” гэсэн нэртэй харилцан ярианы бичлэгийн Х.Мөнх-Эрдэнийн гэх дуу авиа нь харьцуулах загвараар авсан Х.Мөнх-Эрдэнийн дуу авианы “Му гесогсПпд #4 \л/ау” бичлэгтэй дуу авианы үндсэн шинжүүдээрээ тохирч байна” /1 хх 238- 242/, шинжээчийн 4096 дугаартай “...2.Шинжилгээнд ирүүлсэн “Bayarmaa.avi”, “Rec2_0004_0.avi.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгүүдэд эвлүүлэг хийгээгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн “Bayarmaa.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 00:01:09-ээс 00:03:42 секунд, 00:04:27-оос 00:04:48 секунд, 00:05:10-аас 00:06:32 секунд, “Rec2_0004_0.avi.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 00:00:03-аас 00:02:45 секунд, 00:05:40-өөс 00:06:10 секундийн хооронд харьцуулах шинжилгээнд ирүүлсэн “IMG_6490.MOV” гэсэн нэртэй дүрс бичлэг болон гэрэл зургуудад дүрслэгдсэн С.Б дүрслэгдсэн байна. Харьцуулах шинжилгээнд ирүүлсэн “IMG_6490.MOV” гэсэн нэртэй дүрс бичлэг болон гэрэл зургуудад дүрслэгдсэн С.Б нь шинжилгээнд ирүүлсэн “Bayarmaa.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 00:02:08 секунд, “Rec2_0004_0.avi.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 00:01:31 секундүүдэд хүнээс 20.000 төгрөгийн дэвсгэртээр мөнгө авч байгаа, “Rec2_0004_0.avi.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 00:05:55 секундэд хүнд тунгалаг уутанд боосон цагаан өнгийн эд зүйл өгч байгаа дүрс тус тус дүрслэгдсэн байна. ...” /4 хх 77-80/ гэх дүгнэлтүүд,
эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 122-124/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-6-8, 14-21/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 9-11/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 25-30/, Х.Мөнх-Эрдэнийн гар цүнх, эд зүйлд дахин үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хх-31-34/, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын бодит хэмжээг тогтоох зорилгоор үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хх-36/, Х.Мөнх-Эрдэнийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 41-96/, Гаалийн төв лабораторийн сорилтын дүн /2 хх-3-4/, С.Б, Х.М нарын Монгол Улсын хилээр орсон, гарсан тухай лавлагаа /2 хх 119/, Х.Мөнх-Эрдэнийн гар утсанд суулгасан “We Chat”-ын харилцан ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх 208-213/, гүйцэтгэх ажиллагааны танилцуулга /4 хх 84-85/ гэх мэт нотлох баримтуудаар “...зөвхөн хэрэглэх зорилготой байсан, зарж борлуулах, ашиг хонжоо олох санаа байгаагүй...” гэсэн давж заалдах гомдол няцаагдаж байна.
Шүүгдэгч Х.Мэс “...цагдаагийн алба хаагч тулгаж мэдүүлэг авсан, зодсон...” талаар гомдолдоо дурдсан байх бөгөөд түүнийг 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр сэжигтнээр тооцож, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан сэжигтний эрх үүргийг танилцуулж, өөрийнх нь зөвшөөрснөөр өмгөөлөгч Г.Сүхээг байлцуулж мэдүүлэг авсан байна.
Мөн 2015 оны 6 дугаар сарын 9-ний өдөр яллагдагчаар татаж, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан яллагдагчийн эрх үүргийг танилцуулж, түүний сонгон авсан Д.Ганбат өмгөөлөгчийг байлцуулж мэдүүлэг авчээ.
Шүүгдэгч Х.Мэс тулгаж мэдүүлэг авсан, зодсон талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд гомдол гаргаж байгаагүй байх ба тэрээр өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч, мэдүүлгийг өмгөөлөгчийн хамт авч байсан тул түүнийг цагдаагийн алба хаагч тулгаж мэдүүлэг авсан, зодсон буюу эрүүдэн шүүсэн гэж үзэхгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хуульчилжээ.
Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнийн давж заалдах гомдолд дурдсан “...цагдаагийн алба хаагч тулгаж мэдүүлэг авсан, зодсон...” гэснийг үндэслэлтэй, үнэн зөв гэж үзсэн тохиолдолд шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнээс хальсан, тогтоогдоогүй нөхцөл байдалд дүгнэлт хийх, шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хөндлөнгийн байх байр сууринаас хандах зарчим алдагдах юм.
Иймээс давж заалдах шатны шүүхээс бодит бус, үндэслэлгүй таамаг, төсөөлөлд үндэслэж хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй.
Мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдэж, шүүгдэгч Х.М, С.Б нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримт, түүнд хууль зүйн дүгнэлт хийхэд хангалттай нотлох баримт хэрэгт авагдсан тул дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй.
Анхан шатны шүүх хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийг зөв тайлбар хэрэглэжээ.
Анхан шатны шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эсэхийг өөрсдийн дотоод итгэлээр үнэлэх замаар хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг сэргээн тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч С.Бг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнийг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 болгон өөрчилж, шүүгдэгч Бяхар овгийн Сэрээтэрбатын С.Бг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Хиад овгийн Хаянхярваагийн Мөнх-Эрдэнийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч С.Бг 6 /зургаа/ жилийн хорих ял, шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнийг 5 /тав/ жилийн хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Х.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруу, тэдний хувийн байдал, тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулсан байхаас гадна уг гэмт хэргийн хор уршгийн шинж чанарт тохирсон гэж үзнэ.
Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, худалдаалах гэмт хэрэг нь хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, хүний удмын санд нөхөж баршгүй гэм хортой, зуршил болгодог, энэ төрлийн гэмт хэрэг ихэссэнээр хэрэглэгч, донтогчдын хүрээ ихэсч, хар тамхи, мансууруулах бодисын хууль бус наймаа эрхэлдэг гэмт этгээдүүдийн үйл ажиллагаа идэвхжиж улмаар улсын хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөл болох, цаашид хүн амын эрүүл мэнд болон нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлдгөөр уг гэмт хэргийн нийгмийн хор аюул, хор уршиг илэрдэг.
Мөн бусдад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалснаар тэдний донтолтыг эхлүүлэх ба аажмаар хамааралтай болоход хүргэдэг бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг нь тухайн хүн өөрөө хэрэглээд зогсохгүй, эргэн тойрны хүмүүс, найз нөхдийг уг гэмт хэрэгт уруу татах, даган дуурайж хэрэглэх зэргээр зуршил бий болж, мансууруулах бодис олж авахын тулд бусад төрлийн гэмт хэрэг үйлдэх эрсдлийг бий болгох хор хөнөөлийг агуулж байдаг.
С.Б, Х.М нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийг няцааж үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй, анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нотлох баримтуудын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Б, Х.М нарт оногдуулсан ял Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг.
Харин шүүгч Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд өөрийн дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заажээ.
Энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй субъектив байдлын илрэл бөгөөд өөрийн гэм бурууг ойлгож чин санаанаасаа гэмших байдлаар дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх хүсэл зоригийг бий болгодог нийгэмд ашигтай сэтгэл зүйн хандлага гэж үзэж дэмжих зорилгоор хуулиар ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл болгон хэрэглэж болохоор хуульчилсан.
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж буй нь мөрдөн байцаалтаар тогтоосон хэргийн үйл баримтыг хууль зүйн дүгнэлтийн хамт бүрэн хүлээн зөвшөөрөх, хор уршгийг арилгах, гэмт хэрэг дахин үйлдэхгүй байхыг амлах зэрэг хэлбэрээр илэрнэ.
Шүүгдэгч С.Бгийн хувьд давж заалдах гомдолдоо гэм буруугаа хүлээж буй байдалд дээрх шинжүүд үгүйсгэгдэж байх бөгөөд гагцхүү ялыг багасгах зорилго агуулсан болох нь хэрэгт авагдсан баримт, түүний мэдүүлгээр хангалттай тодорхойлогдож байна.
Нөгөөтэйгүүр шүүгдэгч Х.М нь мөрдөн шалгах явцад болон тэрээр шүүгдэгч С.Бгийн хамтаар анхан шатны шүүх хуралдаан дээр гэм буруугийн талаар маргаагүй хэдий ч шүүгдэгч С.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад, харин шүүгдэгч Х.М давж гомдолдоо “...зөвхөн хэрэглэх зорилготой байсан, зарж борлуулах, ашиг хонжоо олох санаа байгаагүй...” гэсэн байдлаас дүгнэвэл тэднийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, үйлдсэн хэргийнхээ үр дагавар, хор холбогдлыг ойлгосон гэж үзэхгүй.
Шүүгдэгч С.Б, Х.М нарт холбогдох хэрэгт “...Вестон...” гэх хүний гэмт үйлдэл хамааралгүй, тэдний хэргийг шүүхээс эцэслэн хянан шийдвэрлэхэд уг байдал хамаарахгүй юм.
Анхан шатны шүүх С.Б, Х.М 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо тухайн хэргийн хүндрүүлэх шинж болох “...бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, ...” гэснийг орхигдуулсан байгааг шийтгэх тогтоолыг зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй.
Давж заалдах шатны шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг өөрчлөлт оруулах замаар шийтгэх тогтоолыг зөвтгөснөөр шүүгдэгч нарын эрх зүйн байдал дордохгүй, хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдөхгүй, хэргийн зүйлчлэл, ял шийтгэлд нөлөөлөхгүй юм.
Үүнээс гадна анхан шатны шүүх Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн болохыг дурдах нь зүйтэй болно.
Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б, Х.М нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/135 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Шүүгдэгч Бяхар овгийн Сэрээтэрбатын С.Бг бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцож мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Хиад овгийн Хаянхярваагийн Мөнх-Эрдэнийг бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцож мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б, Х.М нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ