| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2024/0018/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/18 |
| Огноо | 2024-01-16 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2024/0018/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Д.Ч
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогзолмаа
Шүүгдэгч А.С нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Жавзандуламаар хөтлүүлэн
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.С-т холбогдох 2239004530453 *******тай эрүүгийн хэргийг 2023 оны 12 ******* сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч А.С-ыг Хэнтий аймгийн ******* ******* 7 ******* *******, ******* тосгонд үйл ажиллагаа явуулдаг "******* ойл" ХХК-ий шатахуун түгээх станцад түгээгчээр ажиллаж байх хугацаандаа 2022 оны 07 ******* сараас 2022 оны 09 дүгээр сарын хооронд итгэмжлэн хариуцуулсан шатахуун, тос худалдан борлуулсан орлогоос 2,695,680 төгрөгийг "******* ойл" компанийн дансанд байршуулахгүй, хувийн хэрэгцээндээ зарцуулж, завшсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Д.Э-ын өгсөн: ...Манай ******* ойл ХХК-ий шатахуун түгээх станц нь 2019 оноос одоог хүртэл Хэнтий аймгийн ******* ******* 7 ******* ******* ******* тосгонд үйл ажиллагаа явуулж байна. Тус шатахуун түгээх станц нь нийтдээ 1 эрхлэгчтэй, 3 түгээгчтэй бөгөөд тухайн түгээгч нар нь өдрийн борлуулсан түлш, бензиний хэмжээ /литр/-г тоолуурын заалт /милл/-аар тулгаж дараагийн түгээгчдээ хүлээлгэж өгөх журмаар явдаг. Мөн тухайн өдөр ажилласан түгээгч нар нь өдөрт борлуулсан түлш, бензиний бэлэн мөнгөний орлогыг маргааш нь буусан даруйдаа компаний 5959210762 тоот дансанд тушаадаг учиртай юм. Тухайн шатахуун түгээх станцын эрхлэгчээр ******* /90093828/ ажилладаг бөгөөд одоогоор жирэмсний амралттай байгаа учир өдөр болгон шатахуун түгээх станц дээр очиж чадахгүй байгаа байдлыг далимдуулан түгээгчээр ажилладаг А.С гэх эмэгтэй нь ээлжинд гарсан өдрөө худалдан борлуулсан шатахуун, тосны бэлэн мөнгөний орлогыг компанийн дансанд тушаалгүй хувьдаа ашигласан. Үүнд:
1. 2022 оны 07 ******* сарын 30-ны өдрийн тос борлуулсны орлогоос 28,270 төгрөг, 2. 2022 оны 07 ******* сарын 08-ны өдрийн шатахуун зарсан орлогоос 500,000 төгрөг, 3. 2022 оны 07 ******* сарын 22-ны өдрийн шатахуун зарсан орлогоос 33,100 төгрөг, 4. 2022 оны 08 ******* сарын 02-ны өдрийн шатахууны зарсан орлогоос 159,690 төгрөг, 5. 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн шатахууны зарсан орлогоос 1,722,440 төгрөг, 6. 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шатахууны зарсан орлогоос 230,450 төгрөг, 7. 2022 оны 09 сарын 09-ний өдрийн шатахууны зарсан орлогоос 50,000 төг, тос борлуулсны орлогоос 612,070 төгрөг нийтдээ 3,591,120 төгрөгийн хохирлыг манай компанд урчуулаад байна. Дээрх тооцоог эрхлэгч ******* нь гаргасан...Тухайн шатахуун түгээх станц дээр түгээгч нарын "дундын дэвтэр" гэж байгаа тэр дэвтэр дээр тухайн өдөр борлуулсан шатахуун, тосны хэмжээ /литр/, тоо ширхэг, цахимаар болон интернэт банкаар шилжүүлсэн, бэлэн мөнгөний орлогыг бичиж тэмдэглэдэг. Энэ дэвтэрт эрхлэгч нь хяналт тавьж ажилладаг юм. Гэтэл дээрх өдрүүдэд А.С нь ээлжтэй байхдаа бэлэн мөнгөөр борлуулсан шатахуун, тосны хэмжээг тэмдэглэсэн атлаа бэлэн мөнгөө компанийн дансанд шилжүүлээгүй байсан... А.С нь шатахуун түгээх станцад өмнө нь түгээгчээр ажиллаж байгаад дунд нь ажлаас дутагдлаар гарч эргээд 2022 оны 07 ******* сард эргэж түгээгчээр ажилд орсон юм. Түгээгч нар нь нэг гараа буюу 24 цагийн ээлжийн 45,000 төгрөгийн үндсэн цалинтай ба нэмэгдлээр сүүний мөнгө гэж сар бүр 20,000 төгрөг олгодог. Тухайн этгээд нь цалингаа өөрийнхөө дансаар биш нөхрийнхөө дансаар авдаг байсан. Данс нь одоогоор байхгүй байна. Манай компанийн зүгээс тухайн этгээдэд олгох ер, ширний асуудал байхгүй. Харин манай компанид дээрх дутагдуулсан мөнгөнөөс гадна 100,000 төгрөг нэмж өгөх ёстой. Тэр нь юу вэ гэхээр компаниас 500,000 төгрөгийн зээл авсан байсан тэр зээлийн өмнөх сард 200,000 төгрөг нь цалингаас нь суутгагдсан, энэ сар дахин суутгах байсан боловч цалин, гарааны мөнгө нь хүрээгүй учир 100,000 төгрөгийн өртэй юм...А.С нь одоо хаана байгаа нь тодорхойгүй байна. Ажилд ороход авсан анкет, хөдөлмөрийн гэрээ нь ******* тосгонд байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 хуу/
Гэрч *******гийн өгсөн: ... Би 2019 оны 10 ******* сараас эхлэн "******* ойл" ХХК-ий ******* тосгон дахь Шатахуун түгээх станцад эрхлэгчээр ажиллаж байна. Тухайн Шатахуун түгээх станцад 2022 оны 07 ******* сарын 01-ний өдрөөс ажилд орсон. А.С нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд түгээгчээр ажиллах явцдаа шатахуун борлуулсан мөнгө, тос борлуулсан мөнгө зэргээс дутааж хувьдаа завшсан болохыг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн тооллогоор илэрсэн. Тухайлбал уг иргэн нь 2022 оны 07 ******* сарын 08-ны өдөр ээлжинд гарахдаа түлш, шатахуун борлуулсан 500,000 төгрөгийг нөхөр Ш.Б дансанд шилжүүлэн авч маргааш нь буухдаа байгууллагын дансанд тушаагаагүй. 2022 оны 07 ******* сарын 22-ны өдөр ээлжид гарах явцдаа шатахуун борлуулсан 33,100 төгрөгийг мөн нөхрийнхөө дансанд шилжүүлэн авч маргааш нь байгууллагын дансанд тушаагаагүй мөн 2022 оны 07 ******* сарын 30-ны өдөр түгээгчээр ******* гарч байсан бөгөөд сарын сүүлийн өдөр байсан учир тос, шатахуундаа тооллого явуулахад 4 литрийн "Лион" нэртэй тос дутсан ба тухайн тосны мөнгийг ээлжид гарч байсан 3 түгээгчид хувааж нэг түгээгчийн 28,270 төгрөг болж байсан ба *******, ******* хоёр өөрсдөдөө оногдох мөнгөө өгсөн. А.С нь өгөөгүй. Дараа нь 2022 оны 08 ******* сарын 02-ны өдөр А.С нь ээлжинд гарахдаа шатахуун худалдан борлуулсан 159,690 төгрөгийг бэлнээр авсан байсан боловч маргааш нь буухдаа байгууллагын дансанд тушаагаагүй. 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр мөн ээлжид гарахдаа шатахуун, түлш борлуулсан 1,722,440 төгрөгийн бэлэн мөнгөний орлогыг маргааш нь буухдаа байгууллагын дансанд тушаагаагүй мөн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр улирч ээлжид гарахдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба шатахуун борлуулсан бэлэн мөнгөний орлого болох 230,450 төгрөгийг байгууллагын дансанд тушаалгүй өөрт зарцуулсан байсан. Дараа нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өглөө ээлжээ өгөөгүй байхдаа шатахуун авсан иргэний виза картаас пос машинд мөнгөн дүнг нь уншуулахдаа 50,000 төгрөг илүү уншуулж, тухайн мөнгийг бэлэн мөнгөний орлогоос өөрөө авсан байсан. Үдээс хойш тухайн иргэн нь 50,000 төгрөг илүү уншуулсан болохыг мэдэж байгууллага дээр гомдол гаргаснаар уг мөнгийг байгууллагаас иргэнд нь буцаан өгч иргэнийг хохиролгүй болгосон. Мөн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн тооллогоор "лион" нэртэй масло 1 литртэй 18 ширхэг, 4 литртэй нь 2 ширхэг, тосол 1 литртэй нь 3 ширхэг, 5 литртэй нь 4 ширхэг дутсаныг нь түгээгч нарт хувааж 612,070 төгрөгийг 1 түгээгч төлөхөөр болсныг төлөөгүй...Ажлын байрны тодорхойлолтод зааснаар тухайн өдөр ээлжид гарсан түгээгч нь маргааш нь ээлжээс буухдаа бэлэн мөнгөний орлогыг байгууллагын 5959210762 тоот дансанд тушаана гэж заасан байгаа...А.С нь байгууллагын дээрх мөнгийг дутааснаа мэдэж байгаа... Ээлжид гарч байгаа түгээгч нар нь тухайн өдөр борлуулсан шатахуун, тосны орлогыг ШТС-д байдаг дундын дэвтэрт хөтөлдөг юм. Мөн шилжүүлэг хийж буй мөнгө нь байгууллагын дансанд орж байгаа эсэхийг өдөр өдөрт нь нягтлан хянадаг байсан боловч 06 ******* сарын 01-ний өдрөөс нягтлан ажлаас гарч тэрнээс хойш хяналт суларсан гэж үзэж байна. Бусад түгээгч нарын хувьд бэлэн мөнгөний орлогоо маргааш нь байгууллагын дансанд тушаадаг... гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 хуу/
Гэрч Д.*******ын өгсөн: ...Тухайн шатахуун түгээх станц дээр байгууллагын дундын дэвтэр гэж байдаг бөгөөд түгээгч нар ээлжид гарахдаа тухайн дэвтэр дээр худалдан борлуулсан шатахуун, тос, тосолны хэмжээ, бэлэн мөнгө, картаар тооцоо хийсэн орлогыг бичиж тэмдэглээд маргааш нь ээлж солихдоо уг дэвтэрээрээ хүлээлцдэг байсан. Мөн буугаад бэлэн мөнгөний орлогыг байгууллагын 5959210762 тоот данс руу шилжүүлдэг. Миний хувьд ажиллах хугацаандаа байгууллагын орлогоос ямар нэг дутагдал гаргаж байгаагүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 хуу/
Гэрч С.*******ийн өгсөн: ... "******* ойл" ХХК-ий шатахуун түгээх станцад надаас гадна түгээгчээр С , ******* гэх хүмүүс эрхлэгчээр нь Сарантуяа ажилладаг байсан. Бид гурав ээлжид гарах үедээ худалдан борлуулсан шатахуун, тос, тослох материал, бэлэн мөнгөний орлого, картаар уншуулсан тооцоог байгууллагын дундын дэвтэр дээр бүртгэж, маргааш нь буухдаа дундын дэвтэрээрэй хоорондоо хүлээлцдэг байсан. Тэгээд бэлэн мөнгөний орлогыг маргааш нь буугаад байгууллагын хаан банкны дансанд тушаадаг. Миний хувьд шатахуун борлуулсан орлогыг маргааш нь буугаад байгууллагын дансанд тоо ёсоор нь тушаадаг байсан. ... Түгээгчээр ажиллаж байсан С ын ээлж дээр тоснууд дутаад байдаг байсан. С нь тос худалдан борлуулаад тосныхоо мөнгийг бензин, түлш борлуулсан орлогын мөнгө рүү шилжүүлээд ээлж хүлээлцсэн дэвтэр дээрээ тухайн тосыг худалдаагүй гэж бичдэг байсан. Мөн тосол бас зардаг байсан ба миний мэдэхээр С нь 5 литрийн 2,3 ширхэг тосолыг өөртөө хэрэглээд байгууллагын дундын дэвтэр дээр байгаа гэж бичдэг байсан, мөн "лион" нэртэй тосноос 4 литртэйг өөрөө хэрэглээд бас байгаа гэж бичсэн байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 65 хуу/
А.С ын яллагдагчаар өгсөн: “...тухайн үед надад мөнгө төгрөг хэрэг болчихсон байсан учир би байгууллагын эд хөрөнгө болох шатахуун, тос худалдан борлуулсан орлогоос 2.695.680 төгрөгийг хувьдаа завшчихсан юм...Би шатахуун тос худалдан борлуулсан орлого болох 2.695.680 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулаад л дуусгасан...би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна ахиж ийм асуудал гаргахгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 85 хуу/
******* ойл ХХК-ий улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 16 хуу/
Хэнтий аймгийн “******* ойл ” ХХК-ий 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол /хх-ийн 14-15 хуу/
******* Ойл ХХК-ий 2022 оны 06 ******* сарын 30-ны өдрийн 17 *******тай А.С-ыг “Шатахуун түгээх станцын түгээгч”-ээр ажилд томилсон захирлын тушаалын хуулбар /хх-ийн 126 хуу/
******* Ойл ХХК-ий захирал Д.Э , А.С нарын 2022 оны 06 ******* сарын 30-ны өдөр байгуулсан 23 *******тай Хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-ийн 127-128 хуу/,
******* ойл ХХК-ий дундын дэвтэрт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 114-122 хуу/
А.С ын иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 89 хуу/
А.С нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86 хуу/
Хохирогч Д.Э нь “А.С аас 2.700.000 төгрөгийг /5959210762/ дансаар, 640.000 төгрөгийг бэлнээр 2024.01.16-нд авч нийт хохиролд 3.340.000 төгрөгийг хүлээн авсан болно. Иймд ******* Ойл ХХК-н хохирлыг барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй болно” гэх нотариатаар батлуулсан тодорхойлолт /хх-ийн 154 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 133-135 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч А.С-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч А.С нь Хэнтий аймгийн ******* ******* 7 ******* *******, ******* тосгонд үйл ажиллагаа явуулдаг "******* ойл" ХХК-ий шатахуун түгээх станцад 2022 оны 07 ******* сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд түгээгчээр ажиллахдаа борлуулалтын орлогоос 2,695,680 төгрөгийг завшсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч А.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Д.Э, гэрч *******, Д.*******, С.******* нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Тухайн үед хохирогч Д.Э нь шүүгдэгч А.С-ыг шатахуун түгээх станцын түгээгчийн албан тушаалд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч А.С бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд мөн гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас Д.Э т 2,695,680 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд *******а хэмжээний /300.000 төгрөг/ хохирлоос дээш байх тул шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч А.С-ыг хөрөнгө завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Э нь “А.С аас 2.700.000 төгрөгийг /5959210762/ дансаар, 640.000 төгрөгийг бэлнээр 2024.01.16-нд авч нийт хохиролд 3.340.000 төгрөгийг хүлээн авсан болно. Иймд ******* Ойл ХХК-н хохирлыг барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй болно” гэх нотариатаар батлуулсан тодорхойлолт /хх-ийн 154 хуу/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Улсын яллагч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хэнтий аймгийн ******* ******* 7 ******* ******* ******* тосгоны нутаг дэвсгэрээс 1 жил, 3 сарын сарын хугацаанд гарч явахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 ******* зүйлд зааснаас ялаас чөлөөлүүлэх дүгнэлтүүдийг тус тус гаргасан.
Шүүгдэгч А.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 ******* зүйлийн 1 дэх хсэгийн 1.2 дах заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаанд тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгчид оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирно гэж үзлээ.
Шүүгдэгч А.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 ******* зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 ******* зүйл хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.С-т хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч А.С-т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Шүүгдэгч А.С нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч А.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ