| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00544/и |
| Дугаар | 153/ШШ2020/00554 |
| Огноо | 2020-08-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2020 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 153/ШШ2020/00554
| 2020 оны 08 сарын 13 өдөр | Дугаар 153/ШШ2020/00554 | Жаргалант сум |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би, нэхэмжлэгч Н.О-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Б-д холбогдох 2,750,000 /хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 153/2020/00544/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.О миний бие нь 000206380 гэрчилгээний дугаартай дугаартай, Ү-1617003751 улсын бүртгэлийн дугаартай, Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт баг 9 дүгээр гудамжны 55а тоот 69,5 мкв талбайтай өөрийн өмчлөлийн хувийн сууц, 000316768 гэрчилгээний дугаартай, Г-1617002595 улсын бүртгэлийн дугаартай, Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт баг 9-55а тоот 8414002610 нэгж талбарын дугаартай, 1044,6 мкв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг худалдахаар зар өгсөн байсан. Зарын дагуу Ж.Б өөрийн эхнэрийн хамт ирж үзээд, Ж.Б нэр дээр шилжүүлсний дараа банкнаас зээл авч төлбөрийг бүрэн барагдуулна гэсэн 20,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Үл хөдлөх хөрөнгө газар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Ж.Б-ын өмчлөлд шилжүүлсэн.
Үүний дараа Ж.Б банкнаас зээл аван 2016 оны 9 дүгээр сарын 23-ны 10.000,000 төгрөгийг миний ХААН банкны 5845217417 тоот данс руу шилжүүлээд 1,000,000 төгрөгийг эхнэр Өнөрөөгөөс нь бэлнээр авсан. Үлдэгдэл 9,000,000 төгрөгийг удахгүй өгнө хэмээн төлөлгүй үлдээсэн.
Удаа дараа мөнгөө нэхсэн боловч нэг ч төгрөг өгөлгүй 2017 он гарсан. Удалгүй Дархан-Уул аймгийн харъяат Ч.О гэдэг иргэнээс мөн түүний эзэмшлийн том оврын автобусыг зээл аваад мөнгийг төлнө хэмээн тээврийн хэрэгслийн гэрчилгээг эхэлж өөрийн нэр дээр шилжүүлж авчихаад мөнгийг нь төлөөгүй гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэгт татагдсан. Би уг хэрэгт мөн хохирогчоор тогтоогдсон боловч уг үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжпэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй гэж заасан Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоол гарсан. Ингээд би Ж.Б-той ярилцаад сар бүр 300,000 төгрөг авахаар тохиолцоод нийт 6,250,000 төгрөгийг авсан. Үлдэгдэл 2,750,000 төгрөгийг өгөхгүй байгаа тул гаргуулан өгнө үү гэжээ.
Зохигчоос 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:
2020 оны Н.О-ын нэхэмжлэлтэй Ж.Б-т холбогдох 2,750,000 төгрөг гаргуулах тухай хэрэгт зохигчид нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүргийн дагуу дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд:
1.Хариуцагч Ж.Б нь нэхэмжлэлийн шаардлага 2,750,000 төгрөгөөс 250,000 төгрөгийг бэлэн өгсөн бөгөөд үлдэгдэл 2,500,000 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл төлж дуусгахаар үлдэгдэл 100,000 төгрөгийг 2021 оны 04 сарын 30-ны өдрийн дотор төлж дуусгахаар эвлэрч байна.
2.Нэхэмжлэгч Н.О нь нэхэмжлэлийн шаардлага 2,750,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардагаас бэлэн авсан 250,000 төгрөгөө хасаад үлдэгдэл 2,500,000 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл төлж дуусгахаар үлдэгдэл 100,000 төгрөгийг 2021 оны 04 сарын 30-ны өдрийн дотор хариуцагч Ж.Б- авахаар эвлэрч байна.
3. Эвлэрлийн гэрээнд заасан хугацаа болох 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 300,000 төгрөгөө хийхгүй бол үүргийн гүйцэтгэлийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлнэ.
Зохигчид нь хэн нэгний дарамт шахалтгүйгээр эвлэрлийн гэрээг байгуулсан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Н.О нь хариуцагч Ж.Б-т холбогдуулан 2,750,000 /хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулах төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Б нь нэхэмжлэлийн шаардлага 2,750,000 төгрөгөөс 250,000 төгрөгийг бэлэн өгсөн бөгөөд үлдэгдэл 2,500,000 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл төлж дуусгахаар үлдэгдэл 100,000 төгрөгийг 2021 оны 04 сарын 30-ны өдрийн дотор төлж дуусгахаар нэхэмжлэгч Н.О-тай эвлэрч эвлэрэн эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.О-ын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрийн сангийн 100160000941 дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,950 /тавин найман мянга есэн зуун тавь/ төгрөгийн тал хувь болох 29,475 /хорин есэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 29,475 /хорин есэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ж.Б-с улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 29,475 /хорин есэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Н.О-т олгохоор тогтов.
Энэхүү захирамжийг хариуцагч Ж.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Н.О-ын нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Б-т холбогдох 2,750,000 /хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.О-ын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрийн сангийн 100160000941 дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,950 /тавин найман мянга есэн зуун тавь/ төгрөгийн тал хувь болох 29,475 /хорин есэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 29,475 /хорин есэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ж.Б-с улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 29,475 /хорин есэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Н.О олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ж.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ