Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 153/ШШ2020/00555

 

 

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 153/ШШ2020/00555

Жаргалант сум

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал, нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Д-д холбогдох 1,770,000 /нэг сая долоон зуун далан мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 153/2020/00611/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумынсум хөгжүүлэх сангаас иргэн Г.Д нь 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр үндэсний хувцас-ноосон эдлэлийн аж ахуй эрхлэх зориулалтаар 1.500.000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай жилийн 3 хувийн хүүтэй авсан ба одоогоор үндсэн зээл 1.500.000 төгрөг, зээлийн хүү 180,000 төгрөг, зээлийг хугацаанд нь төлөөгүй учир ногдуулсан акт 90.000 төгрөг, нийт 1,770,000 төгрөг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Д нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 1,770,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч Г.Д холбогдуулан 1,770,000 /нэг сая долоон зуун далан мянга/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Д нь нэхэмжлэлийн шаардлага актын төлбөр 1,770,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамж 43,270 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 43,270 төгрөгийн тал хувь болох 21,635 /хорин нэгэн мянга зургаан зуун гучин тав/ төгрөгийг хариуцагч Г.Д-аас гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.

Хариуцагч Г.Д нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Д-д холбогдох 1,770,000 /нэг сая долоон зуун далан мянга/ төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамж 43,270 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 43,270 төгрөгийн тал хувь болох 21,635 /хорин нэгэн мянга зургаан зуун гучин тав/ төгрөгийг хариуцагч Г.Д-аас гаргуулан Төрийн сангийн 100160000941 тоот дансанд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.Д нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

   

 

ШҮҮГЧ                                 Х.ОТГОНЖАРГАЛ