| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 131/2016/0171/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/159 |
| Огноо | 2016-12-02 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2016/ШЦТ/159
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,
улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар *******ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******,
Үйлдсэн хэргийн талаар:
******* нь 2016 оны 08 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө 00-01 цагийн үед Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “*******” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа иргэн той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар ******* нь ийг шилбүүр модоор эрүүн тус газар нь цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдэснээр/
ТОДОРХОЙЛОХнь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;
Шүүгдэгч ******* нь 2016 оны 08 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 01 цагийн үед Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “*******” гэх газарт той маргалдан бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан ...
хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр би алга байсан үхрээ хайгаад сумынхаа ******* гэх газарт явж байгаад 00:00 цаг өнгөрч байхад *******ийн гадаа морьтойгоо очсон чинь ******* гэрээсээ орилж гарч ирээд намайг модоор эрүү рүү цохьчихсон юм тэгээд би түүнд цохиулаад мориноосоо унаад морио алдчихсан. Тэгээд би тэр үедээ ухаан алдсан байсан. ******* намайг зодоход түүний эхнэр нь гэрээсээ гарч ирсэн өөр хүн байгаагүй. Би тухайн үед нэлээд их согтуу байсан, харин ******* архи уусан байсан, би маргааш өглөө нь очоод уулзсан чинь би нэлээд муудчихсан байна лээ гэж байсан. Тэр үед намайг *******оос өөр хүн цохиж зодоогүй. Би *******ийг цохиж зодоогүй... Би Галхүүд мориноос ойчсон гэж хэлсэн. Намайг тухайн үед ******* зодсон нь үнэн. Яагаад хүмүүст мориноос унасан гэж ярьж явсан гэхээр би *******ийг хөгшин хүн болохоор нь хүмүүст өрөвдөөд тэгж ярьсан юм. Надад ч бас амарч байхад нь очиж амгалан тайван байдлыг нь алдагдуулсан буруу байгааг би бас бодож байна. Би эхнэртээ ч гэсэн эхлээд мориноос унасан гэж хэлсэн нь энэ хүнийг хөгшин хүн юм гэж өрөвдөөд тэгж хэлсэн. Би өөрийгөө ингэж гэмтсэн гэж мэдээгүй, гайгүй гэмтсэн байх тэгж байгаад зүгээр болох байх л гэж бодоод мориноос унасан гэж хэлсэн. Би *******ид зодуулсан нь үнэн юм. ******* надаас уучлалт гуйсан байгаа, миний бие одоо гайгүй болсон, хоол унд идэж байгаа... Надад ******* нь эмчилгээний төлбөр 3000000 төгрөгийг өгсөн байгаа. Одоо нэмж ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 48-55, 151-152/,
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай нөхөр 2016 оны 08 сарын 14-ний өдөр 13 цагийн үед ганцаараа морьтой ирсэн. Ирэхдээ нүүрнийх нь баруун шанаа хэсэг нь хавдсан байхаар нь яасан бэ гэхэд эхлээд мориндоо өшиглүүлсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмнэлэг явж үзүүлье гэхэд явахгүй гээд уурлаад байсан. Тэгээд 2016 оны 08 сарын 10-ны өдөр цуг яваад сумын эмнэлэгт үзүүлэхэд яаралтай хот юм уу, аймаг яв гэсэн. 2016 оны 08 сарын 11-ний өдөр хот явах гэж байсан чинь би морьноос ойчоогүй, ******* гэдэг хүнд зодуулсан гэж хэлсэн. Тэгээд яагаад өмнө нь моринд өшиглүүлсэн гэж хэлсэн юм бэ гэхэд тодорхой юм яриагүй. Учир нь тэр үедээ сайн юм ярьж чадахгүй муухан юм ярьж байсан. Би ******* гэх хүнд зодуулсан нь үнэн байх гэж бодож байна. нь анх гэрээсээ гарч явахдаа болон гэртээ ирэхдээ архи уугаагүй эрүүл байсан. Ирэхдээ эмээл болон хувцас нь зүв зүгээр байсан. нь Улаанбаатар хотод 1-р эмнэлэгт хэвтэж хагалгаа хийлгэсэн өөр эмнэлэгт хэвтээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-59/,
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 08 сарын 03-ны өдөр 17 цагийн үед нь манайд гэдэг хүүхэдтэй мотоциклиор ирээд явсан. Тэр шөнөө 02 цагийн үед явган ташуураа барьж орж ирээд юм ярилгүй унтаад өгсөн. Орж ирэхдээ нүүр ам нь цус болсон байхаар нь яасан юм гэхэд дуугарахгүй байсан. Шүд нь цөмөрсөн юм шиг харагдсан. Надад хэлэхдээ *******ид зодуулсан гэснээс өөр юм яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-69, 95-98/,
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ******* нь 2016 оны 08 сарын эхээр ах ийн хамт ирээд та нартай уулзах гэж ирлээ зодсон нь миний буруу болсон, би шилбүүрээр цохьчихсон юм гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87/
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2016 оны 08 сарын эхээр ******* нь ах ийн хамт ирээд ах нь та нартай уулзах гэж явна гэхээр нь даанч яавдаа гэхэд ******* нь миний буруу, би шилбүүрээр ийг цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 89-90/
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тэр шөнө 23 цагийн үед байх нь манай гадаа 3-4 удаа ирсэн. Ирэх бүрд нь аав гэрээс гарч яв хонь мал үргээлээ гээд хөөсөн. нь гэрийн гадаа талийгаач өвөөгийн нэрээр дуудаад *******гийнхаан гараад ир ална хядна гэж дуудаад байсан. Би хамгийн сүүлд ирэхэд нь жижиг гэрт унтаж байгаад том гэрт гар чийдэн бариад орсон чинь аав гар чийдэнг аваад бид 2 хамт гарсан чинь нь гэрийн хойд талд морьтойгоо байхад нь аав гэрийн хаяанд байсан шилбүүр мод аваад яв чи яах гээд дахин дахин эргэлдээд байгаа юм гээд унаж явсан морьных нь хондлой руу нь 3-4 удаа цохиод ийн нуруунд нь нэг удаа цохиод хөөж явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-85/
Гэрч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Улаанбаатар хотод 1 дүгээр эмнэлэг дээр 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр би дээр очиж уулзсан ба тэгж уулзахдаа та нар нутгийн улсууд ярьж тохиролцохгүй юу гэсэн чинь тохиръё гэсэн. Тэгээд би нэг ийм юм бичлээ гээд би өөрийн бичсэн зүйлээ өөрт нь уншиж өгсөн чинь “болно” гэсэн тэгээд хохирлынхоо хэмжээг хагалгаанд орсны дараа хэдэн төгрөг өгөхийгөө тохиролцъё гэсэн. Тэгээд энэ бичсэн цаасан дээр бичсэн зүйлийг уншиж өгөөд оор өөрөөр нь гарын үсэг зуруулсан юм. Энэ бичгэн дээр оор гарын үсэг зуруулж авчихаад *******руу утсаар яриад “чи энэ хүнийхээ хохирлыг нь төлөхгүй бол би энэ бичгийг нь өгөхгүй гэсэн. Би хохирлын мөнгийг нь төлвөл гомдолгүй гээд бичиг бичүүлээд авчихлаа, хагалгааны дараа хэдэн төгрөг төлөх нь мэдэгдэнэ гэсэн чинь ******* өөрөө зөвшөөрөөд хохирлыг нь төлж өгнө гэсэн. Тэгээд би энэ бичгийг өгөхөөр аймагт ирэхдээ аваад ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64-р хуудас/,
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 08 сарын 03-ны шөнө 00 цагийн үед манай гэрийн гадаа ирээд хонь мал үргээгээд байхаар нь би яв гээд хөөж явуулсан юм. Тэгээд дахин дахин ирээд хамгийн сүүлд ирэхээр нь би яв гэсэн чинь эцгийн нэрээр дуудаад ална гээд байхаар нь би модоор ийн нуруу руу нь цохиод мөн мориных нь хондлойруу цохиод хөөгөөд явуулсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 133-135/
-Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 сарын 17-ны өдрийн 437 дугаартай шинжээчийн: 1.ийн биед эрүүний яманд зөрөөтэй хугарал гэмтэл үүссэн байна. 2.Үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. 3.Үүссэн гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.ийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь цаашид эрүүл мэндийн, хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 104/
-хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 13-14/,
-шилбүүр модонд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 16-17/,
-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 18-19/,
-эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-32/,
-хураан авах тогтоол, тэмдэглэл, хураан авсан зүрхний хэт авиан шинжилгээний протокол 2 хуудас, компьютерт томографийн шинжилгээний хариу 2 хуудас, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 34-42/
-Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн ийг хүлээн авч үзлэг хийсэн яаралтай тусламжийн хуудас, өвчний түүхийн хуулбар /хх-ийн 105-120/
-******* сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 136/,
-*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 137-138/,
-Баянхонгор аймгийн улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 08 сарын 25-ны өдрийн 1/981 тоот тодорхойлолт /хх-ийн 139-139/,
-хохирогч болон шүүгдэгч ******* нарын бэлэн мөнгө хүлээлцсэн талаарх баримт /хх-ийн 157/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй тул гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй болно.
Баянхонгор аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Иймд шүүгдэгч *******ийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт шалгавал зохих байдлыг бүрэн шалгасан байна.
Уг хэргийн улмаас шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд хохиролоо бүрэн авсан тул ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл, гомдолгүй гэдгээ илтгэн сайн дураараа эвлэрсэн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ял шийтгэл эдлэж байгаагүй тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа согтууруулах ундааны зүйл хэргэлэн согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдэснийг ял хүндэрүүлэх нөхцөл байдалд, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, хохирол төлсөн байдал, түүний хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан тул санал гомдолгүй зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Хэрэгд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 115 см урт модыг устгаж, хохирогч ийн рентген зураг 1 ширхэг, томографийн зураг 2 ширхэг, амбултиороор эмчлүүлэгчийн карт 1 ширхэг, СиДи 1 ширхэг зэргийг буцаан олгож, зүрхний хэт авианы шинжилгээний тэмдэглэл 2 хуудас, компютер томографын шинжилгээний хариу 2 хуудасыг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж шийдвэрлэв.
Хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж байх тул түүний эзэмшлийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгов.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298, 299 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1, 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтан *******ид хяналт тавихыг Баянхонгор аймгийн цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг сануулсугай.
5. Шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 115 см урт модыг устгаж, хохирогч ийн рентген зураг 1 ширхэг, томографийн зураг 2 ширхэг, амбултиороор эмчлүүлэгчийн карт 1 ширхэг, СиДи 1 ширхэг зэргийг буцаан олгож, зүрхний хэт авианы шинжилгээний тэмдэглэл 2 хуудас, компютерт томографийн шинжилгээний хариу 2 хуудасыг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн эзэмшлийн 50-26 БНХ улсын дугаартай 31519 маркын УАЗ3469 автомашиныг битүүмжилсэн 2016 оны 08 сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******ид батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэхь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэхь хэсэгт зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэхь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ