| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2020/01531/И |
| Дугаар | 01722 |
| Огноо | 2020-09-23 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 01722
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Б овогт Ш.Н-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б овогт Ж.О-т холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ, нэхэмжлэгч Ш.Н, хариуцагч Ж.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ш.Н нөхөр Ж.О-тай 2015 оны 01 дүгээр сард Улаанбаатар хотод танилцаж, дотноссон ба 2016 оны 6 дугаар сараас нэг гэрт орж хамт амьдарч эхэлсэн. Бидний хамтын амьдралын хугацаанд 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүү О.Н, 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүү О.Б тус тус төрсөн. Ж.О нь говь руу уурхайд ажилладаг бөгөөд 14 хоног ажиллаад 14 хоног амардаг ажил эрхэлдэг ба бид хамтдаа Улаанбаатар хотод амьдарч байсан. Нөхөр Ж.О нь өөр хүнтэй харилцаа үүсгэсэн байсныг би 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр мэдсэн бөгөөд энэ тухай нь ярьж маргаан үүсгэхэд нөхөр өөр хүнтэй болсон гэдгээ хүлээн зөвшөөрч, хүүхдүүдийн маань дэргэд намайг зодчихоод яваад өгсөн. Мөн урьд нь ч өөр хүүхэнтэй харилцаа үүсгэх асуудал гарч байсан. Түүнээс хойш гэртээ ирээгүй. Би удаа дараа холбоо барихад чамд хэлэх юм байхгүй, дахиж хамт амьдрахгүй гээд надаас уучлалт гуйгаагүй. Одоо би тэр хүнтэй дахиж хамт амьдарч чадахгүй. Би Улаанбаатар хотод амьдарч байгаа 2020 оны 7 дугаар сард гэрээ зараад 2 хүүгийн хамт Х аймгийн Т суманд аав, ээж дээрээ ирсэн ба цаашид эндээ амьдрахаар төлөвлөж байна. Ж.Обид 2 гэрлэлтээ батлуулж байгаагүй. Тиймээс хүү О.Н, О.Б нарыг төрүүлсэн эх нь болох Ш.Н миний асрамжид үлдээж, эцэг болох Ж.О-аас хүүхэд тус бүрт тэтгэлэг гаргуулж өгнө үү.
Хариуцагч Ж.О нь Дархан-Уул аймагт оршин суух хаягтай боловч Өмнөговьд ажилладаг, байнгын Өмнөговь-Улаанбаатарын хооронд ирэн очин амьдардаг, би Х аймагт бага насны хоёр хүүхдээ харж хандан амьдарч байгаа зэргийг харгалзан үзэж нэхэмжлэгч миний оршин суугаа газрын шүүхээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ш.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Ж.О-тай 2015 онд танилцаж 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр том хүү О.Н төрсөн. Дараа нь 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр бага хүү О.Б-ыг төрүүлсэн. Миний бие хүүхдүүдийнхээ эцгээс хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна ...гэв.
Хариуцагч Ж.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Н-ийн нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Миний бие Ж овогтой О нь Ш.Н-тай танилцсан ба бид хоёрын дундаас 2015 оны 12 дугаар сарын 21-нд хүү Н, 2018 оны 3 дугаар сарын 25-нд хүү Б нар төрсөн. 2020 оны 7 дугаар сарын 01-нйи өдрөөс хойш гэр бүлийн маргаанаас болж цаашид амьдарч чадахааргүй болсон. Хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасан хэмжээгээр төлөхийг зөвшөөрч байна. Хүү Н, хүү Б нар нь миний хүү мөн болохыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Н нь хариуцагч Ж.О-т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ш.Н, хариуцагч Ж.О нар нь гэрлэлтээ батлуулаагүй ба тэд үерхэж, хамтран амьдарч байх хугацаанд нэхэмжлэгч Ш.Н нь жирэмсэлж тэдний дундаас хүү О.Н, О.Б нар төрсөн болох нь зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Хэрэгт авагдсан:
Х аймгийн Т суманд 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Б овогт О.Н-ийн 6740000106 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас /нотариатчаар гэрчлүүлсэн/
Х аймгийн Т суманд 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Б овогт О.Б-ийн 6740000034 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас /нотариатчаар гэрчлүүлсэн/
Х аймгийн Т сумын Эрүүл мэндийн төвийн дарга И.Өлзийбадрах, Хүүхэд хариуцсан их эмч Г.Алтай нарын 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн “ О овогтой Б нь 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр төрсөн. Төрөхдөө 3600 грамм жинтэй, 51 см өндөртэй, хэвийн төрүүлсэн. Одоо эрүүл өсөж торниж байна. ” гэх,
Х аймгийн Т сумын Эрүүл мэндийн төвийн дарга И.Өлзийбадрах, Хүүхэд хариуцсан их эмч Г.Алтай нарын 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн “ О овогтой Н нь 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн. Төрөхдөө 3000 грамм жинтэй, 52 см өндөртэй, хэвийн төрүүлсэн. Одоо эрүүл өсөж торниж байна. ” гэх Эмнэлэгийн тодорхойлолт,
Х аймгийн Т сумын 6 дугаар багийн Засаг дарга Б.Даваадоржийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн “ Тус сумын 6 дугаар багийн иргэн О овогтой Н нь ам бүл 4, манай багийн иргэн мөн болно. ” гэх,
Хөвсгөл аймгийн Т сумын 6 дугаар багийн Засаг дарга Б.Даваадоржийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн “ Тус сумын 6 дугаар багийн иргэн О овогтой Б нь ам бүл 4, манай багийн иргэн мөн болно.” гэх тодорхойлолт зэргээр нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ.” гэж,
Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эхээс төрсөн болон ... хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно.” гэж,
Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.” гэж тус тус заажээ.
Иймд Б овогт О.Н, Б овогт О.Б нарт эцэг Б овогт Ж.О-аас хуульд заасан хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараахь хэмжээгээр тогтооно:
40.1.1. 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар;
40.1.2. 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр гэж заасан байх тул хүү О.Н, О.Б нарт эцэг Ж.О-аас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т тус тус зааснаар хүүхдэд тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд нэхэмжлэгч Ш.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68.428 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.О-аас 68.428 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, зааснаар нэхэмжлэгч Ш.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68.428 /жаран найман мянга дөрвөн зуун хорин найман / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.О-аас 68.428 /жаран найман мянга дөрвөн зуун хорин найман / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Н-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА