Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/31

 

 

 

 

 

 

 

 

 

2024        02          01                                          2024/ШЦТ/31

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2024/0033/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б, 

Улсын яллагч Б.Н,

Шүүгдэгч Б.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* *********** холбогдох эрүүгийн 2439000000023 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ********** нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Эзэнт гүрэн" рестораны 3 давхарт болон гадаа талбайд "********* муудалцлаа, намайг хэл амаар доромжиллоо" гэх шалтгааны улмаас хохирогч ********* маргалдаж улмаар толгой нүүр хэсэгт нь удаа дараа цохиж, өшиглөн зодож түүний эрүүл мэндэд хоёр хацрын нум яс, хамрын яс, баруун ухархайн дотор ялтас ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний алимд цус харвалт, баруун дээд доод зовхи, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний ар хэсэгчихний дэлбэн, зүүн хацрын доод хэсэгт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч ********* мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “....Би ********* эрүүл мэндэд хүнвэдтэр хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх  мэдүүлэг,

Хохирогч ********* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгууллагын шинэ жил Хэрлэн сумын 3 дугаар баг Эзэнт гүрний 3 давхарт хурлын танхимд 18 цагийн үед эхэлсэн. Ингээд шинэ жилийн арга хэмжээ дуусах дөхөөд иртэл ******** бид хоёр, хоёр ширээний наана, цаанаас хэрэлдэж эхэлсэн. Тэгээд би ********* руу очих гэтэл хажуугаас ********** ирээд миний нүүр хэсэг рүү нэг удаа цохихоор нь би газар унасан. Газар унасны дараа миний нүүр ам болон цээж хэсэг рүү нэлээн олон удаа өшиглөсөн. Тэгээд манай ажлын хэдэн хүмүүс салгасан. Ингээд ******* бид хоёр хувцсаа өмсчхөөд гадаа гартал араас ********* нь гарч ирээд миний араас толгой хэсэг рүү дахиж цохиод би газар унатал нүүр ам болон цээж хэсэг руу өшиглөж цохисон. Тэгээд би "чи яагаад ахыгаа цохиж байгаа юм бэ" гэтэл "ална" гэх мэтээр хэл амаар доромжилж дайрсан. Тэгээд дахиж манай ажлынхан салгаад ********** бид нар ажил руугаа явж хувцсаа авъя гэж бодоод ажил руу явтал араас дахиад *********** нь машинтай ирээд ажлын гадаа муудалцаад хэл амаар доромжлоод над руу цохих гээд байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан....Эзэнт гүрний 3 давхарт байж байхад нүүр хэсэг рүү нь нэг удаа гараараа цохихоор нь газар унасан. Тэр үед миний нүүр болон цээж хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд гадаа дахиад цохиж унагаагаад нүүр болон цээж хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 11-13-р хуудас),

Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...*********, ********** хоёр нь муудалцаад байхаар нь "битгий муудаад бай, баяр ёслол болж байх чинь” гээд болиулсан. Намайг нэг харахад ********* нь газар хэвтэж байсан. ********* цохисон гээд манай ажлынхан салгаад байж байсан. Би яг хаашаа нь хэдэн удаа цохисон гэдгийг сайн хараагүй. Ингээд хувцсаа солиод эзэнт гүрнээс гараад ажил руу бэлэгүүдээ аваачих гэж очсон чинь ажил дээр *******, *******, ********, *********, ******* нар байсан тэгээд ажлын гадаа ******* нь ********* хэл амаар доромжлоод өөрөө өдөж хэрэлдээд байсан ажлын гадаа бол зодоон болоогүй...Манай байгууллагын шинэ жил болсон учраас хэт их согтолттой байсан хүн байгаагүй гайгүй байсан. Эзэнт гүрэнд нэг эргээд харахад зодоон болоод ********** нь газар уначихсан байсан. Яг хаашаа нь цохисныг хараагүй....Нэг талын нүд хавдаж хөхөрсөн байсан. Намайг харахад өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 20-21-р хуудас),

Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...********, ********* гэнэт хоорондоо муудалцаж эхэлсэн. Тэгээд хурлын танхимд ******** нь ********** толгой хэсэг рүү нь нэг удаа цохиод байхаар нь бид нар салгаад шинэ жилийн үйл ажиллагаа тарсан. Би 00 орсон хойгуур тэд нар гараад явсан гадаа яг юу болсон талаар мэдэхгүй байна. Би 00 орчихоод гараад иртэл ********** нь газар хэвтэж байсан. ******** эх******* ********** нь аваад машиндаа суулгаж байсан....********* нь ********** толгой хэсэг рүү нь 1 удаа цохиж байхыг харсан. Өөр хэдэн удаа хаашаа нь цохиж байхыг хараагүй. Эзэнт гүрний 3 давхарт байхад л нэг удаа цохиод ********* нэг нүд нь хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 23-24-р хуудас),

Гэрч *******  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ********** нь ****** муудаад байхаар нь ********* нь очоод "та нар муудахаа болиоч" гээд хэлж байсан. Тэгээд ******** нь ******** урдаас хэл амаар доромжлоод байхаар нь ********** нь нүүр хэсэг рүү нь гараараа 1 удаа цохиод суулгасан. Тэгээд манай ажлын шинэ жилийн үйл ажиллагаа тараад би байгууллагынхаа арга хэмжээг хөтөлж явуулж байсан болохоор ганцаараа сүүлд үлдээд хувцсаа аваад хамгийн сүүлд Эзэнт гүрнээс гарсан....Эзэнт гүрний гадаа муудалцсан гэдгийг ажлын гадаа ирээд мэдсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 26-27-р хуудас),

Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гэнэт ************, *********** нар нь муудалцаад хэрүүл маргаан болгоод байсан. Би тэр хоёроос нэлээн зайтай суусан байсан болохоор яг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Нэг харахад л муудалцаад ******** нь ************ цохиод газар унагаасан байх. ********* нь газраас босож ирж байсан. Тэгээд шинэ жилийн үйл ажиллагаа дуусаад гадаа гартал ********, ********** нар хоорондоо муудалцаад байхаар нь би салгаад ажил руугаа явсан. Би энэ өдөр ажил дээр 24 цагийн ээлжтэй байсан учраас ажил руугаа явсан...Эзэнт гүрэн дотор байхад л муудалцаад ******* нь ********* цохисны улмаас *********** нэг нүд нь хөхөрсөн, хавдсан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 31-33-р хуудас),

Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...нөхөр ********** очоод *********** нүүр хэсэгт 1 удаа цохиод манай ажлынхан бүгдийг нь салгаад шинэ жилийн үйл, ажиллагаа тарсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 29-30-р хуудас),

Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тухайн үед байгууллагын маань хүмүүс 2-3 баг болоод урлаг болон тэмцээнээр өрсөлдөж байсан юм. Тэрнээс болж ********** муудалцаж, маргалдаж эхэлсэн. Би сууж байтал ******** миний гуя хэсэг рүү нэг удаа өшиглөхөөр нь би босоод барьцалдаж автал *********** нь манай албаны дарга учир салгах гэж ирээд бид хоёрын нүүр хэсэг рүү нэг, нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-ийн 36-37-р хуудас),

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ************  2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 26 дугаартай дүгнэлтэд:

1. *********** биед хоёр хацрын нум яс, хамрын яс, баруун ухархайн дотор ялтас ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний алимд цус харвалт, баруун дээд доод зовхи, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний ар хэсэг, чихний дэлбэн, зүүн хацрын доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо..

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүг мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт (хх-ийн 51-52-р хуудас),

 Хохирогч ********** “...********** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт (хх-ийн 91-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч **************** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч *********** нь хохирогч ********* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогч ******* нь “...********** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт (хх-ийн 91-р хуудас) ирүүлсэн байх тул шүүгдэгч ************ бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч ********** нь хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *********** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн 2439000000023 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах  нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********** овогт ********** *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* ************* 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *********** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

 

5. Эрүүгийн 2439000000023 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********** урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                        

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.УУГАНБАЯР