| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00657/и |
| Дугаар | 153/ШШ2020/00565 |
| Огноо | 2020-08-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 153/ШШ2020/00565
| 2020 оны 08 сарын 17 өдөр | Дугаар 153/ШШ2020/00565 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар .... тоотод оршин суух,.....овогт .... Г-ийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 153/2020/00657/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нэхэмжлэгч Д.Г оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г миний бие нь 1961 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд Д-ийн 3 дахь хүү болон төрсөн. 1971 онд Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр 10 жилийн дунд сургуульд нэгдүгээр ангид элсэн орж, 1978 онд тус сургуулиа төгсөөд Улаанбаатар төмөр замын техникумд элсэн орж засвар үйлчилгээний техникч, механикчийн мэргэжлээр төгсөж ирээд Ховд аймгийн авто засварын газарт ажиллаж байгаад 1983 онд хугацаат цэргийн албанд явж 1984 онд БХЯ сайдын тушаалаар офицер хийж байгаад халагдсан. 1989 оноос хойш засварын механикчаар, жолоочоор тус тус ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн ажилд орсон, гарсан тушаалууд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгаас олдохгүй байгаа мөн хөдөлмөрийн дэвтэр дээр бичилтүүд нь дутуу учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Миний бие нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нөхөн тооцуулалтад хамрагдаагүй учраас хүсэлтийнхээ шаардлагыг 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гэж тодрууллаа. Иймд намайг 1982 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн авто засварын газарт эд ялгагчаар, 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл задаргааны цехийн мастераар, 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ардын армийн 123 дугаар ангил МХЗЭ-ийн нарийн бичгийн даргаар, 1989 оны 08 дугаар сарын 01-ний өлрөөс 1991 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Нэгдэл дундын үйдвэрийн авто гражид засварчин, механикчаар, 1991 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 14-ний өлрийг хүртэл Ховд аймгийн Нгэдэл дундын үйлдвэрт жолоочоор, 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугар сарын 31-ний өдрийг дуустал Ховд Мандал ХК-д жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...гэв
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Г-г 1982 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн авто засварын газарт эд ялгагчаар, 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл задаргааны цехийн мастераар, 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ардын армийн 123 дугаар ангил МХЗЭ-ийн нарийн бичгийн даргаар, 1989 оны 08 дугаар сарын 01-ний өлрөөс 1991 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Нэгдэл дундын үйдвэрийн авто гражид засварчин, механикчаар, 1991 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 14-ний өлрийг хүртэл Ховд аймгийн Нгэдэл дундын үйлдвэрт жолоочоор, 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугар сарын 31-ний өдрийг дуустал Ховд Мандал ХК-д жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1.Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1058 дугаар албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Авто засварын газрын даргын 1982 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 78 дугаартай Шинээр ажилтан авах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн авто засварын газрын даргын 1982 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 102 дугаартай Зарим ажилчдын ажлын байрыг өөрчлөх ба ажилчин ажилд авах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн ХАА-н нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1989 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 57 дугаартай ажилд түр томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн ХАА-н нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1991 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 82 дугаартай Ажлаас чөлөөлж томилх тухай тушаалын хуулбар,/хх-ийн 8-12 дугаар тал/
2.1982 оны 08 дугаар сарын 15-ны өдөр олгосон 311325 дугаартай хөдөлмөрийн дэвтрийг нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 14-15 дугаар тал/
3.гэрч Д.Д-н... Би Ховд аймгийн нэгдэл дундын үйлдвэрт 1980 оны 4 сараас 1991 он хүртэл жолоочоор ажиллаж байсан. Ховд аймгийн нэгдэл дундын үйлдвэр нь 1991 онд тараад Мандал ХК болсон. Мандал компанид би жолоочоор 1996 он хүртэл ажилласан. Д.Г нь 1989 оны 3 сард Ховд аймгийн нэгдэл дундын үйлдвэрт автын механикаар ажилд орж байсан. Ховд аймгийн нэгдэл дундын үйлдвэр тарж Мандал компани болоход мөн л автын механикаар ажиллаж байсан. Бид хоёр 1996 он хүртэл хамт ажилласан. Би жолооч, Г автын мехнаик хийж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/
4.гэрч Ү.Г-ийн... 1971 онд Ховд аймгийн засварын газарт тоног төхөөрөмжийн цахилгаанчинаар ажилд орж ажиллаж байгаад 1973 онд цэргийн албанд татагдаж 1976 он халагдаж ирсэн. Цэргээс ирээд Ховд аймгийн авто засварын газарт өнгөлгөөчинөөр ажилд орж 1994 он хүртэл ажилласанн. Д.Г нь төмөр замын автын техникумыг 1983 онд төгсөж ирээд Ховд аймгийн авто засварын газарт эд ялгагчаар ажилд орж байсан. Хэдэн сар ажиллаад цехийн мастер болсон. Ажиллаж байгаад 1984 оны 6 сард цэргийн албанд явсан. Бид хоёр 1 жил л хамт ажилласан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 дүгээр тал/ зэрэг баримтуудаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г-ыг 1982 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн авто засварын газарт эд ялгагчаар, 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл задаргааны цехийн мастераар, 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ардын армийн 123 дугаар ангил МХЗЭ-ийн нарийн бичгийн даргаар, 1989 оны 08 дугаар сарын 01-ний өлрөөс 1991 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Нэгдэл дундын үйдвэрийн авто гражид засварчин, механикчаар, 1991 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 14-ний өлрийг хүртэл Ховд аймгийн Нгэдэл дундын үйлдвэрт жолоочоор, 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугар сарын 31-ний өдрийг дуустал Ховд Мандал ХК-д жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ