| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00346/И |
| Дугаар | 00614 |
| Огноо | 2020-09-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 00614
| 2020 оны 09 сарын 04 өдөр | Дугаар 153/ШШ2020/00614 | Ховд аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг, Голомт банкны байр, Голомт банкны Ховд салбар /РД:/-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Наран баг, .. айлын орон сууц, .. тоотод оршин суух, Залаар овогт Гончигийн Б //
хамтран хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Алагтолгой баг, ..-.. тоотод оршин суух, Дархад овогт Төрбатын У / / нарт холбогдох,
зээлийн төлбөр 44,060,171.92 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 153/2020/00346/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвсүрэн, хариуцагч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нямдорж, хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банкны Ховд салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Б, Т.У нар нь 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Голомт банктай ЗГ5605101725 дугаар зээлийн гэрээ байгуулж 42,650,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр 240 сарын хугацаатай орон сууцны зээл авсан. Зээлдэгч нь ЗГ5605101725 дугаарт зээлийн гэрээний эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 39,137,903.84 төгрөг, зээлийн хүү 4,892,366.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,901.32 төгрөг, нийт 44,060,171.92 төгрөг төлөөгүй байна. Иймд хариуцагч Г.Б, Т.У нараас зээлийн төлбөр 44,060,171.92 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвсүрэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн зүгээс хариуцагч Г.Бтэй шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд эвлэрч эвлэрийн гэрээ байгуулсан. Хариуцагч Г.Б нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 44,060,171.92 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлөх нөхцлийг зохигчид харилцан тохиролцлоо. Хариуцагч нь энэхүү гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан биелүүлэхээр, Энэхүү гэрээг хөндлөнгийн ямар нэгэн дарамт шахалтгүй, зохигчид харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан болно.Зохигчид энэ талаар дахин маргаан гаргахгүй гэж эвлэрсэн гэв.
Хариуцагч Г.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Голомт банкны Ховд салбартай шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд эвлэрч эвлэрийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 44,060,171.92 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлөх нөхцлийг зохигчид харилцан тохиролцлоо. Хариуцагч нь энэхүү гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан биелүүлэхээр, Энэхүү гэрээг хөндлөнгийн ямар нэгэн дарамт шахалтгүй, зохигчид харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан болно.Зохигчид энэ талаар дахин маргаан гаргахгүй гэв.
Хамтран хариуцагч Т.У нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие Т.У нь 1978 оны 11 дүгээр сарын 17-нд Ховд аймгийн Дуут суманд төрсөн. Дархад овогтой. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Голомт банкны орон сууцны зээлийг төлөх болно. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант бригадад Таван толгой ХХК-ийн засварын газар ажиллах ажилд 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн машинд яаралтай багтаж явж байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банкны Ховд салбар нь хариуцагч Г.Б, хамтран хариуцагч Т.У нарт холбогдуулан зээлийн төлбөр 44,060,171.92 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны үед хариуцагч Г.Б нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 44,060,171.92 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлөх нөхцлийг зохигчид харилцан тохиролцлоо. Хариуцагч нь энэхүү гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан биелүүлэхээр, Энэхүү гэрээг хөндлөнгийн ямар нэгэн дарамт шахалтгүй, зохигчид харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан болно. Зохигчид энэ талаар дахин маргаан гаргахгүй гэж зохигч эвлэрсэн байна.
Хамтран хариуцагч Т.У нь Голомт банкны Ховд салбарын орон сууцны зээлийн төлбөрийг төлнө гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг бичгээр ирүүлсэн байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 448,451 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б, хамтран хариуцагч Т.У нараас 448,451 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкны Ховд салбарт олгохоор шийдвэрлэв.
Энэхүү шүүхийн тогтоолыг хариуцагч Г.Б, хамтран хариуцагч Т.У нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Голомт банкны Ховд салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Г.Б, хамтран хариуцагч Т.У нарт холбогдох зээлийн төлбөр 44,060,171.92 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Б хамтран хариуцагч Т.У нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 44,060,171.92 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлөхөөр зохигч эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 448,451 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б, хамтран хариуцагч Т.У нараас 448,451 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкны Ховд салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүхийн тогтоолыг хариуцагч Г.Б, хамтран хариуцагч Т.У нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ