| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0016/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/23 |
| Огноо | 2024-01-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Н |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/23
2024 01 24 2024/ШЦТ/23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2024/0016/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б,
Улсын яллагч Б.Н,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т,
Шүүгдэгч Ш.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Э-д холбогдох эрүүгийн 2339003020360 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч **************** нь 2023 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 19 цаг 30 минутаас 00 цагийн хооронд Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг "Чингисийн гурван нуур" амралтын газрын 06 тоотод байрлах хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу амралтын газрын байшинд нэвтэрч хохирогч ************* эзэмшлийн "1 phone 12 pro" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 19 цаг 30 минутаас 00 цагийн хооронд Хэнтий аймгийн Дадал сумын 4 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Чингисийн гурван нуур" амралтын газрын 06 тоотод байрлах хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу амралтын газрын байшинд нэвтэрч хохирогч *************** эзэмшлийн "Самсунг А90" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлан 500,000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 05 цаг 15 минутаас 05 цаг 20 минутын хооронд Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дугаар баг Дэлийн 9-02 тоотод байрлах хохирогч ******************** хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч түүний эзэмшлийн "Huawei nova Y90” маркийн гар утас, виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлан 655,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *************** хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339003020360 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 7-10, 94-97, 148-150-р хуудас),
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 67-68, 168-170-р хуудас),
Хохирогч *********** (хх-ийн 15-16, 18-19-р хуудас), хохирогч ************ (хх-ийн 102-103-р хуудас), хохирогч ********** (хх-ийн 153-154-р хуудас), иргэний нэхэмжлэгч ************ (хх-ийн 65-66-р хуудас), гэрч ************ (хх-ийн 22-23-р хуудас), гэрч *********** (хх-ийн 26-27, 113-114-р хуудас), гэрч ************* (хх-ийн 30-31, 109-110-р хуудас), гэрч ********** (хх-ийн 156-157-р хуудас), гэрч ******** (хх-ийн 159-160-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгүүд,
Хөрөнгийн үнэлгээний Бодит үнэлгээ ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ШД-183 дугаартай шинжээчийн "... Iphone-12 маркийн гар утасны зах зээлийн үнэлгээ 1,800,000 төгрөг..." гэх дүгнэлт, (хх-ийн 44-46-р хуудас),
Хөрөнгийн үнэлгээний Бодит үнэлгээ ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ШД-184 дугаартай шинжээчийн "... Самсунг А90 маркийн гар утасны зах зээлийн үнэлгээ 500,000 төгрөг..." гэх дүгнэлт, (хх-ийн 119-121-р хуудас),
Хөрөнгийн үнэлгээний Бодит үнэлгээ ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн ШД-225 дугаартай шинжээчийн "... Huawei nova маркийн гар утасны зах зээлийн үнэлгээ 650,000 төгрөг, мөн төрийн банкны виза карт 5,000 төгрөг..." гэх дүгнэлт, (хх-ийн 163-165-р хуудас),
Хохирогч ********** хохирол 500,000 төгрөг шилжүүлсэн тухай Төрийн банкны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт (хх-ийн 125-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээн байсан эсэхийг шалгах хуудас, төрсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 50, 54-61-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2339003020360 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч ********* шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ********** нь 3 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд орж үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ************* шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн "Чингисийн гурван нуур" амралтын газрын өрөөнд орж утас хулгайлсан үйлдлийг орон байранд хууль бусаар нэвтрэн орсон гэж үзэхгүй байна....Иймд шүүгдэгчийг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэг болгон өөрчилж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Ш.Эрдэнэчулуун шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би "Чингисийн гурван нуур" амралтын газраас *************, *********** нарын гар утсыг авснаа хүлээн зөвшөөрч байна...Харин ********* гар утсыг авсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тулга гэх хүн надад борлуулаад өг гэж тэр утсыг өгсөн....” гэж гэм буруугийн талаар маргаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч *********** нь 2023 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 19 цаг 30 минутаас 00 цагийн хооронд Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг "Чингисийн гурван нуур" амралтын газрын 06 тоотод байрлах хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу амралтын газрын байшинд нэвтэрч хохирогч ************ эзэмшлийн "1 phone 12 pro" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 19 цаг 30 минутаас 00 цагийн хооронд Хэнтий аймгийн Дадал сумын 4 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Чингисийн гурван нуур" амралтын газрын 06 тоотод байрлах хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр буюу амралтын газрын байшинд нэвтэрч хохирогч ************ эзэмшлийн "Самсунг А90" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлан 500,000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 05 цаг 15 минутаас 05 цаг 20 минутын хооронд Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дугаар баг Дэлийн 9-02 тоотод байрлах хохирогч ************ хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч түүний эзэмшлийн "Huawei nova Y90” маркийн гар утас, виза картыг хуч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлан 655,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Шүүгдэгч ************ мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2023 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 10 цагийн үед Дадал сумын гурван нуурийн амралт руу тухайн амралтад амарч байх хүнтэй уулзахаар очсон. Манай найз байхгүй байхаар нь буцаад явж байтал 6 номерын байшингийн үүдэнд гадаа байдаг саравчинд 2 ширхэг андройд гар утас байхаар нь би аваад явсан.... "Чингисийн гурван нуур" амралтын газраас **************, ************* нарын гар утсыг авснаа хүлээн зөвшөөрч байна...Харин 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ******* гэдэг хүнтэй таарсан. Тэгтэл ******** ах хар өнгийн андройд гар утсыг цамцныхаа хармайнаас гаргаж ирээд хоёулаа энэ утсыг ганц хоёр шил архи болгоё гэхээр би зөвшөөрөөд ******* ахын бариад явж байсан утсыг аваад ******** ахыг тэнд үлдээгээд ******** ахынд очоод эх*******т нь 1, 2 шил архиар зарна гэж хэлээд өгсөн...Тэгээд цагдаа ирээд ******* ахыг өшиглөөд, өчөөд байхаар нь наад утсыг чинь би авсан юмаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
Хохирогч ************ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ажилдаа гарахдаа би байрлаж байсан 6 номерын өрөөнд өөрийн "iphone 12 pro" маркийн гар утсаа цэнэглээд гарсан. Манай найз ********* бас хамт утсаа цэнэглээд үлдээгээд гарсан. ******** гар утас "Самсунг А90" маркийн гар утас байсан. Ингээд бид ажлаа хийгээд 00 цагийн орчимд амрах гээд байрандаа ороход ********** бид хоёрын гар утас алга болсон байсан....Би "iphone 12 pro" маркийн гар утсаа 2022 оны 01 дүгээр сард Улаанбаатар хотоос 2,800,000 төгрөгөөр худалдан авч байсан... Би гар утсаа буцааж авсан. Дадал сумын иргэн ****** ********* гэх залуу миний гар утсыг хулгайлсан гэдгээ надад хэлсэн. Би гар утсаа олсон болохоор надад одоо нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-16, 18-19-р хуудас),
Хохирогч **************** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би дадал сумын төвд байрлах Чингисийн 3 нуур амралтын газрын "Чингисийн гэрэлт хөшөө"-г засварлах ажилтай ирсэн. Бид 3, 4, 5, 6 дугаарын байшингуудад байрлаж байсан. 2023 оны 6 дугаар сарын 17-ны орой 19 цагт хоолондоо ороод уртасгасан цагаар ажиллаж байгаа тул 19 цаг 30 минутын орчимд буцаад ажилдаа гарсан. Ажилдаа гарахдаа би байрлаж байсан 6 номерын өрөөнд өөрийн А90 маркийн гар утсаа цэнэглээд гарсан. Манай найз ******** бас хамт утсаа цэнэглээд үлдээгээд гарсан. ******** гар утас "iphone 12 pro" маркийн гар утас байсан. Ингээд бид ажиллаа хийгээд 00 цагийн орчимд амрах гээд байрандаа ороход. *********** бид хоёрын гар утас алга болсон байсан....Бид хоёрын гар утсыг 3 нуур амралтын баруун талд байдаг ********** гэдэг залуу авсан....утас алга болсноос хойш хэд хоногийн дараа манай ерөнхий инженерийн байрлаж байсан байранд шөнийн 02 цагт ********** гэдэг залуу орж ирж тамхи асуусан байгаа юм. Тэгээд тэр залуу согтуу байхдаа би танай байрнаас хоёр гар утас авсан гэж ярьсан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 102-103-р хуудас),
Хохирогч ************ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Норовлин сумын 4-р баг Дэлийн 9-2 тоотод амьдардаг бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 17-ны өглөө үүрийн 04 цаг 40 минутын орчимд босоод өөрийн "Huawei nova Y90" маркийн гар утсаа цонхны тавцан дээр тавиад гэр дотор дунд өрөөндөө юм хийж байх үед буюу 05 цаг 15 минутаас 20 минутын хооронд манай охин тухайн цаг хугацаанд 00 ороод орж ирсэн. Тэгээд надаас хүн орж ирэв үү? гэж асуухаар нь би мэдээгүй хүн орж ирээгүй гэтэл манай охин ********** дөнгөж сая намайг 00-д сууж байхад саарал цайвар юүдэнтэй малгайгаа өмссөн, хар өмдтэй эрэгтэй гарлаа гэж байсан. Тухайн үед би нээх тоогоогүй. Хөдөө гэртээ очоод утсаа үзтэл машинд байхгүй байхаар нь гайхаад буцаж ирээд цонхны тавцан дээр үзэхэд миний утас хулгайд алдагдсан байсан...."Huawei nova Y90" маркийн гар утас байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 153-154-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Дадал суманд ажилтай явж байгаад ************ хэдэн сарын хэдний өдөр байсныг нь сайн санахгүй байна гэхдээ энэ оны зун Дадал сумын төвд 00 ухаж байгаа гээд надтай тааралдаж мэндлээд намайг утас авах уу гэхээр нь би ********** ямар учиртайг нь асуугаад зүгээрээ ямар ч асуудалгүй гэж хэлэхээр түүнд 100.000 мянган төгрөгийг шилжүүлж өгөөд 2 ширхэг гар утсыг худалдан авсан байсан. Би тухайн хоёр утасны маркийг нь сайн мэдэхгүй нэг нь "Iphone, самсунг" гэсэн *******тэй байсан. Тэгээд би хэд хоног ажилтай аймаг руу явж байгаад гэртээ ирэх үед Дадал сумын цагдаагаас над руу залгаад та *********** гэх хүнээс гар утас авсан уу? гэж асуухаар нь би тийм ээ хоёр ширхэг гар утсыг 100.000 төгрөгөөр худалдаж авсан гэж тухайн цагдаад хэлсэн чинь нөгөө цагдаа надад хэлэхдээ та утсыг нь өгөх боломж байна уу? наадах утас чинь хулгайд алдагдсан гар утас байна гэж асуусан болохоор нь би ************* худалдан авсан гар утсыг Дадал сумын цагдаад өгсөн. Мөн ************* гэх найзаасаа мөнгөө буцааж авсан. Надад одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй..." гэх мэдүүлэг (хх-ийн 65-66-р хуудас),
Гэрч ************ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...*********** нь 2023 оны 6 дугаар сарын 24-25-ны өдөр би оройн ээлжид гарж байхад манай ажил дээр ирээд надад "Iphone 12", "Samsung A80" байхаа 2 гар утас авч ирж өгөөд янзлуулаад буцаагаад явуулчих хэмээн үлдээгээд явсан. Би тэр өдрөөс 3-4 хоногийн дараа Хэнтий аймгийн Эвт худалдааны төвийн гар утас засвар дээр очин Samsung маркийн гар утасны кодыг тайлуулж буцаагаад Хэнтий аймгийн Баян-Адарга сум руу замын унаанд хийн явуулсан. "Iphone 12" маркийн гар утсыг нь өөртөө аваад байж байсан ба нэг өдөр ********** гэх цагдаа миний гар утас руу залган надад байсан "iphone 12" маркийн гар утсыг хулгайн утас байсан талаар хэлсэн надаас хураан авсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 22-23-р хуудас),
Гэрч ************ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...**************, *********** нар амрах байрандаа утсаа цэнэглээд ажилдаа гарсан юм билээ. Тэгээд ажлаас буугаад ирэхэд "инженерээ бид хоёрын амрах байранд цэнэглэж байсан утаснууд алга болсон байна" гэж надад танилцуулсан. Тэгээд бид нар тэр хавиар хайгаад олоогүй утсаар залгахад дуудаж байгаад унтарсан.... сэжигтэй санагдаад "чи хулгай хийгээд яваад байгаа юм уу” гээд "бид нарын утсыг чи авсан уу" гэхэд "та нарын утсыг би хулгайлж аваад 100.000 төгрөгөөр бусдад зарсан” гэж хэлсэн. Өөрийгөө ***** ******** гэж хэлсэн. Бид нарт хэлэхдээ доголон ********* хамт ********гэх хүнд зарсан гэж хэлсэн..." гэх мэдүүлэг (хх-ийн 26-27-р хуудас),
Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр залуучууд бид нар гурван нуур амралтын газар ажил хийж байгаа хүмүүс байна, танай найз бид нарын гар утсыг хулгайлаад зарсан тухайгаа сая хэллээ. Чамд тэр утас хаана байгаа талаар мэдэж байгаа зүйл байна уу гэж асуусан. ********** хоёр хоногийн өмнө Баян-Адаргын ********* гэдэг залууд хоёр гар утас зарсан талаар нь хэлсэн. Би хулгайн гар утас гэдгийг нь мэдээгүй гэдгээ хэлсэн. 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр *********** таарахад би гар утас оллоо гэж хэлсэн. Тэгээд ********** гэдэг залууд ******** 100.000 төгрөгөөр худалдсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 30-31-р хуудас),
Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 07 сарын 17-ны өглөө 10 цагийн орчимд ********** хамт гэртээ хэвтэж байтал гаднаас Дадал сумын гаралтай ********* ирж манайд юм ярьж сууж байгаад "ах, эгч утастай байгаа юу" гэхээр нь бид хоёр байхгүй утасгүй байгаа гэхэд ********** нь халааснаасаа хар хэр өнгийн "Huawei" бичигтэй утас бэлэглэхээр нь аваад цааш нь хийсэн. Би дотроо бодохдоо "ийм гоё утас бэлэглэнэ гэж байхгүй, хулгайн зэлгийн юм байж магадгүй" гэж бодоод гэртээ нуусан байсан. Саарал юүдэнтэй цамцтай, хар өмдтэй орж ирсэн. Би тухайн утсыг утсыг ашиглаагүй цааш нь тавьсан. Виза карт байгаагүй. Мөн сим карт байсан эсэхийг мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг (хх-ийн 156-157-р хуудас),
Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 17-ны өглөө 05 цаг 10 минутын орчимд босоод байшингийнхаа зүүд урд талын 00 д сууж байтал манай байшин руу цагаан саарал цамцтай 170 см орчим өндөртэй, залуухан үл таних эрэгтэй хүн ороод гарсан. Тэгээд гэр рүү ороод ээжээс юун хүн манайд ороод гарсан талаар тодруулахад ээж мэдээгүй байсан. Тэгээд ээж бид хоёр хөдөө гэртээ очоод буцаад суманд 09 цагийн орчимд ирэхэд ээжийн утас байгүй байна, үүдний өрөөний цонхны тавцан дээр тавиад орхисон байсан, түрүүнд орж ирсэн хүн хулгайлсан байх гэж бодсон. Гэр рүү ороод л гарсан хэдэн секунд л болсон. Хар хөх өнгөтэй "Huawei nova Y90" маркийн гар утас байсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 159-160-р хуудас),
Хөрөнгийн үнэлгээний Бодит үнэлгээ ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ШД-183 дугаартай шинжээчийн "... Iphone-12 маркийн гар утасны зах зээлийн үнэлгээ 1,800,000 төгрөг..." гэх дүгнэлт, (хх-ийн 44-46-р хуудас),
Хөрөнгийн үнэлгээний Бодит үнэлгээ ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ШД-184 дугаартай шинжээчийн "... Самсунг А90 маркийн гар утасны зах зээлийн үнэлгээ 500,000 төгрөг..." гэх дүгнэлт, (хх-ийн 119-121-р хуудас),
Хөрөнгийн үнэлгээний Бодит үнэлгээ ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн ШД-225 дугаартай шинжээчийн "... Huawei nova маркийн гар утасны зах зээлийн үнэлгээ 650,000 төгрөг, мөн төрийн банкны виза карт 5,000 төгрөг нийт 655,000 төгрөг..." гэх дүгнэлт, (хх-ийн 163-165-р хуудас),
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 7-10, 94-97, 148-150-р хуудас),
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 67-68, 168-170-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ************ нь 3 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагааны зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ************ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...********** гар утсыг авсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ********* гэх хүн надад борлуулаад өг гэж тэр утсыг өгсөн....” гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн өмгөөлөгч ********* шүүх хуралд гаргасан “...Шүүгдэгчийн "Чингисийн гурван нуур" амралтын газрын өрөөнд орж утас хулгайлсан үйлдлийг орон байранд хууль бусаар нэвтрэн орсон гэж үзэхгүй байна....Иймд шүүгдэгчийг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэг болгон өөрчилж өгнө үү...” гэх санал дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь орон байх гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт, сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг хамааруулан үздэг ба шүүгдэгч ********** нь "Чингисийн гурван нуур" амралтын газрын өрөөнд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хохирогч ************, ************* нарын гар утсыг авсан нь хууль бус нэвтрэлт болох юм. Тодруулбал шүүгдэгч ************ нь тухайн амралтын газар тухайн цаг хугацаанд байрлаж байгаагүй гадны буюу амралтын газарт ямар нэгэн хамаарагүй хүн байна.
Хохирогч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 17-ны өглөө үүрийн 04 цаг 40 минутын орчимд босоод өөрийн "Huawei nova Y90" маркийн гар утсаа цонхны тавцан дээр тавиад гэр дотор дунд өрөөндөө юм хийж байх үед буюу 05 цаг 15 минутаас 20 минутын хооронд манай охин тухайн цаг хугацаанд 00 ороод орж ирсэн. Тэгээд надаас хүн орж ирэв үү? гэж асуухаар нь би мэдээгүй хүн орж ирээгүй гэтэл манай охин ********* дөнгөж сая намайг 00-д сууж байхад саарал цайвар юүдэнтэй малгайгаа өмссөн, хар өмдтэй эрэгтэй гарлаа гэж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 153-154-р хуудас),
Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 07 сарын 17-ны өглөө 10 цагийн орчимд ******** хамт гэртээ хэвтэж байтал гаднаас Дадал сумын гаралтай ********** ирж манайд юм ярьж сууж байгаад "ах, эгч утастай байгаа юу" гэхээр нь бид хоёр байхгүй утасгүй байгаа гэхэд ********* нь халааснаасаа хар хэр өнгийн "Huawei" бичигтэй утас бэлэглэхээр нь аваад цааш нь хийсэн...." гэх мэдүүлэг (хх-ийн 156-157-р хуудас),
Гэрч ************ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 17-ны өглөө 05 цаг 10 минутын орчимд босоод байшингийнхаа зүүд урд талын 00 д сууж байтал манай байшин руу цагаан саарал цамцтай 170 см орчим өндөртэй, залуухан үл таних эрэгтэй хүн ороод гарсан. Тэгээд гэр рүү ороод ээжээс юун хүн манайд ороод гарсан талаар тодруулахад ээж мэдээгүй байсан...." гэх мэдүүлэг (хх-ийн 159-160-р хуудас) зэргээр шүүгдэгч *********** “...********* гар утсыг авсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг үгүйсгэгдэж байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн санаа зорилго, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч *********** нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах....эрхтэй..." гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дүгээр бүлэгт уг эрхийг тусгайлан хамгаалж, дээрх эрх зөрчигдсөн, хохирол, хор уршиг учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан уг шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан юм.
Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба шүүгдэгч ************ нь амралтын газрын өрөө болон хохирогч ******** хүн байнга амьдрах зориулалттай байшинд зөвшөөрөлгүйгээр орсон үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд тооцох үндэслэл болж байна.
Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Тодруулбал бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үеэс төгссөнд тооцдог юм.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч *********** нь хохирогч ********** гар утсыг хулгайлж 1,800,000 төгрөгийн, хохирогч ******* гар утсыг хулгайлж 500,000 төгрөгийн, хохирогч ********* гар утас вика картыг хулгайлж 655,000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Шүүгдэгч нь хохирогч ******* учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирол 500,000 төгрөг шилжүүлсэн тухай Төрийн банкны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт (хх-ийн 125-р хуудас),
Хохирогч *********, ********** нарын гар утсыг буцаан өгсөн болох нь эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 67-68, 168-170-р хуудас)-ээр тус тус тогтоогдож байна.
Иргэний нэхэмжлэгч ********* нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч ******** шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Шүүгдэгч ********* шүүхээс хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ********** шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ************ нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Иймд шүүгдэгч ********** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ************ нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээн байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 50-р хуудас) тогтоогдож байна.
Шүүгдэгч *********** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ********** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, ам бүл 7, эх*******, 5 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ********** шүүх хуралдаанд гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны журамлан эрүүгийн хуульд зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж өгнө үү гэх санал дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх... гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж...болно.” гэж заасан ба шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хулгайлах гэмт хэргийн 3 үйлдлийн 2 үйлдлийг хүлээн зөвшөөрч *********** гар утас, виза карт хулгайлсан үйлдлийн талаар талаар маргаж гэм буруугаа хүлээн зөвшөөргүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны журамлан эрүүгийн хуульд зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулах үндэслэлгүй болно.
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************ урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн 2339003020360 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** овогт ******* ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ****** *********** 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн 2339003020360 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************* урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР