| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00775/И |
| Дугаар | 646 |
| Огноо | 2020-09-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 646
| 2020 оны 09 сарын 16 өдөр | Дугаар 153/ШШ2020/00646 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Дөргөн сум, Аргалант багт оршин суух, .. дугаарын регистртэй, Зуутраг овогт Чулууны Б..ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Б.. нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1965 оны 10 дугаар сарын 25-нд Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант багт Чулууны 3 дахь хүү болон төрсөн. 1973 оноос 1981 онд 8 жилийн дунд сургууль төгсөж илгээлтээр малчин болж 1981 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл аав ээжийн хамт мал маллаж байгаад 1983 оны 6 дугаар 10-аас 1986 оны 06 сарын 05-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1990 оны 09 дүгээр сарын 02- ыг хүртэл аав ээжийн хамт мал маллаж байгаад 1990 оны 09 дүгээр сарын 02-нд Охиндоо овогтой Удвалтай айл өрх болж 4 хүүхэд төрүүлж өсгөн одоог хүртэл хувиараа мал маллаж байна. Тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр алга болсон учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Ийм учраас Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 70-р данснаас лавлагаа авч хэрэгт хавсаргав. Иймд Ч.Б.. намайг Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант багт 1981 оны 10-р сарын 25-ны өдрөөс 1983 оны 06-р сарын 10- ны өдөр хүртэл мөн 1986 оны 06-р сарын 05-аас 1990 оны 06-р сарын 30-ийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зуноров нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие хөдөө явах яаралтай ажил гарсан тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагч Ч.Б..ийн 1981 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 10- ны өдрийг хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ч.Б.. нь 1981 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 10- ны өдрийг хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад малчнаар ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 651 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант бригадын 1981 оноос 1983 он, 1988 оноос 1990 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс
Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3163 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Хүсэлт гаргагчийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оны 07 дугаар сар, 8-9 дүгээр сараас 2000 оныг дуустал хугацаанд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх 1605000220 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Хүсэлт гаргагчийн аймгийн аварга малчин цол үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 00510 дугаартай малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтны үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Гэрч Б.Бадамсамбуугийн ...Би 1984 онд Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуулийн 7 дугаар ангийн төгсөөд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Тус нэгдэлд 1990 онд Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байсан. Ч.Б.. нь 1981 онд Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунл сургуулийг төгсөөд эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Тус нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байсан. Цэргийн алба хаасан. Хэдээс хэдэн оны хооронд гэдгийг сайн мэдэхгүй байна... гэх мэдүүлэг,
Гэрч Б.Цэгмэдийн ... Би 1981 оноос Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан. 1984 онд цэргийн албанд татагдаж 1987 онд цэргээс халагдаж ирсэнн. 1987 онд цэргээс халагдаж ирээд үргэлжлүүлэн Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 2 дугаар бригаддаа малчнаар нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан. Ч.Б.. нь 1981 онд Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунл сургуулийг төгсөөд эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Тус нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байсан. 1983 оноос 1986 оны хооронд цэргийн алба хаасан... гэх мэдүүлэг зэрэг баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ч.Б..ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Зуутраг овогт Чулууны Б..ийг 1981 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 10- ны өдрийг хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн Аргалант бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ