| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2023/0058/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/58 |
| Огноо | 2023-06-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/58
2023 06 19 2023/ШЦТ/58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр
Улсын яллагч Г.Тунгалаг
Шүүгдэгч С.*******, Н. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын Хяналтын прокурор, Хууль цаазын дэд зөвлөх Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.*******, Н. нарт холбогдох 2332000000049 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Бороо №7 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*******/ ******* овогт ******* *******.
Холбогдсон хэргийн талаар:
С.******* нь Н.тэй гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж 2023 оны 04 дүгээр сарын 03-ны шөнө 04 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулж буй “Аз” хүүхдийн хувцасны дэлгүүрийн орчимд хохирогчийн эзэмшлийн “iPhone-12 Pro” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1,800,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан,
Н. нь С.*******тэй гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж 2023 оны 04 дүгээр сарын 03-ны шөнө 04 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулж буй “Аз” хүүхдийн хувцасны дэлгүүрийн орчимд хохирогчийн эзэмшлийн “iPhone-12 Pro” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1,800,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.******* мэдүүлэхдээ: ... Миний унаж байсан машин төрсөн ахын машин байгаа юм. Би архи уусан байсан. Аз дэлгүүрийн урд Мөнгөнчимэг утсаар яриад байж байсан. Дүүгээрээ дамжуулж уулзаж байсан. зодоон болоход буусан. Хохирогч Мөнгөнчимэг зодолдож байсан. Зодоон дууссаны дараа хохирогч утсаа алдчихлаа гэж хэлсэн. Тэгээд бид хэд хайсан. Цагдаа дуудна гэхээр нь би архи уусан байсан болохоор жолооны эрхээ хасуулна гэхээс айгаад маргааш больё гэсэн. Аз дэлгүүрээс гараад байрны гадаа зогсоод Рашаантын 18 руу явсан. миний хажууд сууж байсан. Улбар шар өнгийн цамцтай хар өнгийн пүүзтэй явж байсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н. мэдүүлэхдээ: ... 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр шөнийн 23 цагийн үед ******* гээд хүн ирсэн. Тэгээд гараад 1 пиво уусан. Тэгээд Старс орсон. Тэгээд нээх удаагүй буцаж гарсан. Буцах замд хоёр охин байсан. Мөнгөнчимэг, Анужин гээд охин байсан. Тэгээд цаанаас Дөлгөөнөө ирсэн. ******* ах юм яриад байсан. Удалгүй хоёр эмэгтэй зодолдож байсан. ******* ах эхлээд буусан. Тэгээд ******* ах салгасан, хувцаснуудын машин луу хийсэн. Мөнгөнчимэг утсаа алдчихлаа гээд орилоод байсан. Тэгээд тэд нарыг хүргэж өгсөн. Намайг Гоё машины урд буулгасан. Би галаа машины шалан дээр унагасан байсан. Тэгээд буухад утас байсан. Мөнгөний хэрэг гараад би утсыг нь авсан. Маргааш нь хуучин Мобиком байсан газарт 150,000 төгрөгөөр өгсөн гэв.
Эрүүгийн 2332000000049 тоот хавтаст хэргээс:
Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 2023 оны 04 дүгээр сарын 03-ны шөнө 04 цагийн орчимд "Старс" бааранд өөрийн найз Дөлгөөн, Үржиндэлгэр, Бямбаа нарын хамт дөрвүүлээ сууж байгаад ганцаараа гараад түрүүлээд "Аз" дэлгүүрийн орчимд явган явж байтал, миний араас Дөлгөөн ирсэн. Тэгсэн Дөлгөөн бид хоёрыг "Аз" дэлгүүрийн гадна , зогсож байтал Дөлгөөний найз Ануужин гэх эмэгтэй, бид хоёрын хойноос ирээд намайг Дөлгөөнтэй хардаад над руу дайраад байсан. Тэр үед би өөрийн найз Үржиндэлгэр рүү залгаад утсаар дуудсан. Тэгсэн хажууд кровон маркийн машинтай хоёр танихгүй залуу ирээд Дөлгөөнийг таньдаг бололтой хажууд зогсоод байсан. Тэгсэн Үржиндэлгэр ирээд Ануужин намайг түлхээд унагаачихсан. Тэр үед машин дотроос ******* гэх залуу тухайн машины жолоочийн суудал дээрээс бууж ирээд миний хажууд зогссон. Тэгээд би унаад босоод иртэл миний халаасанд байсан "Айфоне 12 про" загварын гар утас байхгүй алга болчихсон. Тэр үед би хажууд байсан ******* гэдэг залууд хэлээд гар утас руугаа залгаж үзтэл миний гар утас холбогдох боломжгүй байсан. Тэгээд би *******эд цагдаа дуудъя гэсэн чинь ******* би одоо машин барьж байхдаа уучихсан юм чинь цагдаа дуудаад яах юм. Маргааш цагдаад хэлчих, бүгдээрээ машинд суучих явъя, би та нарыг хүргээд өгье чи урд суудал дээр суучих гэхээр нь би *******ийн үгэнд ороод машиных нь урд суудал дээр суугаад, харин гадаа байсан бүгд машинд суугаад хөдөлсөн. Тэгээд бид нар тэр өглөө 06 цаг өнгөртөл хамт гадуур явцгаагаад салсан. ... Айфоне 12 про загварын шар өнгөтэй гар утас байсан. ... Би 2023 оны 01 дүгээр сард Улаанбаатар хотын "ТД"-ээс 1,880,000 төгрөгөөр худалдаж авч байсан. ... Миний гар утас алга болох үедээ гадуураа хар цагаан өнгийн гэртэй байсан. Аваад удаагүй байсан болохоор ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй. ... Намайг Ануужин түлхээд, би газар унаад босоод ирэх үед миний гар утас байхгүй болчихсон. Тэрний өмнө би гар утсаараа өөрөө ярьж байсан. Намайг унаад босоод ирэхэд миний хажууд *******ээс өөр хүн байгаагүй гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 15-16-р тал/
Иргэний нэхэмжлэгч Б.Бадрах мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 20 орчим насны залуу орж ирээд надад 150,000 төгрөгөөр " Айфоне 12 про" маркийн гар утсыг сэлбэгт зарсан. Би уг гар утсыг цагдаад хүлээлгэн өгсөн учир би буруутай иргэнээс 150,000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 21-р тал/
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би гурван найзаасаа салаад гэр рүүгээ явж байтал манай найз Мөнгөнчимэг 90525155 гэсэн дугаарын утсаар над руу залгаад намайг Ануужин гэдэг охин "Аз" хүүхдийн хувцасны дэлгүүрийн гадна намайг зодох гэж дайраад байна гэхээр нь би буцаад очсон. Намайг очих үед Ануужин гэдэг охин манай найз Мөнгөнчимэгийн хөлөөс нь татаад унагаасан. Унаж босож ирээд удалгүй Мөнгөнчимэг миний утас алга болчихлоо гэж хэлсэн. Бид нар тухайн орчны эргэн тойрноор зөндөө хайгаад олоогүй. ... Мөнгөнчимэг нь "Айфоне 12 про" гэх загварын гар утастай намайг өөрийн гар утсаар залгаж дуудсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 24-25-р тал/
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Тэгээд салгаад байж байтал Давка, тэгээд нэрийг нь сайн санахгүй байна "МН-ээр үйлчлүүлж байхад нь танилцсан залуу хоёр улаан хүрэн өнгийн "Кровн" загварын тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Тэгээд тэр хоёр ирээд машинаас буугаад шууд Анужинг Мөнгөнчимэгээс салгасан. Тэгээд удалгүй Мөнгөнчимэг утас алга болчихлоо гэж хэлээд тэр маргаан өндөрлөсөн. Тэгээд утсыг нь бүгд хайгаад олоогүй. ... Тухайн үед утсыг нь хамт байсан хүмүүсээс авсан. Ойр орчимд өөр хүн байгаагүй, бүгдийг нь нэгжээд явуулна, эсвэл цагдаа дуудъя гэж Үржээ хэлэхэд жолоо барьж байсан залуу нь "Stars" бааранд байхдаа согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн учраас цагдаа дуудаад хэрэггүй гэдэг зүйл яриад болиулсан гэж Мөнгөнчимэг надад хэлсэн гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 28-30-р тал/
Хөрөнгийн үнэлгээний "Арвижих Эстимейт" ХХК-ийн шинжээчийн дүгнэлт: ... 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 1/37 дугаартай " Айфоне 12 про” гар утас /шинэвтэр/, 1,800,000 төгрөг" гэсэн дүгнэлт /ХХ-ийн 48-р тал/
Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгч С.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /ХХ-ийн 74 дүгээр хуудас/, ял шалгах хуудас /ХХ-ийн 79 дүгээр хуудас/, Шүүгдэгч Н.гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /ХХ-ийн 69 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Нэг. Шүүгдэгч Н.г гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Н. нь 2023 оны 04 дүгээр сарын 03-ны шөнө 04 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулж буй “Аз” хүүхдийн хувцасны дэлгүүрийн орчимд хохирогчийн эзэмшлийн “iPhone-12 Pro” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1,800,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 15-16-р тал/, Иргэний нэхэмжлэгч Б.Бадрахын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 21-р тал/, Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 24-25-р тал/, Гэрч ий мөрдөн байцаалтад мэдүүлэг /ХХ-ийн 28-30-р тал/, Хөрөнгийн үнэлгээний "Арвижих Эстимейт" ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 48-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Н. нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Н.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр. Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч нь гар утсаа буцаан авсан гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 18 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч буюу гар утас худалдан авсан Б.Бадрахад 150000 төгрөгийг төлөөгүй хохирол төлөхөөр шүүх хуралдаан завсарлуулсан боловч төлөөгүй /ХХ-36-37/ хохирол 150000 төгрөгийг гаргуулахаар тогтоолд тусгах нь гэж үзэв.
Гурав. Шүүгдэгч Н. оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Н. нь 2023 оны 04 дүгээр сарын 03-ны шөнө 04 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулж буй “Аз” хүүхдийн хувцасны дэлгүүрийн орчимд хохирогчийн эзэмшлийн “iPhone-12 Pro” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1,800,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Н.д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж, Зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах нь зүйтэй байна.
Дөрөв. Шүүгдэгч С.*******ийг гэм буруутай эсэх талаар:
С.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 03-ны шөнө 04 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулж буй “Аз” хүүхдийн хувцасны дэлгүүрийн орчимд хохирогчийн эзэмшлийн “iPhone-12 Pro” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1,800,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон боловч Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан аливаа нэг гэмт хэрэгт холбогдсон хүний гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ гэм буруугийн хэлбэр, сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, арга хэрэгсэл, учруулсан хор уршиг, шалтгаант холбоо, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэж, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоосон байдалд хууль зүйн дүгнэлт хийхэд С.*******ийн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг нотлон тогтоож ирүүлээгүй, хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудаар түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй ба шүүгдэгч С.******* нь гар утас хулгайлаагүй гэдгээ эхнээсээ тогтвортой мэдүүлдэг бөгөөд бичлэг бүхий СД дээрх цайвар өнгийн хувцастай гар утас газраас авч байгаа хүн С.******* гэж улсын яллагч яллаж байгаа боловч СД-г шүүх нотлох баримтаар шинжлэхэд уншигдахгүй шаардлага хангахгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр С.*******эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* г бусдын эд хөрөнгийг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй /гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй/ үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.*******ийг цагаатгасугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.г 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н. нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Н.д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан 06 сарын хугацаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхыг даалгасугай.
6. Шүүдэгч Н.гээс гар утас бусдад худалдсаны үнэ 150,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Хатантын 1-12 тоотод оршин суух Баасанжав овогтой Бадрахад олгосугай.
7. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Н. нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТА