| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2023/0060/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/59 |
| Огноо | 2023-06-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/59
2023 0******* *******9 2023/ШЦТ/59 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Г.Тунгалаг
Хохирогч *******
Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.******* дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.*******д холбогдох 2332000000077 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******997 оны *******2 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 2******* настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, ам бүл *******, аав, ээж, ах, эгч, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* дүгээр баг, Үтрэм *******-******* тоотод оршин суух хаягтай, Ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*******/ ******* овогт ******* *******.
Холбогдсон хэргийн талаар:
Д.******* нь 2023 оны 05 дугаар сарын *******8-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Гарамын №*******2 тоотод хохирогч *******тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт мөргөж, зүүн дээд ******* дүгээр шүд хөдөлгөөнд орсон, доод уруулын зүүн дотор талд язралт, зүүн хацар, эрүүний зүүн доод хэсэгт зулгаралт, зүүн хацар, доод урууланд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* мэдүүлэхдээ: ... 2023 оны 05 дугаар сарын *******8-ны өдөр ах Лхаажавын хашаанд ******* тугал байсан юм. Гурван жижгийг нь гаргах гэхэд гаргахгүй хөөгөөд байж байтал Ганаа ах орж ирээд наад хэдээ орхичих гэхээр нь би бөөнд нь явуулахгүй бол салаад явчихна гэхэд чи яах гээд байгаа юм бэ гээд хоёулаа маргалдаад би заамдаж аваад мөргөөгүй зүгээр зүүн хацарт нь нэг удаа цохисон. Өөр юм байхгүй. Боож мөргөсөн нь бол үнэн. Боож зүүн хацарт нь цохисон нь үнэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: ... Саяны хүүхдийн хэлдэг үнэн. Гэхдээ энэ арай л дэндүү. Цочмог ууртай байж болно. Гэхдээ юмыг ойлгох хэрэгтэй. Тугалууд гаргах үед ах нь ганц өдөр аргалчихна гэхэд л учиргүй дайраад байсан. Би эдний ах нь туслаад өгөөч гэхээр нь би туслах малчин хийсэн. Намайг өдрийн арваар цалинжуулдаг байсан боловч би манай үхрийг онд оруулаад өгчих гээд би цалин авахгүй, хийе гэснийг хийе гэсэн юм. Би өвөлжин, хаваржин ажиллаж байгаа. Гэтэл энэ хүн дундуур давхиж орж ирээд илүү өглөө гээд гэсэн юм шиг байгаа юм. Лхаажав салгаагүй бол энэ намайг алах байсан. Тэгэхэд цагдааг манай хүүхэд дуудсан. Намайг учиргүй дайраад боогоод байхаар нь би нулимсан юм. Би зодуулчхаад миний буруу болоод байна. Би эдний ах дүүд хаваржин зарагдсан. Эднийхэн намайг буруутай л гээд байгаа юм. Түргэн ууртай гээд хүн зодоод байж болохгүй. Эдний ар гэрийнхэн уулзахгүй тойроод яваад байгаа. Ээж нь би мэдэхгүй гээд уулзаж байсан. Тэр нялх тугалыг орхичихсон бол ийм маргаан болохгүй. Том тугалууд нь жижиг тугалынхаа тэжээлийг булаагаад идчихнэ шүү дээ. Залуу хүн гэхэд арай л хүмүүжилгүй байна. Ээж нь энэ хүүхдээ түргэн ууртай гээд байгаа юм. Түргэн ууртай гээд хүн зодоод байж болохгүй шүү дээ. Одоо бол мөнгөний боломжгүй учраас үзүүлж эмчлүүлж чадаагүй л байна гэв.
Эрүүгийн 2332000000077 тоот хавтаст хэргээс:
Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2023 оны 05 дугаар сарын *******8-ны өдрийн *******9 цагийн орчим манай хажуу айлын Лхаанаажав үхрээ гаргаж байх замдаа та манай хашаанд байгаа тугалуудад хивэг зуураад өгчхөөрэй гэхээр нь тугалуудад нь тэжээлийг нь зуурч өгчхөөд тугалын баас түүгээд байж байхад Д.******* буюу Ука орж ирээд та ямар их тэжээл өгдөг юм бэ гэж хэлээд миний бэлдсэн тэжээлийг тастаж аваад жижиг тугалуудад өгч байхаар нь би дугарахгүй хашаанаас нь гарч гэрт ороод ач хүүдээ хоол хийгээд байж байхад Д.*******гийн дуу хадаад тугал хөөгөөд байхаар нь гадагшаа гарч *******д чи наад тугалуудаа орхичих нэг өдөр би аргалчихъя гэж хэлсэн чинь учиргүй над руу ирээд намайг заамдаж аваад чи муу ганц үхрээ маллаж чаддаггүй биз дээ гэж хэлээд хашаанд налуулж хоолой боогоод мөргөхөд миний амнаас цус гараад тогтохгүй байхад би таныг зодоогүй шүү гэж хэлээд чи тэр муу Ууганаа гэх хүргэнээ дуудаарай гэхээр нь би хүргэнээ ч дуудна, хүүгээ ч дуудна гэж хэлээд манай хүргэн цагдаад дуудлага өгсөн гэсэн мэдүүлэг /ХХ-ийн *******-р тал/
Сэлэнгэ аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 9******* дугаартай шинжээчийн дүгнэлт: ...
*******. Ж. биед зүүн дээд ******* дүгээр шүд хөдөлгөөн орсон, доод уруулын зүүн дотор талд язралт, зүүн хацар, эрүүний зүүн доод хэсэгт зулгаралт, зүүн хацар, доод урууланд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.*******-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаанд сарниулна. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /ХХ-ийн *******5-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /ХХ-ийн 33 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Нэг. Шүүгдэгч Д.*******гийн гэм буруутайд тооцох талаар:
Д.******* нь 2023 оны 05 дугаар сарын *******8-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Гарамын №*******2 тоотод хохирогч *******тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт мөргөж, зүүн дээд ******* дүгээр шүд хөдөлгөөнд орсон, доод уруулын зүүн дотор талд язралт, зүүн хацар, эрүүний зүүн доод хэсэгт зулгаралт, зүүн хацар, доод урууланд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Ж. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн *******-р тал/, Сэлэнгэ аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 9******* дугаартай дүгнэлт /ХХ-ийн *******5-р тал/, Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /ХХ-ийн 4 дүгээр хуудас зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.******* дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.******* дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр. Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч ******* нь хохирлын талаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
Харин хохирогч нь цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхтэй холбогдож гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Гурав. Шүүгдэгч Д.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Д.******* нь 2023 оны 05 дугаар сарын *******8-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Гарамын №*******2 тоотод хохирогч ************** настай *******тай үхэр тугалд тэжээл тавих ажлаас болж хоорондоо маргалдаж, түүний нүүрэн тус газарт мөргөж, зүүн дээд ******* дүгээр шүд хөдөлгөөнд орсон, доод уруулын зүүн дотор талд язралт, зүүн хацар, эрүүний зүүн доод хэсэгт зулгаралт, зүүн хацар, доод урууланд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.******* дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж, Зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах нь зүйтэй байна.
Мөн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.*******-д зааснаар хохирогч *******тай 2 сарын хугацаанд харилцахыг хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.*******, 22.4 дүгээр зүйлийн 22.4.******* дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3*******.******* дугаар зүйл, 3*******.7 дугаар зүйл, 3*******.8 дугаар зүйл, 3*******.*******0 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******. Шүүгдэгч ******* овогт ******* *******г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.******* дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.******* дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******г 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.*******-д зааснаар хохирогч *******тай 2 сарын хугацаанд харилцахыг хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.
3. Шүүгдэгч Д.******* нь Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Д.*******д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан 02 сарын хугацаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байхыг даалгасугай.
*******. Энэ хэрэгт Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Хохирогч ******* нь цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхтэй холбогдож гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.*******0 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
*******0. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТА