Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/61

 

2023          06          21                                   2023/ШЦТ/*******

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                         Б.Баттөгөлдөр

                        Улсын яллагч                                       Д.Шинэбал

                        Шүүгдэгч                                      Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Н.*******т холбогдох 2332000000072 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* 4 дүгээр баг, Гүн худгийн №******* тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*******/ ******* овогт ******* *******.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Н.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Зуун мод” гэх газар байх воганчиг дотор 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.*******г “мөнгө өгсөнгүй” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан, тухайн үед үүссэн хувийн тааламжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг цохих, өшиглөх, улмаар түүн рүү заазуур шидэж зүүн хөлийг нь зүсэх зэргээр цохиж зодон, эрүүл мэндэд нь зүүн гуянд шарх, баруун гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн гэмт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Зуун мод” гэх газар байх воганчиг дотор 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.*******г “мөнгө өгсөнгүй” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан, тухайн үед үүссэн хувийн тааламжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг цохих, өшиглөх, улмаар түүн рүү заазуур шидэж зүүн хөлийг нь зүсэх зэргээр цохиж зодон, эрүүл мэндэд нь зүүн гуянд шарх, баруун гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн гэмт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Д.******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Би өнөөдөр 18 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Зуун мод” гэх газарт тариалангийн талбай дээр “Их Уул” ХХК-ийн тогоочоороо ажиллаад байж байсан. Тэгсэн чинь манай нөхөр ******* /гэрлэлтэй батлуулаагүй/ согтуу машинаа бариад ирсэн. Би бол воганчиг дотор ганцаараа байж байсан чинь ******* орж ирээд “пизда, гөлөг, биеэ үнэлэгч” гэж хэлээд над руу сандал, аяга, таваг шидсэн. Дараа нь ил байсан бор өнгийн иштэй хутгыг аваад шидсэн. Тэгэхээр нь би барьж байсан сандлаараа хаасан чинь намайг оноогүй, сандлыг оноод газарт унасан чинь ******* “чи ямар овоо хаадаг юм, чамайг ингээд алчихъя” гээд ногоон өнгийн бариултай заазуур бариад над руу дайрсан, тэгээд миний зүүн гуяыг заазуураараа зүсээд авсан. Тэгээд намайг үсдээд “гутлаа өмс явъя” гэж хэлсэн. Тэгээд гутлаа өмсөх гэж байхад зүүн гуянаас цус гарч байхыг харсан. Воганчигнаас гараад машиндаа суулгаад ******* согтуу машинаа бариад “ингээд хүүхдүүдтэйгээ нисээд үхчихье” гээд давхиад байхаар нь би “хүүхдүүдээ буулгачих, хоёулаа үхчихье” гэж хэлсэн. ******* намайг воганчигт орж ирж зодох үедээ хүүхдүүдийг машин дотор үлдээчихсэн байсан юм. Намайг ******* зодож, цохих үед ******* бид хоёроос өөр хүн байгаагүй. Тэгээд ******* зогсоод манай 7, 5, 2 настай хүүхдүүд болон *******ын ахын хүүхэд болох 11 настай хүүхдүүдийг төв зам дээр буулгаад ******* машинаа бариад төв замаас салаад явж байгаад зогсоод намайг буулгаад миний нуруу, гуя, дух хэсэгт цохиод, машиныхаа түлхүүрээр хатгаж байгаад “одоо зайл зайл, битгий миний нүдэнд харагдаарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би алхаж байтал ******* машиндаа суухдаа “одоо чамайг дайрч ална” гэж хэлээд машиндаа суугаад араас хөдлөөд над руу чиглээд давхисан. Тэгээд дайрах гээд хөөгөөд байхаар нь би жалга руу гүйгээд орсон. Тэгээд машинаасаа бууж ирээд намайг хавираад унагаасан, тэгэхээр нь би “ханиа одоо гурван хүүхдээ бодоод больё” гэж хэлсэн чинь намайг үснээс чирээд байхаар нь гүйгээд машиндаа суусан. Тэгээд *******т “одоо больё, гурван хүүхдээ бодсон нь дээр” гэж хэлсэн чинь ******* “би чамайг гүйцээгээд алаад энэ жалганд булчихъя” гэж хэлэх үед миний гар утас дуугарсан. Тэгэхэд ******* “хэн юм” гэхээр нь би “манай дүү байна, би эцсийн үгээ хэлнэ” гэж хэлээд гар утсаа авсан чинь манай захирлын эхнэр Баярмаа байсан. Баярмаад би “манай гурван хүүхэд зам дээр байгаа” гэж хэлээд салгасан. Тэгээд намайг ******* машинаас буулгаад дахиад түлхүүрээрээ миний бие рүү хатгаад байж байтал манай захирал хүрч ирээд намайг болон *******ыг машиндаа суулгаад наашаа төв рүү ирээд *******ыг Аж ахуй дээрээс цагдаад өгсөн. Би эмнэлэг дээр ирээд зүүн гуяндаа 4 ширхэг оёдол тавиулсан. ... Зүүн гуянд заазуураар зүсүүлсэн шарх үүсэж 4 оёдол тавиулсан. Баруун гарын эрхий хуруу өвчтэй, өөрөөр биед ямар гэмтэл учирсан гэдгийг мэдэхгүй байна. Миний бие рүү хатгаад байсан. ... Хамгийн сүүлд 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ******* намайг зодоод Цагдаагийн байгууллагаар шалгуулаад 10 хоног баривчилгаа авсан. Тэрнээс өмнө нь 2022 оны зун хэрэлдэж маргалдаж байсан. Тэгэхдээ цагдаагаар шалгуулаад гомдол, саналгүй гээд өнгөрсөн. 2018 онд мөн намайг зодож 10 хоногийн баривчилгаа авч байсан. 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр намайг зодоод баривчилгаа авснаас хойш ямар нэгэн байдлаар зодож, цохиогүй байж байгаад өнөөдөр намайг зодсон. Намайг хүнтэй хий хоосон хардаад зодож, цохисон юм. ... Би гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна. ... Би хамгаалах байранд орох шаардлага байхгүй. Хамгаалах байранд орохгүй. ... ******* архи уугаагүй эрүүл үедээ бол ямар нэгэн илүү дутуу зан гаргаад байдаггүй. Архи уусан үедээ арслан бар шиг уурлаж уцаарлаж, хардаж “ална” гээд байдаг. Архи уучихаараа агсан согтуу тавих гээд байдаг юм. Би *******тай 2015 онд танилцаад хамт амьдарч эхэлсэн. 2016 онд анхны хүүхэд гарсан. 2018 онд дундах хүүхэд гарсан. 2020 онд бага хүүхэд гарсан. Бид хоёр 2015 оноос хойш Сэлэнгэ аймгийн Мандал суманд амьдарч байгаа. “Их Уул” ХХК-д ******* бид хоёр хамт ажилладаг юм гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 17-18-р тал/, Гэрч Ц.Амарцэнгэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Тэгээд Ховор-Эрдэнэ ажил төрлөө хийгээд үдээс хойш Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* 4 дүгээр баг, “Зуун мод” гэх газар луу манай бригад нүүдэл хийгээд би воганчиг техникээ талбай дээрээ байрлуулаад 24 га талбай руу тариалалтаа хийж байгаад буцаад 18 цагийн үед воганчиг дээрээ ирсэн чинь воганчиг бусниулаад хаячихсан байсан. Тэгэхээр нь сэжиг төрөөд тэр хавиар хайгаад засмал зам хүртэл явсан чинь зам руу ороод явчихсан байсан. Эргээд воганчигт очсон чинь манай эхнэр Баярмаа Ховор-Эрдэнэтэй гар утсаар холбогдож байсан. Ховор-Эрдэнэ “зам дээр хүүхдүүдээ үлдээчихсэн” гэж хэлэхээр нь “та хоёр хаана байна” гэж хэлсэн чинь “байшин харагдаад байна” гэж хэлсэн. Тэгээд хар зам дээр гараад хайгаад явж байсан чинь “Зуун мод”-ны булгийн хажууд 4 хүүхэд зогсож байсан. Тэр 4 хүүхдийг аваад “аав, ээж хоёр нь хаана байна” гэж хэлсэн чинь “тэр уулыг даваад явчихсан” гэж урагшаа заасан. Тэгэхээр нь урагшаа яваад толгойд гараад очсон чинь *******, Ховор-Эрдэнэ хоёр зогсож байсан. ******* босоогоороо Ховор-Эрдэнэ суучихсан. ******* *******г дарамталсан байдалтай сууж байсан. Тэгэхээр нь цагдаад мэдэгдээд, Мандал сумын төв рүү *******, Ховор-Эрдэнэ хоёрыг суулгаад хөдөлсөн. Машиныг нь газар дээр нь үлдээчихсэн. Аж ахуйн дээр ирээд *******ыг цагдаад хүлээлгэж өгөөд, *******г эмнэлэгт үзүүлсэн, цагдаа дээр авч ирсэн. ... Өмнө нь *******, Ховор-Эрдэнэ нар хэрэлдэж, маргалдаж байсан талаар мэдэхгүй, хажууд тийм зүйл болж байгаагүй. Ховор-Эрдэнэ 2022 оны намраас ажиллаж байгаа. ******* бол 3-4 жил ажиллаж байгаа. ******* бол үгнээс гардаггүй, дуулгавартай сайн ажилчин байгаа юм. ... *******н зүүн гуянаас нь цус гарсан байсан. Яаж гэмтэл учирсан талаар нь асуугаагүй, ******* гэмтэл учруулсан байна гэдгийг нь хараад мэдсэн гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 20-р тал/, Гэрч Д.Баярмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Сэлэнгэ аймгийн Мандал сум ******* 4 дүгээр баг, “Зуун мод” гэх газарт өнөөдөр үдээс хойш очиж байрласан. Тэгээд талбай руугаа явсан. Воганчиг дээр тогооч Ховор-Эрдэнэ ганцаараа үлдсэн. 18 цагийн үед воганчиг дээр ирсэн чинь Ховор-Эрдэнэ байхгүй воганчиг дотор байсан эд зүйлсийг түйвээгээд хаячихсан байсан. Ойр орчмоор *******г хайхад байхгүй байсан. Тэгээд воганчиг дээр буцаж ирээд Ховор-Эрдэнэ рүү залгасан чинь утас нь дуудсан, Ховор-Эрдэнэтэй ярьсан чинь “байшин айл харагдаад байна, хаана байгаагаа мэдэхгүй байна. Хүүхдүүдээ зам дээр буулгаад хаячихсан” гэж хэлээд тасалчихсан. Тэгээд засмал зам дагаад явж байсан чинь 4 хүүхэд зам дагачихсан явж байсан. Тэгээд “хаашаа явсан” гэж асуусан чинь урагшаа заагаад уул даваад явчихсан гэж хэлсэн. Тэгээд хүүхдүүдийг нь суулгаад урагшаа явж байтал *******, Ховор-Эрдэнэ хоёр байж байсан. Ховор-Эрдэнэ суучихсан ******* зогссон байдалтай байж байсан. Тэгээд *******, Ховор-Эрдэнэ хоёрыг яах талаар цагдаа руу залгасан чинь “аваад ир” гэж хэлсэн. Тэгээд Мандал сумын төв рүү ирээд *******ыг цагдаад хүлээлгэж өгсөн. Ховор-Эрдэнэ эмнэлэгт үзүүлээд үлдсэн ... Би воганчиг дотор байсан эд зүйлсийг цэвэрлээд, цэгцэлчихсэн юм. Шалан дээр бор иштэй хутга, ногоон иштэй заазуур хоёр байсан, мөн мах, бусад зүйлс газраар хөглөрсөн байдалтай байсныг цэвэрлэсэн юм. Одоо бол воганчиг дотор цэвэрхэн болчихсон байгаа. ... Надад Ховор-Эрдэнэ “******* намайг зодоод байна” гэж хэлж байсан. ******* цаанаас нь яриулахгүй байх шиг байсан. Тэгээд хайж явж байгаад олж очсон юм. ... Өмнө нь *******, Ховор-Эрдэнэ хоёр ямар шалтгаанаас бол маргалдсан талаар мэдэхгүй байна. 2023 оны 03 дугаар сард *******, *******г зодоод баривчлагдсан гэж байсан. Өөрөөр бол зодолдож, маргалдаж байсан талаар мэдэхгүй. ... *******н зүүн гуянаас нь цус гарч байгаа харагдсан. Баруун гар нь хавдчихсан байх шиг харагдаж байсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 22-р тал/, 

Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Г.Ган-Эрдэнийн 2023 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 93 дугаартай дүгнэлт: ...

1. Д.*******н биед зүүн гуянд шарх, баруун гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаанд сарниулна. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /ХХ-ийн 25-26-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь:

Шүүгдэгч Н.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Зуун мод” гэх газар байх воганчиг дотор 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.*******г “мөнгө өгсөнгүй” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан, тухайн үед үүссэн хувийн тааламжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг цохих, өшиглөх, улмаар түүн рүү заазуур шидэж зүүн хөлийг нь зүсэх зэргээр цохиж зодон, эрүүл мэндэд нь зүүн гуянд шарх, баруун гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн гэмт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Шүүгдэгч Н.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ******* нь учирсан хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн  тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 480 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 480,000 төгрөгийн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 480,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Н.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ыг 480 /дөрвөн зуун ная/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480,000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т оногдуулсан 480 /дөрвөн зуун ная/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480,000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Н.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч  давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл  бичсэн тохиолдолд  шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.АЛТА