| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2023/0067/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/65 |
| Огноо | 2023-06-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/65
202******* 06 2******* 202*******/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр
Улсын яллагч Д.Шинэбал
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Монгол Улсын иргэн, 2002 оны 05 дугаар сарын 09-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *******, аав, ээжийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* 1 дүгээр баг, ******* дугаар хэсгийн задгайд оршин суух хаягтай, урьд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*******/ ******* овогт ******* *******.
Холбогдсон хэргийн талаар:
Б.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 202******* оны 05 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө буюу 00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Дунд-Өлөнтийн №78 тоотод оршин суух иргэн *******гийн гэрт тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас , ******* нартай маргалдаж, г зодож, түүний эрүүл мэндэд нь хүзүүний баруун тал, зүүн гарын тохойн үе, зүүн ташаанд зулгаралт, баруун гарын бугалга, шуу, зүүн гарын бугалга, баруун гарын сарвууны ар хэсэг, зүүн ташаанд цус хуралт, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн гэмтэл, мөн *******г зодож түүний эрүүл мэндэд нь толгойн хуйханд шарх, цээж, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 202******* оны 05 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө буюу 00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Дунд-Өлөнтийн №78 тоотод оршин суух иргэн *******гийн гэрт тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас , ******* нартай маргалдаж, г зодож, түүний эрүүл мэндэд нь хүзүүний баруун тал, зүүн гарын тохойн үе, зүүн ташаанд зулгаралт, баруун гарын бугалга, шуу, зүүн гарын бугалга, баруун гарын сарвууны ар хэсэг, зүүн ташаанд цус хуралт, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн гэмтэл, мөн *******г зодож түүний эрүүл мэндэд нь толгойн хуйханд шарх, цээж, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... 202******* оны 05 дугаар сарын 07-ны өдөр найз залуу *******ын хамтаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Дунд-Өлөнт 78 тоотод найз Тэмүүлэн, Одбаяр нартай уулзах зорилгоор 08 цаг өнгөрч гэрт нь очсон. *******, Одбаяр, Тэмүүлэн бид 4 өдөр хоол унд хийж идээд гэрт нь өдөр 16 цагийн үед бид 4 архи уусан. Би бага зэрэг муудаад унтаад сэрэхэд Одбаяр бид хоёр байсан, Тэмүүлэн, ******* хоёр байхгүй байсан. Орой 22 цагийн үед Одбаяр гаднаас ганцаараа орж ирэхээр нь “******* яасан юм” гэхэд надад хэлэхгүй байсан. Би түүнд уурлаад “******* яасан юм” гэхэд “хойно Золоогийн гэрт үлдсэн” гэж хэлэхээр нь би *******ыг очиж авах зорилготой Золоогийн гэрт нь очиход хаалгаа онгойлгохгүй хэсэг удсан. Би хаалгыг нь 5 минут орчим тогшиход “Золоо” хаалга онгойлгохоор нь “******* байна уу” гэхэд “унтаж байна” гэж надад хэлсэн. Би түүнд “харж л байгаарай” гэж хэлээд хаалгыг нь хаагаад Одбаяр, Тэмүүлэн нарын гэрт очсон. Удаагүй миний араас ******* орж ирээд Тэмүүлэн рүү “чи Отгонтуяад Золоогийн гэрийг зааж өгсөн үү” гээд түүнийг 2 удаа алгадсан. Үүнээс үүдэж *******, Тэмүүлэн нар хоорондоо зодолдоод би дундуур нь орж салгах гэж байхад ******* намайг хальт цохиж, баруун гар руу сандлаар цохисон зүйл болсон. 202******* оны 05 дугаар сарын 08-нд шилжих 01 цаг болох гэж байхад гаднаас цагдаа нар орж ирсэн. ...******* орой орж ирээд “чи Золоогийн гэрийг зааж өгсөн үү” гээд Тэмүүлэнг 2 удаа алгадаад үүнээс болж хоорондоо маргалдаж зодолдсон. Зодолдох үед ******* гартаа модон сандал барьж байгаад Тэмүүлэнг хэд цохисон. Би хажуугаар нь салгах гэж байгаад *******ыг хэд, хэдэн удаа цохиход ******* уурандаа мөн намайг сандлаар цохиж, хүзүү хэсгийг маажсан зүйл болсон. ... Өмнө нь намайг зодож, цохиж байсан зүйл байхгүй. Уг өдөр Золоо гэх эмэгтэйн гэрт байсан. Миний араас орж ирэхээр би түүнд жоохон уурлаад хэд хэдэн удаа цохисон зүйл болсон. Би *******ыг хэд хэдэн удаа цохисон болохоор намайг уурандаа хэд цохисон. ... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх эмнэлгийн дүгнэлтэй холбоотой асуух зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 1*******-р тал/, Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... 202******* оны 05 дугаар сарын 07-ны өглөө эхнэр Г.Одбаяр бид хоёр сэрэхэд гаднаас 08 цагийн үед найз Отгонтуяа ******* орж ирсэн. Бид 4 манай гэрт хоол унд хийж идээд, хэсэг хугацаанд утас, зурагт үзэж амарсан. Өдөр 16 цагийн үед гэрт 1 шил 0.75 шилтэй хараа архи задалж бид 4 уусан. Хэсэг ууж байгаад Дунд-Өлөнтийн хойшоо уул руу гарч дахин 1 шил архи уугаад уулнаас орой 21 цагийн бууж ирээд манайд ирсэн. Гэрт ирэхэд Отгонтуяа “согтоод байна” гээд хэсэг унтсан хойгуур нь би эхнэр Одбаярт хэлээд ******* бид хоёр манай гэрээс гарсан. Тэгээд манай гэрээс холгүй зүс таних Золзаяа /Золоо/-ийн гэрт гаднаас пиво авч ороод уух зорилготой орсон.Түүний гэрт хэсэг ууж байгаад ******* унтчихаар нь гэрээс нь 22 цаг өнгөрөөд гараад би гэртээ очсон. Намайг гэр лүүгээ ороход *******ын найз охин Отгонтуяа “******* яасан юм, хаана байгаа” нь гэж хэлэхээр нь би “Золоогийн гэрт байгаа” гэдгийг хэлсэн. Тэгээд Отгонтуяа гэрээс гарч яваад удаагүй ууртай буцаад ороод ирсэн. Удаагүй 10 орчим минутын дараа ******* орж ирээд над руу “чи Отгонтуяад хов зөөлөө, Золоогийн гэрийг зааж өглөө” гээд намайг 2 удаа алгадахаар нь бид хоёр хоорондоо маргалдаж, харилцан зодолдсон. Тухайн үед ******* намайг сандал болон, галын дэгээ төмрөөр цохисон. Толгой хэсэг рүү 1 удаа галын хайчаар цохисон. ...Отгонтуяа *******ыг хардаад түүнийг хэд хэдэн удаа алгадсан. Үүнээс болж ******* уурлаад Отгонтуяаг сандал, гараараа хэд хэдэн удаа цохисон. ... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх эмнэлгийн дүгнэлтэй холбоотой асуух зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /АА-ийн 16-р тал/, Гэрч Г.Одбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... 202******* оны 05 дугаар сарын 07-ны өдөр нөхөр Тэмүүлэн, найз *******, Отгонтуяа бид 4 архи уусан. Уг өдрийн орой *******, Тэмүүлэн нар орой гэрээс гараад явсан. Удаагүй манай нөхөр орж ирэхэд найз Отгонтуяа унтаж байгаад архи нь бага зэрэг гарсан бололтой босож ирээд Тэмүүлэнгээс “******* хаана байгаа юм” гэхэд “Золоогийн гэрт байгаа” гэж хэлсэн. Тэгээд Отгонтуяа гэрээс гарч “Золоогийн очоод ирье” гэж хэлээд гараад явсан. Удаагүй 10 орчим минутын дараа Отгонтуяа ууртай орж ирээд суусан. Түүний араас ******* орж ирээд манай нөхөр рүү дайраад түүнийг алгадсан. Үүнээс болж хоорондоо маргалдаж, зодолдсон. ******* түүнийг сандал, галын хайчаар цохисон юм. *******, Тэмүүлэн нарыг салгах гэж Отгонтуяа дундуур нь орж *******ыг хэд хэдэн удаа алгадсан учир ******* уурлаад Отгонтуяаг хэд хэдэн удаа цохиж, сандлаар гар руу цохисон. Тэгээд гаднаас цагдаа орж ирээд *******, Отгонтуяа, Тэмүүлэн нарыг аваад цагдаа руу явсан. ... Гайгүй харагдаж байсан. Өөрийгөө хянаж байгаа үгүйг мэдээгүй. Харагдах байдал нь гайгүй байсан” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 18-р тал/, Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Г.Ган-Эрдэнийн 202******* оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №88 дугаартай дүгнэлт: ...
1. гийн биед хүзүүний баруун тал, зүүн гарын тохойн үе, зүүн ташаанд зулгаралт, баруун гарын бугалга, шуу, зүүн гарын бугалга, баруун гарын сарвууны ар хэсэг, зүүн ташаанд цус хуралт, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
*******. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу түр хугацаанд сарниулна. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 21-22-р тал/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Г.Ган-Эрдэнийн 202******* оны 05 дугаар сарын 09-ны өдрийн №89 дугаартай дүгнэлт: ...
1. *******гийн биед толгойн хуйханд шарх, цээж, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
*******. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу түр хугацаанд сарниулна. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /ХХ-ийн 27-28-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь: Шүүгдэгч Б.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 202******* оны 05 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө буюу 00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Дунд-Өлөнтийн №78 тоотод оршин суух иргэн *******гийн гэрт тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас , ******* нартай маргалдаж, г зодож, түүний эрүүл мэндэд нь хүзүүний баруун тал, зүүн гарын тохойн үе, зүүн ташаанд зулгаралт, баруун гарын бугалга, шуу, зүүн гарын бугалга, баруун гарын сарвууны ар хэсэг, зүүн ташаанд цус хуралт, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн гэмтэл, мөн *******г зодож түүний эрүүл мэндэд нь толгойн хуйханд шарх, цээж, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Б.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч , ******* нар учирсан хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 800 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 800,000 төгрөгийн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар найман зуу нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, *******6.2, *******6.*******, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10 дугаар зүйлүүдэд тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,хоёр хүнийг зодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* оногдуулсан 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг ******* /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАН