Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/66

 

202          06          2                                   202/ШЦТ/66                             Мандал сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                      Б.Баттөгөлдөр

                        Улсын яллагч                                    Д.Шинэбал

                        Шүүгдэгч                                             Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ж.*******т холбогдох 220005*******006******* дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Мон******* Улсын иргэн, 197 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, Халх, бүрэн бус дунд боловсролтой, сантехник гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* ******* дугаар баг, ******* *******ын тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*******/ ******* овогт ******* *******.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Ж.******* нь 202 оны 0 дугаар сарын 1-ний өдөр түлээний мод бэлтгэх эрхийн бичгээр буюу зөвшөөрөлгүйгээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* ******* дугаар багийн нутаг дэвсгэр “Нүхт” гэх газраас 4 метрийн урттай 6 ширхэг ,6м хэрэглээний хуурай шинэсэн шургааг мод бэлтгэж, байгаль экологид буюу ойн санд 1,574,274 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ж.******* нь 202 оны 0 дугаар сарын 1-ний өдөр түлээний мод бэлтгэх эрхийн бичгээр буюу зөвшөөрөлгүйгээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* ******* дугаар багийн нутаг дэвсгэр “Нүхт” гэх газраас 4 метрийн урттай 6 ширхэг ,6м хэрэглээний хуурай шинэсэн шургааг мод бэлтгэж, байгаль экологид буюу ойн санд шууд  хохирол 524,75******* төгрөгийн, шууд бусаар  1,574,274 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, сери СБА, дугаар 21-1061 “Мод бэлтгэх эрхийн бичиг”, мод хэмжсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 07-12-р тал/, Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: .... Би Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч ийн 202 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 01-29-02/272/02 дугаартай улсын ахлах байцаагчийн актаар гаргасан хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 19-р тал/, Иргэний нэхэмжлэгч ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Би 202 оны 0 дугаар сарын 1-ний өдөр *******ын модонд явж өгсөн. ******* ах хэлэхдээ “хашааны шон солих гэж байгаа юм” гэж хэлээд шургааг бэлтгэсэн. ... Бид нар Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* ******* дугаар багийн нутаг дэвсгэр “Нүхт” гэдэг газраас бэлтгэсэн. ... Миний эзэмшлийн 47-92 УНА улсын дугаартай Зил-11 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Ах , *******, дүү ******* нарын хүмүүстэй явсан. Яг хэдэн ширхгийг бэлтгэснээ мэдэхгүй байна. ... ******* ах хэлэхдээ “байгаль хамгаалагч Ганзоригоос мод бэлтгэх эрхийн бичиг авсан гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 24-р тал/, Гэрч Ж.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Миний төрсөн дүү Ж.******* намайг болон манай хүү бид хоёрыг “модонд явалцаад өгөөч” гэж гуйсан. Бид нар 202 оны 0 дугаар сарын 1-ний өдөр модонд явж өгсөн. ******* надад хэлэхдээ “хашааны шон солих гэж байгаа юм” гэж хэлээд шургааг бэлтгэсэн. ... Бид нар Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* ******* дугаар багийн нутаг дэвсгэр “Нүхт” гэдэг газраас бэлтгэсэн. ... Манай үеэл дүү Баярсайханы эзэмшлийн ЗИЛ-11 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Дүү Баярсайхан, миний хүү *******, дүү ******* нарын хүмүүстэй явсан. ... ******* надад хэлэхдээ “байгаль хамгаалагч Ганзоригоос мод бэлтгэх эрхийн бичиг авсан гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 26-р тал/, Гэрч Р.Ганзориг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би иргэн Ж.*******т 202 оны 0 дугаар сарын 27-ны өдөр 21-1061 дугаарын “мод бэлтгэх эрхийн бичиг” өгсөн. ... Би метр куб шинэсэн модны хуурай түлээний эрхийн бичиг өгсөн. ... Би тухайн түлээний модыг “Мортир” ХХК-ийн ойн сангаас бэлтгэ гэж хэлсэн. ... Тухайн хугацаандаа бэлтгээгүй бол эрхийн бичиггүй мод бэлтгэсэн гэж үзнэ гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 2*******-р тал/, 

Хараагийн бүсийн сум дундын ойн ангийн шинжээчийн 202 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №202/01 дугаартай дүгнэлт: ...

1. ******* ******* дугаар багийн ******* *******ын тоотод амьдардаг иргэн Ж.*******ын бэлтгэсэн хуурай шинэсэн 91 ширхэг шургаагийн 6 ширхэг буюу ,6м нь хэрэглээний модонд хамаарч, үлдэгдэл буюу 2м түлээний модонд хамаарч байна.

2. Тус эрхийн бичгээр 2м түлээний модыг бэлтгэх боломжтой. 6 ширхэг буюу ,6м хэрэглээний хуурай шинэсэн шургааг бэлтгэх боломжгүй.

. “Мортир” ХХК нь Мандал сумаас ******* ******* дугаар багийн нутаг дэвсгэрээс “*******йн *******ын эх”, “Харчулуут”, “Улаан шавартын даваа”, “Шар шургааг” гэх газруудын ойн санг эзэмшдэг. ... 7. 6 ширхэг хуурай шинэс мод ,6м********0.12 төгрөг *1,*******=524.75******* төгрөг. Нийт экологи-эдийн засгийн үнэлгээ 524,75******* төгрөг болж байна” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 0--р тал/, 

Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Улсын ахлах байцаагчийн 202 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №01-29-02/272/02 дугаартай дүгнэлт: ...

1. Шинжээчийн дүгнэлтээр 6 ширхэг, ,6 шоо метр шинэс модны экологи-эдийн засгийн үнэлгээг 524,75******* төгрөг гэж тогтоосон байна.

2. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн тогтоосон 524,75******* төгрөгийн хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 1,574,274 төгрөгийг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт /ХХ-ийн 7-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь: Шүүгдэгч Ж.******* нь 202 оны 0 дугаар сарын 1-ний өдөр түлээний мод бэлтгэх эрхийн бичгээр буюу зөвшөөрөлгүйгээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* ******* дугаар багийн нутаг дэвсгэр “Нүхт” гэх газраас 4 метрийн урттай 6 ширхэг ,6м хэрэглээний хуурай шинэсэн шургааг мод бэлтгэж, , байгаль экологид буюу ойн санд 524,75******* төгрөгийн шууд хохирол, шууд бусаар 1,574274 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Шүүгдэгч Ж.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ж.******* нь байгаль экологид буюу ойн санд шууд бусаар 1,574,274 төгрөгийн хохирол учруулсан ба Байгаль орчин, уур амьсгалын сангийн 10090001040 тоот 202 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 1,574,247 төгрөгийг тушаасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /ХХ-*******1/

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгийн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ж.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ж.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 6.2, 6., 6.6, 6.7, 6.*******, 6.10 дугаар зүйлүүдэд тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг ойд зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсгийн *******.5, *******.*******, 6.******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.*******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн , 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс Тээврийн  хэрэгслийн үнэ болох ,500,000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж  хууль бусаар бэлтгэсэн 4 метрийн урттай 6 ширхэг ,6м хэмжээтэй 524,75******* төгрөгийн үнэлгээ бүхий хэрэглээний хуурай шинэсэн шургааг модыг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн 210,000 төгрөгөөр үнэлэгдсэн ногоон өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг  тус тус хураан авч  байгаль орчинд учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг төлүүлж, Байгаль Орчин, Уур Амьсгалын Сангийн 10090001040 тоот дансанд оруулахыг үүрэг болгосугай.

6. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын 202 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №06 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг ШШГА-нд шүүхийн гүйцэтгэх хуудас очтол хэвээр  үлдээсүгэй.

7. Шүүгдэгч Ж.******* нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас   учирсан шууд бус хохирол 1574274 төгрөгийг  нөхөн төлсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураагдсан иргэний баримт бичиггүйг болохыг дурдсугай.

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.******* дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч  давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл  бичсэн тохиолдолд  шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.АЛТАН