| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2023/0070/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/72 |
| Огноо | 2023-06-29 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 2023/ШЦТ/72
2023 06 29 2023/ШЦТ/72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Алтанцэцэг даргалж, шүүгч Ж.Эрдэнэбат, шүүгч Б.Эрдэнэмөнх нарын бүрэлдэхүүнтэй
Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр
Улсын яллагч Д.Шинэбал
Иргэдийн төлөөлөгч С.Гантулга
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Шүүгдэгч З.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.*******т холбогдох эрүүгийн 2232000090052 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1965 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг, *******ийн №******* тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*******/ ******* овогт ******* *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.******* нь 2020 оны 08 дугаар сард Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг *******ийн №******* тоотод байх өөрийн гэртээ иргэн Ж.той тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний толгойн тус газарт алхаар цохиж алсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч З.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ... 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр шөнийн 3 цагт согтуу орж ирсэн. Би чамайг ална гээд над руу дайраад байсан. Тэгээд би алхаар цохисон. Намайг хүмүүс байхгүй нөхцөлд над руу дайраад байсан. Тэгээд миний тэвчээр барагдсан гэв.
2232000090052 дугаартай хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2020 оны 08 дугаар сарын эхээр талийгаач дүү Ж. манайд ирээд “Хадландаа гарах болж байна уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “болоогүй байна, болохоор нь хэлнэ” гэж хэлсэн. Талийгаач “Уул явчхаад ирье” гэж хэлж байсан. 2020 оны 08 дугаар сарын 20-ны үед талийгаачийн гар утас руу залгасан чинь холбогдох боломжгүй болчихсон байсан. Тэрнээс хойш сураггүй алга болчихоор нь самарт явсан болон хоригдсон хүмүүсийн дунд шалгуулахаар байхгүй байгаад байсан. Тэгээд сураггүй алга болсон талаар нь өргөдлөө 2021 оны сүүлээр өгсөн юм. Тэрнээс хойш сураг нь гарахгүй байсан. ... Би талийгаачтай 2020 оны 08 дугаар сарын сард уулзах үед биед нь ил харагдах гэмтэл, шарх байхгүй байсан. Нүүр толгой хэсэгт нь бол гэмтэл байхгүй байсан. 2020 оны 08 дугаар сараас өмнө сар бүр 1-2 удаа ирж уулздаг байсан. Тэгэхэд биед нь гэмтэл, шарх байхгүй байсан. ... Манай гэр бүлийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 70-р тал/
Зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд гэрчээр ******* мэдүүлэхдээ: ... Миний төрсөн дүү Ж. нь 60 настай. 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр манай гэрт ирж хоол идээд “Эгч ээ танайх хадландаа гарах болж байна уу?” гэж надаас асуусан. Тухайн үед би Ж.д хандан “Манайх хадланд гарах болоогүй байгаа” гэж хэлсэн. Тэр өдрийн 16 цагийн орчим Ж. манай гэрээс гарч яваад одоог болтол сураггүй алга байна. Миний дүү Ж. нь дугуй шар царайтай, 190 см орчим өндөртэй, баруун гарын бугуй хэсэгт том шивээстэй, шивээсний зургийн би сайн мэдэхгүй байна. Хамгийн сүүлд мобикомын 95584181 гар утасны дугаар барьж байсан. Бусад зүйлсийг нь сайн санахгүй байна. Ж. согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж хүнтэй маргалдаж, гэмт хэрэгт холбогдож байсан. Тодорхой оршин суух хаяггүй, танил найз, нөхдийнхөө гэр оронд очиж хоноглодог. Хааяа надтай гар утсаар ярьдаг байсан болохоор би энд тэнд ажил хийж яваа юм болов уу? гэж бодоод тоохгүй байсан юм. Гэтэл сүүлийн нэг жил гаруй хугацаанд холбоо барихгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй болохоор миний санаа зовоод цагдаагийн байгууллагад хандаж байна гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 19-р тал/
Зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд гэрчээр Л. мэдүүлэхдээ: ... Хамгийн сүүлд өндөр ахтай 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр *******ийн №******* тоотод амьдардаг 3.******* гэх айлд би Тайванаа, Шинээ бид тав 0.5 литрийн “” архи нэг шилийг хувааж уугаад, би оройн 18 цагийн үед гэртээ харихаар явсан. 3.*******ын гэрт нь ах, Тайванаа, Шинээ дөрөв үлдсэн. Тэр өдрөөс хойш өндөр ахыг би хараагүй. Тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс хоорондоо маргалдаж, хэрүүл маргаан үүсгээгүй. Ер нь Ж. ах энд тэнд тааралдвал “ганц нэг шил архи хувааж ууя” гэхэд дургүйцэхгүй, цуг яваад архи хуваагаад уучихдаг юм. Би энэ хүний талаар ямар нэгэн мэдээ сонсвол мэдэгдэнэ гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 22-р тал/
Гэрч Н. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Манай талийгаач Гантөмөр ахыг ах таньдаг байсан. Тийм байдлаар танилцсан. Намайг Өмнөговь аймгийн “Гурвал” гэх ууланд “Мак” ХХК-д ажилладаг байхад 2020 оны 08 дугаар сарын 04-ний үеэр байх би сайн санахгүй байна. Надтай утсаар яриад 20,000 төгрөг өгөх боломж байна уу” гэж асуусан. Тухайн үед ах “*******ийн Магналжавын Цогоо гэж дууддаг ахтай хамт байгаагаа хэлсэн. Гэхдээ “******* ах, Отгоноо, Энхбаяр нар нийлж байнга архи уугаад байгаа” гэж хэлсэн. Тэгээд би ахад 20,000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь би Өмнөговь аймгийн “Гурвал” гэх газраас ******* суманд байх гэртээ ирээд ******* ахаас ахыг хаана байгаа талаар асуухад “ах нь согтуу юм ярьсан юм байлгүй дээ” гэж хэлсэн. Тэгээд 2022 оны сүүлээр байх ******* ахын гэрт очиход согтуурсан үедээ ахиж надад намайг асуугаагүй байхад “ах нь гийн хөлийг амраачихсан” гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь эрүүл болсон хойно нь хэлсэн зүйлийн талаар “та надад хоёр дахь удаагаа хэллээ” гэж хэлэхэд царай нь сонин болоод “ах нь согтуудаа солиорсон байхаа” гэж хэлсэн. Тэгээд энэнээс хойш ******* ах надад юм яриагүй. ... ******* ах надад “ах нь гийн хөлийг амраагаад шинээр ухаж байсан жорлонгийн нүхэнд булчихсан” гэж хэлсэн. Тухайн үед ******* ахын жорлон дүүрээд шинэ жорлон ухаж байсан. Одоог хүртэл дүүрч байхад хуучин жорлондоо бие засаж байгаа. Би шинэ жорлон ухаж байгаа гэж сонссон болохоос яг хаана ухаж байсныг хараагүй гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 84-86-р тал/
Гэрч Ж. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Манай ах Ж. Зүүнхараад Эрдэнэцэцэг гэх хүнтэй амьдарч байгаад 2005 онд салсан. Тэрнээс хойш ганцаараа ах, дүү нараараа ирж очоод, алтанд явах, харуул хийх зэрэг ажилтай байсан. Тэгээд алга болохоосоо өмнө сүүлийн 2 жил Зундуйгийн ******* гэх хүний гэрт ирж очин байдаг байсан. Би ахад “амьтан хүн муу хэлнэ, ах, дүү нараараа бай” гэж хэлэхээр *******ын гэр лүү яваад өгчихдөг байсан /ХХ-ийн 93-р тал/
Гэрч З. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... ******* ах нэлээд хэдэн жилийн өмнө өндөр биетэй хөгшин ахтай хамт амьдарч байсан. Тэр хүнийг нь гэрээс нь явуулах гэж 2-3 удаа хөөж байсан боловч буцаад ирчихсэн сууж байдаг байсан. Манай ахтай хамт тэр том биетэй ах байж байгаад сүүлийн хэдэн жилүүдэд харагдахгүй болчихсон юм гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 95-р тал/
З.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 2020 оны 08 дугаар сарын 09 билүү 10-ны үед Сэлэнгэ аймгийн ******* сумын 1-р баг *******ийн №******* тоотод өөрийн байшин дотроо ганцаараа байж байсан чинь шөнө 03 цагийн үед гэх танил ах орж ирсэн. Тэгээд намайг “Сөөнгө Зундуйгийн дагавар хүүхэд, би танайхаас явахгүй шүү, чи зайлаарай” гээд намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би д хандаж “таныг ямаа алахаас амархан” гээд шүүгээн дотор байсан өөрийнхөө төмөр иштэй, төмөр алхыг аваад ах орон дээр хэвтээд хэл амаар доромжлоод байхаар нь би баруун гараараа алхаа бариад ахын духанд нь цохисон /өөрийнхөө гараар духныхаа гол хэсэгтээ заагаад энд цохисон гэж хэлэв/, тэгтэл ах юу ч дуугарахгүй болчихсон. ах бол согтуу байсан. Би бол архи хэрэглээгүй эрүүл байсан юм. Тэгээд 2 цагийн дараа 05 цагийн үед биед нь хүрж үзсэн чинь бүх бие нь хөрчихсөн байсан. Тэгэхээр нь байшин дотроосоо хөнжил, гудастай нь чирээд үүдэндээ гаргасан. Дээгүүр нь цагаан эрээн хөнжлөөр бүтээчихсэн юм. Тэгээд манай хүргэний дүү Отгонбаатарын гэр лүү нь буюу манай гэрийн зүүн урд талд байдаг гэр лүү нь ороход Отгонбаатар ганцаараа унтаж байсан. Тэгэхээр нь Отгонбаатарыг сэрээгээд “ах нь хүн алчихлаа, муу усны нүх рүү дөхүүлээд өгөөч” гэж хэлсэн. Отгонбаатар “ямар хүн алаад хаячхав” гэж хэлээд араас дагаад явсан. Тэгээд Отгонбаатартай цуг гэртээ ирээд байшингийн гадна талаас гийн цогцсыг манай хашааны баруун урд байдаг муу усны нүхний хажууд аваачсан. Тэгээд Отгонбаатар буцаад гэр лүүгээ яваад өгсөн. Надад Отгонбаатар “би мэдэхгүй шүү” гэж хэлээд явсан. Тэгээд муу усны нүхнийхээ тагийг нь аваад гийн цогцсыг гудас хөнжил, бүтээлэгтэй нь цуг хийчихсэн. Мөн байшин дотроос хувцсыг нь аваад нүх рүү хийчихсэн юм. Тэгээд дээгүүр нь шороогоор битүүлээд хаячихсан юм. ... ах манай гэрт заримдаа ирж хонодог байсан юм. нь хөдөө ажил хийдэг. Зүүнхараад орж ирэхээрээ манайд хонодог байсан юм. Надад ах “би 23 жил шорон оронгоор явсан, чамайг нухна шүү” гэж хэлдэг байсан юм. ... ах намайг хэл амаар доромжлоод, орон дээр хэвтээд байхаар нь миний уур хүрээд алх аваад духанд нь цохичихсон юм. Тэгээд юу ч дуугарахгүй, сэргэхгүй байсан. 2 цагийн дараа биед нь хүрж үзсэн чинь бүх бие нь хөрчихсөн байсан юм. Тэгэхээр нь нас барчихсан байна гэж бодсон. Сандрахдаа муу усны нүх рүү хийгээд булчихсан юм. ... Би г алсан талаараа Отгонбаатарт гэрт нь очиж хэлсэн. Тэгээд Отгонбаатараас өөр хүнд хэлээгүй юм. Отгонбаатар бид хоёроос өөр хүн мэдэхгүй байсан. Отгонбаатар өөр хүнд хэлээгүй байх гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 140-141-р тал/
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны ******* сумын Шүүх шинжилгээний хэсгийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Х.Эрдэнэ-Очир, шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Мөнх-Эрдэнэ нарын хамтарсан 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №36 дугаартай дүгнэлт: ...
1. Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэлээр шинжилгээнд зориулж авсан баруун гарын 2 ширхэг хурууны өндөгний арьс нь шинжилгээнд тэнцэнэ. Зүүн гарын хуруу, өндөг, алганы арьс нь гарын мөрний шинжилгээнд тэнцэхгүй байна.
2. Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэлээр шинжилгээнд зориулж авсан баруун гарын 2 ширхэг хурууны өндөгний арьсны хээ нь АДИС-ПАПИЛОН санд байгаа “MN005410004107, MN00541000519” дугаараар 2 удаа бүртгэгдсэн Ж.гийн баруун гарын дунд хурууны өндөгний хээний дардастай тохирч байна /Зураг №20-21-г үзнэ үү/.
3. Мөн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлж авсан гарын мөрүүдтэй тохирохгүй байна гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 100-108-р тал/
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ******* сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Г.Ган-Эрдэнийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 14 дугаартай дүгнэлт: ...
1. Шинжилгээнд хүргүүлсэн хүний араг яс шинжилгээнд тэнцэнэ. Гавлын дух ясны өмнөд хананы бороолсон цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь нас барсан шалтгаан болсон байх боломжгүй.
2. Амь хохирогчийн гавлын дух ясны өмнөд хананы бороолсон цөмөрсөн хугарал нь талийгаачийг амьд байхад үүссэн байх боломжтой хуучин гэмтэл болно.
3. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал гадаргуутай мохоо зүйлийн нэг удаагийн цохих механизмаар үүсгэгдэнэ.
4. Амь хохирогчийн нас барсан хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.
5. Хэрэгт дурдагдсан хугацаанд нас барсан байх боломжтойг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох боломжтой.
6. Амь хохирогчийн толгойн тус газарт мохоо зүйлийн үйлчлэлээр цохих үед гавлын ясанд гэмтэл учрахгүйгээр тархины цус харвалт үүсэж нас барах боломжтой.
7. Амь хохирогч нь нас барах үедээ ямар байрлалтай байсныг тогтоох боломжгүй.
8. Амь хохирогч нь 190-195 см өндөр байх боломжтой гэсэн дүгнэлт /ХХ-ийн 114-115-р тал/
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Сэтгэцийн тасгийн “Шүүх сэтгэц, эмгэг судлалын эмнэлгийн магадалгаа №36/23 дугаартай дүгнэлт: ...
1. 2. 3. 4. Зундуй овогтой ******* нь одоогоор сэтгэцийн хувьд Эрүүл болно.
5. Зундуй овогтой ******* нь одоогоор сэтгэцийн хувьд Эрүүл учир болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч, үнэн зөв мэдүүлэх чадвартай байна.
6. Зундуй овогтой ******* нь одоогоор сэтгэцийн хувьд Эрүүл учир хэрэг хариуцах чадвартай байна гэсэн дүгнэлт /ХХ-ийн 111-р тал/ зэрэг нотлох баримтуудыг оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Нэг: Шүүгдэгч З.*******ыг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч З.******* нь 2020 оны 08 дугаар сард Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг *******ийн №******* тоотод орших өөрийн гэртээ 60 настай эрэгтэй иргэн Ж. нь шөнө 03 цагийн үед согтуу ирж шүүгдэгчийг орноос нь босгон орон дээр хэвтэж хэл үгээр доромжилсонд дургүйцэн /хувийн таарамжгүй харилцааны / түүний толгойн тус газарт алхаар 2 удаа цохиж алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 70-р тал/, Зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд гэрчээр *******ын өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 19-р тал/, Зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд гэрчээр Л.гийн мэдүүлэг /ХХ-ийн 22-р тал/, Гэрч Н.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 84-86-р тал/, Гэрч Ж.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 93-р тал/, Гэрч З.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 95-р тал/, З.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 140-141-р тал/, Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны ******* сумын Шүүх шинжилгээний хэсгийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Х.Эрдэнэ-Очир, шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Мөнх-Эрдэнэ нарын хамтарсан 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №36 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 100-108-р тал/, Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ******* сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Г.Ган-Эрдэнийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 14 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 114-115-р тал/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Сэтгэцийн тасгийн “Шүүх сэтгэц, эмгэг судлалын эмнэлгийн магадалгаа №36/23 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 111-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон болно.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох З.*******ыг яллагдагчаар мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг зөрчсөн, хязгаарласан зөрчилгүй, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай,хуулийн шаардлага хангасан, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч З.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үндэслэлтэй, хэргийн зүйчлэл тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч З.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******аас: ... Манай гэр бүлийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 70-р тал/ энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол, төлбөр байхгүй гэж үзэв.
Шүүгдэгч З.*******т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч З.******* нь 2020 оны 08 дугаар сард Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг *******ийн №******* тоотод байх өөрийн гэртээ иргэн Ж.той тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний толгойн тус газарт алхаар цохиж алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд шүүгдэгч З.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.*******ыг 08 жилийн хугацаагаар хорих ялаар оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч З.*******ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.
Мөн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс: ... Шүүгдэгч З.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэсэн санал гаргасан болно. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хуульд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлтийг гаргасан байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт З.*******ын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 29-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 2 сар 09 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгчийн эдлэх ялыг 2023 оны 06 дугаар сарын 29-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, төлөх төлбөргүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 33 см урт, урд хэсэг 12.3 см, өргөн нь 3 см, төмөр иштэй төмөр алх, амь хохирогч Ж.гийн баруун гарын 4 ширхэг хурууны өндөгний арьс, зүүн гарын хуруу, өндөг, алганы арьс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгахыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.*******т 08 /найм/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.*******т оногдуулсан 08 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт З.*******ын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 29-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 02 сар 09 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 33 см урт, урд хэсэг 12.3 см, өргөн нь 3 см, төмөр иштэй төмөр алх, амь хохирогч Ж.гийн баруун гарын 4 ширхэг хурууны өндөгний арьс, зүүн гарын хуруу, өндөг, алганы арьс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй,төлөх хохирол, төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол З.*******т өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, З.*******ын эдлэх ялыг 2023 оны 06 дугаар сарын 29-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол З.*******т өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ж.ЭРДЭНЭБАТ
Б.ЭРДЭ