Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/162

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж, 

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,  

Улсын яллагч Э.Гантулга,  

Шүүгдэгч *******, *******, тэдний өмгөөлөгч *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар *******, *******, ******* нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******  тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,  хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын ,

Монгол улсын иргэн,  улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай, овогт ийн ,

Монгол улсын иргэн,  тоот регистрийн дугаартай, овогт ийн ,

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******, ******* нартай бүлэглэн ялтай байхдаа 2016 оны 05 сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг “Жинчин худалдааны төв” -ийн өмнө болон Баянхонгор сумын 6 дугаар багийн нутаг “Гүнж” дэлгүүрийн ойролцоо хохирогч ыг “таксины мөнгө дутуу өгөх гэлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин эрх чөлөөнд нь халдан зодож бие мах бодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******, ******* нартай бүлэглэн 2016 оны 05 сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг “Жинчин худалдааны төв” -ийн өмнө болон Баянхонгор сумын 6 дугаар багийн нутаг “Гүнж” дэлгүүрийн ойролцоо хохирогч ыг “таксины мөнгө дутуу өгөх гэлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин эрх чөлөөнд нь халдан зодож бие мах бодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

Шүүгдэгч ******* нь 2016 оны 05 сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн 22-31 БНХ улсын дугаартай автомашинаар таксинд явах үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг “Жинчин худалдааны төв” -ийн өмнө болон Баянхонгор сумын 6 дугаар багийн нутаг “Гүнж” дэлгүүрийн ойролцоо шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн хохирогч ыг “таксины мөнгө дутуу өгөх гэлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин эрх чөлөөнд нь халдан зодож бие мах бодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан үйлдэлд очих газарт нь хүргэж өгөх болон хохирогч зугтаахад араас нь хөөн барьж авч, зугтаах үйлдлийг нь таслан зогсоож, танхайрах гэмт хэргийг үргэлжлүүлэх нөхцлийг бүрдүүлсэн зэргээр *******, ******* нартай хамтран оролцож бүлэглэн танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.             

                                  /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон  болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн шинжлэн судлав: Үүнд

Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2016 оны 05 сарын 19-ний шөнө 00 цагаас хойш 1 дүгээр сургуулийн баруун талын төв зам дээрээс такси бариад Хөх толгойд ээжийндээ очихоор явсан юм. Тэгтэл төв зам дээр ирээд гар өргөтөл цагаан өнгийн Приүс маркийн машин зогссон, би арын хаалгаар орж суутал машин дотор 4 хүн байсан бөгөөд арын суудалд нэг эрэгтэй хүн, нэг эмэгтэй хүн суусан жолоочийн баруун талын суудалд нэг эрэгтэй хүн суучихсан байсан. Тэгээд машин хөдлөөд зам өгсөөд явсан гэтэл миний хажууд сууж байсан залуу 2000 төгрөгөөр хүргэж өгнө гэсэн тэгэхээр нь би 1000 төгрөгөөр хүргээд өгчих гэж гуйсан чинь жолоочийн хажуу талд сууж байсан залуу “бид нар чиний дүү нар биш чи 1000 төгрөгийн таксиндаа суухгүй юу” гэж хэлэхээр нь за тэгвэл ах нь буучихъя гэсэн. Тэгээд Жинчин дэлгүүрийн харалдаа машин зогсоод буух гэтэл 1000 төгрөгийн таксиндаа суугаарай гэж хэлээд миний хажууд сууж байсан залуу гараараа миний нүүрлүү 1 удаа цохьсон. Тэгээд бид хоёр барилцаад авсан чинь жолоочийн хажуу талд сууж байсан залуу машинаас буугаад хойд талын хаалгаар орж ирээд намайг бариад авсан бөгөөд тэр 2 хоёр талаас чирээд машинаас гаргаад тэр хоёр нүүрлүү цохьж зодсон. Би замын хашлага дээр суугаад ахын дүү нараа та нар одоо болно ахыгаа орхичих гэж хэлсэн тэгтэл тэр хоёр “чи яасан овоо юм наадахыг чинь ийш нь гаргаад алчихъя гэж нэг нь хэлсэн тэгээд тэр хоёр намайг барьж аваад машинруугаа чирсэн. Би хайснаас зуурсан байсан тул дийлээгүй. Тэгтэл тэр 3 залуу нийлж чирээд машинд суулгаад 2 залуу нь миний хоёр талд суусан. Тэр үед эмэгтэй нь жолоочийн хажуу талд суусан байсан. Тэгээд машин хөдлөөд Баянхонгор зочид буудлын араар баруун тийш эргээд Хонгор хотхоны хажуугаар доошоо уруудаад явсан. Энэ үед би бууя гэж гуйсан чинь тийм зүйл байхгүй гээд хоёр талаас тэр хоёр толгой хамарлуу цохиод хамраас цус гарсан, хувцас хунар нил цус болсон юм. Тэгээд модны үйлдвэрийн цаад талын гэр хорооллын үзүүрлүү гараад хээр очиж зогсон тэнд буулгаад намайг тэр хоёр залуу зодсон. Энэ үед би босоод зугтаасан чинь араас жолооч залуу нэг өндөр залуутайгаа гүйцэж барьж аваад өндөр залуу нь намайг гараараа толгойруу 2-3 удаад цохиж зодсон. Тэгтэл тэнд үлдсэн байсан залуу эмэгтэйгийн хамт машинаа унаад хүрээд ирсэн. Тэгэхэд жолооч яагаад машин унаад байгаа юм гэж түүнийг загнаж байсан. Тэр хооронд би дахин босоод зугтаагаад танихгүй айлын хашаа даваад орсон. Ямар нэгэн айлд ороогүй, тэд нарыг хартал намайг хайгаад яваад байсан би тэгээд цагдаагийн газарлуу утсаар яриад мэдээлэл өгсөн. Тэгээд би эмнэлэгрүү шууд явж гэмтлийн эмч Эрчулуун эмчид үзүүлж бичиг аваад гэртээ харьсан. Гэрт эхнэр хүүхдүүд байсан. Жолооч эрүүл байсан нөгөө хоёр залуу архи уусан байдалтай согтуу байсан. Би архи уусан байсан нь үнэн, дунд зэрэг согтолттой биеэ аваад явах чадвартай байсан.. Би жолоочийг цохиж зодсон зүйл байхгүй харин цонхоор нь юм хэлсэн.

Би машинд суухдаа хөх толгойд хүргүүлнэ гэж суусан. Модны үйлдвэр хүргүүлнэ гэж суугаагүй. Жолооч нь намайг цохиж зодоогүй боловч тухайн үед ганцаараа эрүүл, машинаа жолоодож явсан. нь биднийг цагдаа дээр хүргэж өгөх юм уу эсхүл намайг бууя гэж хэлэхэд “Хонгор” хотхоны тэнд буулгах ёстой байсан хэдий ч тэгэлгүй цааш өөрөө машинаа барьж авч яваад намайг зодсон гэх газарт хүргэж аваачсан. нь эхлээд Жинчингийн хажууд *******, ******* нар намайг зодох үед боль боль гэж хэлж байсан байх. Харин өөрөө салгах гээд нөгөө хоёрыгоо дийлэхгүй байсан үйлдэл гаргаагүй. ыг цагдаа явъя гэж хэлэхийг би сонсоогүй. Тухайн үед өмсөж явсан хувцсаа хаячихсан. Эдгээр хувцсын нэхэмжлэхгүй, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-34-38, 172-174, 232-233/

Гэрч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“ Би тухайн уед жижүур эмчээр ажиллаж байхад 2016 оны 05 сарын 19-ний шөнө 02 цаг 40 минутанд энэ гэх энэ хүн манай тасагт ирээд хүнд зодуулчихлаа гэсэн үзэхэд баруун нүд хамар хавдсан уруул мөн хавдсан дотор талдаа бага зэрэг язарсан, хамар дээрээ зулгарсан шалбархайтай байсан, тархинд хүнд гэмтэл байхгүй, тархины доргилттой байсан бөгөөд бага зэргийн согтолттой байсан уушги амьсгал зүрх судасны талаас өөрчлөлтгүй, дөрвөн мөчинд саа саажилгүй байсан. Үзсэн талаараа тодорхойлолт бичиж өгөөд дахин үзүүлээрэй гэсэн чинь ирээгүй, тухайн үед эмчилгээ хийгээгүй эм авч уугаарай гэж зөвлөгөө өгсөн. ” гэх мэдүүлэг /хх-39-40, 234-235-р хуудас/

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2016 оны 05 сарын 19-ний өдөр ахмадын ордонд бүжгэнд орчихоод явж байхад Онцгой байдлын тэндээс саарал өнгийн такси ирэхээр нь ороод суутал урд талд 2 эрэгтэй, хойд талын суудалд 1 эрэгтэй хүн байсан. Би тэр хүмүүсийг огт танихгүй. Тэгээд явж байгаад 1 дүгээр сургуулийн хажуу талын зам дээр нэг хүн гар өргөхөд машин зогсоод шөнө болсон тул 2000 төгрөгөөр хүргэнэ гэхэд нөгөө хүн нь 500 төгрөгөөр хүргээд өгчих гээд машинд суугаад явж байхад Жинжин дэлгүүрийн тэнд арын суудал дээр сууж явсан залуу нь сүүлд машинд суусан залуугийн толгой руу нь гараараа цохисон. Тэгээд машинд байсан хүмүүс буугаад хоорондоо зодоо хийгээд байсан би хэн нь хэнийгээ цохиж байгааг хараагүй. Би машинаас буугаад урд талын суудалд нь суусан. Тэр хүмүүс цагдаа орох уу, яах уу гэж байгаад аймгийн төв клонк Гүнж дэлгүүрийн тэнд нарийн гудмаар гараад цагаан худгийн хажууд зогсоод зодолдоод байсан. Гадаа харанхуй байсан машин байсан хүмүүс бүгдээрээ гараад зодолдоод байсан. Тэгээд би машинаас буугаад гэртээ алхаж очсон.." гэх мэдүүлэг /хх-ийн 175-177-р хуудас/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 сарын 20-ны өдрийн 259 дугаартай: “ын биед тархины доргилт, баруун, зүүн нүдэнд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, урууланд шарх гэмтлүүд үүссэн байна. Үүссэн гэмтэл нь тухайн хүч үйлчлэх үед үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Үүссэн гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-51-52-р хуудас/

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2016 оны 05 сарын 19-ний орой 22 цагийн үед *******, ******* нар миний утас руу залгаад хаана байна гэхээр нь таксинд явж байна гэхэд хамт явъя гэхээр нь ахмадын ордны ар талын замаас тэр 2-ыг очиж аваад таксинд явж байгаад Онцгой байдлын газрын тэндээс ******* таньдаг гээд нэг эмэггэйг машинд суулгаад арын суудалд *******, нөгөө эмэгтэй 2 суугаад явж байтал Гоёл дэлгүүрийн орчмоос нэг залуу гар өргөхөөр нь зогсож тэр ахын суулгаад явсан. Тэр суусан ах 1000 төгрөгөөр 10 мянгат хүргээд өг гэж хэлэхээр нь би тэг тэг гэж хэлсэн, тэгтэл нь 12 цаг өнгөрсөн байна 12 цагаас хойш хүргүүлэхэд 2000 төгрөг байдаг юм гэхэд тэр ах 500 төгрөгөөр хүргээд өгчих гээд ширүүн дуугарсан би чимээгүй явж байхад тэр 2 машин дотор маргалдаад хоорондоо зодоо хийхээр би Жинчин дэлгүүрийн харалдаа машинаа зогсоосон. Тэгээд тэр ах буугаад ийг өшиглөсөн чинь хөл нь хүрээгүй. Тэгээд намайг машинаа хөдөлгөөд явахад тэр ах жолооч талын хаалгаар намайг заамдаж аваад машинаа зогсоо гэхэд нь зогсоход гараараа миний толгойруу хоёр удаа цохисон. Тэгэхэд машинаас ******* буугаад , 2 тэр ахтай зодолдоод байхаар нь би машинаас бууж салгаад цагдаа явъя гэхэд тэр 3 машинд суусан. Би Уламбаярт нэг ч удаа гар хүрээгүй, харин тэд нарыг салгаж болиулах гэж оролдож байсан. Тэд нар зодоо хийгээд байхаар нь би цагдаа дээр очъё гээд Уламбаяр тэд нарыг машиндаа суулгаад цагдаагийн газар луу театерын урдуур эргэх гэхэд араас тэр 3 модны үйлдвэр очъё гэхээр нь зах руу явдаг замаар явж байхад 3-р сургуулийн хажууд цагдаагийн машин байхаар нь очих уу гэхэд шууд яв гэхээр нь Гүнж дэлгүүрийн орчим байдаг нарийн гудамжны тэнд очиж зогссон. модны үйлдвэр хүргээд өг гэж хэлсэн. Бид нар Уламбаярыг алчихъя гээд явсан зүйл байхгүй. Бид нар явж байгаад Гүнж дэлгүүрийн цаад талын нарийн гудамж гараад зогссон. Тэгээд машинаас буугаад Уламбаяр 2 зодоо хийж байгаад Уламбаяр нь цаашаа гүйхээр нь би очоод та буруу яваад байна гэж хэлсэн... Тээврийн товчоо очиж зогссон асуудал байхгүй. , нар зарим зүйлийг худлаа яриад байна. Уламбаяр яваад өгсөн тэгээд бид нар машинтай хөдлөөд эрчим хүчний хойд зам дээр явж байтал цагдаад баригдсан юм. Модны үйлдвэрийн гэр хорооллын цаад талд хээр очсон зүйл байхгүй. Би болсон явдлыг үнэн зөвөөр ярьж байна. Машинд хамт явсан эмэгтэйг би огт танихгүй..” гэх мэдүүлэг. /хх-82-85, 88, 179-181, 237-238-р хуудас/

Түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн :

Би 2016 оны 5 дугаар сарын 19-ний орой таксинд явж байсан юм. *******, ******* хоёр надруу утсаар яриад хүрээд ир хамт явъя гэсэн. Би *******, У.Лхагва-Очир хоёрыг машиндаа суулгаж, төв зам дахь Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ийн урдуур уруудаад явж байхад ******* манай эмэгтэй найз явж байна суулгачихъя гэсэн. Машинаа зогсоогоод суулгах гэхэд цагдаагийн машин ирж бичиг баримт шалгасан. Бичиг баримтаа шалгуулчихаад *******ийн эмэгтэй найзыг суулгаад бид нар хөдөлсөн. Гоёл дэлгүүрийн хажуугаас нэг хүн гараа өргөөд байхаар нь очиход арван мянгат хүргүүлэх гэсэн юм 1000 төгрөгөөр хүргээд өгөөч гэхээр нь тэгээ, тэг ахаа гээд суулгасан. Суулгаад явж байтал ******* 24 цагаас хойш 2000 төгрөгөөр хүргэнэ гээд маргалдаад, бие биенийгээ цохиод зодолдоод байхаар нь би зогссон.  Зогсоход гуай *******ийн толгой руу нь 2-3 удаа цохиж байгаа харагдсан. гуай машинаас буугаад *******ийг өшиглөсөн чинь  хөл нь хүрээгүй. Би машинаа урагш нь хөдөлгөхөд машинаа зогсоо гээд цонхоор намайг заамдаж аваад толгойруу 2-3 удаа цохисон. Би буух гэтэл хаалга дарчихаад буулгахгүй байсан. ******* машины урд талын суудлаас буусан, араас У.Лхагва-Очир бууж гуайтай зодоон хийсэн. Би буугаад больцгоо та нар ингэж болохгүй цагдаа дээр очъё гээд цагдаа руу явсан. Тэгье тэгье гээд *******ийн найз хүүхэн нь өмнө сууж, *******, У.Лхагва-Очир,  3 ард суусан. Баянхонгор зочид буудлын хажуугаар дохио өгөөд эргэх гэхэд цагдаа руу очоод яах юм чигээрээ явчих гэсэн. Тэгэхээр нь Хонгор хотхоны хажуугаар гараад Диназовартай паркаар эргээд Эрдэнэмандал ахлах сургуулийн урд талын засмал замаар уруудаад явж байхад замын цагдаа машин шалгаад зогсож байсан. Би цагдаа байна зогсох уу гэхэд араас нэг нь яах юм Модны үйлдвэр рүү яв гэсэн. Явж байгаад 9 дүгээр багийн Гүнж дэлгүүрийн тэнд зогс гэсэн. Зогстол , ******* хоёр буугаад зодоон хийж эхэлсэн. Тэгж байгаад гуай хөдөө эзгүй газар чиглээд гүйчихээр нь та буруу газар руу явчихлаа ахаа гээд барьж авсан чинь *******той дахиад зодоон хийсэн би дахиж салгахад гуай босоод төв рүү гүйсэн. Хаашаа явчихсан бэ гэхэд ******* гудам уруудаад гүйчихлээ гэсэн. Бид нар машиндаа суугаад явж байтал хөдөлгөөнт эргүүлийн цагдаа ирж, хүмүүсээ буулгалгүй цагдаа дээр яваад оч гэсэн. Цагдаа дээр очиход намайг драйгераар үлээлгэчихээд, бичиг баримтаа аваад яв, хамт яваа хоёр хүн чинь согтуу байна эрүүлжүүлнэ гэж хэлсэн. Тийм л зүйл болсон гэх мэдүүлэг,

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2016 оны 05 сарын 19- ний өдөр *******, ******* бид 3 таксинд явж байгаад Холбоо урд талаас миний таньдаг охин Алтанцэцэгийг машин суулгаад төв замаар уруудаж яваад захын наад талын тойргоор эргээд төв замаар өгсөж явахад Гоёл дэлгүүрийн орчмоос нь гар өргөж суусан юм. Машины урд талын суудал дээр жолоочийн хажууд суучихсан явж байсан, жолоо барьж явсан. Уламбаяр машинд суугаад явж байгаад 500 төгрөгөөр хүргээд өг гэхэд нь нь 00 цаг өнгөрсөн байна 2000 төгрөгөөр хүргэж өгдөг юм гэхэд Уламбаяр нь 500 төгрөгөөр хүргээд өг гээд ийг цохиод авсан... Машинаас буугаад Уламбаяр 2-ыг барилцаж авсан байхад би очоод Уламбаярын нүүр хэсэгт нь гараараа цохисон. Тэр үед нь больцгоо гэхэд нь бид нар машинд суугаад Модны үйлдвэрийн цаад талын гэр хорооллын гудамжны үзүүрт очиж зогсоход тэнд Уламбаяр, 2 буугаад нь Уламбаярыг хэд хэдэн удаа цохиод авахад Уламбаяр зугтаагаад явсан. Жолооч Очирм сум Уламбаярын араас гүйгээд бариад авахад араас нь очсон. Би араас нь ын машиныг нь унаад очсон. Тэр үед Алтанцэцэг машин дотор сууж байсан...

Тухайн өдөр нь архи уугаагүй. бид 2 архи уусан байсан боловч болж байгаа үйл явдлыг мэдэхээр ухаантай байсан. Жинчин дэлгүүрийн гадаа би Уламбаярыг той хамт 2 удаа өшиглөсөн бөгөөд Уламбаяр нь машинд өөрөө суусан. нь цагдаа орох уу гэхэд нь Модны үйлдвэр лүү явчих гэж би хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-91-98, 183-184-р хуудас/

Түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

2016 оны 5 дугаар сарын 19-ний орой ******* бид хоёр 2, 3 пиво уучихаад орой 20 цагийн үед ******* руу ярьсан. Төвд таксинд явж байна гэхээр нь хамт явъя гээд Ахмадын ордны ард талын дэлгүүр дээр дуудсан. Төв замаар явж байхад миний таньдаг Алтанцэцэг гэдэг бүсгүй явж байсан, суулгаад Эрчим хүчний ойролцоох гэрт нь хүргэж өгөх гээд явж байсан чинь Гоёл дэлгүүрийн хажууд нэг хүн гараа өргөөд зогсож байсан. Бид хэд очиж машиндаа суулгаад хөдлөхөд *******той 500 төгрөгөөр хүргээд өгчих гээд том том дугараад маргалдаад байсан. Эргээд харахад ******* доошоо тонгойчихсон цохиод байсан. Машин зогсоход хоёулаа буугаад зодолдсон. Тэгээд *******ыг машинаа зогсоо гээд цонхоор нь гараа оруулж ирээд хоёр удаа цохиод авахаар нь би буугаад ыг 2 цохисон нь үнэн. Тухайн үед ******* цагдаа оръё гэж явж байгаад болиод Хонгор хотхоны хажууд бууя гэж байсан. Модны үйлдвэрт миний багын найз Ерөөлтийнх байдаг юм, хот явах гэж байгаа гэхээр нь ерөөсөө тэднийд очъё ингээд яваад байвал зодоон цохион болж цагдаад хүргэгдэх юм байна гэж бодсон. Ерөөлтийнх рүү явж байхад Гүнж дэлгүүрийн ойролцоо , ******* хоёр зогсчих гээд тэнд зогсоод зодолдсон. нэг газар руу гүйсэн чинь ******* буруу явчихлаа гээд араас нь гүйж барьж авсан. Тэгээд бид нар тэндээс хөдөлсөн. Явж байхад цагдаагийн машин зогсоосон. Түр саатуулах байранд *******, бид хоёрыг байлгаж байгаад шууд байцаасан гэх мэдүүлэг,

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2016 оны 05 сарын 19-ний орой 20 цаг өнгөрч байхад надруу залгаад бид гурав таксинд явъя гээд аймгийн төвөөр таксинд явсан. Тэгтэл Холбооны урд талаас таньдаг гээд нэг танихгүй эмэгтэйг авсан. Машиныг жолоодож явсан. Би арын суудалд тэр хүүхэнтэй суусан байсан. Тэгээд төв зам өгсөөд ХААН банкны харалдаа зам дээр хар куртиктэй өндөр хүн гар өргөхөөр нь түүнийг авсан. Тэр ах согтуу байсан ба орж ирээд 1000 төгрөгөөр Хөх толгой хүргээд өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би 00 цаг өнгөрсөн байна ахаа 2000 төгрөгөөр хүргэдэг юм гэж хэлсэн. 1000 төгрөг барьчхаад 500 төгрөгөөр хүргээд өгчих гээд байхаар нь өөр таксинд суучих гэж хэлээд тэр ахтай би маргасан. Би тэр ахыг буучих гээд мөрөн дээрээс нь нэг удаа татсан чинь тэр ах намайг заамдаад бариад авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд гараараа нүүрлүү нь 2 удаа цохисон тэгтэл тэр ах машинаас буусан энэ үед машин хөдлөх гэтэл жолоочийн цонх онгорхой байсан чинь цонхоор жолоочийг гараараа 2 удаа цохисон юм. Тэгэхээр нь би машинаас буугаад тэр ахыг барьж аваад нүүрлүү нь 2 удаа цохьсон тэгтэл машинаас бууж ирээд тэр ахыг барьж аваад 2-3 удаа гараараа цохьсон юм. Тэгтэл тэр ах Модны үйлдвэр хүргээд өгчих айлд очно гэж хэлээгүй. Тэгээд бид нар машиндаа суугаад Тээврийн товчоо өнгөрөөд зогссон. Тэнд тэр ах буугаад наашаа гүйсэн араас нь жолооч бид хоёр гүйгээд түүнийг барьж аваад би 2 удаа цохисон, жолооч цохиогүй араас ирээд түүнийг барьж авч хоёр удаа цохьсон. Тэгээд жолооч салгасан чинь тэр ах зугтаагаад явсан. Энэ үед тэр эмэгтэй машинд байсан. бид 2 тэр ахыг зодсон нь үнэн. Хамар амнаас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-100-107, 186-р хуудас/

-хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 20-22/

-эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол. /хх-ийн 23/

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 24-32/

-Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тодорхойлолт /хх-ийн 70-71/

-шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа /хх-ийн 117-118/

-Баацагаан сумын 2-р багийн Засаг даргын *******ын тодорхойлолт /хх-ийн 119/

-шүүгдэгч *******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 120-121/

-шүүгдэгч *******ын жолоочийн үнэмлэх, 2231 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн  121-122/

- Баянхонгор сумын 7-р багийн Засаг даргын *******ийн тодорхойлолт /хх-ийн 127/

-шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 128/

- шүүгдэгч *******ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 129-130/

- Баянхонгор сумын 9-р багийн Засаг даргын *******ийн тодорхойлолт /хх-ийн 139/

-шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 140/

-шүүгдэгч *******ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 141-142/

-хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зураг /хх-ийн 169-171/

-хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 228-231/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч *******ийн эмчлүүлэгчийн картны хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.      

Шүүгдэгч нар нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй тул гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй болно.       

Шүүгдэгч нар нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, байх бөгөөд тус прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч ******* нь эрүүл үедээ, шүүгдэгч *******, ******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 05 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багийн нутаг дэвсгэр Жинчин худалдааны төвийн урд талд,  бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бүлэглэн хохирогч ын биемахбодид тархины доргилт, баруун, зүүн нүдэнд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, урууланд шарх болох хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хувийн сэдэлтээр буюу хувийн таарамжгүй харьцаанаас үүсэх ба гэмт хэрэг гарах үед хохирогч, шүүгдэгч нар нь бие биеэ таньдаггүй, тухайн үед тэдгээрийн хоорондын ямар нэгэн харилцаа холбоо байгаагүй, шүүгдэгч нар нь шалтаг шалтгаангүйгээр хохирогчийг зодож гэмтэл учруулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан, хохирогч, шүүгдэгч нарын хооронд үүссэн хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул тэдгээрийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудасаар тогтоогдож байна.

Харин шүүгдэгч ******* нь өмнө ял шийтгүүлж байсан хэдий боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөлд хамрагдсан байх учир түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжтой.

Шүүгдэгч ******* нь урьд нь Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2-т “Дор дурдсан этгээд дараахь тохиолдолд ялгүй болно:”, 78 дугаар зүйлийн 78.2.2-т “хөнгөн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд ялаа эдэлж дууссанаас хойш нэг жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй” гэж заасан ба шүүгдэгч ******* нь 2016 оны 05 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө дахин гэмт хэрэг үйлдсэн, ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч *******, ******* нарыг анх удаагаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг тус тус ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч *******ийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 22 хоног, шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 15 хоногийг тус тус ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Шүүх шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан хорих ялыг тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч тус бүрийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, хохирол төлсөн байдал, ял хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын байдал, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан биечлэн эдлүүлэхгүй, тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч ын толгойн хоёр ширхэг рентген зургийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээв.

Уг хэрэгт шүүгдэгч *******ын эзэмшлийн 2231БНХ улсын дугаартай автомашин, шүүгдэгч *******ийн 5 ханатай гэр, шүүгдэгч *******ийн 4 ханатай гэр зэргийг бүтүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгов.   

Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон                         

                                                                                                           ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын , овогт ийн , овогт ийн нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг гурван жил нэг хоногийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг хоёр жил нэг хоногийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг гурван жил нэг хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хоёр жил нэг хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан гурван жил нэг хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.        

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон хорин хоёр хоногийг, шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон арван тав хоногийг ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан гурван жил нэг хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан *******, ******* нарт хяналт тавихыг Баянхонгор аймгийн цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг ялтан *******, ******* нарт сануулсугай.

7. Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч ын толгойн хоёр ширхэг рентген зургийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.

9.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч *******ын эзэмшлийн 2231БНХ улсын дугаартай автомашин, шүүгдэгч *******ийн 5 ханатай гэр, шүүгдэгч *******ийн 4 ханатай гэр зэргийг бүтүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******, ******* нарт батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч *******ид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус хэрэглэж, шүүгдэгч *******ийн эдлэх ялыг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тооцсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 300 дугаар зүйлийн 300.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг шүүх хуралдааны танхимаас сулалсугай.

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Н.БААСАНБАТ