Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 00655

 

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 153/ШШ2020/00655

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг, Голомт банкны Ховд салбарын хүсэлттэй Уламбаярын Хулан /ПЮ89012204/-г эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Золзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Голомт банкны Ховд салбарын захирал Б.Энхтөр нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Уламбаяр овогтой Хулан /ПЮ89012204/ нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Голомт банктай ЗГ560754776 дугаарт кредит картын зээлийн гэрээ байгуулж 1,200,000 төгрөгийг жилийн 42 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээл авсан болно. Зээлдэгч нь ЗГ560754776 дугаарт зээлийн гэрээний хугацаа дууссан боловч эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд одоогоор түүний оршин суугаа хаяг тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.

Шүүх хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Голомт банкны Ховд салбар нь хариуцагч Галуут овогт Уламбаярын Хулан /ПЮ89012204/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд  гаргажээ.

Хариуцагч Галуут овогт Уламбаярын Хулан /ПЮ89012204/ нь Ховд аймгийн Жаргалант сум, Алагтолгой баг, 12-14 тоотод оршин суудаг гэх боловч энэ хаягаа байнга өөрчлөн, тогтоосон хаяганд оршин суудаггүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй хаягаа өөрчлөн олдохгүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, хариуцагч Галуут овогт Уламбаярын Хулан /ПЮ89012204/-г эрэн сурвалжлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Галуут овогт Уламбаярын Хулан /ПЮ89012204/-г эрэн сурвалжлах ажиллагааг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна.

Иймд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хариуцагч Галуут овогт Уламбаярын Х /../-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагч Галуут овогт Уламбаярын Х /../-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Шийдвэрийн нэг хувийг Ховд аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Алтанзаяад даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ