| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2023/0074/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/75 |
| Огноо | 2023-07-18 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Энхбаяр |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/75
*******0*******3 07 18 *******0*******3/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Б.Энхбаяр
Хохирогч Ч.
Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
******* аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын зөвлөх Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.*******т холбогдох *******33*******00000008******* дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, оны 03 дугаар сарын *******8-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр ******* хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын *******-р баг ******* №*******а тоотод оршин суух хаягтай, урьд ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн *******016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №83 дугаар Шийтгэх тогтоолоор *******00******* оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 960,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*******/ ******* овогт ******* *******.
Холбогдсон хэргийн талаар:
Г.******* нь *******0*******3 оны 05 дугаар сарын *******8-ны өдөр ******* аймгийн ******* сумын 3-р багт үйл ажиллагаа явуулдаг “MN” гэх баарны угаалгын өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ч.ын бие эрх чөлөөнд халдаж буюу нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа, нуруу хэсэгт нь ******* удаа тус тус өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* мэдүүлэхдээ: ... Өөрийн гэм буруугаа ойлгож байна. Миний буруу. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.
Хохирогч Ч. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... *******0*******3 оны 05 дугаар сарын *******8-ны өдрийн 01 цагийн орчим найз Батбаатар, нарын хамтаар “MN” баарны 1 давхарт орж бүжиглэсэн. Тэгээд зогсож байтал миний ард зогсож байсан хүн миний нүдний шилийг авчхаад өгөхгүй байсан. Би хамт явж байсан залуу авчихлаа гэж бодоод эргээд хартал өөр залуу авсан байсан. Би очоод нүдний шилээ авъя гэсэн чинь өгөхгүй байсан. Тэгээд дахиж очоод ахынхаа шилийг өгчихөө гэтэл намайг тухайн баарны нойлын өрөө рүү дагуулж ороод зүүн талын шанаа руу баруун гараараа нэг удаа цохисон. Миний нуруу хэсэг рүү ******* удаа өшиглөсөн. Би ахын дүү болъё тэгэх үү би үхэх нь байна гэтэл намайг гар зайл гэж хэлсэн. Гэм буруутай этгээдээс 4 сая төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг
Эрүүгийн *******33*******00000008******* тоот хавтаст хэргээс:
Хохирогч Ч. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... *******0*******3 оны 05 дугаар сарын *******8-ны өдрийн 01 цагийн орчим найз Батбаатар, нарын хамтаар “MN” баарны 1 давхарт орж бүжиглэсэн. Тэгээд зогсож байтал миний ард зогсож байсан хүн миний нүдний шилийг авчхаад өгөхгүй байсан. Би хамт явж байсан залуу авчихлаа гэж бодоод эргээд хартал өөр залуу авсан байсан. Би очоод нүдний шилээ авъя гэсэн чинь өгөхгүй байсан. Тэгээд дахиж очоод ахынхаа шилийг өгчихөө гэтэл намайг тухайн баарны нойлын өрөө рүү дагуулж ороод зүүн талын шанаа руу баруун гараараа нэг удаа цохисон. Миний нуруу хэсэг рүү ******* удаа өшиглөсөн. Би ахын дүү болъё тэгэх үү би үхэх нь байна гэтэл намайг гар зайл гэж хэлсэн. Би тэндээс гараад өвчин намдаах тариа хийлгэж аваад цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-р хуудас/. ... Би гомдолтой байна. Учир нь би холбогдогч этгээд нь миний шанаа руу цохиод шүд хөдөлгөчихсөн. Тухайн хөдөлсөн шүдээр юм идэж болохгүй болохоор нь би дараа нь эмнэлэг дээр авхуулчихсан. Мөн удаан сууж чадахгүй, дээшээ харж хэвтэж чадахгүй, орой болгон өвчин намдаах тариа хийж байна. Иймээс маш их гомдолтой байна. Эмчилгээнд шаардагдах зардал, цаашид хэзээ эдгэж хөдөлмөр эрхэлж цалин хөлс олж эхлэхээ мэдэхгүй байна. Би уг нь Зүүнхараад ажил хийх гэж ирсэн. Гэтэл ******* гэгчид зодуулсны улмаас хөдөлмөр эрхэлж чадахгүй байна. Иймд гэм буруутай этгээдээс 4 сая төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-р хуудас/
Гэрч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... ******* аймгийн ******* сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “МН” гэх бааранд бүжиглэж байхад танихгүй залуу миний нүдний шилийг булааж авчхаад эргүүлээд авах гэтэл намайг нойлын өрөөнд оруулж байгаад нүүр рүү лүү цохиж унагаагаад нуруу руу өшиглөсөн миний нуруу өвдөж байна энэ хүнийг олж шалгуулмаар байна гэхээр нь гомдол мэдээллийг хүлээж авч хойшлуулшгүй ажиллагааг нь хийсэн. ... Ч.ын нүүрэн хэсэг рүү цохисон зүүн талын шүд хөдөлчихсөн байна, нуруу өвдөөд эмзэглэлтэй байна, эмнэлэгт очиж үзүүлэхэд өвчин намдаах тариа хийгээд явууллаа гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 11-р хуудас/,
Гэрч О. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би *******0*******3 оны 05 дугаар сарын *******7-ны өдрийн *******3 цагийн орчим Батбаатар, Ч. нарын хамт “Старс” гэх караокед дуулж байтал Ч. ах хэдүүлээ бааранд очиж бүжиглэе гэхээр нь бид гурав *******0*******3 оны 05 дугаар сарын *******8-ны шөнийн 01 цагийн орчим “МН” бааранд орж 0.5 литрийн хараа архи аваад Ч., Батбаатар нар бүжгийн талбайд нь бүжиглээд би хажуу талын жижиг өрөөнд нь сууж байгаад гадаа гарч тамхи татаад орж ирсэн чинь Ч. ах би хүнд зодуулчихлаа гэж хэлээд нуруугаа дараад өвдөөд байна гэхээр нь би цуг явах уу гэсэн чинь чи маргааш ажилтай юм чинь харьж амар ах нь эмчид үзүүлчхээд цагдаад мэдэгдээд явна гэхээр нь Батбаатар бид хоёр цуг байрлаж байгаа байр луугаа явж амарсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 1*******-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын ******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн *******0*******3 оны 06 дугаар сарын 0*******-ны өдрийн *******0 дугаартай дүгнэлт: ...
1. Ч.ын биед бүсэлхийн L*******-******* нугалмын их биед дарагдаж шахагдсан, их биеийн урд дээд хэсгээс ясны эд сэлтэрсэн, хугарал, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдсон.
*******. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.3-1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /ХХ-ийн *******3-*******4-р хуудас/,
Эрх бүхий албан тушаалтны *******0*******3 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: ...
*******0*******3 оны 05 дугаар сарын *******8-ны шөнийн 01 цаг 18 минутын орчим хохирогч Чойсүрэнгийн нь ******* аймгийн ******* сумын 3-р баг “MN” бааранд бүжиглэж байхад хар өнгийн богино цамц, /фудволк/ хар өнгийн малгайтай залуу /Г.*******/ ард нь бүжиглэж байгаад нүдний шилийг нь булаагаад авахад хохирогч Ч. нүдний шилийг нь булааж авсан залуугаас нүдний шилээ авах гэтэл өгөхгүй, хоорондоо ярилцаж байгаад хохирогч Ч.ыг холбогдогч Г.******* “MN” баарны нойлын өрөөнд авч ороод ******* минут орчмын дараа гарч ирсэн. *******0*******3 оны 05 дугаар сарын *******8-ны өдрийн 01 цаг 33 минутын орчим хохирогч Ч. нойлын өрөөнөөс нуруу нь бөхийсөн хүнд зодуулсан байдалтай гарч ирээд бааранд цуг орсон хүмүүсийн хамт гарч явав. Үзлэгийн явцад холбогдогч Г.******* нь Ч.ын биед халдаж зодсон зөрчил үйлдсэн тогтоогдсон бөгөөд үзлэгийг 13 цаг 34 минутад дуусгаж, гарын үсэг зуруулав гэх тэмдэглэл /ХХ-ийн 8-р хуудас/,
******* аймгийн ******* сумын нэгдсэн эмнэлгийн *******0*******3 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн компьютерт томографийн оношилгооны хуудас /ХХ-ийн *******5-р хуудас/,
******* аймгийн ******* сумын *******0*******3 оны 05 дугаар сарын *******8-ны өдрийн №*******467 дугаартай яаралтай тусламжийн хуудас /ХХ-ийн *******6-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /ХХ-ийн 47 дугаар хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 4*******-45 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.******* дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Нэг. Шүүгдэгч Г.*******ийн гэм буруутайд тооцох талаар:
Г.******* нь *******0*******3 оны 05 дугаар сарын *******8-ны өдөр ******* аймгийн ******* сумын 3-р багт үйл ажиллагаа явуулдаг “MN” гэх баарны угаалгын өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 59 настай иргэн Ч.ын бие эрх чөлөөнд халдаж буюу нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа, нуруу хэсэгт нь ******* удаа тус тус өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Ч.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 19-р хуудас/, Гэрч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 11-р хуудас/, Гэрч О.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 1*******-р хуудас/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын ******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн *******0*******3 оны 06 дугаар сарын 0*******-ны өдрийн *******0 дугаартай дүгнэлт /ХХ-ийн *******3-*******4-р хуудас/, Эрх бүхий албан тушаалтны *******0*******3 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 8-р хуудас/, ******* аймгийн ******* сумын нэгдсэн эмнэлгийн *******0*******3 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн компьютерт томографийн оношилгооны хуудас /ХХ-ийн *******5-р хуудас/, ******* аймгийн ******* сумын *******0*******3 оны 05 дугаар сарын *******8-ны өдрийн №*******467 дугаартай яаралтай тусламжийн хуудас /ХХ-ийн *******6-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Г.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр. Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч нь шүүгдэгчээс энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол 4,000,000 төгрөг нэхэмжилж байх ба үүнээс шүүгдэгч нь *******,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Харин үлдэх 118,374 төгрөгийн хохирлын баримт нь хэрэгт хамааралтай, нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Мөн хохирогч нь цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхтэй холбогдож гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Гурав. Шүүгдэгч Г.*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Г.******* нь *******0*******3 оны 05 дугаар сарын *******8-ны өдөр ******* аймгийн ******* сумын 3-р багт үйл ажиллагаа явуулдаг “MN” гэх баарны угаалгын өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ч.ын бие эрх чөлөөнд халдаж буюу нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа, нуруу хэсэгт нь ******* удаа тус тус өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Г.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж
Шүүхийн тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.1, **************.4 дүгээр зүйлийн **************.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.******* дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
*******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ийг 800 нэгж буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.******* нь торгох ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй зэргийг тус тус дурдсугай.
5. Хохирогч Ч. нь цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхтэй холбогдож гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАН