| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00577/И |
| Дугаар | 00536 |
| Огноо | 2020-08-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 00536
| 2020 оны 08 сарын 12 өдөр | Дугаар 153/ШШ2020/00536 | Жаргалант сум |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт байрлах, Жимобайл ХХК /.../-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Дарви сумын Булган багийн .. тоотод оршин суух, Олохун овогт Оюунцэцэгийн А... /.../-т холбогдох,
үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээ ярианы төлбөр 37,850 төгрөг, алданги 18,950 төгрөг, нийт 56,800 /тавин зургаан мянга найман зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 153/2020/00577/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Жимобайл ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Баярсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.А... нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр манай компанитай 2782055 тоот “Хувь хэрэглэгчид үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх” гэрээ байгуулан 93035503 дараа төлбөрт дугаарыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2019 оны 02, 03 дугаар сарын ярианы төлбөр 87,850 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул барьцаа 50,000 төгрөгийг хасч, үлдэх төлбөр 37,850 төгрөг, гэрээний 5.17-д заасны дагуу 181+ хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 18,950 төгрөг нийт 56,800 төгрөгийн төлбөрийг О.А...ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сундуйжав нь 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Жимобайл ХХК-ний нэхэмжлэлтэй иргэн Оюунцэцэг овогтой А...т холбогдох иргэний хэрэгт О.А... нь нэхэмжлэгчийн шаардлага болох 56,800 төгрөгөөс үндсэн төлбөр 37,850 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч тал алданги 18,950 төгрөг болон нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жимобайл ХХК нь О.А...т холбогдуулан үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээ ярианы төлбөр 37,850 төгрөг, алданги 18,950 төгрөг, нийт 56,800 /тавин зургаан мянга найман зуу/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сундуйжав нь хариуцагч О.А... нь нэхэмжлэлийн шаардлагаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээ ярианы төлбөр 37,850 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбарыг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Баярсайхан нь 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 02/4671 дугаартай албан бичгээр Г.Сундуйжавт итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сундуйжавт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон байна. /хх-ийн 2 дугаар тал/
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сундуйжав нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Жимобайл ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийн тал хувь болох 2,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 2,275 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Жимобайл ХХК-д олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Жимобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.А...т холбогдох, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээ ярианы төлбөр 37,850 төгрөг, алданги 18,950 төгрөг, нийт 56,800 /тавин зургаан мянга найман зуу/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сундуйжав нь хариуцагч О.А... нь нэхэмжлэлийн шаардлагаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээ ярианы төлбөр 37,850 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Жимобайл ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийн тал хувь болох 2,275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 2,275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Жимобайл ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ