Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/107

 

2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр              2023/ШЦТ/107                   ******* сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Д.Шинэбал

Шүүгдэгч Р.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх

хуралдааны  танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

******* аймгийн ******* сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.*******од холбогдох эрүүгийн 2332000600076 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, Халх, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* ******* дугаар баг, Эрээн дэв хөдөө хэсэгт оршин суудаг, урьд 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, Үүнд:

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 427 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2*******0 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 0******* дугаар сарын 08-ны өдрийн 641 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 310 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/1*******23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 08 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Алаг адуун овогт ******* ******* /*******/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Р.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ******* аймгийн ******* сумын ******* ******* дугаар баг Дэнжийн задгайд байх хохирогч Н.ийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлсан хамгаалсан байр, агуулахад буюу цоожтой байсан грашийнх нь хаалгыг эвдэн нэвтрэн орж, тэнд байсан “KEV” брэндийн 220V, 1380W, *******0Hz хүчин чадалтай, улаан хар өнгийн макетен хөрөө 1 ширхэг, троцовны иш 1 ширхэг, автомашины өргөгч буюу данхраад 1 ширхэг, лазер тэгш ус 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид *******70,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн оролцогчид болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон бусад оролцогч нар гэмт хэргийн талаар дараах байдлаар мэдүүллээ. Үүнд:

Шүүгдэгч Р.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй авсан эд зүйлээ буцаан өгсөн  хаалга эвдэлсний хохиролд 3*******0000 төгрөгийг төлсөн хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.

Хохирогч Н. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би Улаанбаатар хот руу 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төмөр хашаа хийх материал авах ажилтай болсон тул эхнэр Чимгээг ганцааранг нь үлдээгээд Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод ажлаа амжуулаад 2023 оны 04 дүгээр сарын 2*******-ны өдөр гэртээ ирээд шууд амарсан. Маргааш өглөө нь босоод харахад байшингийн хойд талын граш руу ордог хаалгыг эвдэлчихсэн, хулгай орсон шинжтэй байхаар нь Цагдаагийн байгууллагад хандсан. Манай эхнэр Чимгээ хөгжлийн бэрхшээлтэй цус харваад 1******* жил орчим болж байна. Ярьж өөрийгөө илэрхийлж чаддаггүй юм. Би өөрийн граш руу орж үзэхэд “түрдэг хөрөө, лазер, данхраад, бензин гал асаагуур” зэрэг багажууд алга болсон шинжтэй байсан. Бусад зүйлс байсан. ...Манай эхнэр байсан боловч ярьж хэлж чадахгүй гэрийнхээ 2 давхарт л байсан. Доор хүн дуугараад байгаа юм шиг байсан гэж дохио зангаагаар хэлж байсан. Манай эхнэр дохионы хэл мэдэхгүй ээ. ... Манай грашд байсан эд зүйлсээс түрдэг жижиг хөрөө, данхраад, лазер, бензин гал асаагуур зэрэг эд зүйлс байсныг авсан байсан. Манай гэр рүү бол ороогүй байсан. ...Би нохой хочтой Ариукаг сэжиглэж байгаа, манай гэрээр их орж гардаг хүн байсан. Их архи уудаг. Би алдсан эд зүйлсийг 800.000 төгрөгөөр үнэлж байна. ... Би өөрийн алдсан эд зүйлсийг авчихвал гомдол нэхээд байхгүй ээ” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 16-17-р тал/,

Гэрч Б.Тэмүүжин мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би уржигдар буюу 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ Дагваа ах “Дагвасүрэн”-ын хамтаар гэртээ архи уугаад унтаж байтал 12 цагийн орчимд манай гэрийн цонхыг хүчтэй сөхөөд хүн хараад байсан. Тэгтэл хамт байсан Дагва ах “хөөе” гээд дуудтал цаашаа гүйгээд яваад өгсөн. Би тухайн хүнийг харж чадаагүй. Ариука орж ирэх гэж байсан байх. Намайг гэртээ байхгүй эзэнгүй байна гэж бодсон ю мшиг байна лээ. Би Дагва ахын хамтаар 2 шил архи хувааж уусан байсан. Би бодохдоо тухайн үед Ариука буюу *******ыг л ахын гэр лүү орж юм хулгай хийсэн байх гэж бодож байна. ... Би нохой Ариукааг авсан байх гэж бодож байна. Уржигдар хамт архи ууж байхдаа Ариука “ ахын гэрт хүн байхгүй, яндангийн утаа нь гарахгүй байсан” гэж ярьж байсан. Эзэнгүй байгааг нь мэдэж байсан. Ариука л хулгай хийсэн гэж би бодож байна. Манай гэрийн цонхыг тухайн өдөр бас хөшиж нээсэн тэр хүн бас Ариука л тэгж нээсэн байх дотроо намайг унтаж байгааг хараад буцаж гүйсэн” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 19-р тал/,

Гэрч Т. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ******* тосгон “Дэнж” хэсэгт байрлах манай дугуй засвар дээр ирсэн. ... ******* нь ирэхдээ архи уучихсан согтуу байсан бөгөөд “Дэнж” урд хэсгээс шар шуудайтай үл мэдэгдэх зүйл бариад засвар дээр ирсэн. Дугуй засвар дээр Баягаа бид хоёр машины дугуй нөхөж байсан чинь Ариука орж ирээд шуудайнаас хөрөө, данхраад гаргаж ирээд “энийг авах уу?” гэж асуусан бөгөөд би тухайн үедээ “надад авах шаардлага байхгүй, авахгүй” гэдгээ хэлсэн чинь Баягаатай уулзаад Баягаад 60.000 төгрөгөөр үнэ тохиролцоод зарчих шиг л болсон, би тухайн үед тэр асуудалд оролцоогүй. ... Баягаа бид хоёрт хэлэхдээ “Улаанбаатар хотоос авчирсан миний өөрийн юм” гэж ярьсаар байгаад Баягаад зарчихсан. Эхлээд “80.000 төгрөгөөр зарна” гэж байснаа хямдруулаад 60,000 төгрөгт өгчих шиг болсон гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 23-24-р тал/

Гэрч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би *******той 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хамгийн сүүлд уулзсан бөгөөд намайг ******* тосгонд байх Дэнж хэсэгт байрлах ын дугуй засвар дээр машиныхаа дугуйг янзлуулж байхад Ариука урд зүгээр ирсэн. ... бид хоёр байж байхад Ариука ирэхдээ шар шуудайтай үл мэдэгдэх зүйл бариад ирсэн бөгөөд ирсэн даруйдаа “татгалзахын аргагүй санал хэлье” гэхээр нь гайхаад “юу юм” гэж асуусан чинь шуудайгаа задлаад KEN маркийн улаан хүрэн өнгөтэй тасдагч хөрөө, хар өнгийн машины данхраад гаргаж ирээд “энийг нийлүүлээд 80.000 төгрөгөөр ав” гэхээр нь яг “авъя ч” гээгүй байж байгаад “үнээ багасгаад 60.000 төгрөгт зарна” гэхээр нь мөнгөө өөрийн эзэмшлийн *******0360*******7777 дугаарын Хаан банкны данснаас 60.000 төгрөгийг Нарантунгалаг гэх хүний эзэмшлийн *******036024**************9 дугаарын дансанд 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 16 цаг 33 минутад шилжүүлсэн. ...Надад хэлэхдээ “Улаанбаатар хотоос авч ирсэн өөрийнхөө юмыг зарж байгаа юм аа” гэхээр нь итгэхгүй хэд хэдэн удаа асуухад “өөрийнхөө эд зүйлийг л зарах гээд л явж байна” гэж хэлээд байсан. ... Би гэртээ хадгалж байсан. Мэдүүлэг өгөхөөр ирэхдээ аваад ирлээ. ... Би энэ талаар огт мэдээгүй байсан бөгөөд Цагдаагийн байгууллагаас над руу залгах үед нь мэдсэн” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 2*******-26-р тал/

Хөрөнгийн үнэлгээний “Арвижих-Эстимейт” ХХК-ийн 2023 оны 0******* дугаар сарын 16-ны өдрийн 1/*******4 дугаартай дүгнэлт: ...

1. “KEV” брэндийн 220V, 1380W, *******0Hz хүчин чадалтай, улаан хар өнгийн макетен хөрөө 1 ширхэг, хуучин 1*******0 төгрөг.

2. Троцовны иш, шинэвтэр, 1 ширхэг 20.000 төгрөг.

3. Автомашины өргөгч буюу данхраад, хуучин, 1 ширхэг *******0.000 төгрөг.

4. Лазер тэгш ус, хуучин, 1 ширхэг 3*******0.000 төгрөг. Нийт *******70.000 төгрөг гэсэн дүгнэлт /ХХ-ийн 38-р тал/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

******* аймгийн ******* сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Шинэбалаас Р.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хулгайлах” гэмт хэргийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэж хуульчилсан бөгөөд “хууль бусаар авсан” гэж бусдын хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг ойлгоно, “хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг ойлгоно, “нууцаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг ойлгоно.

 

Хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйл 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах-аар заасан байдаг.

 

Хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тул эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж  хэрэгсэл ашиглах, хаалга, цонх түгжээг эвдэх, цуургыг сугалах ... зэргээр нэвтрэн орсныг ойлгоно гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Р.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ******* аймгийн ******* сумын ******* ******* дугаар баг Дэнжийн задгайд байх хохирогч Н.ийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлсан хамгаалсан байр, агуулахад буюу цоожтой байсан грашийнх нь хаалгыг эвдэн нэвтрэн орж, тэнд байсан “KEV” брэндийн 220V, 1380W, *******0Hz хүчин чадалтай, улаан хар өнгийн макетен хөрөө 1 ширхэг, троцовны иш 1 ширхэг, автомашины өргөгч буюу данхраад 1 ширхэг, лазер тэгш ус 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүх хуралдаанд болон хавтаст хэргээс шүүгдэгчийн үйлдлийн талаар талуудын шинжлэн судалсан дараах нотлох баримтууд болох:

 

Хохирогч Н.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 16-17-р тал/, Гэрч Б.Тэмүүжингийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 19-р тал/, Гэрч Т.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 23-24-р тал/, Гэрч Б.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 2*******-26-р тал/, Хөрөнгийн үнэлгээний “Арвижих-Эстимейт” ХХК-ийн 2023 оны 0******* дугаар сарын 16-ны өдрийн 1/*******4 дугаартай дүгнэлт зэрэг нь Р.*******од холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, Улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ. 

Иймд шүүхээс шүүгдэгч Р.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Р.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Тиймээс Прокурорын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Р.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Мөн Р.******* нь хохирогч Н.т *******70,000 төгрөгийг хүлээлгэн өгч, хохирогч нь гомдол саналгүй, шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн байна.

Иймд энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Алаг адуун овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Р.*******ыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Р.*******од оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

            *******. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Р.*******од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Р.*******ын эдлэх ялыг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Р.*******од өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Б.АЛТА