| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00584/И |
| Дугаар | 00539 |
| Огноо | 2020-08-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 00539
| 2020 оны 08 сарын 12 өдөр | Дугаар 153/ШШ2020/00539 | Жаргалант сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах, Мобиком корпораци ХХК /О/-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 3/30 айлын орон сууцны 20 тоотод оршин суух, Сартуул овогт Батхүрэлийн Балжинням /../-д холбогдох,
зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 290,161 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 65,215 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 12,168 төгрөг, нийт 367,544 /гурван зуун жаран долоон мянга таван зуун дөчин дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 153/2020/00584/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 21710664 тоот гэрээ байгуулан .. дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Huawei Y6 /2019. brown/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.
Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.
Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 290,161 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 65,215 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 12,168 төгрөг, нийт 367,544 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Балжинням нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжилсэн зээлээр худалдан авсан гэр утасны үлдэгдэл төлбөр 367,544 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь Б.Балжиннямд холбогдуулан зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 290,161 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 65,215 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 12,168 төгрөг, нийт 367,544 /гурван зуун жаран долоон мянга таван зуун дөчин дөрөв/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Балжинням нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 290,161 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 65,215 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 12,168 төгрөг, нийт 367,544 /гурван зуун жаран долоон мянга таван зуун дөчин дөрөв/ төгрөгийг нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,676 /арван нэгэн мянга зургаан зуун далан зургаа/ төгрөгийн тал хувь болох 5,838 /таван мянга найман зуун гучин найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 5,838 /таван мянга найман зуун гучин найм/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Балжиннямаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5,838 /таван мянга найман зуун гучин найм/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгохоор тогтов.
Хариуцагч Б.Балжинням нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Балжиннямд холбогдох, зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 290,161 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 65,215 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 12,168 төгрөг, нийт 367,544 /гурван зуун жаран долоон мянга таван зуун дөчин дөрөв/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Балжинням нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 367,544 /гурван зуун жаран долоон мянга таван зуун дөчин дөрөв/ төгрөгийг нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,676 /арван нэгэн мянга зургаан зуун далан зургаа/ төгрөгийн тал хувь болох 5,838 /таван мянга найман зуун гучин найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 5,838 /таван мянга найман зуун гучин найм/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Балжиннямаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5,838 /таван мянга найман зуун гучин найм/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Балжинням нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ