Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 00540

 

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 153/ШШ2020/00540

Жаргалант сум

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах, Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын алба /../-ны нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн ЭСБА 9 давхар байрны 03 тоотод оршин суух, Тольтон бургууд овогт Бгийн Б.. /../-д холбогдох,

Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 21-08-040/37 дугаартай актын төлбөр 45,319 /дөчин таван мянга гурван зуун арван ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 153/2020/00586/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Г.Өөдэй нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас Соёл спорт аялал жуулчлалын газрын 2013 оны санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилд санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Д.Болормаа 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 21-08-040/37 дугаар актаар 45,319 төгрөгний акт тавигдсаныг Б.Б..аар гаргуулан өгнө үү гэжээ.

  Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Өөдэй нь 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас Соёл спорт аялал жуулчлалын газрын 2013 оны санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилд санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Д.Болормаа 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 21-08-040/37 дугаар актаар 45,319 төгрөгний акт тавигдсаныг төлүүлэхээр гаргасан нэхэмжлэхийн төлбөрийг хариуцагч Б.Б.. бүрэн барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын алба нь Б.Б..ид холбогдуулан Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 21-08-040/37 дугаартай актын төлбөр 45,319 /дөчин таван мянга гурван зуун арван ес/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Өөдэй нь хариуцагч Б.Б..ийг нэхэмжлэлийн шаардлага болох 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 21-08-040/37 дугаартай актын төлбөр 45,319 /дөчин таван мянга гурван зуун арван ес/ төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбарыг тус шүүхэд 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын алба нь улсын тэмдэгтийн хураамжид 4,550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Б..аас улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөгийн тал хувь болох 2,225 /хоёр мянга хоёр зуун хорин тав/ төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100160000941 тоот дансанд оруулахаар тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 21-08-040/37 дугаартай актын төлбөр 45,319 /дөчин таван мянга гурван зуун арван ес/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Өөдэй нь хариуцагч Б.Б..аас нэхэмжлэлийн шаардлага болох 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 21-08-040/37 дугаартай актын төлбөр 45,319 /дөчин таван мянга гурван зуун арван ес/ төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын алба нь улсын тэмдэгтийн хураамжид 4,550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Б..аас улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөгийн тал хувь болох 2,225 /хоёр мянга хоёр зуун хорин тав/ төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100160000941 тоот дансанд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                С.ОЮУНЖАРГАЛ