Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 00541

 

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 153/ШШ2020/00541

Жаргалант сум

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хар ус багт байрлах, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газар /../-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багт оршин суух, одоо Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 16-.. тоотод оршин суух, Авгас овогт Баярын Б.. /../-д холбогдох,

сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний төлбөр 1,417,397 төгрөг, зээлийн хүү 145,300 төгрөг, актын төлбөр 72,650 төгрөг, нийт 1,635,348 /нэг сая зургаан зуун гучин таван мянга гурван зуун дөчин найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 153/2020/00587/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Цэвэлмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын сум хөгжүүлэх сангаас иргэн Б.Б.. нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Нутгийн өгөөж төслийн зориулалтаар 1,500,000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй авсан ба одоогоор үндсэн зээлийн үлдэгдэл 1,417,397 төгрөг, зээлийн хүү 145,300 төгрөг, зээлийг хугацаанд нь төлөөгүй учир ногдуулсан акт 72,650 төгрөг, нийт 1,635,348 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б.. нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.Б.. нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн төлбөрт нийт 1,635,348 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газар нь Б.Б..д холбогдуулан сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний төлбөр 1,417,397 төгрөг, зээлийн хүү 145,300 төгрөг, актын төлбөр 72,650 төгрөг, нийт 1,635,348 /нэг сая зургаан зуун гучин таван мянга гурван зуун дөчин найм/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б.. нь нэхэмжлэлийн шаардлага болох сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний төлбөр 1,417,397 төгрөг, зээлийн хүү 145,300 төгрөг, актын төлбөр 72,650 төгрөг, нийт 1,635,348 /нэг сая зургаан зуун гучин таван мянга гурван зуун дөчин найм/ төгрөгийг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Сум хөгжүүлэх сангийн дансанд төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжид 41,116 /дөчин нэгэн мянга нэг зуун арван зургаа/  төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Б..гээс 1,635,348 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 41,116 төгрөгийн тал хувь болох 20,558 /хорин мянга таван зуун тавин найм/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.

Хариуцагч Б.Б.. нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б..д холбогдох, сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний төлбөр 1,417,397 төгрөг, зээлийн хүү 145,300 төгрөг, актын төлбөр 72,650 төгрөг, нийт 1,635,348 /нэг сая зургаан зуун гучин таван мянга гурван зуун дөчин найм/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Б.. нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 1,635,348 /нэг сая зургаан зуун гучин таван мянга гурван зуун дөчин найм/ төгрөгийг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Сум хөгжүүлэх сангийн дансанд төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжид 41,116 /дөчин нэгэн мянга нэг зуун арван зургаа/  төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Б..гээс улсын тэмдэгтийн хураамж 41,116 төгрөгийн тал хувь болох 20,558 /хорин мянга таван зуун тавин найм/ төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100160000945 тоот дансанд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Б.. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

   

ШҮҮГЧ                                                   С.ОЮУНЖАРГАЛ