| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00595/И |
| Дугаар | 00542 |
| Огноо | 2020-08-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 00542
| 2020 оны 08 сарын 12 өдөр | Дугаар 153/ШШ2020/00542 | Жаргалант сум |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Юнескогийн гудамж-..., МПМ цогцолборт байрлах, Мобиком корпораци ХХК /../-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт оршин суух, Урианхай овогт Лхагвадоржийн Г.. /../-д холбогдох,
зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 269,626 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 48,000 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 59,452 төгрөг, нийт 377,078 /гурван зуун далан долоон мянга далан найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 153/2020/00595/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 41446235 тоот гэрээ байгуулан 99433105 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Huawei Ү6 /2019, blаск/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.
Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.
Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 269,626 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 48,000 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 59,452 төгрөг, нийт 377,078 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгончимэг нь 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 0/092 дугаартай албан бичгээр тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Лхагвадорж овогтой Г.. /../ Мобиком корпораци ХХК-тай байгуулсан 41446235 тоот гэрээний үлдэгдэл 377,077.55 төгрөгийг 2020 оны 8 дугаар сарын 03-нд төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. ШШГА-ны зардал улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь Л.Г..д холбогдуулан зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 269,626 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 48,000 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 59,452 төгрөг, нийт 377,078 /гурван зуун далан долоон мянга далан найм/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгончимэг нь хариуцагч Л.Гантулгыг нэхэмжлэлийн шаардлага болох нийт 377,078 /гурван зуун далан долоон мянга далан найм/ төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбарыг 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Тацуяа Хамада нь 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1/4526 дугаартай албан бичгээр П.Отгончимэгт итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгончимэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон байна. /хх-ийн 4 дүгээр тал/
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгончимэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,962 /арван нэгэн мянга есэн зуун жаран хоёр/ төгрөгийн тал хувь болох 5,981 /таван мянга есэн зуун наян нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 5,981 /таван мянга есэн зуун наян нэг/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Г..д холбогдох, зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 269,626 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 48,000 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 59,452 төгрөг, нийт 377,078 /гурван зуун далан долоон мянга далан найм/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгончимэг нь хариуцагч Л.Гантулгыг нэхэмжлэлийн шаардлага болох нийт 377,078 /гурван зуун далан долоон мянга далан найм/ төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,962 /арван нэгэн мянга есэн зуун жаран хоёр/ төгрөгийн тал хувь болох 5,981 /таван мянга есэн зуун наян нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 5,981 /таван мянга есэн зуун наян нэг/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ