Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 00543

 

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 153/ШШ2020/00543

Жаргалант сум

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хар ус багт байрлах, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газар /../-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багт оршин суух, Хулгай цувдаг овогт Мандахбаярын Э /../-д холбогдох,

сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний төлбөр 2,700,000 төгрөг, зээлийн хүү 156,800 төгрөг, актын төлбөр 78,400 төгрөг, нийт 2,935,200 /хоёр сая есэн зуун гучин таван мянга хоёр зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 153/2020/00616/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Цэвэлмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын сум хөгжүүлэх сангаас иргэн М.Э нь 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Оюунлаг төслийн зориулалтаар 3,000,000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй авсан ба одоогоор үндсэн зээлийн үлдэгдэл 2,700,000 төгрөг, зээлийн хүү 156,800 төгрөг, зээлийг хугацаанд нь төлөөгүй учир ногдуулсан акт 78,400 төгрөг, ний 2,935,200 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Э нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Мандахбаяр овогтой Э нь 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Оюунлаг төслийн зориулалтаар 3 сая төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэй авсан. Одоогоор үндсэн зээлийн үлдэгдэл 2,700,000 төгрөг, зээлийн хүү 156,800 төгрөг, зээлийн хугацаанд нь төлөөгүй учир ногдуулсан акт 78,400 төгрөг, нийт 2,935,200 төгрөгийг миний бие төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газар нь М.Эд холбогдуулан сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний төлбөр 2,700,000 төгрөг, зээлийн хүү 156,800 төгрөг, актын төлбөр 78,400 төгрөг, нийт 2,935,200 /хоёр сая есэн зуун гучин таван мянга хоёр зуу/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний төлбөр 2,700,000 төгрөг, зээлийн хүү 156,800 төгрөг, актын төлбөр 78,400 төгрөг, нийт 2,935,200 /хоёр сая есэн зуун гучин таван мянга хоёр зуу/ төгрөгийг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Сум хөгжүүлэх сангийн дансанд төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжид 61,913 /жаран нэгэн мянга есэн зуун арван гурав/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч М.Эгаас 2,935,200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 61,913 төгрөгийн тал хувь болох 30,956.5 /гучин мянга есэн зуун тавин зургаан мянга таван мөнгө/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.

Хариуцагч М.Э нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч М.Эд холбогдох, сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний төлбөр 2,700,000 төгрөг, зээлийн хүү 156,800 төгрөг, актын төлбөр 78,400 төгрөг, нийт 2,935,200 /хоёр сая есэн зуун гучин таван мянга хоёр зуу/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 2,935,200 /хоёр сая есэн зуун гучин таван мянга хоёр зуу/ төгрөгийг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Сум хөгжүүлэх сангийн дансанд төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжид 61,913 /жаран нэгэн мянга есэн зуун арван гурав/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч М.Эгаас улсын тэмдэгтийн хураамж 61,913 төгрөгийн тал хувь болох 30,956.5 /гучин мянга есэн зуун тавин зургаан мянга таван мөнгө/ төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100160000945 тоот дансанд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М.Э нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

   

ШҮҮГЧ                                                   С.ОЮУНЖАРГАЛ