Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/121

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Г.Тунгалаг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд ******* оны 05 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологи инженер мэргэжилтэй, хувиараа, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* 4 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ******* овогт ******* *******/рд:МИ89052231/.

           Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хохирогч нүүрэн тус газарт цохиж, түүний биед баруун чихэнд язарсан шарх, нүүрний баруун талд дух хэсэг болон зүүн нүдний эргэн тойрон цус хуралт зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь архи согтуурах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 21-ний орой 20 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* 4 дүгээр баг, Сүүл толгойн ******* тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний баруун чихэнд язарсан шарх, нүүрний баруун талд дух хэсэг болон зүүн нүдний эргэн тойрон цус хуралт зөөлөн эдийн гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …Би дахин мэдүүлэг өгөхгүй, цагдаа дээр өгсөн мэдүүлгээс өөрөөр мэдүүлэх зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-ийн 7 дугаар хуудас/

Хохирогч согтуурлыг шалгасан тэмдэглэл/хх-ийн 8 дугаар хуудас/

Шүүгдэгч *******ын 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл” /хх-ийн 10 дугаар хуудас/,

Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2023 оны 10 дугаар сарын 21-ний орой 19 цагийн үед найз ынд ганцаараа очсон. Түүний гэрт очиход гэртээ байхгүй түний эхнэр 4 хүүхдийнхээ хамтаар байсан. Би , хоёртой юм яриад сууж байтал гаднаас найз , ******* хоёр 20 цаг өнгөрч байхад машины мотор янзалж дуусаад ирлээ гээд 2 литрийн “Сэнгүр” пиво аваад орж ирсэн. Бид 5 пиво уугаад сууж байтал ******* гадагшаа гараад дэлгүүр ороод дахин 2 литрийн “Сэнгүр” пиво болон 1 шил 0.75 шилтэй “Хараа” архи авч орж ирсэн. Мөн авчирсан пиво, архийг бид 5 уугаад сууж байтал ******* бид хоёр хоорондоо үг зөрж муудалцаж зодоон болсон. Би тухайн үед хүнтэй зодолдох чадваргүй согтсон болсон зүйлийг санаж байна. Би *******т зодуулж байх үед хажуугаас орж ирээд намайг нийлээд зодсон. ...******* бид хоёр найзууд тухайн үед жижиг асуудлаас болж хоорондоо маргалдаж муудалцсан. Тухайн үед ******* миний нүүрэн тус газар руу цохиж зодоон эхэлсэн. Үүний хажуугаас орж ирээд нийлээд намайг зодсон. ...*******, хоёр ээлж дараалаад нүүр рүү цохиод, нуруу, хөл, гар руу өшиглөөд байсан. Би болсон зүйлийг санаж байна. ...*******, нар гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн. Ямар нэгэн мод, чулуугаар цохиж зодсон юм байхгүй. ...Би цохиж зодоогүй. Нийлээд намайг зодсон. ...Би одоо сайн санаж байгаагаар ******* бид хоёр үг зөрж хоорондоо муудалцаж зодоон болсон. Т. бид хоёр олон жил найзалж байгаа найзууд  Т. намайг зодох ёсгүй салгасан. ...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй. ...гэх мэдүүлэг/хх-ийн 13, 15 дугаар хуудас/,

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Бид 5 юм яриад пиво, архи уугаад дуусах үед найз Мягмардорж ******* руу хандаж хэл амаар доромжлоод түүнд томроод хоорондоо маргалдаж, заамдалцаж, барьцалдаж муудалцсан. Манай нөхөр хажуугаас нь салгасан. ...******* Мягмардорж хоёр хоорондоо муудалцаж, барьцалдах үед манай нөхөр найз *******ыг өмөөрөөд хажуугаас нь орж салгаж байсан санагдаж байна. Би тухайн үед жоохон муудсан байсан учир зарим зүйлийг сайн санахгүй байна. Ямар ч байсан манай гэрт орилоод/түчигнээд/байсан. ...*******, ыг ирэхээс өмнө , Мягмардорж бид 3 “Хараа” нэртэй 0.5 шилтэй 1 шил архи болон 2 литрийн “Сэнгүр” пиво уусан байсан. ...2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Мягмардоржтой уулзах үед түүний нүд, чих хавдсан байсан. Би тухайн үед нүд, хамар чинь яасан юм гэж асуутал “зүгээр, зүгээр” өчигдөр л ийм болчихсон байна гэж хэлсэн. ...гэх мэдүүлэг/хх-ийн 17 дугаар хуудас/,

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Архи пиво дуусаж байтал Мягмардорж, ******* хоёр хоорондоо маргалдаад бие биеэ заамдаад цохиод эхэлсэн. Хажуугаас нь *******ыг өмөөрч “гэр оронд битгий хэрүүл маргаан хийгээд бай гэж хэлээд Мягмардоржтой барьцалдаад салгах гэж байгаа бололтой байхаар нь би гэрээс ганцаараа гараад түрүүлээд гэрлүүгээ” явсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн 19 дүгээр хуудас/

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад сэжигтнээр мэдүүлэхдээ: ...Би хаана хэдэн удаа цохисон талаар санахгүй байна. Намайг Мягмардорж хавирч унагаасан. Тухайн үед би босож ирээд дээр нь суух үедээ ганц нэг цохисон байх. ...гэх мэдүүлэг/хх-ийн 23-24 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №5646 дугаартай хуудас/хх-ийн 29 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №182 дугаартай дүгнэлт

Дүгнэлт хэсэгт:

1. биед баруун чихэнд язарсан шарх, нүүрний баруун талд дух хэсэг болон зүүн нүдний эргэн тойрон цус хуралт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. ...гэх дүгнэлт/хх-ийн 27-28 дугаар хуудас/

Хохирогч Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 84 дүгээр хуудас/

Шүүгдэгч Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 85 дугаар хуудас/зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн  ******* тоот хавтаст хэргээс улсын яллагчаас  яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй болно.

Шүүгдэгч *******ын гэмт үйлдэл нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч ******* нь өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, мөрдөн байцаалт, прокурорын шатанд шүүгдэгч нарт ямар нэгэн байдлаар эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандаж харьцсан, хуурч мэхлэн хууль бусаар гэмт хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Хохирогч биед учирсан баруун чихэнд язарсан шарх, нүүрний баруун талд дух хэсэг болон зүүн нүдний эргэн тойрон цус хуралт зөөлөн эдийн гэмтэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хор уршигт тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан хор уршгийг арилгуулах, эмчилгээний зардлыг нотлох баримтаар гаргаж ирүүлээгүй ба гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Гурав.Шүүгдэгч *******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ******* нь архи согтуурах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 21-ний орой 20 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* 4 дүгээр баг, Сүүл толгойн ******* тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний баруун чихэнд язарсан шарх, нүүрний баруун талд дух хэсэг болон зүүн нүдний эргэн тойрон цус хуралт зөөлөн эдийн гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Иймд шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, прокурорын санал болгож, шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял, оногдуулж, торгох ялыг шүүгдэгчийн олж байгаа цалин орлогын хэмжээг харгалзан үзээд 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.    

            Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн олж байгаа цалин, хөлс, орлогын хэмжээг харгалзан үзээд 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

            Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч өмгөөлөгч авахаас татгалзаж, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, уг зүйл анги нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ыг 500/таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000/таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500000 төгрөгөөр торгосон торгох ялыг 05/таван/сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ЭРДЭНЭМӨНХ