| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00618/И |
| Дугаар | 00545 |
| Огноо | 2020-08-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 00545
| 2020 оны 08 сарын 12 өдөр | Дугаар 153/ШШ2020/00545 | Жаргалант сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хар ус багт байрлах, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газар //-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хар ус багт оршин суух, Цагаан туг овогт Дархижавын М //-д холбогдох,
сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 5,959,339 төгрөг, зээлийн хүү 574,356 төгрөг, зээлийг хугацаанд нь төлөөгүй учир ногдуулсан актын төлбөр 287,178 төгрөг, нийт 6,820,873 /зургаан сая найман зуун хорин мянга найман зуун далан гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 153/2020/00618/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын сум хөгжүүлэх сангаас иргэн Д.М нь 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүүний үхрийн аж ахуй эрхэл зориулалтаар 15,000,000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай жилийн 3 хувийн хүүтэй авсан ба одоогоор үндсэн зээлийн үлдэгдэл 5,959,339 төгрөг, зээлийн хүү 574,356 төгрөг, зээлийг хугацаанд нь төлөөгүй учир ногдуулсан акт 287,178 төгрөг, нийт 6,820,873 төгрөг гаргуулахаар байх тул дээрх мөнгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Мөн уг зээлийг авахдаа бариа гэр 1 ширхэг . Хөргөгч 1 ширхэг, угаалгын машин 1 ширхэг , зурагт 1 ширхэг, сансрын антен 1 ширхэг ,тоос сорогч 1 ширхэг, хивс 3 ширхэг, угаалгын машин 1 ширхэг , вонго машин 1 ширхэг , мал дүнгээр зэрэг эд зүйлийг барьцаалан барьцааны гэрээ байгуулсан ба гэрээг нэхэмжпэлд хавсаргав гэжээ.
Хариуцагч Д.М нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй танилцлаа. Тамгын газрын нэхэмжилж байгаа 6,820,873 төгрөгийг төлнө. Татгалзах зүйлгүй зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газар нь Д.Мад холбогдуулан сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 5,959,339 төгрөг, зээлийн хүү 574,356 төгрөг, зээлийг хугацаанд нь төлөөгүй учир ногдуулсан актын төлбөр 287,178 төгрөг, нийт 6,820,873 /зургаан сая найман зуун хорин мянга найман зуун далан гурав/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.М нь нэхэмжлэлийн шаардлага болох сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 5,959,339 төгрөг, зээлийн хүү 574,356 төгрөг, зээлийг хугацаанд нь төлөөгүй учир ногдуулсан актын төлбөр 287,178 төгрөг, нийт 6,820,873 /зургаан сая найман зуун хорин мянга найман зуун далан гурав/ төгрөгийг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Сум хөгжүүлэх сангийн дансанд төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжид 124,084 /нэг зуун хорин дөрвөн мянга наян дөрөв/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д.Маас 6,820,873 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 124,084 төгрөгийн тал хувь болох 62,042 /жаран хоёр мянга дөчин хоёр/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.
Хариуцагч Д.М нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Мад холбогдох, сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 5,959,339 төгрөг, зээлийн хүү 574,356 төгрөг, зээлийг хугацаанд нь төлөөгүй учир ногдуулсан актын төлбөр 287,178 төгрөг, нийт 6,820,873 /зургаан сая найман зуун хорин мянга найман зуун далан гурав/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.М нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 6,820,873 /зургаан сая найман зуун хорин мянга найман зуун далан гурав/ төгрөгийг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Сум хөгжүүлэх сангийн дансанд төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжид 124,084 /нэг зуун хорин дөрвөн мянга наян дөрөв/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д.Маас улсын тэмдэгтийн хураамж 124,084 төгрөгийн тал хувь болох 62,042 /жаран хоёр мянга дөчин хоёр/ төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100160000945 тоот дансанд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.М нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ