| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2023/0042/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/119 |
| Огноо | 2023-11-15 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/119
202 оны дүгээр сарын 5-ны өдөр 202/ШЦТ/9 ******* сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Алтанцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Д.Шинэбал
Хохирогч Т.
Хохирогчийн өмгөөлөгч С.Баатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа
Шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
******* аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн .******* дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.*******д холбогдох эрүүгийн 2200000028 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 200 оны 0******* дугаар сарын 6-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *******, аав, ээж, дүү нарын хамт ******* аймгийн ******* сумын ******* дугаар баг Барилгын ******* айлын *******- тоотод оршин суух хаягтай, өмнө нь ******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн 202 оны 06 дугаар сарын 9-ны өдрийн №58 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан. Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /М02*******6/ ******* овогт ******* *******.
Холбогдсон хэргийн талаар:
Н.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 2 цаг 0 минутын орчимд ******* аймгийн ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МН” бааранд тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Т.тэй маргалдан түүний нүүр лүү лаазтай пиво шидэж, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дээд, доод, дотор ханын хугарал, болорын мултрал, зүүн нүдний дээд зовхинд шарх, цус хуралт, зүүн дух, зүүн нүдний эргэн тойрон, зүүн хоншоор хэсгийн зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.******* мэдүүлэхдээ: ...2022 оны 2 дугаар сарын 5-ны өдөр намар цэргээс ирчихсэн байсан юм. Найзтайгаа энд баар нээгдсэн гээд орж үзэх үү гэхээр нь тэгье гээд нэг найзтайгаа орсон. Тэгээд хоёр хоёр лаазтай пиво авч суусан. Хажуу ширээнд таньдаг нэг нь хуурай ах, нэг нь миний таньдаг хүн байсан. Тэгээд хамт суух уу гээд хамт суусан. Тэгээд гараад утсаар ярьчхаад ирье гээд гараад утсаар ярьчхаад ширээ лүү явж байхад бүжиглэж байсан эгч намайг түлхчихсэн юм. Тэгээд би биеийнхээ даацаар очоод нэг ахыг мөргөчихсөн чинь эргэж хараад яаж байна вэ бацаан минь, хэний биед хүрснээ мэдэж байна уу гэхээр уучлаарай ахаа ийм юм болоод мөргөчихлөө гээд би уучлалт гуйгаад ширээндээ ирээд сууж байхад нэг эгч ирээд чи манай нөхрийг цохилоо гээд дайраад байсан. Тэгэхээр нь би цохиогүй шүү дээ, санамсаргүй мөрлөөд тэгээд уучлалт гуйгаад ирсэн шүү дээ гэсэн. Тэгээд над руу байнга дайраад байсан. Хоёр гурван эгч ирээд салгаад аваад явсан. Тэгээд удаа ч үгүй дахиад хүрээд ирээд хараагаад байхаар нь би уучлалт гуйгаад л байсан. Тэгээд дахиад хоёр эгч ирээд салгаад аваад явсан. Тэгээд нэг жижигхэн ах ирээд чи манай эгчийг яаж байгаа юм бэ гээд намайг ширээн доогуур өшиглөсөн. Уучлаарай ахаа би яагаа ч үгүй шүү дээ, санамсаргүй энэ ахыг мөргөчихсөн байна шүү дээ гэсэн. Тэгээд удаа ч үгүй энэ эгч буцаад ирэнгүүтээ ширээнд байсан юм түлхэж унагаад намайг 2, удаа алгадсан. Тэгээд хүн ирээд дахин салгаад аваад яваад юм хумаа янзлаад сууж байхад дахиж ширээнд ирээд би ямар ядаргаатай эгч вэ гэж бодоод айлгая гэж бодоод хажуу талын ширээнд байсан лаазтай пиво аваад шидчихсэн юм хана руу. Давуулаад цаад талын булан руу шидсэн юм. Тэгээд тэр эгч нүдээ бариад сууж байсан. Би тэгээд оногдчихов уу яачихаа вэ гэж бодоод гараад явсан. Гарч яваад зогсож байхад эгч гарч ирсэн. Баруун нүд нь жаахан хавдчихсан гарч ирсэн. Тэгээд би оночихсон юм болов уу, оночхож дээ гэж бодоод тэр өдрөө жаахан харамсаж байсан. Тэгээд салгаад байсан намхан ах нь намайг бас 2, удаа цохисон. Тэгээд би уучлаарай ахаа гэж хэлсэн. Тэгээд шүүгч ах ирээд намайг загнаж байгаад цагдаа дуудаад эрүүлжүүлэх авч явсан. Тэгээд 2, удаа хагалгаанд орсон гэсэн мөртөө ерөөсөө хагалгааны сорви байхгүй, тэгээд 2 сараас хойш зөндөө над руу аймар аймаар чат бичсэн. 2 сая төгрөг нэхэж байсан. Тэр бүх юм нь надад байгаа. сард манай хойд талын дэлгүүрээс зүв зүгээр юм аваад гарч байсан зураг нь байгаа. Надтай зөндөө таардаг байсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т. мэдүүлэхдээ: ... 2022 оны 2 сарын 6-ны өдөр манай хүүхдийн эцэг эхчүүд, эцэг эхийн зөвлөл нь шинэ жилээ тэмдэглэе гэхээр нь би ажилтай байна завгүй байна гээд дахин залгахаар нь за за би ажлаа амжуулчхаад очъё гэхэд бид нар энд бааранд сууж байна хүрээд ирээрэй гэхээр нь араас нь хүрээд ирсэн. Тэгээд 2 давхарт эхлээд юм ярьж сууж байгаад цаг орчмын дараа нэг нь доош орж бааранд бүжиглэе гээд байхаар нь үгүй эндээ сууя гэхэд доошоо оръё л доо гээд тэгээд дагаад орсон. Авч орчхоод цаад талын өрөөнд өрөө байсан байсан. Их дуу чимээтэй болохоор нь цаад өрөөнд ороод сууж байсан юм. Тэгээд нөгөө хүүхнүүд чинь хэдүүлээ жаахан бүжиглэе гэхээр нь гараад бүжиглэж байхад араас яг миний араас пиво шидээд, тэд нар луу ч гэсэн яг нүүр лүү нь үсрээд байсан юм. Тэгээд эргэж харчхаад ахиад нэг залуутай сууж байхаар нь энэ нэг хоёр юм чинь яах гээд байгаа юм бэ гэчхээд бүр цаашаагаа хүмүүсийн цаашаагаа нөгөө талд гараад бүжиглэж байсан юм. Тэгээд хэсэг хугацааны дараа гарч орж ирэхдээ хажуу талд бүжиглэж байсан хоёр хүүхнийг мөрлөөд мөрлөөд бараг унагаах гээд тэгэхээр нь нөхөр хоёуланг нь босгоод дээш нь зогсоочхоод чи одоо яагаад байгаа юм гэсэн чинь шууд урдаас нь юу юугүй цохиод хамраас цус садартал цохиод нөхөр бүр цус нь тогтохгүй нойлын өрөө лүү гүйгээд орох хооронд нь чи яаж байгаа юм бэ ямар зэвүүн юм бэ чи гэхэд урдаас есөн шидээр хэлээд дайраад байхаар нь би ч урдаас нь яасан. Миний урдаас дайрах гэхээр нь тэнд явж байсан хүмүүс цааш нь түлхээд аваад явсан. Тэгэхээр нь би араас нь очиж ширээг нь түлхсэн. Тэрнээс дахин дахин очоод дайраад байсан зүйлгүй. Нэг удаа болсон зүйл. Урдаас есөн шидээр нь хэлээд муу пиз** минь юу минь гээд тэр бааранд чанга дуу чимээнд есөн шидээр нь орилоод байсан. Тэгээд чи муу одоо ямар даварчихсан хар новш вэ гээд урдаас нь би цохио ч үгүй дайраад ингээд яасан куртикнийх урдуур шүргээд л яасан. Тэгээд би эргэж хараад буугаад буцаад буучхаад эргээд харахын хооронд юу юугүй нүд рүү түс тас гээд тэр хооронд би ухаан алдаад манараад газар унасан. Хамраас цус учир зүггүй садраад л байсан. Нүүр тэр чигээрээ хавдаад л өөрийнхөө биеийг ч дийлж чадахгүй, арайхийж ингээд хартал гараад зугтаачихсан байгаа. Тэгэхээр нь энэ гараад зугтаачихсан байна шүү дээ, араас нь хөөгөөд авчраач гэхэд бүр ийшээ гүйчихсэн зугтааж байхаар нь цуг явж байсан хүүхэн араас нь гүйж очиж байгаад авчирсан. Шүүхийн өмнө хүртэл худал яриад байна. Давтан хэрэг үйлдээд хийсэн хэргээ ч хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зүйл байхгүй. Өчнөөн хагалгаа хийж байгаа нүдийг нааш нь авч гаргаж байгаад, ясыг буцааж авч байгаад өөр яс суулгуулаад өчнөөн хагалгаа хийж байгаа. Тэгэхэд би яаж зовж яаж зүдэрч байсан гэж бодно. Тэгэхэд чи хүнийг чамайг тантай уулзмаар байна гэхэд чамайг би харах байтугай нүд хорсдог. Хүний амьдралаар бүхэл бүтэн амьдралаар тоглосон муу новш. Тэгчхээд чамтай уулзаж яадаг юм бэ гэхэд ха ха ха ха гээд өөдөөс шоолоод инээгээд доромжлоод байсан. Ямар бүдүүлэг яагаад ийм балиар, тэр шийтгэл юмаа аваад тэр байх ёстой газраа байгаад хүмүүжих ёстой газраа хүмүүжээд явбал таарна. Насан туршдаа чи ингэж хүмүүсийг хохироож хүмүүст гай болж, амьдралаар нь тоглож явах нь байна. Ер нь энэ байгаа байдал чинь. Өгч байгаа мэдүүлэгтээ өөр өөр мэдүүлэг өгөөд балиар санаатай. Би хагалгаанд ******* удаа орж байгаа. Эмнэлэг ороод өвчин намдаах тариа хийгээд намдахгүй ахиад би гуйж байгаад дахин тариулаад тэгээд хот яв гээд шөнөдөө хот явж чадаагүй чичрээд дагжраад хөдөлж чадахгүй. Арайхийж ахиад өвчин намдаах хийгээд дахиад цус эмнэлэг орсон тогтохгүй цус садраад л гоожоод байсан. Тэгээд цус тогтоох тариа өвчин намдаах тариа хэд хэдэн удаа хийлгэж байгаад хот руу гэмтэл ороход аягүй хүнд хагалгаа байна. Шууд хагалгаанд орно хүнд гэмтэл авсан байна гэсэн. Тэгээд нүд бүр юу ч харахгүй тэр чигээрээ бүлцийсэн хөхөрсөн аймар хүн харахын эцэсгүй байсан. Тэгээд нээж үзчихээд огт юу ч харагдахгүй байсан. Тэгээд нүдний нарийн мэргэшсэн эмч байхгүй. Нүдэнд асуудал байна. Нүдний нарийн эмчид үзүүл гээд дүгээр эмнэлэг рүү очиход , ******* хагалгаанд орох нь гэхээр нь шууд сэтгэл санаагаар унасан. Тэрнээс хойш би сэтгэл санааны гүн хямралаас одоо болтол гарч чадахгүй айгаад, чичрээд л харанхуйд явж чадахгүй толгой тархинаас юм шидчих болов уу гээд гэр оронд байнга стресстэй. Ажлаа ч хийж чадахгүй нервтээд нэг тоо үсгээ харахгүй. Хүн лүү мессеж бичихээрээ буруу зөрүү галзуу хүн шиг бичээд л, цаг минут тутам би байнгын сэтгэл санааны гутралтай. Гараад явъя гэхээр хүн танихгүй бүрэлзээд хүнээс айж ичээд энэ нүд чинь цаашаагаа орчихсон. Би өөрөө өдий зэрэгтээ, нөхөр ийм ажил төрөлтэй тулдаа л ийм арга хэмжээ авч явж байна. Өөр мөнгөгүй төгрөггүй хүн байсан бол сохроод энэ нүд чинь угаасаа сохорчихсон бүр огт юу ч харахгүй эхлээд бүр сохорсон. Эхлээд зүүн нүд сохроод хүчээр нээгээд юу ч харахгүй. Тэгээд нүдний ухархайн яс суулгах хагалгаа яс солих хагалгаа хийлгэж байгаа юм. Эхлээд очиход дээд талын зовхи язарчихсан. Цус тогтохгүй шууд ******* оёдол хийж байгаа юм. Дараагийн хагалгаанд орох гэхэд хүнд гэмтэл хавдар ихтэй, хөхрөлт ихтэй байна гээд хүлээгдэж байгаад нүдний имплант суулгах, яс солиулах хагалгаа гэж байгаа юм. Имплант нь шууд яахад 2,000,000 төгрөг, тэгээд тэндээс авхуулаад надаас өөрөө бэлэн мөнгөгүй хүн мөнгөний асуудал орж ирээд, гоо сайхан, эрүүл мэнд, бүх юмаараа хохирч байна. Нойргүйдэлд болон даралт ихэсдэг болсон. Зүрх чичрээд дотор муухайраад зүгээр байж байхад яг мангар хүн шиг явдаг болсон. Насан туршдаа ингэж байна гэж бодохоор маш их гомдолтой байна. Би бүх газраар явна. Юм барихад алдаж манараад буруу зөрүү бариад баримжаа алдагдаад хүүхдийнхээ хүүхдийг алдаад унагаачих вий дээ гэж хүртэл би бодож амьдарч байгаа /уйлав/. Ганцхан оройны ганцхан шөнийн энэ муу балиар муу новшийн зэвүүн юмнаас болж би ингэж би амьдралаараа хохирч байна. Дахиж би Солонгос явж бүх эмчилгээгээ хийлгэнэ. Бүрэлзээд байгаа нүд баруун тал руугаа орчихсон. Насан туршдаа эмчийн хяналтад байна гэсэн. Бүтэн жил ажлаа алдаад хот руу байнга явдаг байсан. Хүнд гэмтэл авсан учраас сэдэрч магадгүй гэсэн. Сар болгон үзүүлнэ. Түүний өмнө 2, хоноод л хот руу яваад цалинтай цалингүй яваад л ар гэрийн ажил бүх юм хаягдаж байгаа юм. Одоо бүх юмаараа хохирч байна. Нүдний болор санжаад унжчихсан. Монголд эмчлэгдэх боломж байхгүй бүх арга хэмжээг авсан гэсэн. Өөрийнхөө хийсэн үйлийн хариуцлагаа өөрөө үүрээд явах ёстой. Үүнээс хойш хүмүүжихгүй давтан хэрэг үйлдээд байна. Санаатай балиар ямар хүмүүжилгүй аймшгийн балиар заваан зэвүүн юм бэ чи. Тэгээд ичихгүй төлбөр төлж чадахгүй гэж байна. Би нийтдээ ******* хагалгаа хийлгэж байгаа. Сорви чамайг харахад зүгээр харагдаж байгаа боловч би өөрийгөө хүчээр ингэж явж байна. Өдөр болгон би өөрийгөө хүчээр авч явж өвчин намдаах эм ууж байнга толгой өвдөж манарна. Түүнээс би гэртээ хэвтээд сарынхаа цалинг нэхээд хэвтвэл хэвтэнэ шүү дээ гэв.
Эрүүгийн 2200000028 тоот хавтаст хэргээс:
Хохирогч Т. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2022 оны 2 дугаар сарын 6-ны өдөр ******* аймгийн ******* сум дугаар багт үйл ажиллагаа явуулах “MN” бааранд найз , , Анхаа нарын хамтаар 22 цаг өнгөрч байхад орсон. Бааранд ороод шил 0.*******5 литрийн Соёрхол архи болон ус ундаа авсан. Хэсэг хугацаанд сууж байгаад нөхөр ийг дуудсан. Бааранд 20 орчим настай залуу манай 2 найзыг бүжиглэж байхад түлхэх үед цаана нь манай нөхөр зогсож таараад уг залуу руу “чи аятайхан бүжиглээч, хүн түлхэж бариад явах юм” гэж хэлэхэд уг хүүхэд нөхөр ийг заамдаад нүүрэн тус газар нь цохиж байгаа харагдсан. Би түүн рүү “чи ямар учиртай нөхрийн бие эрх чөлөөнд хүрдэг юм” гээд сууж байгаа ширээн дээр нь очиход “чи муу хэн юм, янхан банзал, пизда минь” гэж хэлэхээр нь би уур хүрээд сууж байсан ширээн дээрх зүйлийг нь түлхэж, түүний нүүрэн тус газар руу далайсан. Алгадсан үгүйг нь мэдээгүй. Тэгээд би зогсож байтал уг хүүхэд миний нүүрэн тус газар руу “лаазтай пиво шидсэн үү, архины хундага шидсэн үү” гэдгийг би мэдээгүй. Шидсэн зүйл нь нүүрэн тус газар онох үед хамраас маш их хэмжээний цус гараад би доошоо хамар, нүдээ дараад суусан. Уг хүүхдийг над руу юм аваад шидэх үед миний хажууд , нар байсан. ...Харагдах орчин чөлөөтэй байсан. Бага зэргийн утаа /хий/ баарны анивчсан улаан, цэнхэр өнгийн гэрэлтэй байсан. Бааранд болсон зүйл чөлөөтэй харагдаж байсан. ...Би бааранд архи, дарс уугаагүй байсан. ...Зүүн нүд одоогоор юу ч харахгүй байна. Маш их хэмжээний хавдар үүссэн, нүд нээгдэхгүй байгаа. Хавдар гайгүй буухаар нүдний зүүн ухархайн хагалгаанд орно. Нүдний болор солих хагалгаанд орно. Би нүдэнд авсан гэмтлийн улмаас байнгын хүнээр түшүүлж, 0 минут тутам өвчин намдаах эм, тариа хэрэглэж байна. ... Хар өнгийн куртиктэй, онигор нүдтэй, халимаг жоохон үстэй, 20 орчим насны хүүхэд байсан. ... Би маш их гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 20-р тал/
Гэрч Ц. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2022 оны 2 дугаар сарын 6-ны өдөр , , Анхзаяа бид бүгд ******* аймгийн ******* сумын дугаар багт үйл ажиллагаа явуулах “MN” караокед 2 цаг өнгөрч байхад орсон. Караокед удаагүй 0 орчим минут болчхоод уг караокены давхарт байрлах бааранд бөөндөө орсон. Бааранд бүжиглэж байхад бүжиглэж байсан хүмүүс рүү араас хэдэн залуучууд пиво цацаад байхаар нь бид бүгд тоогоогүй юм. Тэгээд бүжиглэж байсан чинь эгч залуутай маргалдаад байхаар нь яваад очтол нөхрийгөө өмөөрөөд уг хүнтэй бага зэрэг үл ойлголцол болсон байдалтай байсан. бид хоёр Сараа эгчийг аваад явах гэтэл уг маргалдсан залуу Сараа эгчийг хэл амаар доромжилж байгаад түүний нүүрэн тус газар руу ширээн дээрээс зүйл аваад шидсэн. Уг шидсэн зүйл нь Сараа эгчийн нүүрэн тус газар онож түүний хамраас нь их хэмжээний цус гарсан. Бид бүгд баарны гэрэл асаалгасан. ...Бид бүгдийг бааранд байхад Сараа эгчийн нөхөр орж ирсэн. эгчийн биед гэмтэл учруулдаг залуу ахтай маргалдсан юм шиг байсан. Тэгээд Сараа эгчтэй нөхрөө өмөөрөөд уг залуутай маргалдсан. ...20 орчим насны залуу байсан. Хар өнгийн хувцастай байсан. ...Бааранд утаа /хий/ байсан. Маш чанга хөгжмийн дуугаралт болон анивчсан янз бүрийн гэрэлтэй байсан. Маш их хүн байсан” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 22-р тал/
Гэрч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2022 оны 2 дугаар сарын 6-ны өдөр , болон өөр хүмүүсийн хамтаар төв Хаан банкны хажууд байх “MN” караоке орж хэсэг хугацаанд дуулсан. Хэсэг хугацаанд дуулж байгаад жаахан бүжиглэх зорилготой уг караокены давхарт байрлах бааранд орсон. Бааранд сууж байтал эгчийн нөхөр ах гаднаас нэмэгдэж ирсэн. Бид нар бүжиглэж байхад араас залуу түлхэх шиг болохоор нь эргээд хартал хөр өнгийн куртиктэй залуу байсан. Уг залуу ахтай маргалдсан байдалтай зогсож байсан. Би тухайн үед гайгүй байх гэж бодоод бүжиглэж байтал ахын эхнэр “нөхөртэй чи яахаарай маргалддаг юм” гээд тухайн залуутай үл ойлголцол болсон байдалтай зогсож байсан. Би салгах гээд Сараа эгчийг аваад явах гэтэл Сараа эгч уурласандаа болоод уг залуугийн сууж байсан ширээн дээрх зүйлийг түлхэж унагаагаад удаа алгадах шиг болсон. Тэгсэн нөгөө залуу нэг зүйл аваад Сараа эгч рүү шидсэн. Би юу шидсэнийг нь мэдэхгүй байна. ...Бүгд өөрсдийгөө хянах чадвартай байсан. Авсан архи, пивоо бараг ууж эхлээгүй байсан” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 2*******-р тал/
Гэрч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 2022 оны 2 дугаар сарын 6-ны өдөр эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Мөнхжавхлангийн хамтаар ******* аймгийн ******* сумын , ******* дугаар багийн нутаг дэвсгэрт уг өдрийн 9 цагаас 2022 оны 2 дугаар сарын *******-нд шилжих шөнө 0 цаг хүртэл явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. ...Цагдаагийн хэлтсийн *******06*******02 дугаарын утаснаас над руу залгаж ““MN” бааран дотор болон гадна хүмүүс хэрүүл маргаан, үүсгээд зодолдоод байна” гэх дуудлага 2 цаг ******* минутын үед ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу очиход баар хааж байсан баарны гадна олон хүмүүс байсан. Дуудлага өгсөн гэх хүнтэй уулзахад “манай эхнэр ийн нүүр лүү бааран дотор энэ залуу лаазтай пиво шидсэн” гэж хэлсэн. Иргэн гэх хүний нүүр лүү лаазтай пиво шидсэн гэх 20 орчим насны, хар өнгийн куртиктэй халимаг үстэй залуугаас би юу болсон талаар асуухад “би юм шидээгүй гээд гүрийгээд байсан” юм. Тухайн үед байсан хүмүүс уг залууг “пиво шидсэн” гэж 2- хүн хэлсэн учир уг хүн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байхаар нь Цагдаагийн хэлтэс дээр авч ирж эрүүлжүүлэх саатуулах байранд эрүүлжүүлсэн. ...Эд хогшил, сандал ширээний байдал хэвийн байсан. Баарны шалан дээр шингэн зүйл асгарч бохирлогдсон байсан” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 26-р тал/
Гэрч А. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... “MN” караокены давхарт байх бааранд уг өдрийн 22 цагийн үед хуурай ах Түвшинтөгсийн хамтаар орсон. Бааранд сууж байтал зүс таних ******* нэг найзынхаа хамтаар явж байсан. *******г би таньдаг болохоор “та хоёр манай ширээнд ирээд суучаач, дөрвүүлээ цуг суух уу” гэж хэлээд манай ширээнд суусан. Хэсэг сууж байхад ******* “гарч тамхи татчихаад ороод ирье” гээд гарсан. Тамхи татаад орж ирэх үед бүжиглэж байсан эмэгтэй бүжиглэж байгаад санамсаргүй *******г түлхэж байгаа харагдсан. Түлхэлтэд нь ******* бүжиглэж байсан нэг ахыг очоод мөрөлцөн юм. Уг хүнтэй учраа олсон бололтой удаагүй ширээн дээр ирээд суусан. Тэгээд *******г сууж байтал уг мөрлөсөн ахын эхнэр бололтой халимаг үстэй эгч ирээд “чи муу хэн юм гээд *******г 2- удаа алгадаад, салаавч өгөөд” суудал руугаа суусан. Би гайгүй болчихоор нь бүжгийн талбай руу хуурай ах Түвшинтөгсийн хамт гарчихсан бүжиглэх гээд байж байтал ард бөөн юм болоод хүмүүс орилоод ******* гарах гэж байхаар нь бид бүгд цуг гарсан. Гадаа гарсан чинь ******* рүү хэд, хэдэн хүмүүс дайраад, удаагүй цагдаа ирээд *******г аваад явсан. ...Түвшинтөгс ах бид хоёр бааранд ороод 0.5 литрийн Хараа архи болон 2 лаазтай пиво авсан. ******* найзынхаа хамтаар өөр ширээн дээр лаазтай пиво ууж харагдсан. Манай ширээнд суугаад архи пиво уусан. ...Өөрийгөө хянах чадвартай харагдсан. ...Бааранд бага зэргийн хийн утаа байсан. Ямар ч байсан болж байгаа зүйл харагдаж байсан” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 0-р тал/
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газрын Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Н.Туяа, шинжээч эмч, цагдаагийн ахмад О.Болороо, цагдаагийн ахмад Ц. нарын гаргасан дүгнэлтэд: ....
. 202 оны 02 дугаар сарын 0-ны өдрийн 59 дугаартай “.******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 2 дугаар сарын 0-ны өдрийн №0******* дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
2. Т.ийн биед зүүн нүдний ухархайн дээд, доод, дотор ханын хугарал, болорын мултрал, зүүн нүдний дээд зовхинд шарх, цус хуралт, зүүн дух, зүүн нүдний эргэн тойрон, зүүн хоншоор хэсгийн зөөлөн эдийн учирсан байх ба уг гэмтэл нь мохоо зүйлийн удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ.
. Т.ийн биед учирсан дээрх гэмтэл нь цаашид баруун нүдэнд нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй.
*******. Т.ийн биед учирсан дээрх гэмтэл нь цаашид тогтонги зүүн нүдний хараанд нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй.
5. Т.ийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэсэн дүгнэлт /ХХ-ийн 96-0-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /ХХ-ийн ******* дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Нэг. Шүүгдэгч Н.*******г гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Н.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 2 цаг 0 минутын орчимд ******* аймгийн ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МН” бааранд үйлчлүүлж байхдаа ... утсаар яриад орж ирэхэд бүжиглэж байсан эмэгтэйд түлхэгдэж бүжиглэж байсан ахыг мөргөөд уучлалт гуйгаад ... суусны дараа хохирогч 2- удаа ирж чи манай нөхрийг цохилоо хэний биед хүрснээ мэдэж байна уу гээд дайраад байсан. Нөгөө эгч буцаж ирээд ширээн дээр байсан бүх юм түлхэж унагаад намайг 2, удаа алгадсан хүмүүс ирээд дахин салгаад аваад явахад юм хумаа янзлаад сууж байхад дахиж ширээнд ирэхээр нь .....би ямар ядаргаатай эгч вэ гэж бодоод айлгая гэж бодоод хажуу талын ширээнд байсан лаазтай пиво аваад шидчихсэн гэсэн мэдүүлгээр ... хохирогч Т.тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас лаазтай пиво шийдсэн ... хохирогч Т.ийн нүүр лүү онож эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дээд, доод, дотор ханын хугарал, болорын мултрал, зүүн нүдний дээд зовхинд шарх, цус хуралт, зүүн дух, зүүн нүдний эргэн тойрон, зүүн хоншоор хэсгийн зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Т.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 20-р тал/, Гэрч Ц.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 22-р тал/, Гэрч Б.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 2*******-р тал/, Гэрч Б.Мөнхтулгын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 26-р тал/, Гэрч А.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 0-р тал/, Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газрын Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Н.Туяа, шинжээч эмч, цагдаагийн ахмад О.Болороо, цагдаагийн ахмад Ц. нарын гаргасан дүгнэлт /ХХ-ийн 96-0-р тал/, өвчний түүх,эмчийн үзлэг хийсэн,биеийн байдлын үнэлгээний хуудас, сувилгааны тэмдэглэл эмчилгээний баримтууд /ХХ-*******2-89/ дахин шинжилгээ хийлгэх Прокурорын тогтоол /ХХ-90-9/,Яллагдагчийн мэдүүлэг /ХХ-05-06/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд/ХХ--2/,хохирогчоос гаргасан хохирлын баримтууд /ХХ-0-89/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Н.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн .******* дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Н.******* нь Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.. дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ...төлбөрийн чадваргүй шүүгдэгчийн эрхийг ханган шүүхийн шатанд өмгөөлөгч томилон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно.
Иймд шүүгдэгч Н.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн .******* дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хохирогч Т. болон түүний өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу ... Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд:
. 2022 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн гэмт хэргийн улмаас хохирогч Т.ийн сэтгэцэд дасан зохицохуйн хямрал, стресст үзүүлэх сэтгэл хөдлөл, төрх үйлийн холимог өөрчлөлтийн шинжүүд илэрч байна.
2. Т.ийн дасан зохицохуйн, хямрал, стресст үзүүлэх сэтгэл хөдлөл, төрх үйлийн холимог өөрчлөлтийн шинжүүд нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна гэжээ.
Шүүх шинжилгээний тухай хууль /шинэчилсэн/ 202 оны 0 дүгээр сарын 0-ний өдрөөс мөрдөгдсөн. Уг хуультай холбоотойгоор Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох журмыг УДШ-ээс 202оны 0******* дугаар сарын 0-ны өдөр баталсан. Шүүгдэгч Н.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь 2022 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн орой үйлдсэн бөгөөд цаг хугацааны хувьд хуулиас өмнө үйлдэгдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .8 дугаар зүйлд зааснаар ... үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацааг тодорхойлжээ.
Мөн Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5. дэх хэсэгт хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй байхаар зохицуулсан тул хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан сэтгэцэд учирсан хохирол гаргуулах шаардлагыг хангах боломжгүй гэж үзлээ.
Хоёр. Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Т.ээс эрүүл мэндэд учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарсан зардал *******,6,520 төгрөг, энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 5,000,000 төгрөг бүгд 9,6,520 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.
Мөн хохирогч нь цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхтэй холбогдож гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.******* нь хэрэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд *******,0,000 төгрөгийг хохирогчийн эмчилгээний зардалд өгсөн ба үүнийг хохирогч эмчилгээнд хэрэглэсэн, төлбөрөөс хасаж тооцсон гэсэн тайлбар өгсөн болно. /ХХ-9 талд ... 0/0/202 Н.*******гээс *******,0,000 төгрөг шилжүүлсэн банкны хуулга/
Гурав. Шүүгдэгч Н.******* оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Н.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 2 цаг 0 минутын орчимд ******* аймгийн ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МН” бааранд тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Т.тэй маргалдан түүний нүүр лүү лаазтай пиво шидэж, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дээд, доод, дотор ханын хугарал, болорын мултрал, зүүн нүдний дээд зовхинд шарх, цус хуралт, зүүн дух, зүүн нүдний эргэн тойрон, зүүн хоншоор хэсгийн зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Н.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн .******* дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 5 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22., 22.******* дүгээр зүйлийн 22.*******. дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэг, 6.6 дугаар зүйл, 6.******* дугаар зүйл, 6.8 дугаар зүйл, 6.0 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
. Шүүгдэгч ******* овогт ******* *******г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн .******* дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
*******. Иргэний хуулийн *******9******* дугаар зүйлийн *******9*******., 505 дугаар зүйлийн 505., 20 дугаар зүйлийн ,2-д зааснаар шүүгдэгч Н.*******гээс эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 9,6,520 төгрөгийг гаргуулж хохирогч ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* хотхоны - тоотод оршин суух, /, Утас:99*******88/ Боржигон овогт т олгосугай.
5. Энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт хураагдсан ирсэн 02 ширхэг /CD/ хуурцаг бүхий бичлэгийг уг хэргийн хугацаа дуустал хадгалахаар зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.
*******. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.0 дугаар зүйлийн *******-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТА