Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 00547

 

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 153/ШШ2020/00547

Жаргалант сум

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

  

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах, Ховд аймаг дахь Төрийн аудитын газар /../-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн Гаалийн 12 байрны 7 тоотод оршин суух, Хорхон овогт Сүрэнгийн Т.. /../-д холбогдох,

Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2/105 дугаартай актын төлбөр 1,920,000 /нэг сая есэн зуун хорин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 153/2020/00626/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймаг дахь Төрийн аудитын дарга Х.Болдбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.Т..д тэтгэвэрт гарахад нэг удаа олгодог мөнгөн тэтгэмжийг төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаагүй, шалгуур нөхцөл хангаагүй байхад 2014 оны 5 дугаар сарын 19-нд 1,920,000 төгрөгийг олгосон нь Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2-д “Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох бөгөөд нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуульд заасан журмыг баримтлан тогтооно.” гэсэн заалтыг зөрчсөнд төлүүлэх төлбөрийн акт бичигдсэн.

Иймд иргэн С.Т..аас 1,920,000 төгрөгийг гаргуулан төсвийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 Зохигчоос 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийн дагуу нэхэмжлэгч Ховд аймгийн Төрийн аудитын газрын дарга Х.Болдбаатар, хариуцагч С.Т.. бид дараах нөхцлөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа.

Нэг. Нэхэмжлэгч Ховд аймгийн Төрийн аудитын газар нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,920,000 төгрөгөөс С.Т.. нь 920,000 төгрөгийг 2020 оны 7 сарын 21-ний өдөр төлсөн байх тул 920,000 төгрөгийг татгалзаж,

Хоёр. Хариуцагч С.Т.. нь 2020 оны 8 сарын 05-ны өдрийн дотор 250,000 төгрөгийг Ховд аймгийн Төрийн аудитын газарт, 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 250,000 төгрөгийг, 2020 оны 10 сарын 05-ны өдрийн дотор 250,000 төгрөгийг Ховд аймгийн Төрийн аудитын газарт, 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 250,000 төгрөгийг Ховд аймгийн Төрийн аудитын газарт тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлээ.

Гурав. Зохигчид уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, гомдол гаргах эрхгүйгээр тохиролцлоо гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймаг дахь Төрийн аудитын газар нь С.Т..д холбогдуулан Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2/105 дугаартай актын төлбөр 1,920,000 /нэг сая есэн зуун хорин мянга/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Т.. нь нэхэмжлэлийн шаардлага болох Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2/105 дугаартай актын төлбөр 1,920,000 /нэг сая есэн зуун хорин мянга/ төгрөгөөс 2020 оны 8 сарын 05-ны өдрийн дотор 250,000 төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 250,000 төгрөгийг, 2020 оны 10 сарын 05-ны өдрийн дотор 250,000 төгрөгийг, 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 250,000 төгрөгийг тус тус Ховд аймаг дахь Төрийн аудитын газарт төлөхөөр, нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Болдбаатар нь нэхэмжлэгч С.Т..ыг актын төлбөрөөс 920,000 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр 920,000 төгрөгийг С.Т..аас гаргуулахаас татгалзан зохигч эвлэрэн эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч нар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймаг дахь Төрийн аудитын газар нь улсын тэмдэгтийн хураамж 45,670 /дөчин таван мянга зургаан зуун дал/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч С.Т..аас 1,920,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 45,670 төгрөгийн тал хувь болох 22,835 /хорин хоёр мянга найман зуун гучин тав/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.

Энэхүү захирамжийг хариуцагч С.Т.. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Т..д холбогдох, Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2/105 дугаартай актын төлбөр 1,920,000 /нэг сая есэн зуун хорин мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт С.Т.. нь нэхэмжлэлийн шаардлага болох Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2/105 дугаартай актын төлбөр 1,920,000 /нэг сая есэн зуун хорин мянга/ төгрөгөөс 2020 оны 8 сарын 05-ны өдрийн дотор 250,000 төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 250,000 төгрөгийг, 2020 оны 10 сарын 05-ны өдрийн дотор 250,000 төгрөгийг, 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 250,000 төгрөгийг тус тус Ховд аймаг дахь Төрийн аудитын газарт төлөхөөр, нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Болдбаатар нь нэхэмжлэгч С.Т..ыг актын төлбөрөөс 920,000 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр 920,000 төгрөгийг С.Т..аас гаргуулахаас татгалзан нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Болдбаатар, хариуцагч С.Т.. нар нь эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймаг дахь Төрийн аудитын газар нь улсын тэмдэгтийн хураамж 45,670 /дөчин таван мянга зургаан зуун дал/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч С.Т..аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 22,835 /хорин хоёр мянга найман зуун гучин тав/ төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100160000941 тоот дансанд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С.Т.. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

   

 

ШҮҮГЧ                                                      С.ОЮУНЖАРГАЛ