Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/133

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч  Г.Тунгалаг

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа

Шүүгдэгч *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр  хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн ******* суманд 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй,хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-8, эхнэр, 6 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сум 3 дугаар баг ******* ******* тоотод оршин суух хаягтай, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* /

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн ******* суманд 1982 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сум 7 дугаар баг тоотод оршин суух, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт .

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн ******* суманд 1991 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг, 3 тоотод оршин суух, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж, молдок, цахилгаан үүсгүүр, агааржуулалтын хоолой зэргийг ашиглан Сэлэнгэ аймгийн ******* сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ноён уул” гэх дархан цаазат газарт 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул хийж газрын хэвлийд халдаж 912,063.65 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Ноён-Уул”-ын Улсын тусгай хамгаалалттай газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, байгаль-экологид буюу газрын хэвлийд 912063.65 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …Би дахин мэдүүлэг өгөхгүй, цагдаа дээр өгсөн мэдүүлгээс өөрөөр мэдүүлэх зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээс өөрөөр нэмж ярих зүйл байхгүй. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож ухаарсан дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх болно. ...гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …Цагдаагийн байгууллага дээр өгсөн мэдүүлгээс өөрөөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна. ...гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-ийн 3 дугаар хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт/хх-ийн 4-7 дугаар хуудас/

Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжилсэн тухай” тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл/хх-ийн 8-10 дугаар хуудас/

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 21 дүгээр хуудас/

Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би Сэлэнгэ аймгийн ******* сумын байгаль орчны улсын байцаагчийн гаргасан актаар тогтоогдсон хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 25 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: …Сэлэнгэ аймгийн ******* сумын Цагдаагийн хэлтсийн экологийн асуудал хариуцсан мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээч томилсон тогтоолын дагуу дүгнэлт гаргаж өгсөн ажлын хөлс болох 3,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. ...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Гэрч Б.Тогтохмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нөхөр болох *******, *******, ******* нарыг урагшаа нэг уул руу хүргэж өгсөн. Би ямар нэртэй уул гэдгийг нь мэдэхгүй байна. Миний нөхөр Бат-Оюуны эзэмшлийн ногоон өнгөтэй приус-10 маркийн 78-44 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр уул руу хүргэж өгсөн. *******, *******, ******* нараас өөр хүн яваагүй...гэх мэдүүлэг/хх-ийн 40 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №5576 дугаартай дүгнэлт

Дүгнэлт хэсэгт:

1.Шинжилгээнд ирүүлсэн шаргал металл шинжилгээнд тэнцэж байна.

2.Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металлын гадаргуугийн голэлементийн найрлагад алт-/Au-96.250%/, мөнгө-/Ag-3.059%/ зэрэг элементүүдийн найрлагатай, харин тухайн шаргал өнгийн металлын зах ирмэгт байгаа хар өнгийн хэсгээр хэмжилт хийж үзэхэд алт-/Au-59.499%/, төмөр-/Fe-25.256%/, кали-/K-3.674%/, цахиур-/Si-3.*******1%/, мөнгө-/Ag-2.498%/,хар тулга-/Pb-1.969%/ зэрэг элементүүдийн найрлагатай байгаа тул тухайн хар өнгийн зүйлийг алтны металлаар бүрсэн байна. ...гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 43-46 дугаар хуудас/, 

 “Эко инженеринг” ХХК-ний шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №22 дугаартай дүгнэлт:

Дүгнэлт хэсэгт:

...иргэн ******* нь нэр бүхий иргэдтэй хамтран хууль бусаар олборлосон хүдрээс нийт 96,25 хувийн алт агуулсан 4,3гр шаргал өнгийн металл байсан нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 5576 дугаартай дүгнэлтээр баталгаажсан байна. Дээрх агууламжаар тооцоолж үзэхэд 4,3гр шар өнгийн металл дотор агуулагдах алтны хэмжээ нь 4,138гр байна. Монгол банкны үнэт металл худалдан авах 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 220,411.71 /₮/гр/ алтны ханшаар тооцож үзэхэд иргэн ******* нь нэр бүхий иргэдтэй хамтран хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул хийж газрын хэвлийд халдсан үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын хэмжээ нь нийт 912,063.65 төгрөг болж байна. ...гэх дүгнэлт/хх-ийн 59 дүгээр хуудас/,

- Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №01/29-02/276/10 дугаартай “газрын хэвлийд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай” акт /хх-ийн 64-65 дугаар хуудас/,

- Хөрөнгийн үнэлгээний “Арвижих Эстимейт” ХХК-ний үнэлгээчний 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №1/167 дугаартай үнэлгээний тайлан

Тайланд

-цахилгаан үүсгүүр, /1ш, хуучин, улбар шар өнгөтэй/,

-250.000 төгрөг, молдок /ногоон өнгийн 1 ш, хуучин/, 120.000 төгрөг,

-агааржуулалтын төхөөрөмж /1ш, хуучин/ 100.000 төгрөг нийт 470.000 төгрөг” ...гэх үнэлгээний тайлан/хх-ийн 69 дүгээр хуудас/,

Хан-Хэнтий улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №199 дугаартай албан бичиг, түүний хавсралт/хх-ийн 127-133 дугаар хуудас/,

Хохирол төлсөн баримт/хх-ийн 140 дүгээр хуудас/

Шүүгдэгч *******, *******, ******* нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/хх-ийн 142 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн  233001450162 дугаартай хавтаст хэргээс улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хэргийг эцэслэн хянан шийдвэрлэхэд хангалттай болно.

Шүүгдэгч *******, *******, ******* нарын гэмт үйлдэл нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь өөрсдийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, мөрдөн байцаалт, прокурорын шатанд шүүгдэгч нарт ямар нэгэн байдлаар эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандаж харьцсан, хуурч мэхлэн хууль бусаар гэмт хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хоёр.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч *******, *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шар өнгийн цахилгаан үүсгүүр/хуучин/, саарал өнгийн молдок/хуучих/, агааржуулалтын төхөөрөмж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4.138гр жин бүхий шаргал өнгийн металл зэргийг хурааж улсын орлого болгох, шүүгдэгч нарын гэмт үйлдлээс байгаль экологид учирсан 1824127.3 төгрөгийг шүүгдэгч нар нөхөн төлсөн болно.

Гурав.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Ноён-Уул”-ын Улсын тусгай хамгаалалттай газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, байгаль-экологид буюу газрын хэвлийд 1824127.3 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Иймд шүүгдэгч *******, *******, ******* нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, прокурорын санал болгож, шүүгдэгч *******, *******, ******* нарын хүлээн зөвшөөрсөн *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00000 төгрөгөөр тус бүрд торгох ял оногдуулж, торгох ялыг шүүгдэгчийн олж байгаа цалин орлогын хэмжээг харгалзан үзэж хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.    

Иймд шүүгдэгч *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн олж байгаа цалин, хөлс, орлогын хэмжээг харгалзан үзээд 03 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжээчийн зардалд шүүгдэгч *******, *******, ******* нараас 3000000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, Эко-Инженеринг ХХК-д олгохыг дурдаад.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* Бат-Оюун, овогт Жаргалбаяр, ******* овгийн Жаргалбат нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, газрын хэвлийд халдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг *******00/таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр,

-шүүгдэгч *******ыг *******00/таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр,

-шүүгдэгч *******ыг *******00/таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох  ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарыг *******00000 төгрөгөөр тус тус торгосон торгох ялыг 03/гурван/жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нар нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******, *******, ******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч *******, *******, ******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, энэ тогтоолоор бусдад бодит хохиролд төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас байгаль экологид учруулсан 1824127.3/нэг сая найман зуун хорин дөрвөн мянга нэг зуун хорин долоо/ төгрөгийн хохирлыг нөхөн төлснийг тус тус дурдсугай.

            7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  *******, *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн 470,000 төгрөгийн үнэ бүхий “хар өнгийн цахилгаан үүсгүүр 1 ширхэг, шар өнгийн молдок 1 ширхэг, агааржуулалтын төхөөрөмж 1 ширхэг зэргийг хурааж Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээр дамжуулан улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэж олсон 4.3грамм/дөрөв аравны гурав/ шаргал өнгийн металл/алт гэх/-ыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан Монгол банканд хүргүүлж улсын орлого болгосугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шүүгдэгч *******аас 1000000/нэг сая/төгрөг, *******аас 1000000/нэг сая/төгрөг, *******аас 1000000/нэг сая/төгрөгийг тус тус гаргуулж, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэгт байрлах Эко-Инженеринг ХХК-д/утас-99186730/-д олгосугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            10.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ЭРДЭНЭМӨНХ