Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 00550

 

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 153/ШШ2020/00550

Жаргалант сум

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плазад байрлах, Скайтел ХХК /2576376/-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 5-32 тоотод оршин суух, Тогосоохон овогт Ганболдын Төгс-Эрдэнэ /ПЮ93092632/-т холбогдох,

гар утасны үлдэгдэл төлбөр 345,544 төгрөг, нотариатын хөлс 5,500 төгрөг, нийт 351,044 /гурван зуун тавин нэгэн мянга дөчин дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 153/2020/00634/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Нарантуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Төгс-Эрдэнэ нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр дараа төлбөрт MONGOLdoo 20 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж 91052929 дугаарын эзэмшигч болж SAMSUNG J3 маркийн гар утсыг 6 сарын хугацаанд төлөхөөр лизингийн нөхцөлөөр худалдан авсан.

Гэтэл Г.Төгс-Эрдэнэ нь гэрээний үүргээ үл биелүүлж 91052929 дугаарын лизингийн төлбөр 345,544 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдлийг өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна.

Иймд Г.Төгс-Эрдэнээс төлбөрийн үлдэгдэл болох 345,544 төгрөг, үүнээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.5 дэх хэсэгт заасны дагуу барьцаа 0 төгрөгийг хасаад 345,544 төгрөг, нотариатын зардалд 5,500 төгрөг нийт 351,044 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Төгс-Эрдэнэ нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ганболд овогтой Төгс-Эрдэнэ нь Скайтел ХХК-ны нэхэмжилсэн 351,044 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Скайтел ХХК нь Г.Төгс-Эрдэнэд холбогдуулан гар утасны үлдэгдэл төлбөр 345,544 төгрөг, нотариатын хөлс 5,500 төгрөг, нийт 351,044 /гурван зуун тавин нэгэн мянга дөчин дөрөв/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Төгс-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлага болох гар утасны үлдэгдэл төлбөр 345,544 төгрөг, нотариатын хөлс 5,500 төгрөг, нийт 351,044 /гурван зуун тавин нэгэн мянга дөчин дөрөв/ төгрөгийг нэхэмжлэгч Скайтел ХХК-д төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,182 /арван нэгэн мянга нэг зуун наян хоёр/ төгрөгийн тал хувь болох 4,869.5 /дөрвөн мянга найман зуун жаран есэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 5,591 /таван мянга таван зуун ерэн нэг/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Төгс-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5,591 /таван мянга таван зуун ерэн нэг/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгохоор тогтов.

Хариуцагч Г.Төгс-Эрдэнэ нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Төгс-Эрдэнэд холбогдох, гар утасны үлдэгдэл төлбөр 345,544 төгрөг, нотариатын хөлс 5,500 төгрөг, нийт 351,044 /гурван зуун тавин нэгэн мянга дөчин дөрөв/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Төгс-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 351,044 /гурван зуун тавин нэгэн мянга дөчин дөрөв/ төгрөгийг нэхэмжлэгч Скайтел ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,182 /арван нэгэн мянга нэг зуун наян хоёр/ төгрөгийн тал хувь болох 4,869.5 /дөрвөн мянга найман зуун жаран есэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 5,591 /таван мянга таван зуун ерэн нэг/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Төгс-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5,591 /таван мянга таван зуун ерэн нэг/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.Төгс-Эрдэнэ нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

 

 

ШҮҮГЧ                                                      С.ОЮУНЖАРГАЛ