| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00637/И |
| Дугаар | 00551 |
| Огноо | 2020-08-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 00551
| 2020 оны 08 сарын 12 өдөр | Дугаар 153/ШШ2020/00551 | Жаргалант сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, С.. плазад байрлах, С.. ХХК /../-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Дарви сумын Булаг багт оршин суух, Ганган бүжий овогт Баасандоржийн Н.. /../-д холбогдох,
гар утасны үлдэгдэл төлбөр 614,180 төгрөг, нотариатын хөлс 5,000 төгрөг, нийт 619,180 /зургаан зуун арван есэн мянга нэг зуун ная/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 153/2020/00637/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.. ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Н.. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Н.. нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр дараа төлбөрт MONGOLdoo 10 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж 91900501 дугаарын эзэмшигч болж SAMSUNG A30 маркийн гар утсыг 6 сарын хугацаанд төлөхөөр лизингийн нөхцөлөөр худалдан авсан.
Гэтэл Б.Н.. нь гэрээний үүргээ үл биелүүлж 91900501 дугаарын лизингийн төлбөр 614,180 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдлийг өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна.
Иймд Б.Н..гаас төлбөрийн үлдэгдэл болох 614,180 төгрөг, үүнээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.5 дэх хэсэгт заасны дагуу барьцаа 0 төгрөгийг хасаад 614,180 төгрөг, нотариатын зардалд 5,000 төгрөг нийт 619,180 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Н.. нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С.. ХХК нь надаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 619,180 төгрөгийг нэхэмжилж байгаа.
Миний бие нь 2020 оны 6 дугаар сарын 26-ны үеэр 200,000 төгрөгийг с.. ХХК-д төлсөн. Одоо үлдэгдэл 419,180 төгрөг байгаа. Уг үлдэгдэл төлбөр болох 419,180 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.. ХХК нь Б.Н..д холбогдуулан гар утасны үлдэгдэл төлбөр 614,180 төгрөг, нотариатын хөлс 5,000 төгрөг, нийт 619,180 /зургаан зуун арван есэн мянга нэг зуун ная/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батбаяр нь хариуцагч Б.Н.. нь 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 200,000 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа нийт 419,180 төгрөг гаргуулахаар багасгажээ.
Хариуцагч Б.Н.. нь нэхэмжлэлийн шаардлага болох гар утасны үлдэгдэл төлбөр 414,180 төгрөг, нотариатын хөлс 5,000 төгрөг, нийт 419,180 /дөрвөн зуун арван есэн мянга нэг зуун ная/ төгрөгийг нэхэмжлэгч С.. ХХК-д төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.. ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,225 /арван есэн мянга хоёр зуун хорин тав/ төгрөгийн тал хувь болох 9,612.5 /есэн мянга зургаан зуун арван хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 9,612.5 /есэн мянга зургаан зуун арван хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Н..гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9,612.5 /есэн мянга зургаан зуун арван хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч С.. ХХК-д олгохоор тогтов.
Хариуцагч Б.Н.. нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч С.. ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Н..д холбогдох, гар утасны үлдэгдэл төлбөр 614,180 төгрөг, нотариатын хөлс 5,000 төгрөг, нийт 619,180 /зургаан зуун арван есэн мянга нэг зуун ная/ төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, нийт 419,180 /дөрвөн зуун арван есэн мянга нэг зуун ная/ төгрөг гаргуулах тухай багасгасан шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч Б.Н.. нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 419,180 /дөрвөн зуун арван есэн мянга нэг зуун ная/ төгрөгийг нэхэмжлэгч С.. ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.. ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,225 /арван есэн мянга хоёр зуун хорин тав/ төгрөгийн тал хувь болох 9,612.5 /есэн мянга зургаан зуун арван хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 9,612.5 /есэн мянга зургаан зуун арван хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Н..гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9,612.5 /есэн мянга зургаан зуун арван хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч С.. ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Н.. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ