Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/45

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

Улсын яллагч: Э.Оргилбат /томилолтоор/,

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Л.Соёмбо нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202005370056 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь “...мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг үйлдэхэд *** гэгчтэй үйлдлээрээ санаатай нэгдэж, 2022 оны 9 дүгээр сарын 01-ны өдрөөс 03-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, *** дахь гэртээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй цэвэр жин нь 137.7 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан...” гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг *** гэдэг би 21 настай. Энэ хэрэгт холбогдоод 1 жил, 4 сар гаруй  хугацааг өнгөрүүлж байна. Энэ хугацаанд маш их сэтгэлийн дарамттай, түгшиж, гэмшиж цаг хугацааг өнгөрүүлсэн. Би “***” нэрээр амьд хөгжмийн хамтлагтаа уран бүтээл туурвидаг хамтлагийнхаа дуучин үүргийг гүйцэтгэдэг. Энэ чиглэлээр гэмт хэрэгт холбогдож байгаа залуучуудад өөрийн мессежийг хүргэмээр байна, урьдчилан таслан сэргийлэх арга хэмжээнд гар бие оролцмоор байна. Би одоо 21 настай энэ хавар сургуулиа төгсөнө, надад ганцхан боломж олгооч шүүгчээ” гэв.

Гэрч ***ы мөрдөн байцаалтад өгсөн: “...*** буюу *** гэх нэрээр уран бүтээл хийдэг залууг одоогоос 2 жилийн өмнөөс таньж мэддэг болсон. Харин *** гэх залууг одоогоос 1 жилийн  өмнө нь гадуур шоудаж явж байх үедээ л танилцаж зүс мэддэг болсон. Дээрх хоёр залуутай найз нөхдийн харилцаатай гэхдээ дотно найзлаад байдаггүй. 2022 оны 8 дугаар сарын 31-ний орой гэртээ байх үед над руу манай найз *** утсаар залгаад хоёр хоногийн дараа найз нь Япон улс руу явлаа явахаасаа өмнө нь уулзъя гэхээр нь зөвшөөрч гэрийнхээ гадаа Баттулгыг ирэхээр нь гарахаар болсон. Удалгүй *** ирчихлээ гэхээр нь гараад машинд нь суутал машинд *** болон өөр нэг зүс танихгүй залуу хамт явсан. Ингээд машинд нь суугаад ***г japan тауны ойролцоогоос авч хотын төв рүү 5-уулаа Баттулгын машинтай явсан. Төв рүү орох үед машинд сууж байсан танихгүй залуу нь буугаад үлдсэн ба 4-үүлээ хотын төвөөр байж байгаад хийх ажил олдохгүй сэлгүүцэх маягтай байх үед *** нь манай гэр рүү очиж болно хүн байхгүй байгаа гэж хэлсэн тул дөрвүүлээ ***гийн гэр рүү очиж пластешн тоглоом тоглохоор Нарны хороолол руу явсан. Тэр үед машинд ***, ***тай өөрт нь өвс байгаа гээд үүрч явсан хар өнгийн цүнхнээсээ хар ууттай зүйлийг гаргаж ирж харуулчхаад буцаагаад хийчихсэн ба танайх руу авч явж болох уу гэж асуусан ба анхандаа *** татгалзсан ч сүүлдээ ***тэй хоорондоо ярьж байгаад зөвшөөрсөн. Тэр ярианд нь бол *** бид хоёр огт оролцоогүй. *** хоёр хоногийн дараа гадаад Улс руу явах гэж байсан учраас огтоосоо сонирхоогүй. Ингээд дөрвүүлээ доод дэлгүүрээс нь идэж уух зүйл, хүний 3, 3 шилтэй пиво аваад гэрт нь орсон. Гэрт нь орсны дараа *** бид хоёр ерөнхийдөө пиво уунгаа тоглоом тоглоод хоорондоо юм ярьж суусан харин *** болохоор *** бид хоёр дээр ирэн, очин эсхүл гал тогооны өрөөнд байсан *** рүү очих зэргээр орж гарч байсан. *** бол гал тогоонд юу хийж байсан талаар бол мэдэхгүй авч орсон өвсөө хэрхэн ямар байдлаар ашигласан талаар нь бол мэдэхгүй. *** бид хоёр бол огт оролцоогүй. Ингээд шөнийн 04-05 цагийн үед гэртээ харихаар ганцаараа явсан, гэрт нь ***, ***, *** нар үлдсэн. Миний дараа *** гэртээ харихаар явсан гэж дараа нь ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 52-53/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 4309 дугаартай дүгнэлтэд “шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “*** 2022.09.3” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна” гэжээ. /хх 1-н 62-63/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 4311 дугаартай дүгнэлтэд: “...ХТТГ 90 грамм өвс, 73 грамм өвс 3 ширхэг тугалган цаас, хуйлсан 50 төгрөг” гэж хаягласан шаргал өнгийн цаасан уутанд хар саарал өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, улбар шар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, тортог мэт зүйлээр бохирлогдсон тугалган цаас 3 ширхэг, АҮ2414906 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэрэг зүйлийг хийж ирүүлсэн байна. Хар саарал гялгар ууттай ургамал мэт зүйлийн уутны хамт жин нь 79.3 грамм цэвэр жин нь 81.4 грамм, улбар шар гялгар ууттай  ургамал мэт зүйлийн уутны хамт жин нь 74.5 грамм, цэвэр жин нь 56.3 грамм тус тус байна. Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлээс дээж авч органик уусгагчид уусган 7820А GC system 5977E MSD хийн хроматограф масс спектрометр багажаар шинжилгээ хийхэд “ХТТГ 90 грамм өвс, 73 грамм өвс 3 ширхэг тугалган цаас хуйлсан 50 төгрөг” гэж хаягласан хар саарал өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, улбар шар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, тортог мэт зүйлээр бохирлогдсон тугалган цаас 3 ширхэг, АҮ2414906 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс дельта-9-тетрагидроканнабинол /dekta-9-tetrahydrocannabinol/ илэрсэн. Дельта-9-тетрагидроканнабинол /dekta-9-tetrahydrocannabinol/ нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад хамаарна” гэх дүгнэлт /хх 1-н 65-66/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 854 дугаартай дүгнэлтэд: “...*** нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. ...одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. ...сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...сэтгэц идэвхт бодисоос хамааралтай гэх шинж, баримт үгүй байна” гэх дүгнэлт /хх 1-н 94/,

Хэргийн газарт 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 8-13/, Хүний биед үзлэг хийсэн, биологийн дээж авсан тухай тэмдэглэл /хх 1-н 14-18/, Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /хх 1-н 22-23/, Эд мөрийн баримтаар тооцож үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 1-н 35/, Банкны дансны лавлагаанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 1-н 171-208/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 104, 120-199/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч *** нь “...сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг үйлдэхэд бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэлэн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 03-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, *** дахь гэртээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй цэвэр жин нь 137.7 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан...” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч ***ы мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь бусадтай бүлэглэн нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо, *** дахь гэртээсэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч ***гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Гэмт хэргийн улмаас бодит хохирол учраагүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

Харин шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, түүнчлэн, Үндэсний аюулгүй байдлын эсрэг түүнд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай болохыг дурдах нь зүйтэй.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид “01 жил хорих ял оногдуулах”, шүүгдэгчийн өмгөөлөгч “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг тус тус гаргасан.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг” ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан улсын яллагчийн ялын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцалга нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх зорилготой ба тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой. Шүүгдэгч ***гийн үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, түүнчлэн, Үндэсний аюулгүй байдлын эсрэг түүнд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлт нь Эрүүгийн хуулийн дээрх зорилгыг хангахгүй гэж шүүх дүгнэсэн болно.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж/ саарал өнгийн гялгар ууттай 90 грамм жинтэй өвс ургамал /цэвэр жин 81.4 грамм/, улбар шар өнгийн ууттай 75 грамм өвс ургамал /цэвэр жин 56.3 грамм/, хар өнгийн тав тогтож бохирлогдсон 3 ширхэг тугалган цаасыг устгах, AY2414906 серийн дугаартай хуйлсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банканд шилжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгав.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г 01 жил хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 01 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа саарал өнгийн гялгар ууттай 90 грамм жинтэй өвс ургамал /цэвэр жин 81.4 грамм/, улбар шар өнгийн ууттай 75 грамм өвс ургамал /цэвэр жин 56.3 грамм/, хар өнгийн тав тогтож бохирлогдсон 3 ширхэг тугалган цаасыг устгах, AY2414906 серийн дугаартай хуйлсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банканд шилжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх даалгасугай.
  5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шүүгдэгч ***д урьд шүүгчийн захирамжаар авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР