Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 00552

 

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 153/ШШ2020/00552

Жаргалант сум

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, С.. плазад байрлах, С.. ХХК /../-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 2-11 тоотод оршин суух, Шавьд овогт Цагаанбаатарын Т.. /../-т холбогдох,

гар утасны үлдэгдэл төлбөр 321,319 төгрөг, нотариатын хөлс 5,000 төгрөг, нийт 326,319 /гурван зуун хорин зургаан мянга гурван зуун арван ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 153/2020/00639/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.. ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Нарантуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Цагаанбаатар овогтой Т.. нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр дараа төлбөрт MONGOLdoo 10 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж 91089499 дугаарын эзэмшигч болж SAMSUNG A10 маркийн гар утсыг 6 сарын хугацаанд төлөхөөр лизингийн нөхцөлөөр худалдан авсан.

Гэтэл Ц.Т.. нь гэрээний үүргээ үл биелүүлж 91089499 дугаарын лизингийн төлбөр 321,319 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдлийг өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна.

Иймд Ц.Т..өөс төлбөрийн үлдэгдэл болох 321,319 төгрөг, үүнээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.5 дэх хэсэгт заасны дагуу барьцаа 0 төгрөгийг хасаад 321,319 төгрөг, нотариатын зардалд 5,000 төгрөг нийт 326,319 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Т.. нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ц.Т.. нь С.. ХХК-иас Samsung А10 маркийн гар утсыг лизингээр худалдаж авсан. Одоо С.. ХХК-ийн нэхэмжилж байгаа гар утасны үлдэгдэл төлбөр 326,319 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.. ХХК нь Ц.Т..т холбогдуулан гар утасны үлдэгдэл төлбөр 321,319 төгрөг, нотариатын хөлс 5,000 төгрөг, нийт 326,319 /гурван зуун хорин зургаан мянга гурван зуун арван ес/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Т.. нь нэхэмжлэлийн шаардлага болох гар утасны үлдэгдэл төлбөр 321,319 төгрөг, нотариатын хөлс 5,000 төгрөг, нийт 326,319 /гурван зуун хорин зургаан мянга гурван зуун арван ес/ төгрөгийг нэхэмжлэгч С.. ХХК-д төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.. ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,440 /арван мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийн тал хувь болох 5,220 /таван мянга хоёр зуун хорь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 5,220 /таван мянга хоёр зуун хорь/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.Т..өөс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5,220 /таван мянга хоёр зуун хорь/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч С.. ХХК-д олгохоор тогтов.

Хариуцагч Ц.Т.. нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч С.. ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Т..т холбогдох, гар утасны үлдэгдэл төлбөр 321,319 төгрөг, нотариатын хөлс 5,000 төгрөг, нийт 326,319 /гурван зуун хорин зургаан мянга гурван зуун арван ес/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.Т.. нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 326,319 /гурван зуун хорин зургаан мянга гурван зуун арван ес/ төгрөгийг нэхэмжлэгч С.. ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.. ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,440 /арван мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийн тал хувь болох 5,220 /таван мянга хоёр зуун хорь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 5,220 /таван мянга хоёр зуун хорь/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.Т..өөс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5,220 /таван мянга хоёр зуун хорь/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч С.. ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц.Т.. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

 

 

ШҮҮГЧ                                                      С.ОЮУНЖАРГАЛ