Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 155

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ,  Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй,      

Улсын яллагч Д.Эрдэнэсоёл, 

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,  

Иргэдийн төлөөлөгч Б.Уранцэрэн,    

Шүүгдэгч Х.Өлзийхуяг, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Х.Өлзийхуягт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201605000196 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 11 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1961 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,  албан ёсоор Баян-Овоо сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, одоогоор тодорхой оршин суух хаяггүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Баянхонгор аймгийн шүүхийн 1983 оны 11 сарын 29-ний өдрийн 33 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-н Эрүүгийн хуулийн 168 дугаар зүйлийн Б-д зааснаар, БНМАУ-н Эрүүгийн хуулийн 32-р зүйлийг журамлан Х.Өлзийхуягийг 2 жил, БНМАУ-н Эрүүгийн хуулийн 155-р зүйлийн 2-ын А-д зааснаар 6 сар хорих ялаар тус тус шийтгэж, БНМАУ-н Эрүүгийн хуулийн 30-р зүйлийг журамлан Х.Өлзийхуягт оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил, 6 сар хорих ялаар, Баянхонгор аймгийн шүүхийн 1984 оны 07 сарын 07-ны өдрийн 23 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-н Эрүгийн хуулийн тусгай ангийн 63-р зүйлийн А-д зааснаар 1 жил, 109-р зүйлийн Б-д зааснаар 5 жил хорих ял оногдуулж, мөн хуулийн 31-р зүйлийн б- ангид заасныг журамлан 1983 оны 11-р сарын 29-ний өдрийн аймгийн шүүхийн 33-р таслан шийдвэрлэх тогтоолоор 2 жил 6 сар хорьсоны 1 жил 7 сар 23 хоног эдэлснийг хасаж үлдэх 10 сар 7 хоногийг шинээр оногдуулсан 5 жилд нэмж 5 жил, 10 сар, 7 хоног хорих ялаар, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын шүүхийн 1987 оны 12 сарын 10-ны өдрийн 75 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-н Эрүүгийн хуулийн 98-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорьж, мөн хуулийн 38-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Өлзийхуягт шинээр оногдуулсан 6 сарын хорих ял дээр түрүүчийн тогтоолоор эдлээгүй 1 жил 20 хоногийн зарим нь болох 9 сарын хорих ялыг нэмж бүгд 1 жил 3 сар хорих ялаар, Баянхонгор аймгийн 3-р хэсгийн ардын шүүхийн 1990 оны 06 сарын 05-ны өдрийн 07 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, 6 жил хорих ялаар, Баянхонгор аймгийн шүүхийн 1996 оны 05 сарын 31-ний өдрийн 04 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 39-р зүйлийг журамлан 125-р зүйлийн 2-т зааснаар 6 жил хорих ялаар, Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 11 сарын 12-ны өдрийн 230 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар, Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 01 сарын 10-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 11 жил хорих ялаар  тус тус шийтгэгдэж, 2015 оны 04 сарын 03-ны өдөр хорих ялыг бүрэн эдэлж хугацаа дуусан суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, ВГ61042716 регистрийн дугаартай, Боржигон овогт Хулганы Өлзийхуяг,

Үйлдсэн хэргийн талаар:

Дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн, онц аюултай гэмт хэрэгтэн, шүүгдэгч Х.Өлзийхуяг нь ялтай байхдаа давтан үйлдлээр, согтуурлын байдалд байхдаа 2016 оны 03 дугаар сарын 06-наас 2016 оны 03 дугаар сарын 25-ны хооронд Баянхонгор аймгийн Галуут сумын төвд оршин суух иргэн Т.Баатарсайханы гэрт хууль бусаар нэвтэрч мөнгөн хазаар, эмээлийн мөнгөн даруулга, эмээлийн гөлөмгүй мод, 6 ширхэг эмээлийн даруулга, эмэгтэй хүний 3 дээл, эрэгтэй хүний 1 дээл, эмэгтэй хүний 1 гутал, 4 талтай булган малгай, сүүлийн үеийн чулуун манан хөөрөг, орны урдуур татдаг татаа 2 ширхэгийг шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, нууц далд аргаар хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 2.210.000 төгрөгийн хохирол учруулсан,

согтуурлын байдалд байхдаа, давтан үйлдлээр 2016 оны 03 дугаар сарын 11-нээс 2016 оны 04 дугээр сарын 05-ны хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 11-01 тоотод оршин суух иргэн Б.Бадамдуламын гэрт хууль бусаар нэвтэрч шинэ цагийн мөнгө бүс, 1 шил Болор архи, Нокио маркын гар утас, эмээлийн гөлөм, ямааны мах зэргийг шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, нууц далд аргаар хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 725.000 төгрөгийн хохирол учруулсан,

согтуурлын байдалд байхдаа, давтан үйлдлээр 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 13-2 тоотод оршин суух иргэн Ж.Энхжаргалын гэрт хууль бусаар нэвтэрч хурган дээлийг шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, нууц далд аргаар хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 510.000 төгрөгийн хохирол учруулсан,

согтуурлын байдалд байхдаа, давтан үйлдлээр 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 22-40 тоотод оршин суух иргэн М.Долгорсүрэнгийн гэрт хууль бусаар нэвтэрч хромон гутал, эмэгтэй хүний арьсан гутал, эрэгтэй торгон дээл, эмэгтэй торгон дээлийг шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, нууц далд аргаар хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 337.000 төгрөгийн хохирол учруулсан,

согтуурлын байдалд байхдаа, давтан үйлдлээр 2016 оны 04 дүгээр сарын

21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 11-01 тоотод оршин суух иргэн Б.Бадамдуламын гэрт хууль бусаар нэвтэрч хурган дээл, ноолууран дээл, эрэгтэй булган малгай, эмэгтэй туулайн арьсан малгай, 1.0 маркийн гар утсыг шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, нууц далд аргаар хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 790.000 төгрөгийн хохирол учруулсан,

согтуурлын байдалд байхдаа, давтан үйлдлээр 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 9-2Б тоотод оршин суух иргэн С.Лхагвадоржийн гэрт хууль бусаар нэвтэрч олон сувгийн хүлээн авагч смарт картын хамт 1 ширхэг, бор өнгийн арьсан түрийвч 1 ширхэг, түрүүвчин дотор алдарт эхийн 2 дугаар зэргийн одон 1 ширхэг, хургархайн мөнгөн бөгж 4 ширхэг, Нокиа 1600 маркийн гар утсны баттерай 1 ширхэг, иргэний цахим үнэмлэх 1 ширхэг, эрүүл мэндийн дэвтэр 1 ширхэг, дэрний уут 1 ширхэг, 101.000 төгрөг зэргийг шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, нууц далд аргаар хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 294.000 төгрөгийн хохирол учруулсан,

согтуурлын байдалд байхдаа, давтан үйлдлээр 2016 оны 04 дүгээр сарын 22-ноос 2016 оны 04 дүгээр сар 24-ний хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 10-08 тоотод оршин суух иргэн Б.Энхсайханы гэрт хууль бусаар нэвтэрч хөөрөг, олон сувгийн хүлээн авагч, 130.000 төгрөг зэргийг шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, нууц далд аргаар хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 530.000 төгрөгийн хохирол учруулсан,

согтуурлын байдалд байхдаа, давтан үйлдлээр 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 28-ны хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 6-20 тоотод оршин суух иргэн М.Баасансүрэнгийн гэрт хууль бусаар нэвтэрч хурган дээл, тоон системийн хүлээн авагч зэргийг шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, нууц далд аргаар хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 860.000 төгрөгийн хохирол учруулсан,

согтуурлын байдалд байхдаа, давтан үйлдлээр 2016 оны 05 дугаар сарын 02-ны Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 15-08 тоотод оршин суух иргэн Ж.Мөнхсоёлын гэрт хууль бусаар нэвтэрч шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, түрүү үеийн гар хийцийн их гарын мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс зэргийг шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, нууц далд аргаар хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 820.000 төгрөгийн хохирол учруулж, давтан үйлдлээр бусдад нийт 7.076.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.       

                                                                                  /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХнь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг судлав. Үүнд :   

Хохирогч Т.Баатарсайханы мөрдөн байцаалтад өгсөн:

Манайх Галуут сумын төвд нэг гэр байдаг. Нэг гэр болохоор хөдөө малтай байдаг. Би 2016 оны 03 сарын 06-наас 2016 оны 03 сарын 25-ны хооронд гэрээ эзэнгүй орхиод хөдөө мал дээрээ байж байгаад суман дээр ирсэн чинь сум дээр байх манай гэрийн цонхоор хулгай ороод  гэрээс мөнгөн хазаар, эмээлийн мөнгөн даруулга, эмээлийн гөлөмгүй мод, 6 ширхэг  даруулгатайгаа, эмэгтэй хүний 3 дээл, эрэгтэй хүний 1 дээл, эмэгтэй хүний 1 гутал, 4 талтай булган малгай, сүүлийн үеийн чулуун манан хөөрөг, орны урдуур татдаг татаа 2 ширхэг зэрэг зүйл алдагдсан байсан. Эдгээр зүйлс манай байшинд байсан юм. Алдагдсан эд зүйлсд хийгдсэн эд зүйлс үнэлсэн тайланг танилцлаа. Алдагдсан эд зүйлд хийгдсэн үнэлгээний талаар гаргаад байх санал байхгүй гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 147-148/

Хохирогч Ж.Энхжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн:

Манайх Баянхонгор сумын 9 дүгээр багийн 9-13-2 тоотод гэрт оршин суудаг юм. Би өөрийн гэрээс 2016 оны 04 сарын 16-ны өдөр гараад Шинэ төгөл хотхонд хүүхдийндээ байж байсан чинь өдөр манай хажуугийн айлын хүн болох Бямбабат утсаар яриад танай хашааны хаалга онгорхой, гэрийн чинь хаалганы дулаалга эсгий унжсан, цоож нь газар хэвтэж харагдаад байна гэхээр нь хүрээд ирсэн чинь гэрийн цоожийг эвдээд хулгай орсон байна. Би гэртээ ороод гэрийн эд зүйлээ бүртгээд үзлээ, гэрээс авдарт байсан манай хүүхний өнгөрсөн цагаан сараар хийж өмсөж байсан хар дэвсгэртэй, цэнхэр цэцгэн хээтэй торгоор өнгөлсөн хурган дээл алга болсон байна. Гэрийн эд зүйлсийг баахан ухаж төнхсөн байна. Манай гэрээс өөр ямар нэгэн эд зүйлс алдагдаагүй байсан. Алдагдсан  дээлээ  төлүүлж, эсвэл биетээр нь олж   авмаар байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 150-151/

Хохирогч М.Долгорсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

Манай гэр Баянхонгор сумын 7-22-40 тоотод байдаг юм.  Би гэрээ эзэнгүй цоожилж орхиод төвд байр аваад түүндээ байгаад байсан юм. Тэгээд 2016  оны 04 дүгээр сарын 17-ны өдөр би гэртээ ирээд гэр орноо цэвэрлээд  цоожлоод 18 цагийн үед төвд байх байрлуугаа явсан чинь 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өглөө манай найз Оюунцэцэг утсаар яриад чи гэртээ  ирсэн юм уу, танай гэрийн хаалга чинь нээлттэй, өрх нь бүтээлгэтэй байна гэхээр хүрээд ирсэн чинь манай гэрийн цоожийг хөшиж хаалга онгойлоод гэрт хулгай орсон байсан. Манай найз   Оюунцэцэгийн гэр нь манай хашааны урд талын гудамжинд байдаг юм. Манай гэрт байгаа эд зүйлсийг   бүгдийг ухаж төнхөөд гэрийн орон дээр байсан эрэгтэй хүний хромон гутал, орон доогуур байсан эмэгтэй хүний хар хүрэн арьсан гутал, 2 ширхэг эрэгтэй, эмэгтэй торгон дээл  зэрэг алга болсон байна. Мөн гэрийн хаалганы цүүг эвдсэн. Хашааны хажуугаар банзыг нь эвдээд аваад явсан байна. Алдагдсан эрэгтэй, эмэгтэй хоёр ширхэг дээл нь хаан бугуйвч, хатан сүйх хээтэй өмсөж байсан торгон дээлнүүд, орос хромон гутал нь шинэвтэрхэн өмсөж байсан гутал, эмэгтэй хүний арьсан гутал нь болохоор хар хүрэн өнгөтэй, түрүүн дээрээ угалз хээтэй, урт түрийтэй, дунд зэргийн өсгийтэй гутал байсан. Мөн гэрийн хаалганы цүү эвдсэн, хашааны банзыг нь эвдээд аваад явсан байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 153-154/

Хохирогч Б.Бадамдуламын мөрдөн байцаалтанд өгсөн:

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-11-1 тоотод нэг гэр, нэг гэр хөдөө байдаг. Манайх 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гэр бүлээрээ хөдөө гэрлүүгээ явсан. Тэр үед аймаг дахь гэрээ цоожлоод явсан. Хашаандаа ганц гэр байсан. Тэгээд 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өглөө ирсэн чинь манай гэрт хулгай орсон байсан. Тэгэхээр нь цагдаа дуудчихаад гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзсэн. Тэгтэл гэрийн хойморт байх авдранд байсан манай нөхрийн шинэ цагийн мөнгөн бүс байсан тэр байхгүй, нэг шил Болор нэртэй архи байсан байхгүй, хар өнгийн Нокио маркын гар утас байсан байхгүй, хуучны шар гөлөм байсан байхгүй, хөлдөөгчинд байсан нэг эр ямааны мах байхгүй болчихсон байсан. Би тухайн үед тооноор орсон байна гэж бодоод цагдаад тайлбар өгсөн. Сүүлд нь гэрийнхээ цоожийг үзсэн чинь гөшөөд эвдчихсэн байсан байна лээ. Манайд нэг удаа ч биш гурван удаа хулгай орж байгаа хоёрдох удаа орохдоо миний цэцгэн хээтэй цэнхэр өнгийн хурган дээл байсаныг бас аваад явчихсан. Тэр болгон цагдаад шалгагдаж байгаа. 2016 оны 04 сарын 10-ны өдөр би хашаандаа Түмэндэмбэрэл гэх айл буулгачихаад 2016 оны 04 сарын 11-ний өдөр хөдөө малруугаа яваад өгсөн юм. Тэгээд намайг хөдөө гэртээ байж байхад 2016 оны 04 сарын 21-ний өдөр манай охин надруу утсаар яриад манай гэрт хулгай орсон байна хурган дээл, ноолууран дээл, эрэгтэй булган малгай, эмэгтэй туулайн арьсан малгай, LG маркийн гар утас зэрэг хулгайд алдагдсан байна цагдаа дуудсан гэж надад хэлсэн. Би өөрийн хохиролоо барагдуулж аваагүй гомдолтой байна. Би өөрийн алдсан гэх эд зүйлсээ нэхэмжэлж байна гэх мэдүүлэг. /1-р ХХ-ийн 156-163/

Хохирогч С.Лхагвадоржийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2016 оны 04 сарын 21-ний өдрийн 13 цаг 20 минутын үед би гадуур таксинд явж байтал манай эхнэр Номгонмаа надруу утсаар яриад манай гэрт хулгай орсон байна. Цагдаад дуудлага өгчихлөө гэхээр нь би яваад очтол манай гэрээс хар өнгийн дээрээ скочтой DDISH-ийн хүлээн авагч смарт картын хамт 1 ширхэг, бор өнгийн арьсан түрийвч 1 ширхэг, түрүүвчин дотор алдарт эхийн 2 дугаар зэргийн одон 1 ширхэг, хургархай мөнгөн бөгж 4 ширхэг, Нокиа 1600 маркийн гар утсны баттерай 1 ширхэг, иргэний цахим үнэмлэх 1 ширхэг, эрүүл мэндийн дэвтэр 1 ширхэг, 101.000 төгрөг болон шар өнгийн дэрний уут зэрэг эд зүйлс алдагсан байсан. Миний 2016 оны 04 сарын 21-ний өдөр Баянхонгор сум 4-9-2Б тоотоос алдагдсан DDISH-ийн хүлээн авагч мөн байна. Мөн DDISH-ийн хүлээн авагчийн 213013659906 дугаартай карт мөн байна, мөн миний алдсан гэх шар өнгийн дэрний хуучин уут мөн байна. Би өөрийн алдсан гэх DDISH-ийн хүлээн авагчаа буцаан авсан гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 159-160/

Хохирогч Б.Энхсайханы мөрдөн байцаалтанд өгсөн:

Би 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн орой сургуулийн хүүхэд тараагаад дүү, нөхөр, хүүхэдтэйгээ Шаргалжуут 8 дугаар баг руу аав, ээжийн ямааг самнахаар явсан. Хөдөө ямаа самнаж байгаад 2016 оны 04 дүгээр cap 24-ний өдрийн шөнийн 23 цагийн орчимд ирээд хулгай орж гэдгийг мэдсэн. Гэрийн хаалганы цуургыг махийлгаад цоожийг цохиж онгойлоод гэрийн дотор үүдний хэсэгт хаясан байсан. Гэртээ ороод гэр доторх зүйлээ харахад гэрийн хойморт байх мөлхөө тавилганы нэг тасалгааны хаалга, пиавар хувцасны шургуулгыг онгойлсон байсан бөгөөд дотор нь байсан эд зүйлүүдийг гаргаад орхисон байсан. Бурхан тахил тавьдаг пиавар хувцасны савны хамгийн дээд талын шургуулга дотроос бор шаргал өнгөтэй хэтэвч дотор байсан бэлэн 130.000 төгрөг, даалинтай хөөрөгний хөөргийг нь аваад даалинг нь газар орхисон. Мөн цагаан өнгөтэй олон сувгийн антены хүлээн авагч зэрэг зүйлсийг авч явсан байсан. Хөөрөг нь даваа шүрэн толгойтой цагаан судалтай, шаргал өнгөт манан хөөрөг байсан. Уг хөөргийг одоогоос 4 жилийн өмнө манай нөхөрт хүн бэлгэнд өгч байсан. Хүлээн авагчаа антентай нь 2015 онд 198.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, дүгнэлттэй холбогдуулан гаргах санал, хүсэлт, гомдол алга байна гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 165-166/

Хохирогч Ж.Мөнхсоёлын мөрдөн байцаалтанд өгсөн:

Манай нэг гэр Баацагаан сумын 2 дугаар багт, мөн аймгийн төвд нэг гэр маань байдаг юм. Баянхонгор сумын 9-15-8 төвийн гэрт хулгай орсон байсан. Гэрт хулгай орсон байна гэдгийг Баттөр ах утсаар хэлсэн. Хулгай орсон гэх өдрийн маргааш нь аймгийн төвд ирсэн. Манай гэрээс шинэ цагийн үйлдвэрийн 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, түрүү үеийн гар хийцийн их гарын мөнгөн аяга, эмэгтэй хүний мөнгөн бүс зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Гэрт орсон хулгайч гэрийн хаалганы цоожийг цүүгээр нь, 2 авдарны цоожийг мөн адил, хашааны хаалганы гаднах цоожийг онгойлсон байна лээ. Дээрх дурьдсан эд зүйлсээс өөр эд зүйл хулгайд алдагдаагүй байсан. Би дүгнэлттэй танилцлаа, дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 168-169/

Хохирогч М.Баасансүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

Би 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 15 цагийн үед эргэсэн. Тэгэхэд хугай орсон зүйгүй, гэрийн хаалга үүдний цоож цуурга эвдрээгүй байсан. Түүүнээс хойш 2 хоногийн дараа буюу 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр эргэтэл байшингийн цоожийг хөшөөд, хаалганы модыг татаад орхичихсон, хаалга үүд онгорхой байсан. Тэгээд хулгай орж гэдгийг мэдээд цагдаагийн байгууллагд дуудлага мэдээллийг өгсөн. Манай гэрээс нөхрийн хурган дээл, шинэ ягаандуу өнгөтэй, улаан хүрэн эмжээртэй, хар өнгөтэй тоон системийн хүлээн авагч алдагдсан. Би дүгнэлттай танилцлаа, дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би гэмт этгээдээс хохирлоо барагдуулж авмаар байна гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 171-172/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 сарын 01-ний өдрийн 091 дугаартай: 1. Яллагдагч Х.Өлзийхуягаас хураан авсан ягаан өнгийн хагас түрийтэй гутал шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн 201605000130 дугаартай хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гутлын улны мөр нь шинжилгээнд тэнцэхгүй, харин 201605000131, 201605000148 дугаартай гутлын улны мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. 3. 201605000148 дугаартай хэргийн газраас илрүүлсэн 1 ширхэг гутлын ул мөр нь  Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын 2016-05-24-ний өдрийн а/д Б.Батцэнгэлийн томилсон 2016-05-25-ны өдрийн Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч а/д П.Хонгорзулын шинжилгээ хийж дүгнэлт гаргасан 071 дугаартай шинжилгээгээр яллагдагч Х.Өлзийхуягаас хураан авсан гутлын улны мөрөөр үүсгэгдсэн байна гэсэн дүгнэлт гарсан байна. 4. 201605000131 дугаартай хэргийн газраас олдсон гутлын мөртэй яллагдагч Х.Өлзийхуягаас хураан авсан гутлын улны мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинжээрээ тохирно гэх дүгнэлт /1-р хх-ийн 209-210/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 сарын 01-ний өдрийн 091 дугаартай: 1. Хэргийн газрын үзлэгээр гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан гутлын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. 2. Сэжигтэн Х.Өлзийхуягаас хураан авсан гутлын улны хэв загвартай тохирч байна. 3. Хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гутлын улны мөр нь ерөнхий шинж тэмдэг буюу хээ зураглал, хэмжээс, өмсгөл хувийн онцлог шинж тэмдэг болох элэгдэл, сэтрэлтээрээ сэжигтэн Х.Өлзийхуягаас хураан авсан гутлын улны мөртэй тохирч байна гэх дүгнэлт /2-р хх-ийн 39-40/

            -Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /1-р хх-ийн 4, 6, 8, 10, 12, 14, 16, 18, /

          -Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 26-35, 41-50, 56-59, 65-68, 83-86, 95-100,108-114, 127-132/

            -хураан авах тогтоол, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-н 137-144/

            -эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 144-145/

            -Шинжээч томилох тогтоол, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2016 оны 576, 354, 355, 356, 389, 275, 386, 414, 435 үнэлгээнүүд /1-р хх-ийн 217-250, 2-р хх-ийн 7-36, 47-49/

            -Х.Өлзийхуягийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 111/

            -Баян-Овоо сумын 2-р багийн ЗД-ийн тодорхойлолт /2-р хх-ийн 112/

            -Х.Өлзийхуягийн иргэний үнэмлэхний хуулбар /2-р хх-ийн 113/

            -эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /2-р хх-ийн 234-235/

Шүүгдэгч Х.Өлзийхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн:

Би 2016 оны 3 дугаар сарын сүүл үеэс маш олон газраар орж хулгай хийсэн. Өдөр нь зах дээр архи ууж хоол идээд шөнө  нь гадуур яваад хулгай хийчихдэг байсан. Миний хувьд олон жил шоронгоор явсан болохоор энд таних хүн, гэр орон байхгүй. Амьд явахын эрхээр байнга хулгай хийж байгаа. Хулгайлсан эд зүйлсээ гадуур хөдөөний гэмээр хүмүүст архины мөнгөнөөс өгөөд архи уугаад хоол иддэг байсан. Хааяа нэг зүйл үлдвэл энэ очдог гээд байгаа Батцэцэг гэх хүүхний хашаанд аваачаад нуучихаад маргааш нь нууж аваад зах дээр ирээд зардаг. Хүн авахгүй бол хаячихдаг байсан. Би хаягийг нь мэдэхгүй байна Хөх толгой, Арванмянгат, Амьчуулын 10 гаруй айлаар орж хулгай хийсэн санагдаад байна. Би хулгайлсан эд зүйлсээ хөдөөний гэмээр хүнд харж байгаад хямдхан хэдэн төгрөгнөөс өгөөд архи уучихдаг байсан. Би хулгай хийхдээ байнга согтуу хулгай хийдэг байсан ба өдөрт 2 шил архи уучихна, нэг сайхан хоолонд орно, тэгээд л таардаг байсан. Зарим нэг хүн аваагүй зүйлүүдээ очиж хонодог байсан Батцэцэг гэх хүүхний хашаанд аваачаад хаячихсан байсныгаа авчирч өгсөн. Нэлээд хэдэн олон сувгийн тоон систем хүлээн авагч, өөр бусад зүйл байх шиг байсан. Шөнийн цагаар явж эзэнгүй айлууд судалж хулгай хийдэг байсан. Би одоо хаанаас ямар айлуудаар орж ямар ямар эд зүйлс авсан талаараа сайн санахгүй байна. Би дандаа зах дээр архи ууж байгаад шөнийн цагаар гудамжаар яваад эзэнгүй айлууд харж байгаад хулгай хийдэг байсан. Хичнээн айлд орсноо хэлж мэдэхгүй байна.

/Баянхонгор сумын 7-22-40 тоот/ Энэ айлд ганцаараа согтуу явж байгаад орсноо санаж байна. Хашааны гурван банзыг нь зайчилж ярж онгойлоод гарснаа мэдэж байна. Би эндээс юу авснаа санахгүй байна. Би байнга архи уугаад согтуу явдаг байсан.

/Баянхонгор сумын 9-13-2 тоот/ Би санаж байна. Энэ айлаас нэг хурган дээл аваад зах дээр ирээд бас нэг танихгүй хүнд 30.000 төгрөгөөр өгчихсөн.

/Баянхонгор сумын 9-11-1 тоот/  Энэ гэрт 2 удаа орж эд зүйл хулгайлсан нь үнэн. Би энэ айлаас бас л  согтуу явж байгаад мөнгөн бүс гэж дээ пойлоосон бүсийг нь Болор архитай нь аваад архийг нь уугаад, бүсийг нь Баруун бүсийн орчимд явж байгаад хүнд 25.000 төгрөгөөр өгсөн. Эзэнгүй 2 гэр байхаар нь амбаартай гэрт цоожийг нь эвдэж орж гэр дотор байх гэрийн хойд талын 2 авдарнаас эрэгтэй хурган дээл, эмэгтэй ноолууран дээл, эрэгтэй булган малгай, эмэгтэй туулайн арьсан малгай, гар утас байхаар нь хулгайлан авч маргааш өглөө нь Есөн-Эрдэнэ зах дээр танихгүй хүнд архины мөнгөнөөс зараад тэр мөнгөөр архи авч уусан.

2016 оны 04 сарын 21-ний өдөр 13 цагийн үед ганцаараа Баянхонгор сум 4-9-2Б тоот хашааны гадаа явж байсан чинь хашаан дотор 1 жижиг гэр цоожтой байхаар нь хашаан дотор ороод цоожтой байсан гэрийн цоожийг эвдэж гэр дотор ороод гэр дотор байсан зурагтан дээр скочтой байсан хар өнгийн DDISH хүлээн авагч байхаар нь аваад зүүн талын орон дээр байсан бор өнгийн түрүүвчийг автал түрүүвчин дотор нь 101.000 төгрөг, мөн алдарт эхийн 2 дугаар одон, гар утасны батерай, хагарсан 4 ширхэг бөгж, иргэний үнэмлэх, эрүүл мэндийн дэвтэр байхаар нь орон дээр нь байсан шар өнгийн дэрний уутан дотор хулгай хийсэн гэх эд зүйлсээ хийгээд тэр айлаас гараад бор өнгийн түрүүвчин дотор байсан 101.000 төгрөгийг аваад, 4 ширхэг мөнгөн бөгжийг нь аваад үлдсэнийг нь гудамжинд хаясан. Тэгээд хулгай хийсэн 101.000 төгрөгөөрөө архи авч уугаад Ганбогд зах дээр үл таних хүнд архины мөнгөнөөс өгсөн. Харин хар өнгийн DDISH хүлээн авагчийг шар өнгийн дэрний уутанд хийсэн байж байгаад цагдаад баригдсан. 2016 оны 04 дүгээр сарын сүүлээр санагдаж байна.

Баянхонгор сумын 9-10-08 тоотод байх гэрийн хаалганы цоожийг эвдээд гэрийн цоожийг нь дотор үүдний хэсэгт орхиод дотогш нэвтэрсэн. Тухайн айлаас бэлэн 130.000 төгрөг, DDISH хүлээн авагч, шинэ цагийн манан хөөрөг зэргийг хулгайлж гарсан.

2016 оны 04 дүгээр сарын сүүлээр санагдаж байна. Баянхонгор сумын 7-6-20 тоотод байх байшингийн таамбарын хаалганы цоожийг эвдээд тэнд нь орхиод доторх байшингийн хаалгыг хөшиж онгойлоод дотогш нэвтэрсэн. Тухайн айлаас ягаандуу өнгөтэй эрэгтэй хурган дээл, тоон системийн хүлээн авагч зэрэг зүйлсийг хулгайлсан.            

Мөн Баянхонгор сумын 9-15-8 тоотод байх гэрээс 3 мөнгөн аяга, нэг эмэгтэй мөнгөн бүс зэрэг зүйлсийг хулгайлсан. Хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ согтуу байсан, гартаа ажлын бээлий өмссөн байсан. Би хаалгийг эвдэхдээ машины дорцовыг эвдлэгч багаж болгож хэрэглэдэг байсан. Хурган дээлээ Наранбулаг бөөний төвийн гадаа хөдөөний 1 залууд 50.000 төгрөгөөр, хүлээн авагчийг мөн тэр орчимд өгсөн. Би хэнд зарсанаа мэдэхгүй, танихгүй.

Би согтуу байсан орой аажуу орсон санагдаад байна. Би 2016 оны 03 сарын дунд үеэр Галуут суманд очиж нүүрний гудамжны үзүүрээсээ гурав дөрөв дэх хаалганы хашаандаа цагаан байшинтай хашаанд ороод тэр байшингийн цонхоор нь орж хөөрөг, мөнгөн хазаар, эмээлийн мод, мөнгөн хэрэгсэл гэх зүйлүүд авсан. Эдгээр алдагдсан гээд байгаа зүйлүүдийн үнэлгээтэй танилцлаа. Би Галуутаас ирээд зах дээр хэд хоног архи ууж байгаад хэд хоногийн дараа хотруу яваад Хар хорин гэх зах дээр 3 сая төгрөгөөр зарчихсан. Тэгээд мөнгөөр   нь хоол авч идээд, архи уугаад дууссан.

Би энэ хэрэгт байгаа үйдлүүдийг бүгдийг хийсэн. Би одоогоор төлсөн зүйл байхгүй. Цаашид төлж барагдуулах боломж байхгүй. Өөр газраас хулгай хийсэн зүйл байхгүй. Би хийсэн үйлдлүүдээ хийсэн гэдгээ хэлж байна. Би энэ хэргүүдийг дандаа ганцаараа явж хийсэн. Би ер нь байнга ганцаараа явдаг. Одоо надад ямар нэгэн зүйл байхгүй. Энэ үнэлгээнүүдтэй танилцсан. Энэ талаар татгалзах зүйл байхгүй. Юмаа алдсан хүмүүс бүгд л алдсан юмаа олж авах гэж л гаргаж өгсөн байна. Энэ дүгнэлттэй танилцсан. Дүгнэлтийн талаар гаргах ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би өөрийн хийсэн хэргийг хэлээд хэргийн материалыг үзэхээр санаж байна. Би хэргээ байнга архи уусан үедээ хийдэг байсан. Би ажилгүй, хийх зүйлгүй болохоор архи уугаад хэрэг хийчихдэг байсан. Таних хүнгүй, ажилгүй болохоор амьдрахын эрхээр хулгай хийдэг байсан.  Би хулгайлсан эд зүйсээ зарж үрээд архи дарс хоол унд, өөрийн хэрэглээний зүйлдээ өгөөд дуусдаг байсан. Надад орох орон гэр, хань ижил байхгүй болохоор тэгээд үрж зараад дуусгадаг байсан гэх мэдүүлэг. /2-р ХХ-ийн 66-68, 71-73, 79-80, 82-83, 84-85, 87-88, 91-92, 95-96, 99-100, 102-103, 107-110/ болон хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.   

Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй тул гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй болно.       

Гэрч, хохирогч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүгүй байх ба гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа зориуд худал мэдүүлэг өгвөл хуульд заасан хариуцлага хүлээлгэх тухай үр дагавар буюу Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлүүдийг сануулж байцаалт авсан бөгөөд шүүгдэгч нь гэрч, хохирогч нар нь худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй.     

Шүүгдэгч Х.Өлзийхуяг нь согтуурсан үедээ 2016 оны 03 дугаар сарын 06-наас 2016 оны 03 дугаар сарын 25-ны хооронд Баянхонгор аймгийн Галуут сумын төвд оршин суух иргэн Т.Баатарсайханы гэрт хууль бусаар нэвтэрч мөнгөн хазаар, эмээлийн мөнгөн даруулга, эмээлийн гөлөмгүй мод, 6 ширхэг эмээлийн даруулга, эмэгтэй хүний 3 дээл, эрэгтэй хүний 1 дээл, эмэгтэй хүний 1 гутал, 4 талтай булган малгай, сүүлийн үеийн чулуун манан хөөрөг, орны урдуур татдаг татаа 2 ширхэгийг хулгайлсан,

давтан үйлдлээр, 2016 оны 03 сарын 11-нээс 2016 оны 04 сарын 05-ны өдрийн хооронд Баянхонгор сумын 9-11-01 тоотод оршин суух иргэн Б.Бадамдуламын гэрт хууль бусаар нэвтэрч шинэ цагийн мөнгө бүс, 1 шил Болор архи, Нокио маркын гар утас, эмээлийн гөлөм, ямааны мах зэргийг хулгайлсан,

давтан үйлдлээр 2016 оны 04 сарын 21-ний өдөрүүдэд Баянхонгор сумын 9-11-01 тоотод оршин суух иргэн Б.Бадамдуламын гэрт хууль бусаар нэвтэрч хурган дээл, ноолууран дээл, эрэгтэй булган малгай, эмэгтэй туулайн арьсан малгай, 1.0 маркийн гар утас зэргийг хулгайлсан,

давтан үйлдлээр 2016 оны 04 сарын 16-ны өдөр Баянхонгор сумын 9-13-2 тоотод оршин суух иргэн Ж.Энхжаргалын гэрт хууль бусаар нэвтэрч хурган дээлийг хулгайлсан,

давтан үйлдлээр 2016 оны 04 сарын 19-ний өдөр Баянхонгор сумын 7-22-40 тоотод оршин суух иргэн М.Долгорсүрэнгийн гэрт хууль бусаар нэвтэрч хромон гутал, эмэгтэй хүний арьсан гутал, эрэгтэй торгон дээл, эмэгтэй торгон дээлийг хулгайлсан,

давтан үйлдлээр 2016 оны 04 сарын 21-ний өдөр Баянхонгор сумын 9-9-2Б тоотод оршин суух иргэн С.Лхагвадоржийн гэрт хууль бусаар нэвтэрч олон сувгийн хүлээн авагч смарт картын хамт 1 ширхэг, бор өнгийн арьсан түрийвч 1 ширхэг, түрүүвчин дотор алдарт эхийн 2 дугаар зэргийн одон 1 ширхэг, хургархайн мөнгөн бөгж 4 ширхэг, Нокиа 1600 маркийн гар утсны баттерай 1 ширхэг, иргэний цахим үнэмлэх 1 ширхэг, эрүүл мэндийн дэвтэр 1 ширхэг, дэрний уут 1 ширхэг, 101.000 төгрөг зэргийг хулгайлсан,

давтан үйлдлээр 2016 оны 04 сарын 22-ноос 2016 оны 04 сарын 24-ний хооронд Баянхонгор сумын 9-10-08 тоотод оршин суух иргэн Б.Энхсайханы гэрт хууль бусаар нэвтэрч хөөрөг, олон сувгийн хүлээн авагч, 130.000 төгрөг зэргийг хулгайлсан,

давтан үйлдлээр 2016 оны 04 сарын 26-ны өдрөөс 2016 оны 04 сарын 28-ны хооронд Баянхонгор сумын 7-6-20 тоотод оршин суух иргэн М.Баасансүрэнгийн гэрт хууль бусаар нэвтэрч хурган дээл, тоон системийн хүлээн авагч зэргийг хулгайлсан,

давтан үйлдлээр 2016 оны 05 сарын 02-ны Баянхонгор сумын 9-15-08 тоотод оршин суух иргэн Ж.Мөнхсоёлын гэрт хууль бусаар нэвтэрч шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, түрүү үеийн гар хийцийн их гарын мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс зэргийг хулгайлж, давтан үйлдлээр бусдад нийт 7.061.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Шүүгдэгч Х.Өлзийхуяг нь Баянхонгор аймгийн шүүхийн 1983 оны 11 сарын 29-ний өдрийн 33 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 2 жил, 6 сар хорих ялаар, Баянхонгор аймгийн шүүхийн 1984 оны 07 сарын 07-ны өдрийн 23 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 5 жил, 10 сар, 7 хоног хорих ялаар, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын шүүхийн 1987 оны 12 сарын 10-ны өдрийн 75 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1 жил 3 сар хорих ялаар, Баянхонгор аймгийн 3-р хэсгийн ардын шүүхийн 1990 оны 06 сарын 05-ны өдрийн 07 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, 6 жил хорих ялаар,  Баянхонгор аймгийн шүүхийн 1996 оны 05 сарын 31-ний өдрийн 04 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 6 жилийн хорих ялаар, Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 11 сарын 12-ны өдрийн 230 дугаар шийтгэх тогтоолоор 3 жил хорих ялаар, Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 01 сарын 10-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор 11 жил хорих ялаар  тус тус шийтгэгдэж, 2015 оны 04 сарын 03-ны өдөр хорих ялыг бүрэн эдэлж хугацаа дуусан суллагджээ.

Баянхонгор аймгийн шүүхийн 1996 оны 05 сарын 31-ний өдрийн 04 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Х.Өлзийхуяг нь Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 1-д зааснаар дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн байна.

Шүүгдэгч Х.Өлзийхуяг нь Баянхонгор аймгийн 3-р хэсгийн ардын шүүхийн 1990 оны 06 сарын 05-ны өдрийн 07 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдож, 6 жил хорих ялаар,  Баянхонгор аймгийн шүүхийн 1996 оны 05 сарын 31-ний өдрийн 04 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 6 жилийн хорих ялаар, Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 11 сарын 12-ны өдрийн 230 дугаар шийтгэх тогтоолоор 3 жил хорих ялаар, Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 01 сарын 10-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор 11 жил хорих ялаар  тус тус шийтгэгдэж, 2015 оны 04 сарын 03-ны өдөр хорих ялыг бүрэн эдэлж хугацаа дуусч суллагдсан байх тул Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.4-д зааснаар түүний ялтай байдал арилаагүй байна гэж үзлээ.

Иймд Баянхонгор аймгийн Прокурорын газраас  шүүгдэгч Х.Өлзийхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв,  шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Х.Өлзийхуягийг онц аюултай гэмт хэрэгтэн, урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Өлзийхуяг нь шүүхийн хэлэлцүүлэгт онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсоныг хүчингүйд тооцож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон шүүхийн шийдвэр нь уг этгээд сүүлчийн гэмт хэрэгтээ ялгүй болсон, ялгүйд тооцогдсон үед хүчингүй болно” гэж заасан бөгөөд шүүгдэгчийн  ялтай байдал арилаагүй байх тул түүнийг хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийн ангилал, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэрэгтээ өгч байгаа дүгнэлт, гэмшиж байгаа байдал, хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан онцгой дэглэмтэй хорих ангид Х.Өлзийхуягт оногдуулсан хорих ялыг эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Өлзийхуяг нь ялтай байхдаа, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал, хохирлын хэр хэмжээ, учруулсан хор уршгийн шинж чанар зэрэг байдлыг харгалзсан болно.

Шүүгдэгч Х.Өлзийхуяг нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо хохирогч нарт төлж барагдуулаагүй байх тул түүнээс 860.000 төгрөг гаргуулж хохирогч М.Баасансүрэнд, 820.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Мөнхсоёлд, 530.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Энхсайханд, 2.210.000 төгрөг гаргуулж хохирогч Т.Баатарсайханд, 510.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Энхжаргалд, 259.000 төгрөг гаргуулж хохирогч С.Лхагвадоржид, 337.000 төгрөг гаргуулж хохирогч М.Долгорсүрэнд, 1.515.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Бадамдуламд олгож шийдвэрлэв.

Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдах учир хохирогч М.Баасансүрэн нь өөрт учирсан бусад хохиролыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээв.

Уг хэргийн улмаас шүүгдэгч Х.Өлзийхуяг нь 201 хоног цагдан хоригдсон байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ягаан өнгийн гутал 1 хос, төмөр иштэй алх 1 ширхэг, торцов 1 ширхэг, хятад цоож 3 ширхэг, монгол цоож 1 ширхэгийг устгаж шийдвэрлэв.

Эд хөрөнгө хураах нэмэгдэл ялын биелэлтийг хангах хуулийн заалтыг хангах зорилгоор шүүгдэгч Х.Өлзийхуягаас таван мянган төгрөг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290, 291 дүгээр зүйлийн 291.1, 292.2,  294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Хулганы Өлзийхуягийг дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд,  онц аюултай гэмт хэрэгтэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Өлзийхуягийг хувьд ногдох хөрөнгөөс нь 5000 /таван мянган/ төгрөг хурааж, 10 /арван/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Өлзийхуягт оногдуулсан хувьд ногдох хөрөнгөөс нь 5000 /таван мянган/ төгрөг хурааж, 10 /арван/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Өлзийхуягийн цагдан хоригдсон 201 /хоёр зуун нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан өнгийн гутал 1 хос, төмөр иштэй алх 1 ширхэг, торцов 1 ширхэг, хятад цоож 3 ширхэг, монгол цоож 1 ширхэгийг тус тус устгасугай. 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Өлзийхуягийн эд хөрөнгөөс 5000 төгрөг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Өлзийхуягаас 860.000 төгрөг гаргуулж хохирогч М.Баасансүрэнд, 820.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Мөнхсоёлд, 530.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Энхсайханд, 2.210.000 төгрөг гаргуулж хохирогч Т.Баатарсайханд, 510.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Энхжаргалд, 259.000 төгрөг гаргуулж хохирогч С.Лхагвадоржид, 337.000 төгрөг гаргуулж хохирогч М.Долгорсүрэнд, 1.515.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Бадамдуламд тус тус олгосугай.

8. Хохирогч М.Баасансүрэн нь өөрт учирсан бусад хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Өлзийхуягт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2016 оны 11 сарын 24-ний өдрөөс эхлэн тооцсугай.       

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Өлзийхуягт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ

                    ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ

                                      Г.ЭНХ-АМГАЛАН