| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00643/И |
| Дугаар | 00553 |
| Огноо | 2020-08-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 00553
| 2020 оны 08 сарын 12 өдөр | Дугаар 153/ШШ2020/00553 | Жаргалант сум |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, С.. плазад байрлах, С.. ХХК /../-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багт оршин суух, Хасаг овогт Ганболдын Г.. /../-д холбогдох,
гар утасны үлдэгдэл төлбөр 699,069 төгрөг, нотариатын хөлс 5,500 төгрөг, нийт 704,569 /долоон зуун дөрвөн мянга таван зуун жаран ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 153/2020/00643/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.. ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Нарантуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Г.. нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дараа төлбөрт Enterprise 8000 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж 90113309 дугаарын эзэмшигч болж SAMSUNG A20 маркийн гар утсыг 6 сарын хугацаанд төлөхөөр лизингийн нөхцөлөөр худалдан авсан.
Гэтэл Г.Г.. нь гэрээний үүргээ үл биелүүлж 90113309 дугаарын лизингийн төлбөр 699,069 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдлийг өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна.
Иймд Г.Г..оос төлбөрийн үлдэгдэл болох 699,069 төгрөг, нотариатын зардалд 5,500 төгрөг нийт 704,569 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батбаяр нь 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: .. регистрийн дугаартай Ганболд овогтой Г.. нь 90113309 дугаарын төлбөр 704,569 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр төлсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.. ХХК-ийн нь Г.Г..ид холбогдуулан гар утасны үлдэгдэл төлбөр 699,069 төгрөг, нотариатын хөлс 5,500 төгрөг, нийт 704,569 /долоон зуун дөрвөн мянга таван зуун жаран ес/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батбаяр нь хариуцагч Г.Г..ийг нэхэмжлэлийн шаардлага болох нийт 704,569 /долоон зуун дөрвөн мянга таван зуун жаран ес/ төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбарыг 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Нарантуяа нь 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 20/6630 дугаартай албан бичгээр О.Батбаярт итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батбаярт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон байна. /хх-ийн 4 дүгээр тал/
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батбаяр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.. ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,459 төгрөгийн тал хувь болох 10,729.5 /арван мянга долоон зуун хорин есэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 10,729.5 /арван мянга долоон зуун хорин есэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч С.. ХХК-д олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч С.. ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Г..ид холбогдох, гар утасны үлдэгдэл төлбөр 699,069 төгрөг, нотариатын хөлс 5,500 төгрөг, нийт 704,569 /долоон зуун дөрвөн мянга таван зуун жаран ес/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батбаяр нь хариуцагч Г.Г..ийг нэхэмжлэлийн шаардлага болох нийт 704,569 /долоон зуун дөрвөн мянга таван зуун жаран ес/ төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.. ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,459 төгрөгийн тал хувь болох 10,729.5 /арван мянга долоон зуун хорин есэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 10,729.5 /арван мянга долоон зуун хорин есэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч С.. ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ